antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 23, 2012 1 comment

Дэлбэрсэн газ “Дашваанжил” компанийнх байжээ

нийтлэсэн Admin

Өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гарагийн орой 21.00 цагийн орчимд Дархан-Уул аймагт газ дэлбэрсний улмаас

орон сууцны оршин суугчид бэртэж, гэмтсэн хэрэг гарсан. Ослын газарт тус аймгийн Онцгой байдлын аврах багийн 22, 54-р ангийн бие бүрэлдэхүүн ажилласан бөгөөд 12-р багийн шинэ хорооллын 14-р байрны долоон давхрын нэгэн айлд таван литрийн баллонтой газ дэлбэрснийг тогтоожээ. Дэлбэрэлтийн улмаас хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүнд бэртээд байгаа бөгөөд хоёр эмэгтэйгийн биеийн байдал хүндэрсэн учир хот руу шилжүүлж, ГССҮТ-д авчирсан байна. Түүнчлэн дэлбэрэлтийн улмаас уг байрны эсрэг талд байрлах байрны нэг давхрын цонхнууд хагарч, орцонд их хэмжээний ус алдагдаж, газын хий тархсан байна. Тиймээс иргэдийг нүүлгэн шилжүүлж, цэцэрлэг сургуулийн байранд түр байлгаж байгаа гэнэ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр “Онцгой байдлын аврагчид маань нэлээд хүнд нөхцөлд ажиллаж, шөнийн 01.00 цагт ослын газрыг аюулгүй болгосон. Дэлбэрэлт болсон айлд “Дашваанжил” компанийн хоёр ширхэг газ байсан. Эл газыг хэрэглээгүй байхад дэлбэрсэн. Дэлбэрэлтийн улмаас 19 айлын 40 гаруй айлын цонх хагарсан. Тиймээс эхний ээлжинд эдгээр айлуудын цонхыг яаралтай шиллэж, дулаан алдахгүй байхад анхаарч ажиллаж байна” гэсэн юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 24, 2012 12:32:29 am )

    hudaldaanii surguuild delbersen gaz bas DASHWAANJIL iinh bsan

antalya rent a car