antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 3, 2016 47 comments

Цахим сонгууль ЛУЙВАР-ын эсрэг үү, эсвэл..

нийтлэсэн Admin

4580495566947d42c3b591

Сонгуулийг цахим хэлбэрээр буюу машины тусламжтай явуулах нь хамгийн зөв шийдэл мөн үү гэдэг дээр талууд одоо ч маргаантай хэвээр байгаа. Нийт саналын тодорхой хэсгийг гараар тоолж баталгаажуулахаар хуульчилсан ч, машины тооллого эцсийн шийдвэр учраас машинд эргэлзэгсэд санаа оноогоо хэлсээр байгаа юм. Ямартай ч, Америкийн компаниас нийлүүлсэн  2500 ширхэг автомат машинаар сонгууль өгсөн Монголчууд дахиад нэг сонголтын өмнө ирчихээд байна.

Нэгэнтээ, Уинстон  Черчиль “Ардчилал бол бүхнийг шийдэгч биш ба бүх сайн сайхны уурхай биш, гэхдээ бид түүнээс сайныг нь бий болгож чадаагүй байна” гэж хэлсэнчлэн тэрхүү ардчиллын амин сүнс болсон сонгох эрхээ эдлэх процесс нь ч өөрөө төгс төгөлдөр бус.  

Санал тоолох автомат машины үүх түүхийг ярьвал Нью-Йоркийн шинийг бүтээгч Jacob H. Myers автор нь аж. Тэрээр 19-р зууны сүүлчээр  сонгуулийн санал тоолох машины хамгийн анхны загвар болох механик  машиныг бүтээсэн бөгөөд 1892 онд Нью-Йоркийн Lockportin сонгуульд анх ашиглаж байжээ. Зохиогч өөрийнхөө бүтээлийг сонгуулийн луйврын эсрэг бүтээсэн гайхалтай бүтээл гэж дүгнэж байж. Гэвч санал тоолох машин төдийгөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд улам бүр боловсронгуй болж, компьютерийн сонгуулийн эрин үе тухалсан мэт  харагдаж байгаа ч, угтаа бол ихээхэн шүүмжлэлийг дагуулж ирсэнийг баталгаажуулах  11  баримтыг эрхэм танд хүргэж байна.

