-Хэд, хэдэн хүний бизнесийг тэжээхийн тулд УИХ-ын сонгуульд саналаа өгөх нь хайран биш гэж үү- Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийг албан ёсоор танилцуулж, 12 нам, 3 эвслийн нийт 498 нэр дэвшигч өрсөлдөхөөр батламжаа авсныг зарлаад буй. Өнөөгийн парламентаас улирч сонгогдохоор нэр дэвшиж буй 68 хүн бий. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгч, дэд захирал, гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга гэхчилэн бизнесийн салбараас нэр дэвшиж буй 150 орчим хүн байгаа юм. Энэ нь бизнесийн салбараас улс төрд хошуурагсад гэсэн үг. Тэднийг нам тус бүрээр нь авч үзвэл МАН-аас 15, АН-аас ес, МАХН-аас 21, БНН-аас 14, Эх орончдын нэгдсэн эвсэл дөрөв, Монголын ардчилсан хөдөлгөөний нам нэг, ТТЭН эвсэл 13, Монгол консерватив нам тав, Иргэний хөдөлгөөний нам ес, ИЗНН гурав, Монголын уламжлалын нэгдсэн нам долоо, Ард түмнээ хайрлая нам тав, Монголын социал демократ нам тав, ХААН сонголт эвсэл дөрөв, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын гурван нэр дэвшигч байна. Харин бие даан нэр дэвшигчдийн хувьд 21 нь бизнесийн салбараас улс төрлүү зүтгэж ажээ.
Өмнөх туршлагуудаас авч үзвэл бизнесийн салбараас улс төрд хөл тавьсан эрхэм олон байдаг. Тиймдээ ч орсон даруйдаа хэл амны бай болж мөнгө, хөрөнгө идэж, уусан өөрийн компанидаа ашигтай тендерийг авч өгсөн гэх мэтээр хэлэгдэж ирсэн. Энэ талаар бие даан нэр дэвшиж буй нэгэн компанийн захирал эрхэм өөрийн цахим хуудастаа “Саяхан илэрсэн оффшор дансны дуулианд нэр нь гарсан манайхны 30 хувь нь л бизнесмэнүүд. Бусад нь төрийн албан хаагчид байна. Харамсалтай нь энэ явдал манайд хаврын цасны дайтай ч шуугиан болж чадсангүй. Харин дэлхийгээр нэг мөрдлөг, баривчилгаа, огцорсон албан тушаалтнууд хөл толгойгоо алдаж байна. Гэхдээ гудамжинд эгэл иргэд ямар нэг юм болохыг хүлээсэн. Ядаж хэн нэг нь ичиж зовж байгааг харахыг хүссэн. Гэтэл юу ч болсонгүй. Жирийн иргэд маань төрийнхний энэ тансаглал, баярхал, цамаархалыг харж сонсож л байгаа. Дарга нарт үйлчилдэггүй хэр нь иргэдийг хяргачих гээд байдаг хуультай болохоор эгдүүцэж байна. Иргэн хүн хоолны мөнгө хулгайлж хэдэн жил шоронд, дарга хүн аймгийн төсөв хулгайлаад цалингийн хорин хувиар торгуульдагт нь зэвүүрхэж байгаа юм.” хэмээн бичжээ.
Ирэх сонгуульд өрсөлдөх гэж бизнесийн салбарын эрхмүүд үнэхээр өөрсдийн аж ахуйн нэгжээ хөл дээр нь тогтоож, улсын төлөөх сэтгэлтэй болсондоо ийн бөөнөөрөө улс төр лүү уулгалан орох гэж байна уу, эсвэл өөрсдийн бизнестээ тохирсон эрх зүйн орчин бүрдүүлэх, цаашлаад УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээр далайлган аж ахуйн нэгж, комданиа групп болгон өргөжүүлэхийг хүсэмжилж байна уу гэдгийг одоохондоо үнэндээ таахад бэрх.
Мэдээж дээрх нэр дэвшигчид сонгуулиар ялалт байгуулж, парламентын гишүүн боллоо гэхэд хуулиараа аж ахуйн нэгжээ шилжүүлдэг. Гэсэн ч үхсэн ч үр харам гэдэг шиг өөрийн үүсгэн байгуулж, хөл дээр нь тогтоосон бизнесээ үл тоож амьдарна гэдэг юу л бол.
