antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 7, 2016 38 comments

Б.Гарамгайбаатарт хулхидуулсан “Тес петролиум”-ын ажилчид өлсгөлөн зарлана

нийтлэсэн Admin

Garamgaibaatar.B-141619-933780778

-УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар төрийн нэрийг өмнөө барьж, “Тэс петролиум” компанид 506 сая төгрөгийн хохирол учруулсан ч өнөөг хэр нь төлөөгүй. Үүнээс нь болж тус компанийн ажилчид сүүлийн 18 сарынхаа цалингаа авч чадаагүй бөгөөд арга мухардсан 30 ажилчин өлсгөлөн зарлахаар болжээ-
Өнөө цагт нэр цэвэр улстөрчийг олно гэдэг өвсөн дотроос зүү хайхаас ч хэцүү болжээ. Ийм цаг үед амьдарч байгаа бид сар хүрэхгүй хугацааны дараа төр түшилцэх төрийн түшээдээ сонгох гэж байна.
Гэхдээ төрийн мөнгөөр хөлжиж, түмэнд амласан амлалтадаа хүрдэггүй, зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө үг хэлж, үйлдэл үзүүлж суудаг нөхдөөс аль болох зайлсхийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тэднийг дахин төрд гаргахгүй байх нь чухал юм. Ялангуяа төрийн нэрийг барьж, нийтийн эрх ашгийг хохироодог өндөр албан тушаалтнуудаас салах цаг нь болсон. Үүний нэг нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар.

tez_1215321

Тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа өмнөө барьж “Тэс петролиум” компаниас нийт 506 сая төгрөгийн шатахуун авч хэрэглэжээ. Ингэхдээ олон жил хэл, амны бай болсон Халзанбүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх хатуу хучилттай замыг барьж, ашиглалтад оруулах эрхийг өвөртөлсөн мань эр өөрийн 100 хувийн эзэмшлийн “Монроуд” компанийнхаа нэр дээр шатахуун зээлж, хэрэглэсэн байна. Нэг үгээр хэлбэл, улсын төсвөөр өнгөрсөн онд ашиглалтад орсон тус замын ажлыг эхлүүлэхээс нь авахуулаад ашиглалтад орох хүртэлх бүх шатахууныг “зээл”-ийн аргаар “Тэс петролиум” компаниас гаргуулсан аж. Харамсалтай нь, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар өнөөг хэр нь “Тэс петролиум” компанид учруулсан 506 сая төгрөгийн хохирлоо барагдуулах нь битгий хэл ээлжит сонгуулийн сурталчилгаандаа бэлдэж, дахин төрд гарахыг санаархаж явна. Гэтэл мань эрд хулхидуулсан “Тэс петролиум” компанийн ажилчид сүүлийн 18 сарынхаа цалинг авч чадалгүй өнөөдрийг хүрчээ. Тиймдээ ч тус компанийн 30 ажилчин өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байна. Нөгөөтэйгүүр арга мухардсан “Тэс петролиум” компанийн удирдлагууд саяхан Сонгуулийн ерөнхий хороонд хандаж мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тэд Б.Гарамгайбаатар гишүүний толгойлсон “Монроуд” компани нь бараг хагас тэрбум төгрөгийн шатахуун авсан ч өнөөг хэр нь нэг ч төгрөг төлөөгүй, иймд ээлжит сонгуульд нэр дэвших эрхийг нь түдгэлзүүлж, аливаа бусармаг хууран мэхлэлт, залилангийн үйлдлийг таслан зогсоохыг Сонгуулийн ерөнхий хорооноос хүсчээ.
“Тэс петролиум” компанийн гаргасан мэдэгдэлд төлбөрөө барагдуулаагүй “Монроуд” компанийн удирдлагуудыг шүүхэд өгсөн тухайгаа дурьджээ. Тодруулбал, тус компанийн нэхэмжлэлтэй Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс “Монроуд”-аас 506 сая төгрөгийг гаргуулж, хохирлыг барагдуулах шийдвэр гарчээ. Гэвч “Монроуд” компанийн зүгээс хохирлоо барагдуулаагүй өнөөг хүрсэн учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Гэтэл Б.Гарамгайбаатар гишүүн бяцхан заль хэрэглэж ХОМ-тээ өөрийн 100 хувийн эзэмшлийн гэж мэдүүлж байсан “Монроуд” компаниа өөрийн хүү Г.Тэнгисийн нэр дээр шилжүүлж, УИХ-ын ээлжит сонгуульд нэр цэвэр дэвшихийг санаархаж байгаа талаар эх сурвалж өгүүлэв. Учир нь, Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчийг бүртгэхдээ “Банк, бусад хуулийн этгээд иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх…”, “Нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх…” зэрэг заалт бий.
Үүнээс үзэхэд мань нөхөр хуулийн “зөрчил”-тэй нь харагдаж байна. Гэсэн ч дахин парламентад нэр дэвшихийн тулд өөрийн эзэмшлийн “Монроуд” компаниа хүүгийнхээ нэр дээр шилжүүлэх замаар хуулиас зугтаж, дахин эрх мэдэлд санаархаж суугааг өнөөдөр нэр дэвшигчдэд албан ёсоор батламжийг нь гардуулж өгөх Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд анхааралтай авахад илүүдэхгүй л болов уу. Товчхондоо, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар төрийн нэрийг өмнөө барьж, “Тэс петролиум” компанид 506 сая төгрөгийн хохирол учруулсан ч өнөөг хэр нь төлөөгүй. Үүнээс нь болж тус компанийн ажилчид сүүлийн 18 сарынхаа цалингаа авч чадаагүй бөгөөд арга мухардсан 30 ажилчин өлсгөлөн зарлахаар болжээ. Харин энэ бүхний буруутан Б.Гарамгайбаатар гишүүн хээв нэг дахин сонгуульд хүч үзэхээр “улайрч” сууна.

