antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 7, 2016 34 comments

Эрдэнэ баавай бие барахынхаа өмнө Н.Энхбаярт таагүй ханддагаа илэн далангүй илэрхийлсний учир…

нийтлэсэн Admin

07ba0223d569fc260c87af2e29b07779_1464853746

Өөрийгөө Монголын улстөрийн үзэгдлийн хэмжээнд авч үздэгээ нууж чаддаггүй нэгэн бол Намбарын Энхбаяр. Монголын төр дэх өндөр дээд бүхий л албан тушаалд сууж асан тэрбээр өнгөрсөн жилүүдэд олон ч асуудлуудад нэр холбогдож ирсэн. Улс орны гэхээсээ өөрийн эрх ашигт нийцсэн олон ч шийдвэрүүдийг  гаргаж ирсэн байдаг. Уг нь эрх мэдэлд ханавал ханахаар он жилүүдийг тэр үдсэн ч, хүн гэдэг амьтан улам шунан тэмүүлдгийн амь гэрч болсоор өдийг хүрч байгаа юм. Тэрчлэн түүний талаар нэлээдийг өгүүлсэн зүйлс өнгөрсөн хугацаанд гарч ирсээн. Тухайлбал, “Н.Энхбаярын гурван гавъяа”-д хэн хүний нүд чихийг сортойлгом зүйлс чамгүй бий. Тэрдундаас буриад гарвалтай монголчуудын хувьд Энхбаяр Монгол төрийн өндөрлөгт гарч ирсэн нь том баяр байсан талаар тодотгон өгүүлсэн байдгийг ишлэн хүргэж байна.

Олон жилийн турш гарал, угсаараа ялгаварлагдан зовж, алуулж, гадуурхагдаж байсан буриадууд өөрийн халуун өврөөс хэн нэгийг тодрон гарахад отог омгоороо баярлалдан хүрээлдэг уламжлалтай. Тэд энэ л зангаараа түүнийг хүлээн авах гэтэл Н.Энхбаяр янз бүрийн хэлбэрээр таагүй хандлаа. Түүнийг зохиолчдын хороонд орж ирэхэд нэрт зохиолч төрийн шагналт Сэнгийн Эрдэнэ баавай ингэж ханджээ. Буриад гэдгээ өөрийн намтарт байгаа нуугууштай толбо хэмээн хардаг залуу Н.Энхбаярын хандлага Эрдэнэ баавайг тун гомдоожээ. Ингээд өвгөн зохиолч бие барахынхаа өмнө Н.Энхбаярт таагүй ханддагаа илэн далангүй илэрхийлсэн захидал бичиж үлдээжээ. Учир нь Эрдэнэ баавайн бахархал болсон буриад яс, соёлоос буриад ээжтэй Н.Энхбаяр ичдэг төдийгүй тэдэнтэй холбогдох бүхий л сэжмээ нууж хааж явдаг нь биеэ зохих ёсоор үнэлдэг Эрдэнэ гуайг ихэд зэвүүцүүлсэн болтой байдаг. Түүнээс биш гавъяа шагнал алдар хүндийн оройд нэгэнт хүрсэн Сэнгийн Эрдэнэд энэ шалихгүй хархүүтэй булаалдах нэр, өрсөлдөх алба гэж юу л байх билээ. Уг захидалд Н.Энхбаярын эрх мэдлийн төлөө, өөрөөр хэлбэл комплексийнхээ төлөө юуг ч золихоос буцахгүй болсон чанарыг шүүмжлэхийн зэрэгцээ “буриад эхийн хэвлээс гарсныг” хоржоонтойгоор байн байн сануулсан байдаг юм. Нарийн яривал алдар нэрд дуртай хүмүүсээр дүүрэн хорвоод бэртэгчдийн дунд насаа барсан Эрдэнэ гуайд  албаны тушаалын донтой нэг хархүү ойр байх нь сонин биш. Харин тэр нь өөртэй нь адилхан буриад цустай, тэгээд тэр бахархал болсон буриад цусаа ичингүйрэн жигшдэг, өвөг дээдсийнх нь ариун цусыг өсөх дэвших замынх нь садаа гэж үздэг хүн таарсан нь тэвчээрийг нь баржээ гэлтэй.  Өр зөөлөн уяхан сэтгэлтэй, хайр гэрэлтсэн энэ хүний бүтээлд гомдол, нулимс л шингэсэн байдгаас үзэн ядалт хорсол байдаггүй билээ. Н.Энхбаярт бичсэн захиаг эс тоолбол…

