antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 23, 2012 Comments are off

ТҮР ХҮЛЭЭ!!!

нийтлэсэн Admin

Улаанбаатар дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотоор тодрох магадлал тун өндөр байна. Учир нь манайд орон сууцны ам.метр талбайн үнэ дунджаар 1500-1800 ам.доллар байдаг. Тэгвэл дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотоор тодорсон Москвад орон сууцны ам.метр талбайн үнэ дунджаар 138 мянган рубль буюу 4650 ам.доллартэй тэнцэж буй аж. Гэвч Улаанбаатар, Москвагийн иргэдийн сарын дундаж орлого тэнгэр газар шиг зөрүүтэй.

Москва хотын захирагч С.Собяниний мэдэгдсэнээр тус хотын иргэдийн сарын дундаж цалин 43000 рубль буюу монгол мөнгөөр 1.8 сая төгрөгт хүрчээ. Харин улаанбаатарчуудын дундаж цалин 500.000 төгрөг. Тэгэхээр бид авдаг цалинтайгаа харьцуулбал москвачуудаас өнд өр үнээр орон сууц худалдан авдаг байх нь. Гайхмаар биш гэж үү? Орон сууцны санхүүжилтийн корпорацийн мэдээлж буйгаар Улаанбаа тарын хотын иргэдийн 41.5 хувь нь орон сууцанд, 58.5 хувь нь гэр хороололд амьдардаг юм байна. Хотын оршин суугчдын 58.5 хувийг эзлэх гэр хорооллын иргэдийн ихэнх нь боломж олдвол орон сууцтай болох санаа өвөрлөж яваа. Алийн болгон нүүрс, пийшинтэй зууралдах вэ дээ.

Харамсалтай нь тэдний зарим нь зээл хөөцөлдөж явах зуур хэдхэн сарын дотор орон сууцны үнэ тэнгэрт хадав. Өдгөө Улаанбаатар хотод ам.метр нь нэг сая төгрөгнөөс доош үнэтэй байр олох нь өвсөн дундаас зүү эрэхтэй ижил бүтэхгүй асуудал болжээ. Гэхдээ эерэг талаас нь чанар, үнийн асуудлыг эс тооцвол нийслэлд орон сууцны шинэ барилгууд харьцангуй олширч байна. Харин 500 мянган төгрөг хүрэхгүй цалинтай төрийн албан хаагчид, хувийн хэвшлийнхэн буюу Улаанбаатар хотын иргэдийн дийлэнх нь эдгээр барилгын хажуугаар санаа алдан өнгөрөхөөс өөр арга алга. Сарын цалин нь орон сууцны ам.метр талбайн үнээс доогуур гэхээр Улаанбаатар дэлхийн хамгийн ядуу буурай хот ч юм шиг. Өнгөрсөн жил орон сууцны үнэ 30- 40 хувиар нэмэгдсэн гэх тооцоо бий. Харин сүүлийн зургаан жилийн дотор үнэ дөрөв дахин өссөн аж.

Орон сууцны үнийн өсөлтийн шалтгааныг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл “Монголд үл хөдлөх хөрөнгийн зах зээл бусад зах зээлтэйгээ холбогдож чадаагүй. Мөн барилгын материал нь импортоос хараат учраас валютын ханшийн хэлбэлзэл ч орон сууцны үнэд нөлөөлдөг” хэмээж байв. Зарим хүн монголчуудын дундаж цалин бага мөртлөө орон сууцны үнэ хэтэрхий өндөр байдагт гайхдаг. Гэсэн хэрнээ өндөр үнэтэй орон сууцыг худалдан авсаар байдаг нь түүнээс ч дутахгүйгээр сонирхол татдаг. Шинжээчдийн үзэж буйгаар Монголын эдийн засаг тогтворгүй, инфляц өндөр, дээр нь юмны үнэ цаашид нэмэгдсээр байх болно гэсэн хүлээлт байгаа учраас хүмүүс байгаа мөнгөө үл хөдлөх хөрөнгө болгох, эртхэн дээр нь орон сууц худалдан авахаар тэмүүлж буй аж. Монголд аливаа бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нэмэгдэхэд дам яриа хамгийн шийдвэрлэх үүрэгтэй байдаг нь нууц биш. Тиймээс сүүлийн үед “Орон сууцны үнэ мөддөө буурахгүй, мөнгө байвал үл хөдлөх хөрөнгө болгосон дээр шүү” гэх мессеж хамгийн үнэмшилтэйд тооцогдож байгаа. Харин иргэдийн цөөнх нь 100 мянган айлын орон сууц нь баригдаж эхэлбэл, орон сууцны үнэ хүссэн, хүсээгүй буурна шүү дээ гэсэн гаргалгаа хийсэн байна. Алинд нь итгэх ёстой вэ?