tez_23232323

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

38 Comments

  • новш (June 07, 2016 8:53:41 am )

    гарамгайбаатар мөнгө төлж сэтгэгдэл устгаад байхаа болиоч ард түмний үнэн үг гашуун байна уу?

    • Үнэн (June 07, 2016 10:37:07 am )

      хагас тэрбум төгрөгнийхөө өрөө тэглээд сонгуульд нэр дэшүүлэх хэрэгтэй. СЕХ одоо болтол сонгуульд нэр дэвших эсгийг нь шийдээгүй байгаан цаанаа луйвар явж байгаагийн баталгаа болж байна.

  • zorigoo (June 07, 2016 9:04:44 am )

    Barij shorond hiih heregtei

  • Ahmaduud (June 07, 2016 9:10:43 am )

    Bitgii songo erhni bna

  • Ahmaduud (June 07, 2016 9:11:29 am )

    Zailuulaarai

  • Ahmaduud (June 07, 2016 9:12:03 am )

    Zailuulahiig demjij bna

  • Иргэн (June 07, 2016 10:24:41 am )

    Ямар сэтгэл амар шулаачид төрд гарчихсан юм бэ. Дэмжих биш харин ч хохироогоод, энл тэндгүй ажлын байргүй болгоод, ядууралд оруулаад байх юм. Бид хэр удаан тэснээ.

  • Мөрөн (June 07, 2016 10:26:47 am )

    Энэ Гарамгайбаатар одоо больчихооч ээ. Ажлаа хийлгүүлчихээд цалин мөнгийг нь өгөөчээ. Энэ хүн сонгуулийн тухай хуулийн олон заалтуудыг маш ноцтойгоор зөрчихөөд нэр дэвших гээд явж байдаг таарч дээ. Зүгээр ард иргэдийн цалин мөнгийг өгчихөөд улс төрийн талаар дахин ам нээгээд хэрэггүй гэртээ тэтгэвэртээ гарсан нь дээр шүү.