Угаас социализмийн нөлөөгөөр бүгд нэг гараанд амьдарч байсан хүмүүс ардчиллын буянаар амьдрал ахуйгаа өөд нь татах гэж анх эхлүүлж байсан бизнес нь “гахай” зөөх л байсан. Тэр үеэс өөрийн авьяас чадвараар бизнесээ босгосон цөөн хүн бий боловч өнөөгийн парламентад 2008-2012 оны сонгуулиар ялж, хөл тавьсан улстөрчдөөс бусад, бараг ихэнх нь өмч хувьчлалын гажуудал, алдарт 20 дугаар тогтоолын сиймхийгээр албан тушаал, эрх мэдлээ ашиглан улсын хөрөнгөнөөс шамшигдуулсан нөхөд. Тэгэхээр улс төрд хөл тавьна гэдэг угаасаа амьдрал цэцэглээд л ирнэ гэсэн үг болж таараад байгаа юм.
Харин одоо бол арга нь жаахан нарийсаад УИХ-ын гишүүн боллоо л бол тухайн эрхэлж буй бизнес нь ашгийг хэд дахин нугалж олох боломжтой болж, өрсөлдөгдөө нам дарахын нэр болж хувираад байгаа. Учир нь олон нийтийн дунд хөрөнгө, мөнгөтэй хүнийг төрд ажиллуулбал авлига авахгүй, чин шударгаар, ёстой л хоёргүй сэтгэлээр ажиллана гэсэн бичигдээгүй хууль, дүрэм үйлчлээд байгаа. Гэвч үнэн хэрэгтээ тэд одоо авлига авч гараа бузарлахын оронд өөрт ашигтай хуулийг батлуулахын тулд нөгөөдөө хэрэгтэй хуулийн төслийг нь дэмжих байдлаар “татгалзсан, зөвшөөрсөн” гэх кнопоо “зарж” амьдардаг нь нууц биш.
Улстөрч гээд сонгоод төрд илгээчих хүн тэр, энэ тойрогт алга гэх тусам аниргүй шахам байдаг намууд санал хуваахын тулд, аз шовойвол парламентад суудалтай болчих санаатай, нөгөө хэсэг нь биедаагаад ч хамаагүй үзээд алдъя гэх өнцгөөс бүгд л нэр дэвшиж байна. Үнэн хэрэгтээ өмнө нь ийм л байсан. Тойрогт нь нэр дэвшээд очиж буй хүмүүсийг голон, голон саналаа өгч, төрд илгээдэг. Харамсалтай нь тангараг өргөснийх нь дараанаас л гоочилж суудаг. Сонгогчдын энэ алдааг энэ удаа бизнесийн салбарынхан овжноор ашиглахын тулд ийн олуулаа нэр дэвшиж байна. Намуудаас нэр дэвшигчид яах вэ, ялалт байгууллаа гэхэд бүлэгтээ хамаарагдаад явчихна. Арга ядахад нэр дэвшихийн тулд хандивласан хөрөнгөө буцаагаад олоод халаасалчих учраас алдах зүйлгүй гэж тооцоолно.
Харин бие даагчдын хувьд парламентад өөрийгөө хэрхэн, яаж үнэд хүргэдгийг өнөөгийн УИХ-ын гурван гишүүн бэлхнээ харуулсан. Тиймээс л бизнесийн хүрээнийхэн өдгөө бөөн, бөөнөөрөө бие даан нэр дэвшихээр зүтгэж байна. Яг үнэндээ ихэнх улс гүрэнд төр, бизнесийн салбар хоёр өөр замналаар явдаг. Эгээ л хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал хоёр шиг. Тийм байтал гүйцэтгэх засаглалын нөхдийг олноор нь хууль тогтоох байгууллагад залах шаардлагатай эсэхийг сайтар тунгаах л хэрэгтэй болох нь дээ.
