Одоогоос 10 жилийн өмнө “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршоо дампуурлаа зарлаж, тус хоршооны дарга Ж.Мэндбаярыг залилангийн хэрэгт буруутган хорих ял оноосон билээ. Ингэхдээ байрлаж байсан байрыг нь төр хувьчилж, худалдсан бөгөөд өнөөг хүртэл “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны олон зуун үйлчлүүлэгчийн хохирлыг барагдуулаагүй. Шүүхээс 10 жилийн ял сонссон Ж.Мэндбаяр ШШГЕГ-ын харьяа Багануур дахь 427 дугаар хорих ангид ялаа эдэлж дуусаад өнгөрсөн жил суллагдсан юм.
Тэрбээр шоронд ял эдэлж байх хугацаандаа хэд, хэдэн удаа өлсгөлөн зарлаж, тэр ч битгий хэл тус хоршооны хохирогчид хууль, хяналтынхнаас суллахыг шаардаж байсан удаатай. Гэсэн ч түүнд оноосон ялыг хэвээр үлдээж, өнгөрсөн онд шүүхээс оноосон ял нь дуусгавар болсон билээ. Харин Ж.Мэндбаяр шоронгоос суллагдсан даруйдаа 27 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх өөрийн хөрөнгөө буцааж авахыг хүсч, хуулийн байгууллагад хандсан байдаг. Гэсэн ч өнөөг хэр нь түүнд албан ёсны ямар нэгэн хариу өгөөгүй. Тэгвэл өчигдөр “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны дарга асан Ж.Мэндбаяр хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд хандлаа.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд өөрт нь зохиомол хэрэг үүсгэж, хорих ял оноосон гэдгийг онцлов. Түүнд үүсгэсэн эрүүгийн хэрэг нь “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршоотой нь ямар ч холбоогүй байсан төдийгүй тухайн үед албан ёсны шүүхийн бичиггүйгээр өөрийг нь саатуулсан гэлээ. Үүгээр зогсохгүй зүв зүгээр үйл ажиллагаа явуулж байсан хоршооных нь хаалгыг барьж, хуурамч дампуурал зарласан гэдгийг тодотгож байв. Дээр нь “Глоб” группын бүх компанийнх нь байрыг битүүмжилж, үйл ажиллагааг нь хүчээр зогсоожээ.
“Глоб Кредит” хадгаламж зээлийн хоршоо, “Хохирогчдын холбоо”-ноос хийсэн хэвлэлийн хурлын үеэр Ж.Мэндбаяр “Миний хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахдаа хэд дахин багаар үнэлсэн. Дөрвөн давхар барилгыг ганцхан өрөөнийх нь хэмжээгээр үнэлэхээс эхлээд олон асуудал бий. Тиймээс сураггүй болсон хөрөнгөө одоогийн зах зээлийн үнээр үнэлүүлж, төлүүлэх хүсэлтэй байна” гэсэн юм.
Түүний хэлж буйгаар 2006 онд хуучнаар тус хадгаламж зээлийн хоршоо байсан байрыг дөрвөн тэрбум 420 сая төгрөгөөр үнэлсэн. Гэтэл хоёр жилийн дараа анхны дуудлага худалдааг явуулахдаа 3.2 тэрбум төгрөг болгон бууруулсан. Уг нь анхны үнэлсэн үнээр худалдах учиртай байсан талаар мэдээлэв. Үүнээс гадна Ж.Мэндбаярын Гандангийн дэнжид байрлах дөрвөн давхар барилгыг мөн л дутуу үнэлсэн гэв. Дөрвөн давхар барилгын ганцхан өрөөнийх нь хэмжээгээр нийт үнэлгээг тогтоосон байна.
Мөн түүний нэр дээр 20 газар бий. Түүний хоёрыг л дуудлага худалдаанд оруулсан. Бусад хөрөнгө нь тодорхойгүй байгаа гэв. Тиймээс нийт хөрөнгийг нь зах зээлийн ханшаар үнэлж, төлж өгөхийг шаардаж байлаа.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 03, 2016 11:01:02 am )
ЛУЙВАРЧИН
-
новш (June 03, 2016 1:14:25 pm )
чи тэгээд зохиомол хэргээр зовж яваа Энхбаярыг даапаалаад байдаг яасан сонин лалар вэ? мэндбаяр гэх мал аа?
-
Anonymous (June 03, 2016 1:53:50 pm )
ENE TENEG ER ODOO BOLTOL TOLOVSHOOGUI YUM BAINA.LUIVARAAR HORONGOJSON CHINI OLON TUMEND IL SHUU.
-
тб (June 03, 2016 3:48:33 pm )
ЛУЙВАРЧИН
-
Балт (June 04, 2016 4:16:43 pm )
Зохиомол болоод шүүх ял өгдгиимуу..хуцдаг халтар гөлөг вэ
-
Хэрэг хуучирахгуй (June 25, 2016 5:46:01 pm )
Танд амжилт хусье!
6 Comments