  • ГАРАМГАЙ ЛУЙВАРЧИН (June 07, 2016 10:30:34 am )

    АН-Н УЛС ТӨРД ИХ ӨЛСГӨЛӨН ОРЖ ИРСЭН ГАЙ ЮМДАА УДААН ЗАСАГ БАРИАГҮЙ ХАМТАРЧ ЯВСАНААС БИШ, ШИДЭТ ДОХИУРЫГ АТГУУЛЖ ҮЗҮҮЛСЭН ЖИЛҮҮДЭД МАН-ТАЙ НИЙЛЖ УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛХҮЙЦ ӨР ШИРЭНД ОРУУЛЖ ДОРОЙТУУЛЛАА СОНГУУЛЬ БОЛОХ ЭНЭ ХУГАЦААНД ГАРГАСАН ШИЙДВЭР ХУУЛИУД ТЭДНИЙГ ҮНЭНДЭЭ ЭНЭ СУУДЛАА ТАВЬЖ ӨГӨХГҮЙ ГЭДГИЙГ ХАРУУЛЖ БАЙНА УЛС ТӨРИЙГ УРЛАГЫН НААДАМ БОЛГОХ ГЭЖ ЗҮТГЭЖ БАЙГАА АН ҮЗЭГЧГҮЙ БОЛ ХОЛ ЯВАХГҮЙГАА ДААНЧ МЭДЭХГҮЙ БОЛОЛТОЙ.:СУГАЛААНД ОРЖ АЗТАН БОЛОХООЛ ХҮЛЭЭХ 21 ХОНОГ ТЭДЭНД ҮЛДЛЭЭДЭЭ

  • Гүндэг (June 07, 2016 10:35:41 am )

    Хийсэн ажлынхаа цалин мөнгийг авах гэж байгаа болохоос биш өөрөөс чинь ямар мөнгө гуйж байгаа юу. Зүгээр байгаарай. Ийм хүн төрд яаж одоог хүртэл байгаад байгаа юм бол доо. Энэ жил лав энэ гарахгүй ээ. Угаасаа ч гаргахгүй ард иргэд бидний эрхийг хамгаалж, бидний дуу хоолой бол гэж төрд оруулсан болохоос ингэж луйвард гэж гаргасан уу.

  • Зочин (June 07, 2016 10:40:14 am )

    Ийм Гарамгайнууд АН-д ч олон байгаа шүү. Өлсгөлөн зарлатал ард түмнээ хүнээс дорд үзсэн ийм л амьтад төрд олон байгааг ойлгоцоож эд нарыг сонгохгүй байх хэрэгтэй шүү.Энэ Гарамгайбаатар ямар гоё гоё үг хэлдэг билээ хэлсэн үг шигээ бол тэр олон хүнийг өлсгөлөн байлгахгүй л байх байсан да

  • Үнэн (June 07, 2016 10:50:18 am )

    Б.Гарамгайбаатар сонгуульд өрсөлдөх эрхийг нь СЕХ-с өгөхгүй байх хэрэгтэй. Сонгуулийн хуульндаа өр төлбөртэй, зээлтэй хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн заалт байгаа. СЕХ хэр хууль сахидаг байгуулага болохыг ард иргэд мэдэхийг хүсэж байна.

  • odkhuu (June 07, 2016 10:53:02 am )

    төр түшилцэх төрийн түшээдийнхээ нэгээр энэ луйварчинг сонгох хэрэг байна уу? иимэрхүү луйварчидыг СЕХ хасвал таарна

  • луйварчид (June 07, 2016 11:00:29 am )

    Нүгэл нүдээрээ гарна гэж энэдээ олон хүний хараалыг барж амны бай болохгүй луйвардаж мөнгө угаахгүй байсан бол юунд ингэж өөрийн чинь ард иргэд жигшиж зэвүүлэх үйлдэлийг өөр хийж байгаа хүнийг одоо яалтай билээ. Хүнээс авсан бол өгч сурах хэрэгтэй. СЕХ-оос энэ гарамгай луйварчинг сонгуульд оруулахгүй байх хэрэгтэй. Луйварын сонгууль болхоос аврах хэрэг гарахнээ.

