antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 23, 2012 4 comments

Ерөнхийлөгчийн дэгс үг хонгорчуудыг гомдоочихож

нийтлэсэн Admin

Дарханаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярвааг Сангийн сайдад нэр дэвшихтэй зэрэгцэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хаягаар өнөө айхавтар цианит, натри, мөнгөн усанд иргэд нь хордсон Хонгор сумаас баахан гомдол ирсэн бололтой. Тэнд, сүүлийн үед долоо хоног бүр 2-3 хүн хорт хавдраар ертөнцийн мөн бусыг үзүүлээд байгаа юм байх. Энэ мэдээлэл үнэн аваас зөвхөн хонгорчууд гэлтгүй монгол хүн бүрийн сэтгэл шимшрэх  ёстой. “Бараг долоо хоног бүр  2-3 хүн тэр Хонгор суманд хордлого, хавдраар  өвчилж, нас барж байна гээд яриад байгаа.  Хонгор сум руу заавал очих хэрэгтэй”.

Засгийн газрын гишүүнээр томилуулахаар ярьж буй хүмүүсийг Ерөнхийлөгч хүлээж авч уулзахдаа Д.Хаянхярваад хандаж ингэж хэлсэн юм. Үнэхээр л долоо хоногт хоёроос доошгүй хүн хордлогын улмаас нас барж байгаа бол жилд дорж хаяж 96 хүн Хонгорт жам бусаар хорвоог орхиж байна гэсэн тоо гарна.  Хонгор сумын иргэн Ш.Саранцэцэг гэгч эмэгтэй хэд хоногийн өмнө хэвлэлд ярилцлага өгөхдөө энэ мэдээллийг олон нийтэд цацжээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн эх сурвалж нь    Ш.Саранцэцэг болж таарч байна. Харин Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Дархан-Уул, Хонгор сумын удирдлага энэ мэдээллийг ор үндэсгүй гэдгийг нотолдог. Тэгвэл Ерөнхийлөгч яагаад нэг иргэний хэвлэлд өгсөн ярилцлагыг “баттай” эх сурвалж болгож ашиглав гэдэг сонирхолтой. Төрийн тэргүүнийхээ амнаас цочир мэдээ сонссон зарим хэвлэлийнхэн Хонгор суманд ажилласан юм.   Биднийг очиход Дархан-Уул аймгий Засаг дарга Д.Эрдэнэбат, сумын Засаг дарга Ц.Чүлтэмбат нар иргэдтэй уулзаж байх таарав.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Д.Эрдэнэбат дарга ярьж байна аа. “Зарим нэг хүний яриад байгаа шиг Хонгор сумаас долоо хоногт 2-3 хүн нас бараад байгаа зүйл алга.  Гэсэн ч бид байнгын хараа хяналтад байлгаж байгаа. Хавар болгон хөрс, усны шинжилгээ хийлгэдэг. Хэн, ямар зорилгоор ташаа мэдээлэл цацаад байгааг ойлгохгүй байна. Хонгорын хүн ам буураагүй,  жил дараалан өссөн. Буруу дэгс мэдээлэлд бодитой, хөдөлшгүй тайлбар өгөх зорилгоор аймгийн иргэний бүртгэл, эрүүл мэндийн  байгууллагын албан ёсны статистик мэдээллийг авч олон нийтэд хүргэх үүргийг Хонгорын Засаг даргад өгсөн” гэв. Ц.Чүлтэмбат дарга статистик мэдээллээс танилцуулав. Хонгор сумын нийт хүн ам 2006 онд 5404 байсан бол 2011 онд 5856-уулаа тоолуулжээ.  Үүнээс сумын төвд 2006 онд 2178, 2011 онд 2529 хүн тооллогод хамрагдсан байна.   Өрхийн тоо 2006 онд 1301 байсан бол 2007 онд 1376, 2011 онд нийт 1610 болж өсчээ.

Үүнээс сумын төвд  667 өрхийн гишүүн амьдарч байгаа аж. Жилийн эцсийн байдлаар 2006 онд төрсөн хүүхэд 104, 2007 онд 134, 2008 онд 140, 2010 онд 156, 2011 онд 149 хүүхэд шинээр Хонгор суманд мэндэлжээ. Нас баралт 2006 онд 35 буюу сумын нийт хүн амын 0.6 хувь байсан бол  2007 онд 0.7 хувь, 2008 онд 0.8, 2009 онд 0.7, 2010 онд 0.7, 2011 онд нийт хүн амынх нь 0.7 хувь нас баржээ. Тэдгээрийн өвчлөлийн шалтгааныг танилцуулав. Нас барсан нийт хүмүүсийн  найм нь осол гэмтлээр, хавдраар 11, уушиг, зүрхний дутагдлаар тав, амиа хорлосон хоёр, зүрхний шигдээсээр гурав, цус харвалтаар дөрөв, элэгний хатуурлаар хоёр, гадны нөлөөгөөр нэг, суулгалтаар нэг, амьсгалын замын өвчнөөр тав, бусад шалтгаанаар нэг иргэн нас баржээ. 2006 оноос хойш 452 иргэнээр  Хонгорын хүн ам өсчээ. Аймгийн хэмжээнд 2010, 2011 онд хорт хавдраар нас барагсдын 4.2-4.9 хувь нь Хонгор суманд ногдсон байх жишээтэй. Тэгэхээр тэнд долоо хоногт 2-3 хүн хавдраар нас барж байна гэсэн яриа дэндүү дэгс бөгөөд түүнийг нь Төрийн тэргүүн маань өлгөж аваад асуудал болгосонд хонгорчууд их л гомдолтой байгаа нь анзаарагдсан.

