antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 3, 2016 29 comments

МЭДЭГДЭЛ

нийтлэсэн Admin

13342069_819495501517211_1764923506_nСэтгүүлч Л.Мөнхбаясгаланг 2016 оны 5 дугаар сарын 25-ны орой ажлын бус цагаар Эрүүгийн цагдаагийн газраас дуудан газар дээр нь эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтнээр тооцон Монгол Улсын хилээр гарах эрхийг нь хаасан. Энэхүү үйлдлийг сэтгүүлчийн мэргэжлийн эрхэд ноцтойгоор халдаж, хөндлөнгөөс саад учруулах үйлдэл болсон гэж “Ардчилсан Сайтуудын Клуб” Төрийн бус байгууллага үзэж, эрс эсэргүүцэж байгаагаа албан ёсоор мэдэгдье.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг УИХ-ын ээлжит сонгууль болохын өмнөх өдрүүдэд гэмт хэрэгт холбогдуулан байцааж байгаа нь “Сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийх” гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна. “Өөрийн болон бусдын ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, эсхүл тараалгахгүй байхын тулд сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийх”, “Энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж хийх” гэмт үйлдлүүдийг сонгуультай холбоотой улс төрийн зорилгоор ч хийсэн байж болзошгүй нь сэтгүүлчтэй холбоотой үйл явдлуудаас харагдаж байгаа юм. Энэ үйлдлийг бид хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн мэргэжлийн эрх, олон түмнийг бодит мэдээ, мэдээллээр хангах эрх рүү дайрсан халдлага хэмээн үзнэ. Иймд сэтгүүлчийн мэргэжлийн эрхэд халдаж, бүр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бусармаг үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардаж байна.

Сэтгүүлч нь олон нийтийн өмнөөс нийгэмд шаардлагатай, олон нийтийн хүсэн хүлээж байгаа бодит мэдээллийг цуглуулах, эрж хайх, боловсруулах, түгээх онцгой үүрэгтэй. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн ажил үүргээ гүйцэтгэх боломжийг хааж, хавчсан уг үйлдэл нь Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөөг улам боомилж, сэтгүүлчдийг айдас хүйдэст автуулж, мэргэжлийн ажлаа хийх хүсэл зоригийг мохоох аюулыг араасаа дагуулж буйгаараа ноцтой юм. Иргэдийн мэдэх эрхийг хангаж, аливаа мэдээ мэдээллийг олон нийтэд түгээх сэтгүүлчийн үүргээ биелүүлснийхээ төлөө гэмт хэрэгтэн болдог буруу жишиг тогтохоос бид эмээж байна. Энэ бүхний эцэст ардчиллын амин сүнс болсон иргэдийн мэдэх эрх хязгаарлагдаж иргэд, ард түмэн хохирно.  “Ардчилсан Сайтуудын Клуб”-ийн гишүүн сайтууд, түүнд ажилладаг нийт сэтгүүлч, ажилтнууд бид Монголынхоо бүх сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарынханд хандаж мэргэжил нэгт нөхрийнхөө төлөө санаа тавьж, дуу хоолойгоо нэгтгэж, эв нэгдлээ бэхжүүлэн, сэтгүүлч нөхрөө, мэргэжлээ, салбараа, уншигч, үзэгч, сонсогч, хэрэглэгч түмнээ хамгаалахыг уриалж байна. Манай клуб сэтгүүлч Л.Мөнхбаясгалантай холбоотой асуудлыг цаашид анхааралтай ажиглаж, сэтгүүлчийн мэргэжлийн эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эсрэг үйлдэл бүрийг таслан зогсоохын төлөө тууштай тэмцэх болно.

ХАНДАЛТААРАА ТЭРГҮҮЛЭГЧ “АРДЧИЛСАН САЙТУУДЫН КЛУБ”

2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

29 Comments

  • 12456789 (June 03, 2016 10:10:03 am )

    Энэ Сэтгүүлч хүүхэн бол ёстой аюултай шулам. Мөнгөтэй мафийнхантай нийлж Ард түмний болон Төрийн эсрэг юу ч хийж мэднэ. Юманд хэмжээ хязгаар гэж байх л ёстой цаг хугацаа, амьдрал өөрт нь мэдрүүлээд өгнө гэдэг найдаж байна.