  • монгол (June 07, 2016 11:02:03 am )

    Olon khunii tsaana ulsuj yadarah uhel zowlon ali ali ni baij l ter bugdiig
    uurt ni amsuul yugiig ni hairladag yum ta narii hairlasan bish

  • Сонгуулийн ерөнхий хороо (June 07, 2016 11:03:26 am )

    Хуулиа хэр дээдлэдэг болохыг нь харий СЕХ МАНАН-ыг сайн шалгах хэрэгтэй энэ шиг луйвар хийсэн нөхдүүд УИХ-д орчихвийдээ.

  • Сонгуулийн ерөнхий хороо (June 07, 2016 11:18:17 am )

    Хүн нэртэй араатангуудаас болоод Монголын төр, эдийн засаг уналтанд орж байна. Хууль хяналтын байгуулагууд энэ хүнийг шалгаж эд хөрөнгийг нь хурааж цалингаа аваагүй олон ажилчидын цалинг өгөх хэрэгтэй.

  • ОД (June 07, 2016 11:24:54 am )

    Гарамгайбаатар ГАЙ тарихаас өөр юу хийж байгаа юм бэ.Чингисийн нутаг болохоор 3 мандаттай болгосон гэж хуцаад байсан.Нүгэл нь нүдээрээ гарч ирж байх шив.Өртэй хүнийг сонгуулийн тухай хуулиараа нэр дэвшүүлж болдоггүй .СЕХ хуулиа баримталж ажилла.

  • БАТ (June 07, 2016 11:28:19 am )

    Жинхэнэ хорон нөхөр дөө.Хамаг л хутган үймүүлэх хор найруулах ажиллагаанд идэвхийлэн оролцдог хүн.Өөөрийнх нь компани 100 км зам барина гэж хэлээд төсвөөс мөнгө авч байсан.Жилийн дараа хуучин бариагүй замаа шинэ мэтээр төсөл оруулж зам барих нэрийдлээр дахин санхүүжилт улсаас гаргуулж авсан байдаг .Ийм л хүн дахин төрд суух гээд хамаг байдгаа бараад явж байна.

  • БАРХАС (June 07, 2016 11:28:35 am )

    ГАРАМГАЙБААТАР БИШ ГАРАМГАЙЛУЙВАРЧИН ЮМ ДАА 100САЯЫН ӨРТЭЙ БАЙГАА ХҮН ЯАГААД УИХ-Д НЭР ДЭВШИЖ БАЙГАА ЮМ БЭ ИНГЭЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ ЭНЭ ХҮН УИХ-Д ОРЖ ӨРӨӨ ТӨЛӨХ БОДОЛТОЙ ХҮН БАЙНА ЮУН УЛС ЭХ ОРОНОО ӨРНӨӨС ГАРГАХ БОДОЛ БАЙХГҮЙ ЯВНА

  • Гарамгай гай (June 07, 2016 11:29:52 am )

    ЭНЭ НИЙГЭМД ҮНЭН ШУДАРГА ЗҮЙЛ ГЭЖ БАЙНА УУ? АН-йнханд бол амьд яваа нь л үнэн байх хүүрнүүд улс оронг бөөн өрөнд оруулчаад хажуугаар нь өөрсдөө өрөн дээрээ өртэй 2016 оны сонгуулиар Гарамгай гай их хуралд өрөө дарах гэж санаж байгаа биз… Тийм ч даварцан юм гэж юу байхав.