Хамгийн энгийн жишээ л гэхэд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг цэцэгний хоббитой гэдгээ өөрөө хэлсэн. Гэтэл түүнийг парламентад сонгогдож, тангараг өргөсний дараахнаас л Төрийн ордны болоод нийслэлийн бүхий л цэцэг, навчийг Л.Эрдэнэчимэгийн хүлэмжээс авдаг тухай ярьж, бичих болсон. Мэдээж оргүй зүйлийг хэн ч хөндөхгүй. Яг л үүнтэй адил дахиад хэд, хэдэн хүний бизнесийг тэжээхийн тулд УИХ-ын сонгуульд саналаа өгөх нь хайран биш гэж үү.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Оргил (June 09, 2016 10:13:01 am )
Тал бүрээр бизнесээ хөгжүүлдэг энэ авгай дэндэнэ.Зүгэээр л сонгохгүй байя.
-
ZOCHIN (June 09, 2016 11:00:56 am )
zakaa
-
Anonymous (June 09, 2016 12:35:29 pm )
бгаа Монголд намдаа үнэнч юмыг сайн бодож тунгаадаг эрсдлээ тооцож улс эх орны төлөө ашигтай гэрээ хийдэг жинхэнэ улс төрчид хэрэгтэй түүнээс урвадаг хүмүүс бол Чингисийн үеэс л адгийн амьтад бсаар ирсэн Монголын зикачид бол офшор болон МАНАН юм гэдгийг 4 жил ухаарлаа
-
Баяр (June 09, 2016 12:36:44 pm )
УЛС ТӨРИЙГ БИЗНЕСИЙН ТАЛБАР БОЛГОЖ БУЙ ЭХ БАРИГЧИД УЛС ТӨРИЙГ ӨӨРСДИЙН ЭРХ АШИГТАА АШИГЛАЖ ӨӨРСДИЙН ХАЛААСАА ТҮНТИЙЛГЭЖ БУЙ НЬ ИЛТ БАЙГАА ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН ҮГИЙГ ҮЛ ТООЖ ӨӨРСДИЙН ДУРААР ДУРГИЖ БУЙ АРДЧИЛАЛ НЭРЭН ДООР ДУРГИЖ БАЙГАА УЛСААСАА БАЯН ЭРХМҮҮД УЛС ТӨРӨӨС САВАРАА ТАТАХ ХЭРЭГТЭЙ
-
Anonymous (June 09, 2016 12:42:51 pm )
МАНАН Монголдоо ашигтай гэрээ хийхгүй хууль гаргасан ч иргэддэ их халгайтай хууль баталдаг Монголын дов жалгаар бизнес хийж баяжиж бгаа өөрийн бизнесийг хөгжүүлэх гэж Монгол улсыг ашигладаг ийм улс төрчид олширсон МАНАНгын төр Монголдоо байж эзэнгүй юм шиг хуулийг сүхдэж иргэдээ алагчлан үзэж бна Монголоор бизнес хийж намаасаа урваж бгаа хүмүүст нар бүү үзүүл сонгуулийн хувьсгалиас хөгжлийн хувьсгал хийх тийм 90 жилийн түүхт намаа сонгоноо Өнөөдө р монгол ГРЕК улсаас илүү их өртэй яваа гэдгээ сана МОНГОЛЧУУДАА
-
АДЬЯА (June 09, 2016 12:43:45 pm )
УЛС ТӨРӨӨС АШИГ ХОНЖОО ХАЙСАН ХҮМҮҮ С Л УЛС ТӨРЛҮҮ ОРОХ ГЭЖ ИЧИХ НҮҮРЭЭ ЭЛГЭНДЭЭ НААН БАРИН УЛАЙРААД БАЙГАА НЬ ДЭНДҮҮ ЭМГЭНЭЛТЭЙ
-
xaxa (June 09, 2016 12:55:35 pm )
За болиочдээ муухан бизнесээс улс төрд илүү мөнгө олно гэсэн бодолтойл байгаа биз их хуралд чинь ард иргэдэ ядууралгүй улс орноо хөгжүүлдэг Эдийн засгаа шийдэж зөвлөлддөг болохоос ийм ч юм хийнэ тийм ч юм хийнэ гэж мөнгө идэдгүй юмаа!!!