…2000 онд даргалсан нам нь үнэмлэхүй олонхи болж, өөрөө гүйцэтгэх засаглалыг тэргүүлж, хүн алах биш юмаа гэхэд хулгайлж авчраад үхүүлэх эрхтэй хаан боллоо. Эрх мэдлийн оройд хүрээд барьсан хамгийн анхны бэлэг нь  өөрийнх нь цусыг “нуусан “буриад зондоо хандсан байв. Эрх мэдлийн оройд хүрсэн өдрөө тэрээр Буриад Бат-Үүлийг сүр дуулиантайгаар баривчлан шоронд хийлээ. Түүний нам ба Монголын ард түмэн “Энхбаяр нь буриадуудтай ямар ч холбоогүй төдийгүй буриадад дайсагнан ханддаг болохыг” харж үнэмшлээ. Сталин цагтаа орос бус үндэстэн гэдэг комплексоосоо болоод нутаг нэгт гүржүүд, өвөр кавказийн ард зонийг бусдад харагдахуйц илэрхий түлхүү хядсан байдаг. Түүнчлэн 1930-аад оны МАХН-ын удирдах зүтгэлтэн Лувсаншарав лам гарлынхаа комплексоосоо болоод хуврагуудыг хядахад хэтэрхий их идэвх гаргасан байдаг.

Үүнтэй зэрэгцүүлэн Архангайн хүн болохоо нотлох олон талт ажлыг зэрэгцүүлэн хэрэгжүүллээ. Архангайн гаралтай бизнесмэнүүдийг цуглуулан дэмжсэний дотор сүүлдээ муудалцсан  Моннисийн Ганзориг сайд,  хотын Бадамжунай нар оржээ. Бас Архангайн гаралтай бөхчүүдийг дагуулан нутгаар аялж, овоо тахиж морь уралдуулж үзсэн. Харин архангайнхан тоосон эсэхийг бүү мэд. Дараа нь Ардчилсан намын Р.Гончигдоржийг оролцуулаад уугуул нутгийнхаа сөрөг хүчнийхэнтэй найзалж эхлэв. Энэ нөхөрлөлөөс  ардчилсан намын улаан жигүүр болох Алтан гадас цогцолсон билээ. Хүмүүс түүнийг нутагсаг, нарийн яривал архангайсаг. Архангайсаад ирэхээрээ  нам мамын ялгааг ч харахаа байдаг тийм хүн гэдгийг харах ёстой. Тэр хэрээрээ Н.Энхбаяр Хэнтийгээс, буриадуудаас алслагдах ёстой. Уул нь МАХН-ын хамгийн хоржоонтой зүтгэлтэн, хэл амаараа хэнийг ч урдаа гаргадаггүй М.Зэнээ агсан Архангайн Тариат, Чулуут нутгийнхныг “Манжийн хааны эфү Цэрэнгийн удам ба бүгдээрээ манж хятад цустай урвагчид” гэж нэрлээд хамгийн анхны цол тэмдгийг нь Ардчилсан хүчний Р.Гончигдоржид зүүж өгч билээ. Гэвч М.Зэнээ агсан Н.Энхбаяр газар хувьчлах шийдвэр гаргахаас зургаан сарын өмнө,  үндэстний удирдагч уугуул нутгаа тодруулахаас долоон сарын өмнө тэнгэрт хальсан билээ. Тэрээр бас газар хувьчлахыг хүчтэй эсэргүүцэгч байсан юм. МАХН-ын хуучин кадрууд Н.Энхбаярыг гадаад хэлтэй дэлхий ертөнцийг танисан ховор боловсон хүчин, залуучууд дайжаад байгаа улс төрийн өвгөрсөн хүчнийг аврагч хэмээн харж байсан бол сөрөг хүчний залууст бас итгэл найдвар төрж байлаа. Учир нь МАХН-ын шинэ удирдагч өөрсөд шиг нь залуу хүн байв. Бас барууны ертөнц, түүний соёлыг хуучин дарга нараасаа илүүтэй мэдэж ойлгодог, зарим зүйл дээр тухайлбал нутгархах зэрэг дээр намчирхаад байдаггүй энэ хархүү АН-ын зарим нөхдөд их таалагдлаа. Ингээд холбоо сүлбээ тогтоон нэгэн хэсэг ардчилагчийн алтан гадаснаас баттайяа аргамжсан билээ. Энэ гадасыг 2004 онд Америкаас эргэн ирж АН-ыг удирдсан Ц.Элбэгдорж ч сугалах гээд дийлсэнгүй. Сайн шаасан гадас байв.

