antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 9, 2016 24 comments

Гарц, шийдлийг олж харсан хүмүүсийн нэг Б.Төмөрчулуун

нийтлэсэн Admin

lklklklklk

УИХ-ын сонгуулийн 53 дугаар тойрогт, Баянзүрх дүүрэгт 12 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Тэдгээр нэр бүхий эрхмүүдийн дотроос  МАН-аас нэр дэвшиж байгаа Батмөнхийн Төмөрчулууныг  хийсэн юмтай, хэлэх үгтэй  хүн гэж хэлэхэд болох байх.  Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллахдаа  “Жанжин соёлын ордон”-г шинээр барьж, “Хаан хаалга”, Богд уулын арын 17,6 км зам, Цэцэг төв, 19-р хорооллын уулзвар, Нарны шинэ гүүрийг барьж, 22-ын товчоо, Нисэх  Яармагийн чиглэлийн олон урсгалтай замууд, Дүнжингараваас Улиастайн гүүр хүртэлх замыг барьж, Сүхбаатар аймагт  “Жаахан шарга” театр барьсан зэрэг санаж сэдэж, хамтран хэрэгжүүлсэн ажлууд олон бий юм билээ. Хэдийгээр НИТХ-д МАН цөөнх байсан ч, санаачлагатай, хариуцлага гишүүний зүгээс бусдад нөлөөлөх, үлгэрлэх боломж их байдгийг батлаж харуулсан нэгэн юм. Тиймээс ч түүнийг НИТХ-д илгээсэн сонгогчдын дунд шинэ эерэг хүлээлт үүсээд байгаа аж. Б.Төмөрчулууныг   хууль тогтоох дээд байгууллагын гишүүнээр сонгочихвол амьдрал хөрсөн дээр бууж хэрэгжиж болохуйц олон хуулийг санаачлах байх гэсэн эерэг хүлээлт иргэдэд байгаа талаар эх сурвалжууд хэлж байгаа юм.

Тэрчлэн Б.Төмөрчулуун нэр дэвшигчийн мандатаа авахдаа “Хүн ер нь бодлынхоо амьд тусгал юм шиг ээ. Би яг одоо ийм бодол зохиож байна. Тусгаар Монголынхоо төлөө тууштай тэмцэнэ ээ.  Түвшин сайхан сэтгэлтэй сонгогч дэмжигчдийнхээ хайрын хүчээр ялалт байгуулнаа” хэмээн хэлсэн байна. Ер нь бол Б.Төмөрчулууны хувьд өнөөгийн Монгол Улсад тулгамдаад байгаа асуудлууд хийгээд шийдлийг онилж харж чадаж байгаа төрд хэрэгтэй хүмүүсийн нэг гэхэд болох байх. Нэгэнтээ тэрбээр “Уул уурхайн мөнгө урвадаг юм байна. Ингэж урвадаг мөнгөөр улс орныг удирдаж болохгүй юм байна гэдгийг л харлаа. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт”, “Оюутолгой”, “Тавантолгой”, “МCS” гээд олон уул уурхайн компаниуд уул уурхайгаас мөнгө олж болно. Харин улс орон өөрийн мэдлийн өсөж үрждэг хөрсөө маш сайн ургуулж авах хэрэгтэй юм. Тухайлбал, Тэмээ, Хонины ноос, ноолуур, цагаан идээ, малын мах, төрөл бүрийн ургамалууд гээд ургуулж болох олон зүйл бий. “Сэргэн Мандалт”-ынхан яагаад хогоор юм хийж байгаагаа хэлье. Манай улсын хүн зон нь сэргэлэн, өвс ургамал нь сэргэлэн, хог нь хүртэл сэргэлэн байдаг. Өөрийн мэдлийн зүйлээ эхлээд тамиржуулах хэрэгтэй. Энэ нь манайх руу урсах одоо чангараад байгаа валют юм шүү. Тиймээс эхлээд өөрийн мэдлийн, уг гарвалаа тамир суулгах ёстой гэдгийг хэзээ ч бүү март. Холивол хог, ялгавал валют гэдгийг бид билгийн мэлмийгээр харж чадсан. Бидний дээр сууж байгаа хүмүүс уул уурхайг шүтэж болохгүй гэдгийг ойлгохгүй байгаа нь харамсалтай ойлгохгүй ч гэж дээ ойлгохийг хүсэхгүй байгаа гэвэл үнэнд ойрхон очно.” хэмээн хэлсэн байдаг.  Түүнчлэн бид цаашаа юу хийх ёстой вэ гэдэг дээр  “Хамгийн энгийн жишээ харж болно. Үндэсний үйлдвэрлэгч бол хаашаа ч явахгүй хэзээд байж л байна. Харин уул уурхайн лиценз эзэмшдэг ноён Жон гараад явчихна. Гэтэл гарч явахдаа манай төр засгийг муу хэлж байна. Муу байж болно. Гэхдээ засч залруулж, сайжруулаад явах хэрэгтэй байгаа юм. Гараад явсан гадныхныг эргээд ирээч гэхээр Онон туулын бэлчир, Алтай таванбогдын орой дээр чинь очиж алт ухна гэх маягийн нөхцөл тавьж гэдийгээд суудаг байж таарахгүй. Ийм маягаар Монголын эдийн засагт оролцож  байна. Гэтэл бид тэдний залийг мэдэхгүй энгэрээ сул тавиад өгчихөж болохгүй.

