antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 8, 2016 32 comments

Үүл дарга та Нийслэлийн Тээврийн Газартаа анхаарал хандуулдаг уу?

нийтлэсэн Admin

1463026162_12foq25ke05rku08077ahuisgv

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Тээврийн Газартай холбоотой хууль журам зөрчсөн талаарх мэдээллийг хүргэж байна. Тус газар бол  олон мянган хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой чухал үйл ажиллагааг гүйцэтгэдэг газар тул  анхаарал татсан мэдээллүүдийг хүргэж байх нь зөв биз ээ. Нийслэлийн Аудитын Газраас тус байгууллагад шалгалт хийхэд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ, хангамжийн асуудлыг иргэдийн эрх ашигт нийцүүлэх учиртай Нийслэлийн Нийтийн Тээврийн Газар нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх шаардлага хангасан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулж чадахгүй явж ирсэн нь шалгалтаар илэрсэн тухай мэдээллүүд бий.  Нийслэлийн Аудитын Газар нь тус байгууллагад шалгалт хийгээд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх шаардлага  хангасан гүйцэтгэгчийг сонгоогүй байна гэсэн дүгнэлтэд хүрч байсан байдаг. Түүнчлэн цаашид нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх шаардлага хангасан аж ахуйн  нэгж, байгууллагыг сонгон гэрээ байгуулж байх, төрийн болон хувийн хэвшлийн  байгууллагуудын зохистой харьцаа, гэрээгээр ажил үйлчилгээ гүйцэтгүүлэх эрх  зүйн орчныг боловсронгуй болгож, үйлчилгээний чанар, гүйцэтгэлийн хяналтын  механизмыг хянах тогтолцоотой болох шаардлагатай байгааг сануулан үүрэгдсэн ч,  алдаа дутагдлаа залруулж ажиллах тал дээр учир дутагдалтай төдийгөөс өдийг хүрсэн байдаг.

Тухайлбал, тус байгууллага нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх гүйцэтгэх гэрээг 2011 онд 1 аж ахуйн  нэгжтэй байгуулж, 63 аж ахуйн нэгжийн гэрээг сунгасан, 2012 онд 8 аж ахуйн  нэгжтэй байгуулж, 59 аж ахуйн нэгжийн гэрээг сунгасан байна. Тэгвэл тэдгээр аж ахуй нэгжүүд нь дүрэм журмын хэрэгжилт, мэргэжлийн байгууллагуудын акт, дүгнэлт,  нийтийн тээврийн салбарт мөрдөгдөж буй стандарт, тавигдах шаардлага, бичиг  баримтын бүрдэл зэргийг хангасан эсэхийг түүвэрлэн үзэхэд олон зөрчил илэрчээ. Тэдгээрээс нь хүргэхэд:

“Автотерминал” ХХК-тай байгуулсан гэрээнд нь дараах зөрчил илэрсэн байдаг. Энэ компани НТГ-ын бүртгэл мэдээллийн санд 10 автобус  бүртгүүлсэн, холбогдох татвар хураамжийг төлсөн баримт материал байхгүй байгаа нь “НТҮЭХГБТҮЭГБААНГБД-журам”-ын 2.2. “Нийтийн тээврийн үйлчилгээ  эрхлэх аж ахуйн нэгж байгууллага нь өөрийн өмчийн 20-с доошгүй автобус,  троллейбустай байх” заалтыг хэрэгжүүлээгүй байна. Мөн тус компани нь “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ”-MNS 5012:2008 стандартын 6.2 “Тээвэрлэгч нь өөрийн өмчийн эсвэл түрээсийн хэлбэрээр  ашиглах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын барилга /Техникийн оношилгоо,  үйлчилгээ засварын байр, дулаан грааш, ил зогсоолын талбай/ байгууламжтай  байна.” шаардлагыг хангаагүй. Ил зогсоол, дулаан граашыг “Иж бүрдэл” ХХК-тай  түрээсийн гэрээ байгуулж эзэмшиж байгаа ч уг грааш, талбайг БЗД-ийн ОБХ-ээс  “дулаан зогсоолын стандарын шаардлага хангаагүй, дээвэр нь нуралт өгсөн,  цахилгаан холболт агааржуулалтын систем байхгүй, галын аюулгүй байдал  хангаагүй, ашиглахыг хориглосон” гэсэн дүгнэлт гарч албан шаардлага өгсөн  байранд үйл ажиллагаа явуулдаг байна.

“Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ” MNS 5012:2011 стандартын  8.1.”Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж байгууллагын  техникийн асуудлыг шууд эрхлэн удирддаг албан тушаалтан нь автотээврийн  мэргэшсэн инженерийн сургалтад хамрагдаж үнэмлэх, гэрчилгээ авсан байна”  гэжээ. Гэтэл тус компанийн ерөнхий инженер мэргэшсэн инженерийн сургалтад  хамрагдаж үнэмлэх, гэрчилгээ аваагүй, тээвэр зохицуулагч нь мэргэжлийн бус,  мэргэшсэн жолооч, кондукторын хангалт муу, жолооч нартай хөдөлмөрийн гэрээ  байгуулаагүй, ажилд томилсон тушаал, бүрдүүлсэн материалд кондукторуудын  мэдээлэл байхгүй байгаа нь холбогдох журам, стандартын шаардлагыг хангаагүй гэж НАГ үзжээ.

Дараагийн нэг компани бол  “Аз сервис” ХХК. Тус компанийн бүрдүүлсэн материалд инженер техникийн  ажилтнуудын мэдээлэл, мэргэшсэн жолооч, кондукторын хангалт  НТҮЭХГБТҮЭГБААНГБД-журам”-ын 2..4.3.”Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх  аж ахуйн нэгж байгууллага нь тээврийн ажил үйлчилгээ, техникийн талаар  мэдлэг, дадлага бүхий автотээврийн мэргэжлийн инженер механикч тээвэр  зохицуулагчтай байх, ээлжийн мэргэшсэн жолоочоор хангагдсан байх”  шаардлагыг хангаагүй байна.

Мөн  “Дэнжийн зам хоршоо” ХХК-тай холбоотой мэдээлэл байна. Энэ компани нь  “Наран-Туул” ОУХТ-ын буухиа чиглэлийн  шугамын үйлчилгээнд ажилладаг бага оврын автобусны жолооч нарыг нэгтгэн үйл  ажиллагаа явуулж байсан нь “НТҮЭХГБТҮЭГБААНГБД-журам”-ын 2.2. “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж байгууллага нь өөрийн өмчийн 20-с  доошгүй автобус, троллейбустай байх” шаардлагыг хангаагүй. НМХГ-ын 2012  оны 1 сарын 6-ны 07-101/502 тоот улсын байцаагчын дүгнэлтэд “Дэнжийн зам  хоршоо нь …автотээврийн “Тав” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан дулаан  зогсоолын газрыг түрээсэлсэн, “Төгс” угаалгын газартай “Ажлын байрны гэрээ”,  “Жандаг Хордан” ХХК-тай “Бараа үйлчилгээ нийлүүлэх гэрээ”-г байгуулан  автотээврийн засвар үйлчилгээг хийлгэж байгаа нь … хууль.. дүрэм..стандартын шаардлагыг хангасан ” гэж дүгнэсэн ч тус газарт ирүүлсэн  баримтын бүрдэлд дээрх гэрээнүүд байхгүй байна. Энэ нь MNS 5012:2008  стандартын 6.2 “Техникийн оношилгоо, үйлчилгээ засварын байр, .. дулаан грааш,  ил зогсоолын талбай, барилга байгууламжтай байна” шаардлагыг хангаагүй,  жолооч, кондукторын хүрэлцээгүй, инженер техникийн ажилтнуудын хангалт  тааруу байна гэж үзэхэ хүргэжээ.

За мөн нийтийн тээврийн таксийн үйлчилгээ эрхлэгч “Намдэмүн сервис”  ХХК-ийн баримт материалын бүрдүүлэлтийг үзвэл инженер техникийн  ажилтнуудад автотээврийн мэргэшсэн инженер байхгүй байгаа нь “Нийтийн такси үйлчилгээ” МNS 5122:2008 стандартын 10.1.“Нийтийн такси тээврийн үйлчилгээ  эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын техникийн асуудлыг шууд эрхлэн удирддаг  албан тушаалтан нь автотээврийн мэргэшсэн инженерийн сургалтад хамргагдаж үнэмлэх, гэрчилгээ авсан байна” заалтыг, 2012 оны 10 дугаар сарын  29-ны өдрийн 02-07/111/1695 дугаар Улсын мэргэжлийн хяналтын байцаагчийн  дүгнэлтэд ”Техникийн оношилгоо, үйлчилгээ, засварын тоноглосон 1 суваг  өргүүртэй байна” гэсэн байгаа нь дээрх стандартын 6.8.“Нийтийн таксины 10-аас  15 хэрэгсэлд техникийн оношилгоо, үйлчилгээ, засварын тоноглосон суваг  болон өргүүр нэгээс доошгүй байна.” шаардлагыг хангаагүй гарчээ.