 Н.Энхбаяр уулаасаа сөрөг хүчинд хайртай, хамгийн ухаалаг зөв шийдэлд хүргэдэг зүйл бол “хүчний тэнцвэр” гэдгийг ойлгосон хүн биш байсан юм. Нэгдүгээрт дээр өгүүлсэнчлэн энэ холбоо Архангайсаг, төв халхсаг байдлаараа Н.Энхбаярыг буриадуудад хамаагүйг харуулах төдий үзүүлэн байв. Хоёрдугаарт, Н.Энхбаяр сөрөг хүчин гэдгийг Оросын Путин, Египетийн Мубарак маягаар хардаг хүн байлаа. Тэднийхээр бол сөрөг хүчин нь   өрсөлдөгч гэхээсээ өөр өнгө аястай дагалдагч, улсын гоёл, төрийг ардчилсан мэт харагдуулагч зүүлт бөлгөө. Энхбаяр өөрөө хязгааргүй эрх эдэлж, сөрөг хүчин түүний заавраар зарим нэг юмыг эсэргүүцэж өгдөг байх учиртай. Өөрөөр хэлбэл харъяат нарынх нь дотор үгэнд нь орохгүй том толгой гаргагчид гарч ирвэл түүнийг өөрийн мэдлийн сөрөг хүчин гэгчид зааж өгнө. Сөрөг хүчин мөнөөх золигт гаргагчийг боорлоод эхэлмэгч түүнийг зайлуулж “Ард түмний шаардлагыг сонсогч, сөрөг хүчний үгийг хүндлэгч” нэрийг хүлээнэ. Ийм маягаар сөрөг хүчний дунд өөрийн гадсыг шааваа. Ямар ч байсан  Ц.Элбэгдорж “хошногондоо шортой”  үлдэв” гэхчлэн бичсэн байдаг. Яахав энэ бичвэрийн тухайд Н.Энхбаярыг болж бүтэхгүй бүхнийг нь уудлах гэсэн сэдэл зорилготой байж болох ч, өөрийн уг үндэс рүү, цус руугаа нулимж төдийгөөс өдийг хүрсэн тухай нь бичсэн нь яах аргагүй анхаарал татсан асуудал мөн юм аа.

Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

34 Comments

  • баяр (June 07, 2016 12:15:04 pm )

    АН МАН-ЫН ХОРООР ЭНХБАЯР НЭР ДЭВШСЭНГҮЙ ДЭЭ ДЭВШСЭН БОЛ ГАРАХ БАЙСАН ХҮНДЭЭ ДУУ ХОЙЛООГҮЙ ДАРААГЫН 4 ЖИЛИЙН СОНГУУЛЬ ХҮРТЭЛ ДУГАРГАЖ БАЙГААРАЙ.ТАНАЙ ГЭР БҮЛИЙН ХҮН СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛАХ БАЙХ ШҮҮ ХҮЧТЭЙ ЭРЧҮҮДИЙН АРД ЭХНЭР ХҮН БАЙДАГ ГЭДЭГ ТАНАЙС ИЛҮҮ ХҮЧТЭЙ БАЙХ ШҮҮ АМЖИЛТТ ХҮСЫ

  • SONS (June 07, 2016 12:27:42 pm )

    Barag odoo harahd Enkhbayariin zov jum shig bna daa.

    • Anonymous (June 07, 2016 2:09:41 pm )

      чиний толгой байнга ингэж эргүүтэж, дүнхүүтдэг юм уу ? 🙂

  • Anonymous (June 07, 2016 12:28:48 pm )

    ERHEM ERONHIILOGCH ENHBAYRIIG DEMJINEE

    • зочин (June 08, 2016 5:21:03 pm )

      юун ерөнхийлөгч энхбаяр вэ? луйварчин, өшөө хонзон өвөрлөгч энхбаяр гээч.

  • zochin (June 07, 2016 12:32:49 pm )

    enhbayar iim l hvn shdee

  • зочин (June 07, 2016 12:33:06 pm )

    сүүлийн үед ГАРАЛ ҮҮСЭЛ, ЯС ҮНДЭС-нээсээ , би МОНГОЛ ХҮН гэж хэлж ярих, бичиж тэмдэглүүлэхдээ ичиж амьдардаг Төрийн дээд өндөр албан тушаалтан Баярцогтоос эхлүүлээд мэр сэр байдаг шиг байгаа юм, Ер нь хүн ямарч үндэстэн, ястан бай хамаагүй ганцхан гарал үүсэл, төрлөх ҮНДЭСТЭН, ЯСТНААСАА ичиж амьдрана гэдэг юу гэсэн үг вэ, ТАМИНЭЭ, ийм байж болох уу, Харин ч омогшиж , бахархаж явмаар юм,

  • Үнэн (June 07, 2016 12:34:31 pm )

    МАНАН-хан СЕХ-той тохироо хийсэн бараг л үнэн болсон. Өчнөөн тэрбум төгрөгний өртэй хүнийг УИХ-д нэр дэвшүүлж л байдаг. Луйварын сонгууль болох нь тодорхой байгаа. Цолмонгийн хувьд бол УИХ-д орвол хувьсгал, шинэчллийг хийж чадна гэж итгэж байгаа.

    • зочин (June 08, 2016 5:21:44 pm )

      хорчин авгай юу?

  • Цахар (June 07, 2016 12:37:53 pm )

    Энхбаяр бол өөдгүй новш л доо. Одоо үйл лайгаа эдэлж байгаа юм. энхбаяр гэж новшийг хараал идээсэй билээ.

  • Иргэн (June 07, 2016 12:51:59 pm )

    Н ЭНХБАЯР монголын жинхэн ледер мон энэ тороос торсон лувирчид Маш их айж худал юм ыг унэн мэтээр ярьж байгаан энэ хулгаач лувирчид Маш их айж байгаан унэн торх юм ш дээ !!!!! Ичих хэрэгтэй ! хэнэн хэн гэдэгийг монголчууд мэдэхтэйгээ Болсон ман Ан хулгаач нар ондог шиг оогуй хумуус биш Харин ч жинхэн лувирчид овшоортонгууд ичихгуй нэрээ дэвшуулж байгаан монгол торийн эмэгнэл шудрага тор бишээ батлаж байгаан илэрхийлэл.