  1. 2000 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын төлөөлөгч Al Gore Ж.Бушийн эсрэг их асуудалтайгаар ялагдсан байдаг. Жишээ нь Volusia County Florida-д нэг сонгуулийн машин Al Gore-ийн төлөө өгсөн саналыг буцааж тоолсон байдаг. Тэр машин хасах ! 16 022 санал гэж гаргасан. Яагаад сонгогчийн саналыг хамгаалж тэмдэглэх ёстой машин хасах дүн гаргав? Түүнийг комиссоос шалгасан боловч хадгалагч карт алга болсоноор  тогтоож чадаагүй. Гэхдээ санаатайгаар өөрчилсөн гэдэг нь шалгалтынханд ойлгомжтой байлаа. Хэн ерөнхийлөгч болох вэ гэсэн хувь заяаны асуудлыг шийдсэн Florida мужид үнэхээр Ж.Буш ялсан уу гэдэг том асуулт болон үлджээ.
  1. 2004 онд Ирландын Засгийн газар  Голландаас худалдаж авсан сонгуулийн 7000 Nedap машинаа сонгуульд хэрэглэхгүй гэж мэдэгдсэн. Учир нь сонгуулийн компьютерийн программыг арга заль хэрэглэсэн программ хангамжаар солиход ердөө хоёрхон минут зарцуулагдана гэсэн Duplin их сургуулийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрчээ.
  1. Германд 2005 оны Бундестагийн сонгуулийг машинаар өгсөн 2 сая гаруй сонгогчид сонгуулийн компьютерд алдаа гарсанаас болж дахин сонгууль хуучин үзэг цаас барьдаг аргаараа өгөх хэрэгтэй болов.
  1. 2006 оны АНУ-ын Конгрессын сонгуулиар олон тооны электрон сонгуулийн машинуудад доголдол гаргасан. Ганцхан Ohio мужид л гэхэд 250 удаагийн ноцтой алдаа мэдэгдсэн байна. Virginia мужид бүүр FBI (холбооны мөрдөх товчоо) мөрдөх хэрэгтэй болсон.
  1. 2006 онд Германы ССС (Chaos Computer Club-нийт 3000 гаруй гишүүнтэй, АНУ-ын Nasa, T-Com, Nedap, GSM-д нэвтэрч байсан хакер групп), Nedap сонгуулийн машины мэдэгдэл болох: Хакерууд манай машиныг яаж ч чадахгүй, зөвхөн найдвартай сонгууль явуулахад зориулсан хамгаалалт маш өндөртэй техник… гэснийг няцаалт болгож Голландын хакер клубтэй хамтарч телевизээр шууд нэвтрүүлгээр Nedap машин дээр 5-хан минутын дотор өөрчлөлт хийж шатар тоглож үзүүлсэн.
  1. 2006 оны 10 сард мөн ССС-гийн залуус хэдхэн минутын дотор сонгуулийн машины санал тоологчийг янзалж, эхний тест саналуудыг зөв тоолуулж шалгалтанд тэнцсэний дараагаар тоолуур тодорхой нэг намын саналын тоог нэмж тоолж эхэлдэг болтол нь өөрчилж болох аймшигтай төлөвлөгөөг хэрэгжүүлж болохыг батлан үзүүлэв.
  1. 2006 оны 11 сард Италийн засгийн газрын тэргүүн Romano Prodi 4 сард болсон сонгууль машин ашигласнаас шударга биш болсон гэсэн шүүмжлэлийн улмаас бүх сонгуулийн машины төслүүдийг зогсоов.
  1. 2008 оны 8 сард агуу Premier Election Solution (хуучин Diebold) сонгуулийн машин үйлдвэрлэгч фирмийг Ohio муж шүүхэд өгсөнөөр, сонгуулын машины программ дахь алдаа нь илрээгүй ба тэр нь 10 жилийн хугацаанд саналыг буруу тоолоход хүргэсэн гэдэг нь баримтаар батлагдаж фирм нь хүлээн зөвшөөрсөн.
  1. Шотланд 2008 онд Монголд хэрэглэх машинтай ижил төстэй машинаар буюу сонгуулийн хуудсыг скайнерддаг техникээр сонгууль явуулсаны дараа худлаа тоололт болсон юм. Гэхдээ сүүлийн мөчид орон нутгийн парламентын дүнг буруу гарахаас аварч чадсан. Цахим сонгууль ингэж итгэл найдварыг нь өндөр хэмжээнд алдсаны үр дүнд, Шотландын засгийн газар дараагийн сонгуулийг цаас харандаагаар авахаар тогтож хуульчлав.
  1. Германд 2009 оны 3 сарын 3 нд Үндсэн хуулийн цэц нь “Машин ашиглаж сонгууль явуулах нь Германы үндсэн хуулинд харшилж байна” гэж тунхаглав.
  1. Ирланд улс 54.000.000 € -гоор худалдаж авсан сонгуулийн машинууд нь хог болов. 2010 оны 10 сарын 6-нд Ирландын ерөнхий сайд Brian Cowen, машинаар сонгохоос Ирланд улс бүрмөсөн татгалзаж бүх хэрэглэж байсан машинуудыг устгалд оруулахаа мэдэгдэв.

Эх сурвалж: Б.Тамир Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

47 Comments

  • оогий (June 03, 2016 7:54:36 am )

    Яг зөв, хар машинаас салах цаг болсон, ямарч хакер явж ч наадахаар чинь тоглож янзалж чадна. 3-хан сая хүн шүү дээ гараар тоолох хэрэгтэй.