    • Anonymous (June 03, 2016 5:15:04 pm )

      shulam shulam soliotoi hudalch

  • zochin (June 03, 2016 10:12:27 am )

    Tseverlegch bsan geed bail uu daa

  • муги (June 03, 2016 10:36:06 am )

    Жэнкотой нийлж Гансухийг сайд байхад жаал монго хуссан одоо офшор ярьж хvмvvсийн толгой эргvvлж байхын энэ д хэн офшор мэдээлэл огхиин шал худлаа хуухын хэрэг хиисэн бол хэргээ хvлээж сур гэмгvи сэтгvvлчдийн нэр сvрииг бvv гутаа

  • ЗочинЗочин (June 03, 2016 10:38:07 am )

    Зоригтой бай… Үнэн ялдаг юм шүү. Энэ нийгмийн тогтолцоо тэртэй тэргүй нурж байгаа гэдгийг олон түмэн мэдэж байна.

  • Anonymous (June 03, 2016 11:03:46 am )

    ХАРАХ царайны янзын хүүхэн сайн хар

  • зочин (June 03, 2016 11:15:29 am )

    ЭНЭ ЧИНГИС ГЭДЭГ ЦАГДААГИЙН ХУРАНДАА ЧИНЬ ЛУЙВАРЧИН ЮМ БИШ ҮҮ

  • ineedtei sanagdlaa (June 03, 2016 12:12:15 pm )

    http://www.alexa.com/siteinfo/ontslokh.mn – 217
    alexa.com-iin rankaar tsenzurgui.mn – 784
    top.mn – 436
    tsag.mn -112
    unen.mn – 51 deer eremdlegdsen, deer ni medeenii hulgai hiideg, MAH-yn ezedtei saituud handaltaaraa terguullee yu, mun “Ardchilsan saituudiin klub” bolloo yu

  • иргэн (June 03, 2016 12:27:15 pm )

    энэ Чингэс чинь цагдаагийн дарга болхоо хат АН-хны гар хөл юм нохойд барьдаг мод нь юм бишүү тийм сүрхий дарга юм бол адилхан хууль зөрчиж гарч ирсэн АН-ыг шалгаач наад сэтгүүлч чинь харин энэ Чингисээс илүү цагдаагийн дарга хийх хүн бна да

  • Балдан (June 03, 2016 12:35:02 pm )

    Хөндлөнгөөс юуг нь ч мэдэхгүй дүгнэж хэлэхэд хэцүү, Ерөнхийлөгч, ерөнхйи сайд ч байсан адилхан.

  • овгон (June 03, 2016 12:53:12 pm )

    Ажлаа хийж байгаа хунийг элдэвээр доромжлох ,ухамсаргуй этгээдууд Энэ сэтгуулч шиг тэмцэж чадахгуй болхоор хужаа санаагаар бузар юм бичиж байна.Та Нарын гэмт хэргийг Ард тумэн ойлгож л байгаа!

  • Зочин (June 03, 2016 5:13:13 pm )

    Айх хэрэг хийсэн луйварчдын амь тэмцсэн явдал, Сэтгүүлч бүсгүй бидний хийж чадаагүй үйлсийг хийж шударга үнэний төлөө тэмцсэны төлөө хуулийн дарамт шахалтанд орж бна.Шударга үнэний төлөө ажиллаж хуулийг чандлан сахиулах үүрэг хүлээж тангараг өргөсөн хуульчид эдний төлөө ажиллаж бйгаа бол 1937 он ы үр хөврөл дахин мэндлэх гээд байгаа юм биш биз???????????????????

  • berik (June 03, 2016 7:12:13 pm )

    monkhbayisglan amjilt demjij bna !

  • koko (June 03, 2016 8:02:04 pm )

    jenko Battulgiin ymiig yrij chadahgui murtluu busdiig n toiruulad bugs uhaad ybdag amilsan shulam ym blee

  • иргэн (June 03, 2016 8:32:24 pm )

    Зүгээргүй болоод цагдаа хилээр гарахыг хориглосон зүв зүгээр байхад та бид нарыг эсвэл өөр сэтгүүлчийг тэгээгүй л байгаа биз дээ энэ хүүхэн өөрөө ямар нэгэн асуудалд шалгагдаж л байж таарна.

  • Sanaa (June 03, 2016 10:07:35 pm )

    Monhbaysgalang demjij bna.Offshortonguud yaj ch darmtalsan bitgii buuj og.Ard tumen chinii tald shuu.Tsagdaagiin dargaa ta offshortongiin tald l bgaagui um bol ajlaa hiij yvaa shudarga setguulchiin ajild sanaatai saad uzuulehee boli.