Бид “Эрдэнэт”, “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг цөөн тооны ордуудаа л ашиглана. Хүн ам цөөн байна, тиймээс яарахгүй байна гээд алгуурлаж байгаагаа гадныханд харуулах хэрэгтэй. Тэгэлгүйгээр мөнгө оруулах гэж байгаа нь гээд байдаг баялгаа тавиад туучихаж боломгүй байгаа юм Харин одоо цаг алдалгүй эхэлсэн уул уурхайгаа жинхэнэ ёсоор нь өөриймшүүлж бойжуулж нутагшуулах хэрэгтэй. Өргөн, нарийн цариг гээд хүмүүс талцаад л үзэлцээд байх юм. Үүний цаад ганц нийлж байгаа зам нь бүгд нүүрсийг түүхийгээр нь зөөхөөр улайрч байна. Түүний оронд боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тэр боломжийг эрэлхийлэх ёстой.” хэмээн хэлснийг энэ дашрамд тодотгоё.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • Anonymous (June 09, 2016 12:27:33 pm )

    Төмөрөөдөө амжилт хүсье

  • Anonymous (June 09, 2016 12:28:13 pm )

    Баянзүрхчүүдийн итгэлийг алдалнүй олон жил биднийг төлөөлж үр бүтээлтэй ажилсан жинхэнэ төрийн хар хүн дээ

  • bb (June 09, 2016 12:53:13 pm )

    sain bna!

  • Anonymous (June 09, 2016 1:20:33 pm )

    худалч гар .хүн хуурахад үйлс бүтэх үгүйг одоо үзнэ дээ.жаахан мөнгөөрөө шатаг

  • ЮБИ (June 09, 2016 1:21:05 pm )

    За энэ шиг олон үйлдвэр дампууруулсан хүн байхгүй дээ улаан дөрвөд зайл

  • галзуу төмөрчулуун (June 09, 2016 2:22:31 pm )

    ер нь сэтгэц хэвийн биш хүн байгаа юм даа.эрүүл солиотой нь мэдэгдэхгүй их юм ярьдаг шаар шүү дээ.мэдэх нэг нь сайн мэднэ дээ.галзуу шахуу л хүн.увсын галзуу гэхэд болно доо.

  • Зочин (June 09, 2016 2:57:46 pm )

    МАН-ынхан очиж очиж энэ хүнийг дэвшүүлдэг нь юу вэ.

  • zochin (June 09, 2016 3:45:15 pm )

    Pa narnii guuriig baritsan gej b.gaa …..

  • БИЧЭЭЧХҮҮ (June 09, 2016 3:55:47 pm )

    ЭНЭ ХҮНИЙГ ШУДАРГА, ЗАРЧИМЧ, ШУУРХАЙ ХЖИЛТАЙ, ШУНАЛГҮЙ, УЛС ТҮМНЭЭ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ТУН БОЛОМЖИЙН ГЭДЭГ ЮМ БИЛЭЭ. ОЛОН ЖИЛ ӨӨРИЙГӨӨ ИХ УЛС ТӨРД БЭЛДСЭН, ОДОО ТӨР ТҮМЭНДЭЭ ТУС БОЛОХ ЦАГ НЬ БОЛСОН ГЭЖ ЗОН ОЛОН ҮНЭЛДЭГ ЮМ БИЛЭЭ. АМЖИЛТ ХҮСЬЕ.