  • ratefoo (June 07, 2016 11:30:22 am )

    ийм олон иргэдийг хохироочхоод яаж сонгуульд хүч үзэх гэж байгаа нүдний булай вэ ард СЕХ хасах хэрэгтэй штээ

  • гавар (June 07, 2016 11:32:05 am )

    ингэж ард түмнээа хохироох хэрэг байна уу да чамд энээ муусаан хүний өмөсгүй юмнууд сүүлдэнэ ард иргэдээ ингшэж хохироодог байхгүй юу? худалаа том ам бардам зан нтр чамд зохихгүй шүү дээ ардирхгэд бхсох цаг нь эрсээн энэ муусаан луйварчинд ард түмэн мэхлэгдэн гэж байхгүй шүү хүүний ариун цаагаан хөдөлмөрийн үнэлэхгүй байгаа гаруудтай адилханл арсалдсан дээр

  • Зөөлөн (June 07, 2016 11:34:49 am )

    Хамгийн гол нь ийм хэмжээний өртэй этгээд сонгуульд нэр дэвшихгүй гэсэн Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн заалтуудыг хэрэгжүүлэхийг “Тэс петролиум” ХХК-ийнхан СЕХ-ноос хүсч байгаа юм.

  • Зөөлөн (June 07, 2016 11:35:19 am )

    Улсын Сонгуулийн тухай хуулийн Нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх, Нэр дэвшүүлэх нийтлэг журам зэрэг хуульд заасан шаардлагыг хангахгүй болох нь тодорхой болмогц өөрийн өмчлөлийн өртэй компаниа хүү Г.Тэнгисийн нээр дээр шилжүүлэх замаар өр төлбөргүй мэт дүр эсгэн, Монгол Улсын сонгууль, түүнийг зохион байгуулж байгаа төрийн байгууллага болох СЕХ-г, улмаар сонгогчдыг хууран мэхлэж, залилан нэрээ дэвшүүлэн бүртгүүлэх гэж банйа.

  • БАРХАС (June 07, 2016 11:35:34 am )

    ГАРАМГАЙ БААТАР АА ЧИ ЭХЛЭЭД ӨРӨӨ ТӨЛЧӨӨД ДАРАА НЬ ӨРСӨЛДӨХ ХЭРЭГТЭЙ БАЙХ АА ЭНЭ ОЛОН ХҮМҮҮС ЧАМАЙГ ӨРӨӨ ТӨЛӨХГҮЙ БОЛ ӨЛСӨЖ ҮХЭХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙНА ЭНЭ ОДОО ШУДАРГА ЯВДАЛ УУ ЭРХЭМ МАНАН-Н ЗАСАГЛАЛ БА ЭЛБЭГЭЭ ,СЕХ , ЦЕГ ГАРАМГАЙБААТАРЫГ ШАЛГАЖ ХЭРЭГ ҮҮСГЭЭЧ ЭЭ

  • ООГИЙ (June 07, 2016 11:35:58 am )

    ГАРАМГАЙБААТАРЫГ ЗУУН САЯ ӨРТЭЙГ ХҮН БОЛГОН Л МЭДНЭ ӨРТЭЙ ХҮН ӨӨДӨЛДӨГГҮЙ ЮМ ЭН ИХ ӨРӨӨ ДАРАХ ГЭЖ ХҮН АМЬТНЫГ ХУЛХИДАН БАРИН ИХ ХУРАЛД НЭР ДЭВШИХ ГЭЭД БАЙГАА ЮМ БИШҮҮ ЦААД САНАА НЬ

  • гавар (June 07, 2016 11:37:31 am )

    Энэ Гарамгайбаатар одоо больчихооч ээ. Ажлаа хийлгүүлчихээд цалин мөнгийг нь өгөөчээ. Энэ хүн сонгуулийн тухай хуулийн олон заалтуудыг маш ноцтойгоор зөрчихөөд нэр дэвших гээд явж байдаг таарч дээ. Зүгээр ард иргэдийн цалин мөнгийг өгчихөөд улс төрийн талаар дахин ам нээгээд хэрэггүй гэртээ тэтгэвэртээ гарсан нь дээр шүү.