Нийслэлийн Нийтийн Тээврийн Газар нь дээрх зөрчлийн зэрэгцээ “НТҮЭХГБТҮЭГБААНГБД-журам”-ын 3.220 дахь  заалтын дагуу ажлын хэсгийг томилоогүй, дүгнэлт гаргаагүй, захиргааны  зөвлөлийн хурлаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлээгүй, эрх мэдэл бүхий албан  тушаалтны үзэмжээр асуудлыг шийдвэрлэж иржээ. Энэ нь стандартын шаардлага,  баталсан дүрэм журам мөрдөгддөггүй байна гэж үзэхэд хүргэсэн байна. Мөн мэргэжлийн  хяналтын улсын байцаагчид нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргасан  аж ахуйн нэгжүүдийн баримт материалыг дутуу хянах, стандартын шаардлага  хангаагүй аж ахуйн нэгжүүдэд “нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх боломжтой”  дүгнэлтийг гаргасан нь ажилдаа хайнга хандаж, ашиг сонирхолын зөрчил үүссэн  байх магадлалтай байна. Тухайлбал: дээрх компаниуд MNS 5012:2011 стандартын 8.1.”Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж байгууллагын  техникийн асуудлыг шууд эрхлэн удирддаг албан тушаалтан нь автотээврийн  мэргэшсэн инженерийн сургалтад хамрагдаж үнэмлэх, гэрчилгээ авсан байна”  гэснийг зөрчиж дүгнэлт гаргажээ. Мэргэжлийн инженер техникийн ажилтнуудын орон тоо норм, нормативыг  бүрэн хангаагүй аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулж нийтийн тээврийн  үйлчилгээ үзүүлж байгаа нь хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчиж аваар осолд өртөх, зорчигчдын тав тух, эрүүл аюулгүй орчныг алдагдуулах гэх мэт хор холбогдолтой үр дагаварыг үүсгэж болзошгүй гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа.

Чухам харин Э.Бат-Үүл дарга хэрэгжүүлэгч агентлагийнхаа үйл ажиллагаатай холбоотой энэ мэт мэдээллүүдийг мэддэг эсэх нь анхаарал татаж байна. Алдаа дутагдалдаа хайнга ханддагийнх нь учир  хариуцлага тэдэнтэй сул ярьдагтай ч холбоотой байж болзошгүй билээ.

 Эх сурвалж:  Б.Тамир,  Шуурхай.мн 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

32 Comments

  • сайнаа (June 08, 2016 7:21:27 am )

    Энхбат даргыг солих хэрэгтэй, хэтэрхий муу ажиллаж байна. Анх дарга болохдоо ч хуулийн дагуу болооогүй, дээр нь санаачлагаггүй, шинэ зүйл юу ч хийсэнгүй

  • анударь (June 08, 2016 8:18:00 am )

    энэ бөнжигнүүр авгай хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй юм чинь яаж хотыг минь бодох вээээээээээ

  • zochin (June 08, 2016 8:33:20 am )

    uul baatart hiisen yum gevel Huugeeree damjuulj mungu ih idsendee. neg kino deer huleesendee huleesen gej bdag daa ter l bolloo doo saihan yarij chaddag hun hiisen yum baihgui hench bsan hiih estoi yumiig l hiisen Hiine grdeg chin shal uur shuu dee

  • зочин (June 08, 2016 8:52:17 am )

    Энхбат бол Батхvvгийн …..долоогч ажлын чадваргvй

  • Зочин (June 08, 2016 9:13:00 am )

    Автобуснууд ар араасаа ес арваараа явдаг нь хэвээрээ. Жолооч нар нь сандал дээр сууж байсан хүн шалан дээр унатал огцом тоормослох огцом хурдалж маш бүдүүлэг хэвээрээ. Зорчигчидоо аятай тухтай явуулъя гэж боддог ухамсар боловсролтой жолооч ер нь байдаг болов уу.

  • Anonymous (June 08, 2016 9:37:07 am )

    bumbayariin baliar avgaig zailuulaachee! chinii bugs doloogch bizdee? yu ch medehgui hulgaich taviad bhaar dampuuraad bhgui yah ve dee! ah duugeeree idej uuj bn. baliar hulduu garuud….

