antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 3, 2016 6 comments

МАН-ын 76 нэр дэвшигчийг СЕХ бүртгэлээ

нийтлэсэн Admin

DSC_0117_8355099825_4198836416

СЕХ-ноос УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөх МАН-ын 76 нэр дэвшигчийг бүртгэж авснаа албан тоотоор мэдэгджээ. МАН-ынхан Үндэсний аудитын газарт намын мөрийн хөтөлбөрөө дөрөвдүгээр сарын 20-нд хамгийн түрүүнд хүргүүлсэн. Дараа нь СЕХ-нд сонгуульд оролцохоо мэдэгдэн холбогдох албан бичгийг ч мөн нэгдүгээрт аваачиж өгсөн.  Улс төрийн намуудад батламж гардуулахад ч хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн билээ. Анхнаасаа  МАН-ынхан дэгтэй, журамтай албан бичигт нягт нямбай хандаж ирснээр МАН-ын 76 нэр дэвшигч нь ямар ч зөрчил дутагдал гаргахгүйгээр бүгд бүртгүүллээ. Гэтэл бусад улс төрийн хүчин намын даргын гарын үсэг, тамгаа мартсан гэх үндэслэлээр ч хүртэл СЕХ бүртгэхээс татгалзсан удаатай. МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй есөн хүнийг бүртгэх боломжгүй гэдгээ СЕХ мэдэгджээ. АН-ынхны хувьд нэгэнт нэр зоочихсон тойргоо намын дарга З.Энхболд нь солих гээд улайрч байх жишээтэй.  Энэ үйл явцаас улс төрийн намуудын төлөвшлийг бэлхэн харж болохоор байна. МАН бол аливаад хариуцлагатай, ажил хэрэгч ханддаг улс төрийн хүчин гэдэг нь  СЕХ-нд бүртгүүлэх, батламж авах зэрэг процессоос харагдаж байна.

13349239_1029202630497191_829818698_n_4245257576

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (June 03, 2016 2:01:26 pm )

    MANAN-giin 76 TENEG DOTROOS TORJ ULDEH HUN GARIIN TAVAN HURUUNAAS HETREHGUI DEE.HARSAAR BAITAL LUIVARCHIDIIN ARAGA BARILAAR AJILLAD BAIGAA IH L BOHIRDSON NAM YUM BILEE

  • Иргэн (June 03, 2016 2:50:33 pm )

    АН дээрдээд байх юм байхгүй дээ. Адилхан л бохир. Хэдэн зам, хөшөө мэтийг хийсэн байх. Ард түмэн хамгийн чухал биз дээ. Ард түмэн нь ядуу, ажилгүй, энд тэнд өвдсөн хүмүүс л байна. Мөнгө байхгүйгээс эмчлэгдэхгүй үхэж байна.

  • Anonymous (June 03, 2016 3:11:30 pm )

    MANAN-g DEMJEED YU UZEVDEE ODOO BOLII HASHIRLAA.MANAN…. MANAN…. AIMSHIGIIN MANAN…..

  • Баярцогт (June 03, 2016 5:23:17 pm )

    МАНАН-ын хуйвалдаан хирээс хэтэрлээ. МАХН-ыг сонгоно.

  • Anonymous (June 03, 2016 8:00:20 pm )

    Ardin namin sait magtah yumaa olj yadhiim .2008-2012 oni hoorond idej uusnig bicheecheeeeeeee 14terbum660say dollar haichsanig asuugaacheeeeeeeeeeeMANAAS !!!!!!!!!!!!!!!!!

  • zavhanaas (June 03, 2016 10:59:47 pm )

    Za tegeed humuus nam bish hun harj songuuli ogoh bizde. Ochnoon jil daraalj songogdoj, irgediinhee amidraliig guilgachin bolgoson huuchchuud songogdohgui biz. Shine, zaluu humuus zorigtoi hudluh bhaa

antalya rent a car