-
iluu haragsad (June 09, 2016 1:12:20 pm )
МАНАН энэ улс орныг ЭЗ хямралд оруулж дампууруулаж байна тийм болохоор энэ хужаа санаатай бизнес мэнүүд улс төрд орж ард түмний мөнгөнөөс шимэн завших гэж байгаа биз МАНАН ТӨР БАрисан хэвээр бол улс дампуурна тэр үеэр энэ бизнес мэнүүд оффшор дансандаа монгоо хийгээл гадаадлуу зайлах биз айхтар болжээ хэлэх муу үг ч олдохгүй юм
-
Бат (June 09, 2016 2:36:06 pm )
Улс дамнаж бизнесээ өрггөжүүлж улс төрийг бизнесийн бүлэглэл болгон УИХ-ын гишүүний суудлыг үгсэн хуйвалдаж захиалж, өөрсдөө өөрсдийгөө сонгодог тогтолцоог манай оронд бий болсон өнгөрсөн болон одоо болох гэж байгаа сонгуулиас харахад илт байна энэ ноёрхолийг түлхэх болсон байна аа
-
тулга (June 09, 2016 2:49:28 pm )
төрийн эрх мэдэл албан тушаалыг мөнгөөр худалдаж авч төрийг өөрийнхөө бизнэсийг аривжуулж эрх ашигт нийцүүлэн хууль батладаг нь төр бариж байгаа намуудийн сургааль гэхэд хэлэсдэхгүй төрд гараад хэрхэн баяжиж байгааг намуудийн лидэр гэх хүмүүс харуулсаар байхад аргагүй шүү дээ
-
Anonymous (June 09, 2016 2:51:50 pm )
бизнес нь хөгжхөө болиод ирхээр улс төрөөр тоглох гэсэн хар санаа МАНАН гарч ирээд яг л бизнес хийж байгаа юм шиг мөнгийг идлээ оффшор данстай болох нь болж идэх нь идсэн манан төр барьсан хэвээр бол манай улс мөдхөн дампуурна тэр үеэр энэ бизнесмэнчүүд нь оффшордсон мөнгөөрөө гадаадруу гарах биз
-
Anonymous (June 09, 2016 3:00:00 pm )
бизнес нь хөгжхөө болиод ирхээр улс төрөөр тоглох гэсэн хар санаа МАНАН гарч ирээд яг л бизнес хийж байгаа юм шиг мөнгийг идлээ оффшор данстай болох нь болж идэх нь идсэн манан гэж энэ хэвээр байх юм бол ядуурлын ьуйлд хүрнэ шүү
-
БАРХАС (June 09, 2016 5:51:15 pm )
УЛС ТӨРИЙГ ӨӨРСДИЙН ЭРХ АШИГТАА НИЙЦҮҮЛЭН БИЗНЕС СЭТГЭЛГЭЭГЭЭР ХАРЖ ТЭГЭЭД БОЛООГҮЙ БААХАН ӨРТЭЙ ИРГЭДИЙН НУРУУН ДЭЭР БӨӨН АЧАА ЮМ АА АРД ИРГЭД ЧИНЬ ОДОО АЖИЛГҮЙ ОРЛОГОГҮЙ БАЙНА АМГАЛАН АМЬДРАХ НӨХЦӨЛ БОЛОЛЦОО ҮНЭНДЭЭ АЛГА БОЛЖЭЭ
-
БАРХАС (June 09, 2016 5:55:56 pm )
ТЭГЭЭД ЭНЭ ХҮМҮҮСТ УЛС ТӨРД ГАРЧААД УЛС ЭХ ОРОНОО ХӨГЖҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ГАРААД ТҮМНИЙ ШИВШИГ БОЛОХ ХЭРЭГ БАЙНА УУ МАНАН-Н ЗАСАГЛАЛ ЭНЭ СОНГУУЛЬД ЗААВАЛ УНАХ БОЛНО АРД ИРГЭД САНАА БОДОЛ НЭГТЭЙ БАЙГАА
-
БАРХАС (June 09, 2016 5:57:48 pm )
АВИЛГА, ХАМЖЛАГА, ЛУЙВАР МӨЛЖЛӨГИЙГ АРД ТҮМЭН ХҮСЭХГҮЙ БАЙНА БИДЭНД ШУДАРГА НИЙГЭМ ТАЙВАН АМЬДРАХ НӨХЦӨЛ БОЛОЛЦОО ХЭРЭГТЭЙ БАЙНА
15 Comments