Засгийн газраас 2010-2016 онд “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн дөрөв, найм, ес, арав, Сүхбаатар дүүргийн 9-12, Баянзүрх дүүргийн 13,14, Сонгинохайрхан дүүргийн нэг, Баянгол дүүргийн 11, Чингэлтэй дүүргийн долоо, наймдугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр орон сууц барихаар шийдвэрлэсэн. Үүнийгээ “100 мянган айлын орон сууц хөтөлбөр” хэмээн нэрийдэж байгаа. Хэрэв энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлбэл орон сууцны ам.метр талбайн үнэ нэг сая төгрөгөөс доошлох магадлалтай байгаа ч өнөөдрийг хүртэл цаасан дээр байгаа энэ төслийг хэдэн жил хүлээх нь тодорхойгүй хэвээр л байна. Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамны Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн албаны дарга Ё.Бадраа “Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 170 мянга орчим өрх гэр хороололд амьдарч байна. Судалгаанаас үзэхэд хоёр өрөө байранд амьдардаг өрх, гэр хороололд амьдардаг өрхийн жилийн зардлыг харьцуулахад гэр хорооллын айлын зардал илүү гарсан” хэмээж байсан.

Үнэхээр ч утаанаас салах, иргэдээ орон сууцжуулах гээд нэг сумаар хоёр туулай буудах боломж байхад утаагүй зуух ярьсаар хэчнээн ч тэрбум төгрөг үрэв. За энэ ч дүүрч. Өдгөө арилжааны банкууд орон сууцны зээлийн нөхцөлөө чангатгаж эхэлсэн. 10-15 жилийн хугацаатайгаар 2-2.5 хувийн хүүтэйгээр орон сууцны зээл авах чадалтай хүн тийм ч олон биш шүү дээ. Гэсэн хэдий ч зээлийн нөхцөл чангарлаа гээд иргэдийн орон сууц худалдан авах сонирхол, эрэлт огт буурахгүй байна. Өдгөө жилд дунджаар 10000 айлын орон сууц шинээр баригдаж байна гэсэн тооцоо бий. Гэсэн ч сүүлийн хэдэн сар орон сууц худалдан авах эрэлт улам өсаж байгаа учраас энэ онд үнэ тэгтлээ их буурахгүйг харуулж байна. Зун, намрын улиралд арилжааны банкууд зээлийн нөхцө- лөө зөөллөж эхэлдэг ч Монголбанк энэ онд бодлогын хүүгээ дахин нэмэх төлөвтэй байгаа учраас банкуудын хүү боломжит хэмжээнд хүртэл буурахгүй байж мэдэх нь. Орон сууцны салбарын экспертүүд 2-5, 10- 12 сард шинэ байр худалдан авах нь ашигтай хэмээдэг. Учир нь жилийн энэ үед иргэдийн худалдан авах чадвар буурдаг гэсэн тооцоо бий. Манай улсын эдийн засаг томрохын хэрээр инфляцыг тогтоон барих улам л амаргүй болж буй тухай Монголбанкныхан хэлж байгаа.

Дээр нь аливаа юмны үнэ өссөн л бол эргэж буухдаа тун хойрго байдаг жишээ бий. Эдгээр нөхцөлийг авч үзвэл, хэрэв боломж нь байвал эртхэн дээр нь орон сууц худалдаж авахад гэмгүй. Харин нөгөө талаас нь авч үзвэл 100 мянган айлын орон сууц хэрэгжиж эхлээд нийслэлчүүдийн ихэнх нь байртай болчихвол орон сууц худалдан авах эрэлт харьцангуй буурч таарна. Зөвхөн уг хөтөлбөр ч гэлтгүй нийслэлд шинэ орон сууц ихээр баригдаж байгааг бид харж бай на. Гэхдээ энэ магадлалд итгэхийг хүсвэл нэлээд цаг хугацааг алдах хэрэг гарна. Ямартай ч та орон сууц худалдан авахаар төлөвлөж байгаа бол элдэв цуу ярианд итгэхгүйгээр түр хүлээ. Магадгүй бүхнээ шавхаж байртай болох хүслээ биелүүлэхээс түр хугацаанд гэр хороололд амьдарч, юу болохыг хүлээсэн нь санхүүгийн хувьд ашигтай ч юм бил үү.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car