  • Иргэн хун б/на (June 07, 2016 12:55:14 pm )

    Н ЭНХБАЯР монголын жинхэн ледер мон энэ тороос торсон лувирчид Маш их айж худал юм ыг унэн мэтээр ярьж байгаан энэ хулгаач лувирчид Маш их айж байгаан унэн торх юм ш дээ !!!!! Ичих хэрэгтэй ! хэнэн хэн гэдэгийг монголчууд мэдэхтэйгээ Болсон ман Ан хулгаач нар ондог шиг оогуй хумуус биш Харин ч жинхэн лувирчид овшоортонгууд ичихгуй нэрээ дэвшуулж байгаан монгол торийн эмэгнэл шудрага тор бишээ батлаж байгаан илэрхийлэл.

  • Халиун (June 07, 2016 12:59:23 pm )

    100- хувь дэмжиж Байна экс еронхийлогч Н Энхбаярыг

  • Anonymous (June 07, 2016 1:04:47 pm )

    С БАЯР С БАЯРЦОГТ ХОЁР ЦАГААН ЭНХБАР ХАР УУ ХУЦВАА ХУЛГАЙЧ НАР ЦОЛМОНГ ДЭМЖНЭ ГАРААД АРД ТҮМНИЙ ӨШӨӨ ХОРСОЛЫГ ХУЛГАЙЧ НАРААС АВЧ ӨГӨӨРЭЙ

  • Anonymous (June 07, 2016 1:05:54 pm )

    Манан бол Манан л байдаг шуу !!! Хэзээч монголыг оодон татаж чадахгуй л лувирчид бур доош хийж чадах хулгаач лувирчид сонголт зов хийх хэрэгтэй МАХН – ыг дэмжих хэрэгтэй арайл оор байх болно хэнч Н Энхбаярыг гуйцэхгуй жинхэн номер нэг

  • zocin (June 07, 2016 1:08:03 pm )

    bolioe manan icnieecnee enxbauar zyrxend ni hsar us xuruulaad vxtelee yxer buugaa tabina gej ene dee tsolmong garganaa demjinnee ter tusam ni

  • 0000 (June 07, 2016 1:09:02 pm )

    Энэ сонгууль манин Ганбууш хулгайч С Баяр С Баярцогт нарын сонгууль юм шиг байна муусаан хүн биш үүд зайл таа нар МАНАН мөхнө ард түмэн тэнэг биш

  • ганаа (June 07, 2016 1:22:31 pm )

    ккккккк ЦОЛМОН ТЭГЭЭД ГАРЛАА ЮУ,,, АРД ТҮМЭН ДЭМЖЛЭЭ ЮУ ЯАНАА МОНГЛЧУУД МИНЬ ЖААХАН УХААНТАЙ Л СОНГОЛТ ХИЙГЭЭРЭЙ ДЭЭЭ

  • Дашаа (June 07, 2016 1:24:15 pm )

    Хөлсний бичээч мянга бичээд нэмэргүй ард түмэн үнэн худлыг ялгахтайгаа болсон. Хар цагааныг дэнслэх цаг мөдгүй дээ

    • ҮНЭН ҮНЭН (June 07, 2016 2:29:21 pm )

      Яааг үнэн , намбарын энхбаяр шиг хар мөртэй хүн байхгүй гэдгийг ард түмэн сайн мэднэ

  • zochin (June 07, 2016 2:28:17 pm )

    Ээ чааваас даа. Энхбаярыг муулах аргаа мөн олов оо. Энхбаярыг яаж ч дарах гээд даанч чадахгүй юм байхаа. Та нарыг бодоход Энхбаяр Монголоо гэсэн цохилох зүрхтэй юм шүү.

