antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 9, 2016 2 comments

Евро-2016-гийн содон толгойтнууд

нийтлэсэн Admin

euroyseuroys
Хөлбөмбөг бол залуу насны ажил. Тиймээс ч хөлбөмбөгчид залуу хүмүүс болохоор толгойгоороо тоглох дуртай байдаг биз. Мөдхөн эхлэх Европын АШТ-д хэд хэдэн содон толгойтой нөхдүүд бий. Тэдний зургаас харуулаад товч танилцуулья.

  1. Поль Погба

euroys00

Францын шигшээгийн гол найдлага Поль Погба 23 настай. Толгойгоороо байсхийгээд л тоглодог. Энэ удаад тэрбээр “Pogboom” гэсэн бичгийг толгойдоо урлуулжээ. Европын аваргаар тэсрэлт, тэсэлгээ хийх санаагаа ингэж илэрхийлсэн биз.

  1. Марек Хамшик

euroys01

28 настай словак залуу Марек Хамшик. Алдарт жүжигчин Жонни Деппийн содон төрхтэй дүрүүдээс нэг их дутахааргүй харагдана.

  1. Маруан Феллаини

euroys03

194 сантиметр өндөртэй, 28 настай бельги залуу Маруан Феллаиниг зэрвэс харахад бут мод гэж эндүүрмээр гэвэл нэг их хэтрүүлэг болчихгүй биз. Харин Европын АШТ-ийн өмнө хар үсээ шаргал болгоод будчихсан.

  1. Ража Наинголлан

euroys04

Ража Наинголлан зөвхөн толгойгоороо тоглохоос гадна биеэрээ шивээс “эрхлүүлэх” их дуртай. Дэндүү содон гэмээр түүний төрх заримдаа хүйтэн харагддаг тул түүнийг нэгэн зочид буудалд алан хядагч байж магадгүй гэж зарим хүмүүс цагдаа дуудсан явдал ч гарсан удаатай.

  1. Аарон Рэмси

euroys05

Уг нь Аарон Рэмси нэг их хэлбэр хөөцөлдөөд байдаг залуу биш. Гэхдээ Уэльсийн шигшээ 1958 оноос хойш анх удаагаа том тэмцээнд оролцох гэж буй тул толгойгоороо ганц тоглочихьё гээд шар будаг түрхүүлчихсэн байж мэдэх юм.

  1. Жо Ледли

euroys07

Ажиглаад байхад тамирчин залуус сахлаа ургуулах мода дэлгэрчихээд байгаа. Конор Макгрегор, Жо Торнтон гээд. Үүн дээр Уэльсийн Жо Ледли бас нэмэгдэнэ.

  1. Серхио Рамос

euroys08

Серхио Рамос бол угаасаа л Испанийн хамгийн их загвар хөөдөг залуусын нэг. Сахал тавьж, үсээ нэг ургуулж, нэг тайруулж юуг л бол юуг хийнэ. Аваргуудын лигийн финалд чухал гоолыг ч оруулчихна.

  1. Гарет Бэйл

gareth

Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч маань үсээ нэг л зөв янзлуулахгүй яваа юм шиг харагддаг. Эсвэл үсэндээ анхаарал тавьдаггүй ч байж болох юм. Ямартай ч сүүлийн үед ингэж боочихоод л яваад байгаа.

  1. Криштиано Роналдо

ronaldo

Үс гэхээр Криштиано Роналдогийн нэр дурьдагдалгүй яахав. Зепп Блаттер түүнийг нэг удаа “Үсчинд хамгийн их цаг зарцуулдаг” гэж хэлсэн байдаг. Мөн ДАШТ-д тусгай үсчин нь дагаж очсон гэх юмуу Хатагтай Тюссогийн лааны тосон баримлынхаа үсийг хүртэл заримдаа шинэчлүүлдэг гэсэн цуу түгсэн байдаг билээ.

  1. Златан Ибрахимович

zlatan

Парист хаанаар өргөмжлөгдсөн швед залуу Златан Ибрахимович үсээ боодог болоод удаж байна. Тэрбээр үснийхээ талаар “Үсээ тайрчихвал хийморь минь доройтчихно” гэж хэлсэн байна лээ.

Р.Гэгээ

Шуурхай.мн

 

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (June 09, 2016 8:05:01 am )

    ibra toglohguishdee. Shewed erh awaagui

  • chinbaa (July 07, 2016 7:28:28 am )

    4tsagiin toglolt ali bag hojson be

antalya rent a car