  • Монгол (June 03, 2016 11:18:15 pm )

    хуулийн өмнө монгол улсыг иргэд тэгш эрх үүрэг хзлээнэ

  • хөдөөний хүн (June 03, 2016 11:56:18 pm )

    жинхэнэ гоё монгол эмэгтэй муу юм бүү болог

  • irgen (June 04, 2016 8:46:18 am )

    MU-n turiin tsagdaag turiin suld tush nee

  • a muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad h terehgui gelhiid ganstaie (June 04, 2016 10:15:56 am )

    Chingis sain cagdaa shunaltai sogtuu buduuleg cagdaa nertei adgiin shaarnuudtai buu haricuul

  • ЮБИ (June 04, 2016 10:36:23 am )

    Энэ Монголд хэрэгтэй охин шүү

  • Anonymous (June 04, 2016 12:33:28 pm )

    Мөнгөний төлөө төрсөн эхээ худалдахаас буцахгүй хүүхэн. Сэтгүүлчид нь ч бүгд мэддэг

  • Anonymous (June 04, 2016 3:44:36 pm )

    ineedtei sanagdlaa (6 сар 03, 2016 12:12:15 pm )

    http://www.alexa.com/siteinfo/ontslokh.mn – 217
    alexa.com-iin rankaar tsenzurgui.mn – 784
    top.mn – 436
    tsag.mn -112
    unen.mn – 51 deer eremdlegdsen, deer ni medeenii hulgai hiideg, MAH-yn ezedtei saituud handaltaaraa terguullee yu, mun “Ardchilsan saituudiin klub” bolloo yu

  • Anonymous (June 04, 2016 3:44:36 pm )

    ineedtei sanagdlaa (6 сар 03, 2016 12:12:15 pm )

    http://www.alexa.com/siteinfo/ontslokh.mn – 217
    alexa.com-iin rankaar tsenzurgui.mn – 784
    top.mn – 436
    tsag.mn -112
    unen.mn – 51 deer eremdlegdsen, deer ni medeenii hulgai hiideg, MAH-yn ezedtei saituud handaltaaraa terguullee yu, mun “Ardchilsan saituudiin klub” bolloo yu

  • ЮБИ (June 04, 2016 7:18:56 pm )

    Цаг цагийн цагдаагийн дарга нар бол дандаа утсан хүүхэлдэйнүүд байдаг шүү дээ, цагдаа цагийн найз гэж мэдэхүү та нар

  • zzzz (June 04, 2016 10:14:10 pm )

    Amerik yavdag hymyys er ni ih ayultai, busad orniig haraad baihad iim hymyys er ni eh orniihoo nuuziig aldagduulj, gadniihand ih ashigluulsan baidag tod jishee Ukrain,,,geh met durdaad barshgui olon oron baina. Tertee tergui offshore delhii niiteer delgegdsen baihad ene odoo hudlaa yah gej yavah gej baisan um,,,???? Zagdaa uchriig ni gargah bailgui dee.

  • zochin (June 04, 2016 10:22:36 pm )

    Setgvvlch hvn gehed hetsvv l amitan shvde.ymar ch es zvi setgvlch hvnii naad zahin bie daasan vzel bodol tulubshil haragdahgvi l bgam da.tgd bahan shugian tarih gdg olni anharlin tubd oroh gdg hvnii bugs uhah gej yddag neg timerhv uurin bodolgvi busdin zahilga zaralar ybj bui dvr turh l haragdad bdgin shde

  • болд (June 05, 2016 9:12:51 pm )

    ҮХСЭН ХАТСАНЫХ НЬ ЧИНГИС БАЙХАВ ДЭЭ . ОЛИГАРХУУДЫН БААСТАЙ ХОШНОГО ДОЛООГЧ . ДАНДАА ОЛИГАРХУУДААС БУСДАД ДЭЭРЭЛХҮҮ ХАНДАХ ЮМ. . НЭГ Ч ОЛИГАРХЫГ БАРЬЖ ЧАДСАН ТҮҮХ БАЙНА УУ ЭНЭ ПИЗДУКАД

  • zochin (June 06, 2016 10:29:53 am )

    монгол улсад шударга үнэнчээр явсан бүхийг нухчин дардаг тогтолцоог ардчилсан намынхан тогтоож байна шүү дээ. шударга болгоны төлөө монголоо гэдэг сэтгэлтэй хүн бүхэн тэмцэх, нэгдэх цаг болжээ ард түмэн минь ээ

antalya rent a car