  • БИЧЭЭЧХҮҮ (June 09, 2016 3:56:20 pm )

    ЭНЭ ХҮНИЙГ ШУДАРГА, ЗАРЧИМЧ, ШУУРХАЙ АЖИЛТАЙ, ШУНАЛГҮЙ, УЛС ТҮМНЭЭ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ТУН БОЛОМЖИЙН ГЭДЭГ ЮМ БИЛЭЭ. ОЛОН ЖИЛ ӨӨРИЙГӨӨ ИХ УЛС ТӨРД БЭЛДСЭН, ОДОО ТӨР ТҮМЭНДЭЭ ТУС БОЛОХ ЦАГ НЬ БОЛСОН ГЭЖ ЗОН ОЛОН ҮНЭЛДЭГ ЮМ БИЛЭЭ. АМЖИЛТ ХҮСЬЕ.

    • Anonymous (June 10, 2016 8:52:58 am )

      naadah shg chni hud yum bhqe

  • БЗД (June 09, 2016 4:33:55 pm )

    Сэргэн мандалт групп ээр олон луйвар хийсэн одоо хүртэл өртэй хүмүүс нь араас нь хөөцөлдөөд явж байгаа нөхөрдөө

  • irgen (June 09, 2016 4:39:08 pm )

    luivaraar tolgoi manlaisan nuhurduu ene nuhur garch irvel mongol uls maani luivart iduulne shu

  • songogch (June 09, 2016 4:40:03 pm )

    bi er ni gaihaa l bga ene chin barag yaruu nairagch ymuu haishaaiin bainga l neg ih mergen tsetsen ym yrisan hvn

  • Иргэн А (June 09, 2016 4:44:14 pm )

    2 нүүр гаргаж худал хуурмаг байдлаараа ард түмний толгойг эргүүлж сурсан нөхөрдөө энэ чинь

  • 11-r horoo (June 09, 2016 4:44:55 pm )

    ene chin ugasaa luiwarchin ulsiin ih hurald zvgeer l mungu ideh gj l oroh gj bgaiin

  • zochin (June 09, 2016 4:47:04 pm )

    ee chaavaas`daa ene odoo yu hiisen gj ingej ih magtaad bgam dee hulgai hiisen gd namaas ni magtaad bgan bhdaa

  • shudarga yosnii tuluu temtsegch (June 09, 2016 4:50:34 pm )

    МАХА гэж ер нь юу юм анх сонсоо л бараг мүүн шиг санагдсийшд монголоо аварна ч гэж байх шиг ийм хүмүүст угаасаа одоо итгэхээ больсийшд нэг л их ярьсан хүн

  • зочин (June 09, 2016 6:30:55 pm )

    Ene xazgai xelt ch zolitai bas gobs 7dog baagii sh tee. Bat-Uuliig xotin mer boloxod yu yu gej 7j baisanig ni martaagui l baina shuu.

  • зочин (June 09, 2016 6:57:51 pm )

    ЭНЭ УГААСАА ХОГИЙН ГАР , ДАРХАНД БАЙСИЙН

  • Даваадуулагч (June 09, 2016 7:18:29 pm )

    Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллахдаа “Жанжин соёлын ордон”-г шинээр барьж, “Хаан хаалга”, Богд уулын арын 17,6 км зам, Цэцэг төв, 19-р хорооллын уулзвар, Нарны шинэ гүүрийг барьж, 22-ын товчоо, Нисэх Яармагийн чиглэлийн олон урсгалтай замууд, Дүнжингараваас Улиастайн гүүр хүртэлх замыг барьж, Сүхбаатар аймагт “Жаахан шарга” театр барьсан зэрэг санаж сэдэж, хамтран хэрэгжүүлсэн ажлууд олон бий юм билээ.Ингэж бичсэн байх юм .Энэ хүн тэгээд өөрөөсөө мөнгө гаргаад энэ бүгдийг хийчихсэн юм уу ?Солиотой юм .

  • Huuuuu (June 10, 2016 4:00:41 am )

    Ter hiisen geed bgaa tusluudee huvildaj avaad zavsraas in ungasan munguuruu odoo garch ireh gej zutgej bgaam bin gej oilgoloo, garaad iruul uur olon tusul, tusuv shamshigduulnaa gej bgaa.

  • ЗоЗочинчин (June 10, 2016 7:02:52 am )

    Жинхэн муу хүн, Шуналгүй биш шуналтай. Улс орныг бодохгүй.

  • БЗД-ийн иргэн (June 10, 2016 7:46:57 am )

    одоогийн МАН-ын жинхэнэ нүүр царайг олж харья гэвэл түүнийг сайн хар ард түмээн

antalya rent a car