antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 23, 2012 Comments are off

ЭРДЭМ СУРАХААР ЖАГАРЫГ ЗОРЬСОН ХҮҮ БАЛБЫН ШОРОНД ХОРИГДОЖ БАЙНА

нийтлэсэн Admin

Монгол Улсын иргэн 23 настай Б.Баяндэлгэр гэх залуу бурхны номд суралцахаар хоёр жилийн өмнө Дорнод нутгаа орхин, Жагарын орныг зорьжээ. Багаасаа өнчин өссөн тэрбээр эцэг эхийнхээ хойдын буяныг бодож, бурхны номд шамдан суралцахаар харийг зорихдоо өөр нэг орны шоронд хоригдохын чинээ санаагүй биз. Гэвч тэрбээр Балбын нийслэл Катманду хотын Дилий ба зар гудамжин дахь хорих газарт тэрбээр хоригдоод гурван сар гаруйн нүүр үзэж байгаа аж.

Б.Баяндэлгэр Энэтхэгт суралцаж байхдаа мэдээлэл муутайгаасаа болоод оршин суух визнийхээ хугацааг хэтрүүлчихэж. Ингэснээр хэрээс хэтэрсэн торгууль төлөх шийтгэл хүлээсэн байна. Тэрбээр энэ үедээ нэ гэн энэтхэг эртэй танилцаж, уг эр түүнд нуу цаар хил давах арга хэлж өгч Б.Баяндэлгэр түүний үгэнд итгэн нууцаар явган, бадар барьсаар Төвдийн хил хүрсэн аж. Гэвч хил давж чадсангүй. Балбын нийслэлд хоногийн нэг долларын төлбөртэй майханд хоног төөрүүлж, цайны газарт ацаг хөлсгүй ажиллаж, бор ходоодоо өл залгуулж байжээ. Ингэж байгаад Балбын цагдаагийнханд баригдаж, визийн зөрчилтэй, “харласан” иргэн хэмээн шоронд суусан нь энэ аж.

Тэрбээр хорих газарт камертаа Африкийн таван залуугийн хамт байгаа, хоол унд муу гээд гараараа “Би эндээс гармаар байна. Гэртээ харимаар байна. Баяндэлгэр, Катманду, Непал. 2011.12.26.” гэж бичсэн цаасны тасархайг “Монголоо хайсан Монгол” нэвтрүүлгийн багийн М.Буянбадрахыг тус улсад очих үед дамжуулсан аж. Б.Баяндэлгэрийн тухай холбогдох албаныхнаас тодруулахад “Б.Баяндэлгэр гэмт хэрэг үйлдээгүй. Бид Монгол Улсын иргэн Б.Баяндэлгэрийг буцах тийз, торгуулийн мөнгөө төлбөл суллан явуулахад бэлэн байна. Балбад Монгол Улсын ЭСЯ байхгүй, өргөмжит консул Цэдэн гэдэг төвд байгаа ч олдохгүй байна. Хэрвээ мөнгөө төлж чадахгүй бол хоригдсоор байх болно” гэж Балбын цагаачлалын албаны түшмэл дээрх нэвтрүүлгийнхэнд ярьжээ. Түүний эгч нь Дорнодод байдаг ч дүүдээ мөнгө явуулах боломжгүй нэгэн гэнэ. Энэ залуугийн талаар ГХЯны Консулын газрын захирал Д.Ганхуяг болон УБЕГ-ын холбогдох албаны хүмүүсээс бид лавлалаа.

ГХЯ-ны Консулын газрын захирал Д.Ганхуяг “Энэ хүүхдийн талаар мэдээлэл авсан. Монгол Улсын иргэн мөн эсэхийг шалга гэсэн үүрэг өгсөн. Одоо яг ямар шоронд хоригдож байгаа тухай мэдээллийг олбол бид Өргөмжит консулаар дамжуулан гаргаж авах бүрэн боломжтой. Бид бүх бололцоогоо дайчлан ажиллаж байна” гэв. Б.Баяндэлгэрийн ЖЮ 8902…. регистрийн дугаар, Е-0468… дугаартай гадаад паспортынх нь мэдээллийн дагуу УБЕГ-ын холбогдох эх сур – валжаас Монгол Улсын харьяалалтай ийм хүн байгаа эсэхийг лавлахад “Хувь хүний талаар мэдээлэл өгөх боломжгүй. Ийм бүртгэлтэй хүн Монгол Улсад байх нь байна” гэсэн юм. Балбын холбогдох албанаас манай ГХЯ-нд ирүүлсэн албан бичигт “Тэр залуу жуулчлалын бус шугамаар хил нэвтрэн Балбад орж ирсэн бөгөөд энд зоогийн газарт ажил эрхэлж байхад нь манай цагдаагийн ажилтнууд баривчлан саатуулсан юм.

Цагдаа нар түүний бичиг баримтыг шалгахад түүнд Балбын виз байгаагүй. Зөвхөн Монголын иргэний үнэмлэх байсан. Тэгээд цагдаа нар түүнийг Цагаачлалын албанд авчирсан. Тэрбээр визээ сунгуулалгүй Балба улсад нэвтэрсэн байсан юм. Тэрбээр одоо түр саатуулагдаж байгаа бөгөөд Цагаачлалын албанаас түүнтэй холбоотой асуудлуудыг ээлж дараалан шийдвэрлэхээр бэлтгэж байна. Хэрвээ тэрбээр нисэх онгоцны тийз, торгуулиа төлөх чадваргүй бол бид түүний хүсэлтийг хүлээн авч, долоо хоногийн хугацаанд шаардлагатай арга хэмжээг авах болно. Түүнийг Цагаачлалын албанд долоо хоногийн хугацаатай л байлгах боломжтой. Харин долоо хоногийн хугацаа өнгөрсний дараа түүнийг Цагдаагийн газарт шилжүүлнэ.

Харин торгуулиа төлж, нислэгийн тийзээ авч чадвал бид түүнийг шууд Монгол руу явуулахад бэлэн байна. Ямар нэгэн ял шийтгэл оноохгүй” гэжээ. Юутай ч уг залуу Монгол Улсын иргэн нь батлагдлаа. Тиймээс манай холбогдох яам, газрынхан Б.Баяндэлгэрийг гаргаж авах, нааш нь авчрах зардал мөнгийг олоход туслахад буруутахгүй санагдана.

Г.ЦОЛМОН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car