  • иргэн (June 08, 2016 10:39:48 am )

    жолооч нарынхаа чадвар ухамсар соёлыг сайн харж байгаач

  • иргэн (June 08, 2016 10:52:13 am )

    угаасаа ганц автобусуудад 1-р эгнээгээр явах эрх олголоо гээд юу хожиж байгаа юм ухамсаргүй чадвар муутай хэдэн жолооч нь бүрл дураараа аашилах нь дэндэж байна тэгээдч энэ захирамж нь луйварийх наад захирамжаа цуцал 1-р эгнээг тэгж хоосон байлгаж яах гэж байгаа юм хоосон 1-р эгнээнд 2 луу орох гээд дохиод зогсож байгаа машиныг 1 өдөр 1 цагийн дотор 1 машиныг 3 удаа 19200 төгрөгөөр торгосон нь олон байгаа хэрээс хэтэрлээ ямарч юманд хэр хэмжээ гэж байдаг юм талхныхаа мөнгийг олох гэж яваа хүмүүс Батүүлийн оффшорт хийх гэж яваагүй

  • cаnjaa (June 08, 2016 8:49:02 pm )

    Батүүлторгуулднаиддагбүтэлгүинөхөрдэмжижболхгүихүнгэдгээбаталсандааулстөрдбаижболохгүихүн

  • bor (June 09, 2016 3:27:46 am )

    abtobus baaz geed ah dvv nar tanil tal ni gazar avsan hiree ch ugaachij suraaggvi naad zahiin hvn hvndleh soyol buurhc baihgvi iim golduu zaluu turhslaggvi hvmvvseer avtobus bariulj bgaa ni arai dendej bn Batuuliin anhaaral tavih gol ajil ni daanch anduuraad baih yum gol ajilaa hiihgvi yun daa BAT VVL darga

  • IRGEN (June 09, 2016 4:45:14 pm )

    SALGA TOLGOILSON LALAR HUUGEEREI DAMJUULJ IDEJ UUJ HANADGUI TSAGAAN TOLGOIT LUIVARCHIN LALAR ARD TUMEND INGEJ LALAR TSARIALJ GAI BOLJ BAIHAAR UHEED DALD OROOCH MUU LALAR

  • ZOCHIN (June 10, 2016 11:33:35 am )

    BATVVL MUNGOO NUUJEE

  • Anonymous (June 12, 2016 1:50:01 pm )

    24tsagiin tsetserlegch ajiluulsan deer baih gej bodoj bna haa gazarch niitiin omchiig hamgaaldag ajilchid baidag bolhoor manaid ih heregtei asuudal bolood bgaa yum

  • Anonymous (June 12, 2016 1:52:13 pm )

    МАН-ынхан биднийг 22 жил гэр хорооллын бохир, гэрэлгүй гудамж, үмхий автобус, утаатай баар, хагарсан зам, хүнд суртал, хогон дунд амьдруулсан. Тэгээд хэн хожсон. Тэд л хожсон. Харин одоо хот хөгжиж байна. Хэн хожиж байна. Ард иргэд л хожиж байгаа шд.

  • Anonymous (June 12, 2016 1:52:48 pm )

    ih ajil hiij bgaa shuu er ni bol bat-uuliig demjij bgaa

  • Anonymous (June 12, 2016 1:56:20 pm )

    БИ залуу хҮний хувьд ардчилсан намын санаачилж хэрэгжүүлж байгаа ажил таалагдаж байгаа. үр дүн нь ч харагдаж байна. 12 оноос ӨмнӨ залуу гэр бүлүүд байр лизингээр авах боломжгүй байсан. Ипотекийн зээл өгдөг болсноор байранд орсондоо баяртай байгаа. Хэрвээ тэгээгүй бол бидний хувьд байр гэдэг зүйл мөрөөдөл төдий үлдэх байлаа.

  • Anonymous (June 12, 2016 1:56:54 pm )

    Ajliin undur amjilt husie

  • Anonymous (June 12, 2016 2:00:51 pm )

    Uuliin dahin tuluwlult ni uneheer shn sanal sanaachlaga bna lee shvv demjij bgaa

  • Anonymous (June 12, 2016 2:01:07 pm )

    zamuudiig uneheer goe bolgoson bna le ylanguyaa zuslangiin zamuud buur goe bolson mashin ewdeh shaham enhel donhol bsn urid ni

  • Anonymous (June 12, 2016 2:03:31 pm )

    Nairsag ulaanbaatar hotolbor ih saihan sanagdsan gadaadiin uls oronuud barag l oroi bolgon iimerhuu arga hemjeenuud zohiodog manai mongold bas zundaa iim iimerhuu yum zohiogood haaya ch gesen stress ntree tailj baiwal zugeer

  • Anonymous (June 12, 2016 2:04:07 pm )

    Hotod tulgamdaad bga asuudluudiig baga bagaar shiideed l bga ym bn.

