antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 8, 2016 12 comments

Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо Дарга Г.Соёлмаа хууль бус шийдвэрийнхээ төлөө давж, нэхэмжлэл гаргах уу.

нийтлэсэн Admin

13382058_1144040348968905_1806765462_nАймгийн ИТХурлын сонгуулийн 3 дугаар тойрогт Дархан-Уул аймгийн МАНамаас нэр дэвшигч Ч.Чүлтэмбат, 15 дугаар тойрогт нэр дэвшигч З.Бадрал, 17 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Азжаргал, 19 дүгээр тойрогт нэр дэвшигч С.Насанбат, 3 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч дэвшигч О.Энхзаяа,15 дугаар тойрогт нэр дэвшигч Г.Ганбат,19 дүгээр тойрогт нэр дэвшигч Ц.Ганзориг нарын долоон хүний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг анхан шатны шүүх сэргээж, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгоод байна.

Аймгийн Сонгуулийн хороо хэдийгээр холбогдох хуулийн дагуу давж, нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгаа хэдий ч “Сонгуулийн хууль”-ийн 115.3-д “Нэхэмжлэл хүлээн авсан шүүхийн шүүгч ХЭРЭГ   ҮҮСГЭХ ЭСЭХ асуудлыг нэхэмжлэл хүлээн авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж хуульчилсанаас харахад Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны хууль бус тогтоолуудыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг дараагийн шатны шүүх хүлээн авч хэрэг үүсгэх эсэх нь бас л эргэлзээтэй.

Сонгуулийн хороо давж, нэхэмжлэл гаргалаа гэхэд тус хуулийн 115.8-д “Энэ хуульд заасан маргааны тухайд нэхэмжлэлийг хүлээн авахаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргахгүй” гэж заасан тул дараагийн шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэх эсэх асуудлыг шүүгчийн захирамжаар шийдвэрлэх хүртэл анхан шатны шүүхийн шийдвэр хүчинтэй үйлчилнэ.

Иймд “Сонгуулийн тухай хууль”-ийн 157.10-д “Нэр дэвшигчийг бүртгэсэн бол нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах авах өдрөөс 22 хоногийн өмнө нэг өдөр олгоно”гэж хуульчилагдсаны дагуу анхан шатны шүүхээр нэр дэвших эрх нь сэргээгдсэн эдгээр долоон иргэн 2016 оны 06-сарын 07-ны өдөр бусад нэр дэвшигчтэй зэрэг нэр дэвшигчийн үнэмлэхээ авах эрх нь хуулиар хангагдсан байна.

Мөн “Сонгуулийн төв байгууллагын тухай” хуулийн 7.3.4-д “сонгуулийн аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг давж заалдсан гомдол болон сонгуулийн асуудлаар гаргасан бусад өргөдөл, гомдлыг харъяаллын дагуу хянан шийдвэрлэх, хэрэв хууль тогтоомжид нийцээгүй бол тухайн тойргийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох” гэж заасныг үндэслэн Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны ХЭТ НЭГ ТАЛыг барьсан хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнд 2016 оны 06-сарын 03-ны өдөр Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос “Гомдол шийдвэрлүүлэх тухай” 1/382 тоот албан бичгийг хүргүүлжээ.
13407711_1055170717890325_557966168_n

13383939_947698778680460_167116991_o

П.Баярсайхан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • РРРРРР (June 08, 2016 7:58:57 am )

    ЭЭДЭЭ ЭНЭ СОЁЛМАА ГЭХ ХҮҮХЭН ТҮҮНИЙГ ТОЙРСОН ГИШҮҮД ГЭХ ХҮМҮҮС ЮУ Л ХИЙХ БОЛДОО ХАРАХААР ОЙ ГУТАХЫН

  • irgen (June 08, 2016 8:45:44 am )

    Huulia meddeggui ene olon darga nariig yana daa , hezee tednees salakh ve

  • Balj (June 08, 2016 9:21:47 am )

    ДАРХАНЫ СОНГУУЛЬ Ч ЮМ ДУУЛГАНА ШҮҮ…

  • Anonymous (June 08, 2016 9:48:53 am )

    NASANBAT KHUULI ZORCHON. KHOHINEE…

  • Зочин (June 08, 2016 12:39:13 pm )

    Сонгуулийн хуулийг зөрчсөн Соёлмаа авгай Сонгуулийн хорооны гишүүдийнхээ хамт төрийн албанд эргэж орох орох эрхгүйгээр хөөгдөх нь тодорхой боллоо.Энэ авгай өөрөө төрийн албанаас хөөгдөх мөртөө хөөгдөхгүй бусад залуучуудыг давхар хөөлгөж хөлдөө чирэх нээ.АР гэрийнхэн нь түүнрүү сүү өргөж ерөөхгүй нь лав

  • Сонгогч (June 08, 2016 2:24:00 pm )

    Төрийн албаны нэр хүндийг гутаасан ичих нүүргүй, АН гэж өөрийгөө нэрлэсэн ДАШ-уудын гар хөл болсон, бууны нохой Соёлмаа авгайг төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж хөөлгөх хэрэгтэй

  • зочин (June 08, 2016 2:40:41 pm )

    хуулийг яаж ойлгож хэрэгжүүлэхийг шүүх мэднэ , түүнээс давж мэдэмхийрээд яах вэ дээ хугацаа авч сонгууль будилаантуулах л арга биз дээ Төрийн албан хаагч нар гэдгээ сонгуулийн хорооны гишүүд нь мэдэхгүй байна уу эсвэл зориуд мэдээд байна уу , зүгээр л өрсөлдүүлээд нэгийг нь иргэд сонгоно л биз дээ

  • Anonymous (June 08, 2016 2:57:53 pm )

    Хууль зөрчиж хуурч мэхэлсэн бүхэн шангаа заавал хүртдэг жамтай Энэ Дашуудын гар хөл бологсод яана даа хөөрхий

  • Зочин (June 08, 2016 5:53:46 pm )

    Соёлмаа авгай Дашуудтайгаа хөтлөлцөөд зайлахад 21 хоног л үлдлээ УМ МААНИЙ БАДМИЙ ХУМ

  • anhaar (June 09, 2016 6:49:35 am )

    Ter erool bat orshih boltugai hurai hurai hurai 20 honog uldlee

  • ИРГЭН (June 14, 2016 1:09:31 pm )

    СОЁЛМАА СОЛИОРЧ БАЙГААД, ҮНСЭНД ХАЯГДСАН ШАЛЗ ШИГ ҮЛДЭНЭДЭЭ ХӨӨРХИЙ

  • ИР (June 14, 2016 1:11:35 pm )

    ШАЛЗ ШИГ БОЛОХ СОЁЛМАА ХӨӨРХИЙ

antalya rent a car