  • Anonymous (June 07, 2016 3:15:47 pm )

    Арай ч дээ монголчууд нэгнээ ингэж муулж ингэж арчаагуй ядуу сэтгэлгээтэй болчих ч гэж дээ идсэн ууснаар нь жагсааж байгаад муулвал арай л еер хумуус насаараа муулуулж Явах байх даа

  • zocin (June 07, 2016 3:24:05 pm )

    ene muulaad bga xulgaicnuud dan xujaa nar manan giin xujaa nar enxbauaraas vxtelee aij bnaa uanadaa ta nar garaxgyi hsdee bitii gorod ldoo a
    rd tymniig byy doromjil xujaatai niileed garna gej bodoj bna uu mai dund xuruu

  • БАТ (June 07, 2016 3:43:14 pm )

    Энхбаярыг мууллаа гээд яахав дээ.Энэ хүнийг ачинд Их өрнөөс салж байсан.Их өрийг дараагүй байсан бол өнөөдрийн МАНАН тавьсан өртэй нийлвэл 40 ,50 тэрбум доллар болчихсон юу болж байх бол .Энэ муулаад байгаад Хятадын эрлийзүүд нэг бодоод үз дээ.

  • ОД (June 07, 2016 3:51:06 pm )

    Энхбаяр улстөрөөс гарлаа Элбэгдорж орж ирлээ ,АН МАН нийллээ төрийн эрхийг барилаа юу өөрчлөгдсөн.Өөрчлөгдөх нь байтугай гэрлийн хурдаар уруудаад явчихсан.Тэгээд хэний буруу болж байна даа.Элбэгээ 2 Энхболд нийлээд улсыг өөрсдийн найруулсан хорондоо оруулж дууслаа.

  • зочин (June 07, 2016 4:47:42 pm )

    ДЭМЖИЖ БАЙНА. АМЖИЛТ ХҮСЬЕ

  • Хөдөөхүү (June 07, 2016 6:43:40 pm )

    С.Эрдэнэ гуай нэг их хүн танисандаа Н.Энхбаярыг шүүмжилсэн ч юм биш шиг байна. Батүүлийг барисанд өширхөөд л бичсэн юм байна байна лээ.

  • зочинОДОН (June 07, 2016 7:17:00 pm )

    ЭНЭ СЭТГҮҮЛЧ САНААТАЙ АМЬТАН ЮУ БИЧЧИХСЭН ЮМ БОЛОО. ХҮН МУУЛАХ Л САНААНААС ЦААШ ЮУ Ч ОЙЛГОГДОХ ЮМ АЛГА ДАА.ЭНХБАЯР ЭЭЖИЙГЭЭ НУУХ ГЭЖ ҮҮ. БҮҮ ЭРГҮҮТ

  • Anonymous (June 07, 2016 7:27:13 pm )

    Н Энхбаяр харинч энэ лувирчидаас оор хун шуу!!!!! Их ор Шир Толсон чадсан хун Цэвэр хулээлгэж огсон шуу!!!! Одоо хар боон ор зээлэнд орсон элбэгдорж нэг л хунтэй зууралдаж энэ хэдэн жилийг барсан торд юуч хийсэн юм алга ичмээр алуурчин даа !!!!!!!!!!!!!! Ямар нэг аргаар Н Энхбаярыг муу хэлж сонгууль д оруулсангуй ямар зэвуун голог бэ? Ман ан хоерыг сонгож естой болохгуй бур дампуурч эх оронгуй л болно ойлгох хэрэгтэй сайн бод Махныг дэмжих хэрэгтэй шууд хэлхэд дараан амаа барьх юм болов доо!!!!!!