  • БАРХАС (June 07, 2016 11:40:52 am )

    ИЙМ ХҮН ТӨРД ГАРЧУУЛ ТЭГЭЭД ОДОО АРД ИРГЭД БИД ӨЛСӨЖ ҮХЭЭД БАЙЖ БАЙХ ЮМ БАЙНА Л ДАА ХУУЛЬ ДҮРЭМИЙН ДАГУУ ӨР ЗЭЭЛТЭЙ ХҮН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХ ЭРХГҮЙ БОЛДОГ БИЗДЭЭ СЕХ АЖЛАА ХИЙГЭЭЧ

  • ЛҮНДЭГ (June 07, 2016 11:43:07 am )

    Нэрийг нь дэвшүүлж СЕХ баталгаажуулчихсан байна билээ.Энэ хорчин гарыг Хэнтий-чүүд минь гаргаж болохгүй шүү.Өөрийнхөө өрийг барагдуулж чадахгүй байгаа байж улсын өрийг барагдуулна гэж юу байх вэ .

  • ХУЛАН (June 07, 2016 11:46:43 am )

    ГАРАМГАЙБААТАР ОДОО БОЛИОЧЭЭ ИРГЭДИЙГ ИНГЭЖ ХОХИРООЖ БОЛОХГҮЙ ШДЭЭЭ ИХ ХУРАЛД ЭНЭ МЭТЧИЛЭН ЛУЙВАРЧИН ИХ БАЙГАА МАН АН-Д ИТГЭХ АРГАГҮЙ БОЛЖЭЭЭ

  • БАРХАС (June 07, 2016 11:47:07 am )

    ЯАСАН МУУХАЙ ЦАРАЙТАЙ ЮМ БЭ ЦАРАЙ ШИГЭЭ БОДОЛТОЙ ХҮН ЮМ АА

  • ОД (June 07, 2016 12:06:21 pm )

    Тэс-хэн дээр нэмээд олон жижиг помпаниуд ,хувь хүмүүс ГарамГАЙ-с авлагатай юм байна лээ.Тэр хүмүүс ч гэсэн хамтдаа өлссөн дээр байх.Тэгэхгүй бол ширэн нүүрлээд өгөхгүй тоохгүй явдаг нөхөр байна билээ.Улсад төлөх ёстой 4 тэрбум төгрөгийн өр ч бас байгаа.

  • гаагий (June 07, 2016 12:12:15 pm )

    Гарамгай гэхэд дэндүү гарамгай ЛУЙВАРЧИН ЮМДАА ИРГЭД ЦАЛИН ХӨЛСӨӨ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙГААМ ЧИНЬ ӨЛСӨГЛӨН ЗАРЛАХАЛ ХЭРЭГТЭЙ ШТ ӨРӨӨ ТӨЛӨХГҮЙ БОЛ СЕХ ХАСАХ ХЭРЭГТЭЙ

  • зочин (June 07, 2016 1:23:01 pm )

    Энэ нэг амьтны төлөөсийг нь гаргуулж байж дэвших эсхийг нь шийдэх байлгүйдээ эс тэгвэл СЕХ луйварчныг нэр дэвшүүлсэн болно Ичихгүй бол гаргаад ир дараа нь юу болдгийг хараарай шудрага ёс гэж байдаг юм бол наад улаан луйварчин чинь гарахгүй,

  • зочин (June 07, 2016 6:01:10 pm )

    Улайм цайм юм болж байнаа. Ингэж Монгол төрийн ариун тагшин сэнтийг хулгайч луйварчдаар дүүргээд байвал АН ч МАн болон бусад намуудч сонгогчдоор дохуу хийж, доромжилж эхэлж байгаагийн шууд илрэл болж байх шив.

  • Би (June 07, 2016 9:55:33 pm )

    Энэ гарааад ирвэл сонгууль луйвар болж онгорлоо гэж бодоорой. Чингис хааны нэр бариад чи хол явахгуй дээ сурлэн устээ

  • Davaa (June 08, 2016 8:19:57 am )

    Arai ch dee iim hvn ym uu

antalya rent a car