antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 23, 2012 1 comment

Хорин естэй Ч.Сайханбилэг сайд байсныг бодоход ч…

нийтлэсэн Admin

Засгийн газраас АН гарсан нь өнөөдөр хүртэл дуулиан шуугианы төвд, үнийн өсөлттэй хамт байсаар байна. Тиймээс өнгөрөгч лхагва гаригт орон гарсан сайдуудад нэр дэвшигчдийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч, тэдэнд жавтийхүртээх гэсэн нь бусдын инээдийг хүргэхээс үл хэтрэв. Өөрийгөө хэн явсныг мартсан Ерөнхийлөгч маань хааны дүрд тоглож, ард түмнээс үнэлгээ авах гэсэн биш харин ч эсрэгээрээ өөрийгөө шороодчихлоо. Юуны өмнө тэрбээр “Шинээр томилогдох сайдуудыг УИХ-аас биш гаднаас гэж хэлсэн боловч, үүнийг биелүүлсэнгүй. Би са налаа тов тодорхой хэлсэн, харамсалтай нь, намаас шийдсэн юм чинь, хүлээн зөвшөөрөхгүй байсан ч, яадаг юм гэсэн хандлагаар асуудлыг оруулж ирсэн нь туйлын буруу алхам болж байна” гэсэн нь өөрийнх нь нам Засгийн газарт байхаар УИХ-аас сайдтай байж болдог, өөр намынх болохоор болдоггүй юм уу гэсэн ард түмний далд эсэргүүцэлтэй тулгарсан.

Харин эсрэг талаас үндсэн хуулиа баримтлах ёстойг сануулсан ч өнөөх Ерөнхийлөгч нь “Үндсэн хууль бол бүхний хаалт биш” хэмээн хуульгүй Ерөнхийлөгч гэдгээ харууллаа. Мэдээж энэ увайгүй байдлыг өнөөдөр ч ард түмэн ч эгдүүцэн тунгаасаар суугаа. Тэр зөвхөн үүгээр ч зогссонгүй, ЗТБХБ-ын сайдад нэр нь тодроод байгаа УИХ-ын гишүүн Ц.Дашдоржид хандан “Дашдорж гэж нөхөр байна уу, сайдын албыг чөлөөт цагаараа хийдэг ажил юм биш шүү. Одоо тэр ажил дээр чинь зам тээвэр, төмөр зам, авто зам, онгоц гээд маш олон зүйл нэмэгдсэн. Үнэхээр ажилламаар байгаа бол надтай хамт маргааш Оюутолгой, Тавантолгойн орд руу явах ёстой” хэмээн хачин зүйл ярив. Уг нь Ц.Дашдорж 2004-2008 онд энэ салбарын дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай, салбараа мэддэг хүн гэж хэн ч хэлэх байх.

Түүнчлэн Сангийн сайдад нэр нь тодорсон Д.Хаянхярваад хандан “Таны нэр сайдад дэвшсэн үеэс Хонгор сумаас надад маш олон гомдол ирсэн. Хонгор суманд долоо хоногт 2-3 хүн хорт хавдраар нас барж байна гэж мэдээлсэн. Та Хонгор суманд заавал очих ёстой” хэмээн хадуурав. Энэ нь өөрөө Ц.Элбэгдоржийн эсрэг эргэсэн явдал болсон. Угтаа бол хэдэн жилийн өмнөх Хонгорын асуудал өнөөдөр сайдад нэр дэвшсэн хүнд тэгтлээ их хамаарахгүй, салгаж ойлговол шүү дээ. Тэгэхээр ЭМ-ийн сайдаар ажиллаж байсан С.Ламбаагийнхаа бурууг хаа байсан Д.Хаянхярваад тохох гэж байна гэсэн ойлголт ард түмний дунд бий болчихлоо. Нөгөө талд өнөөх л ядарсан улстөрөө хийж мартагдах шахсан Хонгор сумыг яриад сууж байдаг Ерөнхийлөгч гэж байх уу. Хонгорыг ярьж болно, сайд томилох тухай чухап асуудал ярьж байхад хэтэрхий ингэж улстөржих нь яавч дэмий асуудал.