  • Anonymous (June 12, 2016 2:05:03 pm )

    tsegtsreed l bgaam ghdee aria duusaagui bgaa ahiad 4 jil bolohod bol uneheer tsembiine

  • Anonymous (June 12, 2016 2:07:33 pm )

    UNGURSUN 4 JILD HOTOD HIISEN AJIL IH BN. TSAASHID CH URGELJLUULEH YOSTOI, HIIH AJIL IH BGA. UUL TERGUUTEI BAGIINHAN DAHIN SONGOGDOOSOI.

  • Anonymous (June 12, 2016 2:10:09 pm )

    Ardchilal garaad ard tumen gadaad garah erhtei bolj huviaraa biznes erhelj hudaldaa naimaa hiij malaa 1000 1000aar ni usguj gazaraa omchilj hun ooriin hussen solgoltooroo amidardag bolloo. Ardchilal garaad 26 jil bolson ch ardchilsan

  • Anonymous (June 12, 2016 2:10:26 pm )

    batvvl darga ikh yum hiij bgaa mundag naad muulaad ataarhaad bgaa lalruudiihaa vgiig bitiii tooo

  • Anonymous (June 12, 2016 2:13:17 pm )

    Төрийн хүнд сурталыг бага ч гэсэн багасгаж байгаад баярлалаа

  • Anonymous (June 12, 2016 2:14:05 pm )

    Хэний ч хийж байгаагүй бүтээн байгуулалтын ажлыг хийсэн, Харсан ч хараагүй юм шиг ӨнгӨрдӨг байсан хотод тулгамдсан асуудлуудыг шийдсэн. Энэ нь МАН-ын хувьд Бат-ҮҮлийг үзэн ядах хангалттай шалтгаан. МАН-ынхан өөрсдөө л болж байвал бусад нь хамаагүй гэж боддог. Хувийн амьдрал, гэр бүлдээ төсвийн мөнгийг цацдаг. Оффшорт дансандаа өчнөөн тэрбумыг байршуулчихсан байгаа.

  • Anonymous (June 12, 2016 2:14:44 pm )

    4 жилийн өмнөх засгийн газруудыг их хэмжээний зээл авч байсан хэдэн зуун сая долраар нь авч байсан. Харин ардчилсан нам гарч ирээд зээл авсанч тэр мөнгөө 4 жилийн хугацаанд улс орондоо хэрэгтэй их бүтээн байгуулалтанд зориулж чадсан юм үр шимийг бид өдөр бүр мэдэрч байхад.

  • Anonymous (June 12, 2016 2:15:31 pm )

    Бат-үүл нийслэлд асар их зүйлийг хийсэн Газрын наймаанаас өөр юу ч хийгээгүй ман мөнгө маш их идсэн харин ард түмэн улс эх оронд хэрэгтэй ажил ихийг хийсэн хүн мөнгө идсэн байсан ч яадгийм дахин сонгох хэрэгтэй яагаад гэвэл ард түмэнд ашигтай

  • Anonymous (June 12, 2016 2:16:14 pm )

    УБ хотын өнгө зүсийг хар. Гудамж, зам, тохижилт, нийтийн тээвэр, шинээр барьсан сургууль, цэцэрлэгийг хар л даа. Ямар их өөрчлөгдсөн байгааг. Бат-ҮҮл шиг шударга, ард олныхоо тӨлӨӨ ажиллаж чаддаг байж хҮн муул л даа МАН-ынхан.

  • Anonymous (June 12, 2016 2:16:34 pm )

    Бат-үүл дарга гудамж талбайн тохижилт, авто машины түгжрээ багасалт, дугаарын хязгаарлалт, ипотекийн зээл хэрэгжүүлэлт, агаарын бохирдлоос салах гэх мэт энэ 4 жилд их ажил хийжээ. Морь нохой мэт зүтгэсэн гэж хэлэхэд бараг болно. МАН-ын 22 жил хийгээгүй ажлыг 4 жилийн хугацаанд хийгээд, тулгамдсан асуудлуудыг дор дор нь шийдээд яьж байгаад УБ хотын иргэний хувьд талархаж байгаа.

  • Anonymous (June 12, 2016 2:20:38 pm )

    nuden haragdaj gart barigdahaar ih ajil hiisen hooson chalchigchdiin uguug bitii sonsooroi ajliin amjilt husie

antalya rent a car