Явж явж Хонгорын Засаг дарга Ц.Чүлтэмбат гэдэг залуу л тэнд хамгийн ихээр бухимдаж, байж суух газаргүй шахам. “Бид аливаа асуудалд хүлээцтэй хандаж ирсэн. Гэвч тэвчихгүй нь. Манай сумын иргэн Ш.Саранцэцэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа Хонгор суманд долоо хоногт 2-3 хүн хорт хавдраар нас барж байгаа тухай ярьжээ. Энэ нь хонгорчуудыг үнэхээр цочирдуулсан. Энэ тухай ИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулсан. Маш их дургүйцсэн. Хэдхэн хүн ард түмний нэр барьж бидний нэр хүндэд халдаад байгааг гайхаж байна. Энэ худал мэдээллээс үүдэж гарах үр дагаврыг хэн хариуцах вэ. Буруу ташаа мэдээлэл хэвлэлд өгч байгаа хүмүүсийг шүүхэд өгөх хэрэгтэй гэж олон иргэн үзэж байна. Үүнээс болж хонгорчууд сэтгэл санааны хүнд цохилт амсаж байна. Ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүд маш хүндээр хүлээж авч байна. Хамуутай, тэмбүүтэй гээд нутгийнх нь нэг хүн нийгэмд буруу ташаа мэдээлэл цацаад байхаар ямар эмэгтэй хүн, хүүхэд сэтгэл амар байх юм.  Хонгорын иргэн гэж ярихаасаа ичиж байна, тэд. Хүмүүсийн амьжиргаанд ч нөлөөлж эхэллээ. Хонгорчууд   хүнсний ногоо, үнээний сүүгээ борлуулж амьжиргаагаа залгуулдаг.

Хонгорынхон хортой гээд ярьж, бичихээр иргэдийн манаь орлогын эх үүсвэр алдагдаад эхэлсэн. Зарим хөрөнгө оруулалтыг хойшлуулах тухай ярьж байна. Манай суманд малын удмын сангийн үндэсний цогцолбор байгуулахаар болж байсан. Гэтэл холбогдох байгууллагын хүмүүс ярьж байна. Танайд үнэхээр тийм аюултай эд болоод байгаа юм уу. Энэ мэдээллийг худлаа гэдгийг нь нотлохгүй бол хөрөнгө оруулалтаа зогсооно гэж байна. Худлаа ташаа мэдээллээс болж хонгорчууд л хохирч үлдэнэ. Гэсэн ч бид амьдарч чадна. Хонгорчууд тайван амьдармаар байна. Үнэн бодит мэдээллийг нийгэмд цацаж өгөөч” гэв. Малын эмчээр ажиллаж байсан өндөр настан Банзрагч гуай ийн ярив. “2011 онд өвөө нь олон сайхан үйл явдлыг үзэж, дууллаа. Гээндээ, гоондоо гэдэг шиг  юм ч их гарлаа. Харамсаж байна. Цианит, натри гэж л байна. Ултай суурьтай байцгаа.

Тэр мөнгөн ус гэдэг эдэд чинь би өөрөө холилдож хутгалдаж явлаа. Алган дээрээ тавиад туршиж л байсан. Би малын санитар явсан хүн. Баримттай, амьд хүн ярьж байна шүү. Би гаргасан үртэй, ханилсан ханьтай. Өнөр өтгөн ам бүлтэй. Битгий их үймцгээ, миний хүүхдүүд. Нэр сүрээ бүү хугал. Саранцэцэг миний хүүхэдтэй адил. Энэ охин яагаад ингэж ганцаараа яриад байгаа юм.  Цаана нь “но” байгаа. Үймүүлдэг, зохион байгуулдаг хүмүүс байгаа гэж бодож байна. эвтэй бол хүчтэй шүү, хүүхдүүд минь” гэж энэ өвгөн хоолой зангируулан ярьсан.”Үндэсний шуудан”-гийн сурвалжлагч залуу бид хоёр сумын төвийн зоогийн газарт хооллохдоо нутгийн хүмүүсийг ширээнд урьж хэдэн хором ярилцсан. Хонгорт долоо хоногт 2-3 хүн үхэж байна гэсэн мэдээлэлд тэнд ихэд эгдүүцэж буйгаа ил хэлэв. Цианит, натри, мөнгөн усны асуудал нэг хэсэг их яригдсан нь үнэн. Түүний ул төр ч байсныг нуухгүй. Одоо бол тийм зүйл байхгүй шүү гэцгээж байна.

Го.ЭНХТӨР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (January 23, 2012 10:24:59 am )

    Elbegdorj dandaa l hen negen avgai chavgantsiin yariag devreej tsaash in ashiglaj yavdag sh dee, ard tumen daanch oilgohgui baigaa ini haramsaltai. Elbegee tsaash ih yavuulga hiine, harj baigaarai, tegeed Hongort ooriin ezemshliig hungui bolgoj baigaad bii bolgoh gej baigaam.

  • Anonymous (January 23, 2012 11:18:56 am )

    hongor sumand ymar neg baylag bainaldaa tegeedl ard tumniig ailgah ayn d mordoo biz hortoi gazar hen amidarhiig huseh be nuugeed yvna tegheerni gazariigni yamar negen uls gurentei negdeed avaad uhaad tonhood ugnu bizdee hongorchuud mini temtseed bai zugeerei

  • Anonymous (January 23, 2012 11:53:10 am )

    elbegdorj gej alia salbadai. amni figur saitai l baih.

  • Anonymous (January 23, 2012 10:46:48 pm )

    Elbegee hudal yarij PR hiihee boliochee.

antalya rent a car