  • Anonymous (June 07, 2016 9:17:34 pm )

    Enkhbayar ikh uriig uuruusuu tulchuu yu? Sayahan l ene asuudal buren shiidegdej duusaa biz dee

  • Болдоо (June 07, 2016 9:20:40 pm )

    Хүн үхэх болохоороо зан ааш нь их өөрчлөгддөг л дөө

  • Зочин (June 07, 2016 9:31:54 pm )

    Энхбаяр хийсэн гол ажлууд1:Оросын их ерийг тэглэжээ2:1000- ны хегжлийн замыг санаачлан эхлуулж одоо бараг хэрэгжиж дуусаж бна даа.Харин энэ зам дээр нь Элбэгээтэнгууд менге унагаж баяжжээ! Гэхдээ тэд монголын телее юу ч санаачилж чадсангуй!3:Америкийн 1000 -ны хегжлийн сангаас 285 сая долларыг унэгуй олж монголдоо хандивлажээ! 4: Америкийн еренхийлегч жижиг Бушийн эх орондоо урьж айлчлуулжээ!5:Олон улсын энхийгсахиулах ажиллагаанд монголын цэргийг оролцуулах ажлыг эхлуулжээ! Харин Элбэгдорж завшааныг овжноор ашиглан цэргээ эргэх шалтгаар Африк уруу аялж амарчээ! 6. Энхбаяр хятадын дарга “Ху” монголдоо айлчлуулж ярианы явцад яармаг дах спортын цогцолборыг хятадын бэлэг болгон авах ажлыг зохион, шинэ орчин уеийн ордонтой болж одоо тэнд нь улсын болон олон улсын чанартай тэмцээн зохиогдож бна!7: Энхбаярын санаачлагаар сургуулийн хуухдуудэд едрийн хоол хэрэгжижээ! Харин Элбэгдорж едерт 1,3 сая тегрегийн хоол гударч тансаглаж суудаг гэнэ! Элбэгдоржийн хийсэн ажлууд:1. Ард тумний хуу эх оронч Энхбаярын нэрийг гутааж хилс хэрэгт яллажээ! Гэвч тэр унэнд гуйцэгдэх цаг удахгуй ирнэ! 2. Офшортон, авилгачдыг бий болгожээ! Тэд нар тууний угийг нохой хуцахын чинээ ч тоохоо больжээ! 3:Ард тумнээ хуурч Ноен уулыг харийнханд егч, одоо ажил нь эхлээгуй бгаа Оюутолгойг муу хунд охиноо егсен тул одоо буцааж охиноо авах енгерсен, дараагийн удаа сайн хунд 2 дахь охиноо егье гэж зуйрлуулэн Оюутолгойг гадаадынхантай угсэн хуйвалдсанаа харуулсан юм.4.Монголын хууль зерчиж 35 тэрбумын хохирол учруулсан америк Жестанаас татварын зерчлийг авсаны дараа тавихын оронд шууд тавьж явуулаад одоо хуртэл ямарч арга хэмжээ авахгуйдэмий суусаар л бна! 5: одоо хятадаас ирж манайд терсен хунийг монголын иргэн болгох хууль санаачлан гуйж бна 6: гадаадын хун монголд ирээд 6 сар болвол газар хувьчилж болох хуулийг санаачилжээ 7:едерт 1,3 сая тегрегийн хоол цуслаж монголыг аль болох л идэж сууж бна! Ерийн ах 15 -р хорооллын хойно бгаа хуучин оросын цэргийн хашааны хойд буланд гахай маллаж амь зогоож бсан ах Рэнцэндоржоо УБТЗ-н Бээжин дах телеелегчийн газрын тэргуунээр олон жил ажиллуулж бна! 7 : тууний толгойлсон АН -н засгийн газар Энхбаяраас ергуй авсан улсыг 4 жилийн дотор 24 тэрбумын еренд унагаж, ард тумнээ ядууруулж , эдийн засгийг туйлдуулж бна! Элбэгдорж Монголын телее бодитой ур дунд хургэсэн юу ч санаачилсангуй, чадваргуй хун юм

  • Anonymous (June 08, 2016 2:00:15 am )

    ene bichsen zahiagii hayagiig ni soliod huud ni ogoh bolj dee

  • иргэн (June 08, 2016 8:41:29 am )

    Экс ерөнхийлөгч Н.Энхбаярт амжилт хүсье.

antalya rent a car