antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 9, 2016 3 comments

ШӨХТГ цахим орчинд гол хяналтаа тавьж ажиллана

нийтлэсэн Admin

695102756b410ca48a7811

Сонгуулийн сурталчилгаа ирэх бямба гаригт эхлэнэ. Үүнтэй холбогдуулж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээлэл хийв. Сонгуулийн тухай хуулийн 70.1.6-д заасан “Сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл цахим орон зай, мессеж, ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно гэж заасан. Тиймээс энэ хүрээнд гол хяналтаа тавьж ажиллана гэдгээ тус газраас мэдэгдлээ.

За мөн Сонгуулийн тухай хуулийн 68.7-д сонгуулийн сурталчилгааны аливаа материалын доод хэсэгт захиалсан этгээдийн эх сурвалжийг заавал дурдаж, захиалагчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар товчлохгүй бичих ба энэ нь телевизийн нэвтрүүлгийн нийт хугацаанд хамаарах бол радиогийн нэвтрүүлгийн тухайд эхлэл төгсгөлд захиалагчийн нэрийг дурдана гэсэн заалтуудыг хянаж ажиллахаар өрсөлдөөний асуудал хариуцсан байгууллагад хариуцуулсан тул үүнд хяналт тавьж ажиллах гэлээ.

Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу өмнөх өдрийн 00.00 цагт зогсоох юм.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (June 09, 2016 3:17:35 pm )

    цахим ертөнцөд хяналт тавьж шоудах яахуу БГД байдаг 7хорооны 71,72 байрны иргэдийг м2 -аар хохироогоод байгаа ХҮҮХЭНБААТАР гэдэг хүүхэнд арга хэмжээ аваачээ, МАгнай байхдаа асуудалыг шийдэх гэж байтал солигдчихсон

  • Зочин (June 09, 2016 7:05:04 pm )

    Энэ Бацаан юуч мэдэдгүй байж яаж ярьж чадаж байна аа Энхбаярын хүүхэлдэй

  • shudarga songuuliin tuluu temtsegch (June 09, 2016 11:04:21 pm )

    sanal asuulga gaduur zunduu yabj bgaa shdee

antalya rent a car