Гэтэл түүнд загнуулаад дотроо инээж суугаа Д.Хаянхярваа нь 1986-1989 онд Дархан хотын Барилга үйлдвэрлэлийн нэгдэлд эдийн засагч, 1989-1990 онд Дархан хотын МАХН-ын хороонд зааварлагч, 1990-1991 онд Дархан хотын Нийтийн ахуйн барилга угсралтын конторын дарга, 1992-1993 онд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт эдийн засагч, орлогч дарга, 1993-2000 онд Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Санхүү эдийн засгийн бодпогын хэлтсийн дарга, 2000-2008 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга, 2008 оноос УИХ-ын гишүүн, 2010 оноос УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа, энэ салбарт өөрөөс нь хэд дахин илүү туршлагатай нэгэн байх жишээтэй. Гэтэл мань Ерөнхийлөгч өөрөө 32 настай АН-ын дарга болохдоо өөрийгөө чамлаагүйг бид мэднэ. Энэ ч яахав, АН-ын хувьд болох л асуудал байж. Хамгийн гол нь 35 настайдаа Монгол Улсын Ерөнхий сайд болохдоо ичсэнгүй, харин ч суудалдаа тэсч үлдэх гэж яаж тэмүүлж байсныг ард түмэн өнөөдөр мартаагүй шүү.

1996-2000 онд АН төр барих хугацаанд дөрвөн Засгийн газар ийнхүү унаж, тэр хэрээр улс орны ажил уруудаж, ард түмний амьдрал доройтож байсныг хэн ч мартаагүй. Сүүлдээ АН-ын Засгийн газарт орж ажиллах боловсон хүчин байхгүй учраас 29 настай Ч.Сайханбилэгийг Гэгээрлийн сайдаар томилж байв. Ийнхүү Монголын төрөөр тоглож байсныг нь сануулахад илүүдэхгүй болов уу. Харин үүний дараа БХ-ын сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын тухайд, “Батлан хамгаалах яаманд очих хүн зангарагтай байх ёстой, тэр хамт олон маш чухал шүү гэж би маш тодорхой хэлсэн” гэлээ. Ерөнхийдөө сайдад нэр дэвшигчдийг ажлын дадлага туршлага муу, нас залуу гэсэн үзүүлэлтээр хөөрхөн чамлаад авсан л даа. Гэтэл Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагад авлигын хэргээр олон жил “аавынд” суусан өөрийн найз казино Энхбаатарыг томилохдоо ингэж бодсон болов уу. Шүүхийн албан ёсны шийдвэр гарч буруутай нь тогтоогдсон хүнийг нийгмээрээ буруутан гэж ойлгодог нь ардчилсан нийгмийн шударга үнэлэмжид нийцдэг.

Энэ нь өөрийгөө хэн байсныг, хаанаас гаралтайг мартсан бололтой юм. БХ-ын сайдад нэр дэвшээд байгаа Ж.Энхбаярын хувьд Цэргийн нэгдсэн дээд сургууль, МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, Голланд Улсын Маастрихтийн Их сургуулийг тус тус төгсч, Газар” ХХК-ийн Ерөнхий захирал, Гаалийн ерөнхий газрын Онцгой албан татварын газрын дарга, Улаанбаатар хотын гаалийн газарт хэлтсийн дарга, дэд дарга, Гаалийн ерөнхий газарт Зөвлөх, Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, УИХ-ын гишүүнээр гээд төрд 10 хэдэн жил ажилласан, 40 нас хүрч яваа хүнийг дадлага туршлагагүй, зангараггүй гэж хэлж болохгүй л болов уу. Монголчууд маань “40 хүрсэн эр дөрвөө дарсан ат” гэж зүгээр ч нэг хэлчихээгүй гэдгийг мэдмээрсэн дээ.

Ийм хариуцлагатай алба залгуулж, төрд 10 гаруй жил ажилласан хүн, 35-тай Ерөнхий сайд, 29-тэй Гэгээрлийн сайд, өнөөдрийн сайд нарын хооронд тэнгэр газар шиг ялгаа байгааг эрхэм Ерөнхийлөгч олж харсангүй. Үнэн хэрэгтээ боловсон хүчний дутагдалд орж, Ч.Сайханбилэгийг сайдаар томилж байсныг бодоход өнөөдрийн эрх баригч нам 10 Засгийн газар байгуулсан ч элбэгдэнэ. Түүнээс илүү боловсон хүчин, ажлын дадлага туршлага байгаа байх шүү.

С.УУГАНБАЯР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 23, 2012 11:34:05 pm )

    Elbegee yostoi tenegtsen dee. SHow hiij PR ahiulah gejiigaad nam taviullaa daa.

antalya rent a car