Л.Эрдэнэчимэг 2012 онсонгуулиар СХД-ээс сонгогдож УИХ-ын гишүүн болсон. Тэрээр энэ удаагийн сонгуульд ч мөн СХД-ийн 72 дугаар тойргоос нэр дэвшиж байгаа билээ. Дөрвөн жилийн өмнө автозам, сургууль цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэн хэмээн амгарч байсныг сонгогчид нь хэлдэг. Харин өнөөдөр биелэлээ олсон эсэхийг та доорх хэсгээс дүгнэх бизээ.
СХД хамгийн олон хүн амтай, томд тооцогддог 23 дугаар хороол гэхэд 13 мянга орчим оршин суугчтай. Түр оршин суугч 3940 хүний тоо нэмэгдэнэ. Тэгэхээр үндсэндээ 23-р хороо нь 17 мянга орчим хүн амтай болж байна. Гэвч энэ хороонд нэгч сургууль, цэцэрлэг байхгүй. Бүтээн байгуулалтын ажилч явагдаагүйг иргэд нь хэлсэн. Харин гишүүн маань өөрийн 4-н жил хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнажээ. Үүндээ “Цэцэрлэгийн асуудлыг хүүхэд харах үйлчилгээгээр шийдвэрлэж хууль батлуулав” хэмээсэн байх юм. Угаас улсын хэмжээнд цэцэрлэгийн хүрэлцээ муу байдаг. Цэцэрлэгт хамрагдаагүй үлдсэн хүүхдүүд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдахаар боллоо хэмээн ойлгож байсан. Гэвч Л.Эрдэнэчимэг гишүүний хувьд цаашдаа цэцэрлэг барих шаардлагагүй томоохон байр , байшинтай айл нь хүүхэд хараад явах үйлчилгээг хүргэхэд л болно гэж үзэж байгаа бололтой.
Харин түүний тайланд бас асуудалгүй болсон хэмээсэн нэг зүйл нь авто зам байлаа. Тэрээр тайлангийнхаа сэтгүүлийн 79-р нүүрэнд орбитоос толгойтын эцэс хүртэлх автозамын зургийг байршуулжээ.
/сэтгүүл дээрх зураг/
/одоо байгаа зураг/
Тайлбарт нь энэ оны 06 дугаар сарын 03-наас эхэлсэн гэж байгаа. Гэхдээ иргэд өмнө нь энэ замыг засаад өгөөч хэмээн гуйж удаа дараа хүсэлт явуулж байсныг хэлж байгаа юм. Тэрээр төсөв байхгүй гэсэн нэрийдлээр иргэдийн амыг таглаж дөрвөн жил энэ замаар зорчууллаа гэдгийг ч хэлсэн. Гэтэл энэ удаагийн сонгуулиар дахин дэвшсэн тойргийн газар нутагт нь багтаж буй автозам болохоор арга буюу засах нь гэсэн “шум” таржээ.
/ энэ хэсгийн автозамын засварын ажил эхэлсэн гэж байгаа боловч 2016.06.07-ны 18:00 байдлаар зам засвар хийж буй зураг алга/
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Иргэн (June 09, 2016 10:56:42 am )
Бүтэхгүй ээ нээрээ…нүд хуурчих гээд л байх шинжтэй
-
Anonymous (June 09, 2016 12:01:10 pm )
Emee sain uu songuuld bus emnelegt och
-
зочин (June 09, 2016 12:13:43 pm )
эрдэнэчимэгээ одоо идэж ууж дуусаагүй юу. Одоо чамайг 2012 онд сонгосон хэдэн буурлуудынхаа эрүүл мэндэд анхаарч хор болохгүй баталгаатай эмээр үйлчилэхээ бод. Одоо УИХ-д чиний худлаа ярихыг сонсох хүсэл алга. Тэгээд чиний толгойд байгаа мэдлэг дутна.
-
mongol (June 09, 2016 1:22:17 pm )
ENE AVGAI BOLIO ODOO BOLNO HUGTSAA NI DUUSSAN BAAHAN EM ZARJ ARD TUMNII ERUUL MENDEER TOGLOJ YVAA SHUU DEE
-
Anonymous (June 09, 2016 1:39:46 pm )
Ter zassan zasaj bga geed bga zam deer chini zaswar hiij bga 1ch hun alga. Ta bol odoo endees garahgui bhoooo
-
Zochin (June 09, 2016 4:02:42 pm )
Odoo chi duuregiin heden balai avgai nartaa niilj udej uuj bolson baimaar odoo chamaig bid songohgui ee
-
Zochin (June 09, 2016 4:03:49 pm )
Chamaig nadaas bid sain medne bid teneg humuys bish
-
001 (June 09, 2016 5:50:27 pm )
golno uursduu ywah uchiraas zasaj bgaa yum
-
Mongol (June 09, 2016 6:32:38 pm )
Hiisen umgui zalitai etgeedyydiig ard tymen shiitgeh baihaa, medeej ard tymen yahaa medne odoo.
-
Anonymous (June 09, 2016 8:27:44 pm )
cxd zail odoo bolson aar saar zuileer argatsaar 4 jil bolloo huuhed harah uilhilgee geh met .
-
батс (June 09, 2016 10:38:22 pm )
харин ч СХД-т хамгийн их зүйл хийсэн хүн Эрдэнэчимэг шүү манайхан их сонин хүмүүс шүү Жаахан дөмөг нэгнийгээ дандаа доош нь чангааж муулна гэсэн атлаа огт юм хийдэггүй хүн муулж өөлж өөнтөглөхөөс өөр гялайх юмгүй нөхдийг магтаж дээш нь залсаар олон жилийн хөгжил дэвшлээс хойш нь татлаа даа Яг өнөөдөртөө бол дээлийн шинэ нь хүний хуучин нь л дээр болов уу
-
зочин (June 10, 2016 12:46:58 am )
мүнүсын молиго шар гэж сонссогүй юу?
-
зочин (June 10, 2016 12:47:44 am )
моносын молиго шар гэж сонсоогүй юу?
-
zochin (June 10, 2016 11:38:17 am )
unekheer tsarai muutai
14 Comments