    • zochin (June 07, 2016 5:43:46 pm )

      zob zob saya hedhen zuun hvnii sanliig garaar tooloh heregtei demjij bna

  • ХАР (June 03, 2016 8:21:59 am )

    хар машинаас 11 улс татгалзаад бхад Монгол нэг муу юмны үлгэр дуурайлал гэсэн юм шиг дэмжээд бхын АН МАН луйвар хийх нам гараар тоолох хэрэгтэй хүний хөдөлмөр хөнгөвчлөнө гэж битгий яриарай гараар тоол хар машинаа шатаа

  • шавар (June 03, 2016 8:25:19 am )

    АН МАН энэ сонгуулиар ялах ганц луйвар хийх хар машин .ХАр юман яаж давхар тоолох гэрэл унтраад асахад flash шургуулахад санал яаж өөрчлөгдснийг хэн ч мэдэхгүй хар машинаа устга эсвэл луйврын сонгууль болно

    • зочин (June 03, 2016 8:32:18 am )

      АН гээч тэнэг ээ, битгий орон гарантаад МАН-ыг хутгаад бай, АН-ын үхэр ээ

      • Anonymous (June 03, 2016 10:21:29 am )

        чи өөрөө үхэр биш юу юмб ? илжиг л байх дөө

  • Үнэн (June 03, 2016 8:37:55 am )

    2сая 500 мянгаар цэнэглээд сонгуулийн саналаа хакардуулаад сонгууль өгөх хэрэг алга

  • Мөнгөө (June 03, 2016 8:40:22 am )

    Хар машин гэж нэг эвдэрхий луйврын машиныг сонгуулийн хуулийг дүнг л өөрсөддөө ашигтайгаар эргүүлэх гэж анх оруулж ирсэн гэдэг нь хэнд ч ойлгомжтой.Энэ луйврын хэнд ч хэрэггүй сэгийг шатаавал таарна.

  • Мөнх-Од (June 03, 2016 8:47:57 am )

    АН МАН хамт нийлж байгаад энэ машиныг оруулж ирсэн нь үнэн .Бараг дэлхий дээр манай улс л энэ луйврын машинтайгаа үлдэх шив. Бас Африкийн хэдэн ядуу буурай иргэний дайнтай ,нэг хүний дарангуйлалд байгаа улс орнууд л энэ машинтайгаа байна.

  • restart (June 03, 2016 8:52:47 am )

    ХАР машинаар луйварын сонгууль явуулаад МАНАН-нд ашигтай, МАХН-н болон бусад намынхан УИХ-д гарахгүй МАНАН-н УИХ-д давуу эрхтэйгээр гарахнээ.

  • ГООЛИНГОО (June 03, 2016 8:53:30 am )

    Сонгуулийн луйвар хийж байгаа МАН, АН нөхөдүүд арай л шүү. Хар машин л гэнэ, сонгуулйн тойрог л гэнэ, тэр ч байтуйгай сонгуулийн тогтолцоог өөрчилсөн МАНАН-ууд больчхоосой хэлээд ч нэмэргүй та нарт итгэх нэг ч хүн алга даа. Сонгуулиар ажиллаж байгаа хэдэн хүмүүс нь хүртэл итгэхээ байсан байна.

  • Ганаа (June 03, 2016 8:58:43 am )

    хар машинаар дандаа ядуу буурай УЛС төрд сонирхолтой мөртлөө мэдлэг муутай тийм л хүмүүс хар машинаар луйвардаж ордог

    • Anonymous (June 03, 2016 10:23:34 am )

      юу ч мэдэхгүй тархины тураалууд байж бас худлаа мэдэмхийрнэ, иймэрхүү солиотой алиалагчдаас болж энэ дэлхийн улс орнуудын тоосонд нь хаягдлаа, Монголчуудаа !

  • ХАРИУЦЛАГА АЛГА ИРГЭД ХҮЧГҮЙ ТӨР ЭЗЭНГҮЙ (June 03, 2016 9:01:05 am )

    ИРГЭДИЙН ТӨРД ИТГЭХ ИТГЭЛ АЛДАРСАН, НАМ ЗАСАГЫХАН ГАРЧ БАЙВАЛ ХУУЛИЙГ ӨӨРСДИЙН ТАЛД АШИГЛАЖ ИРГЭДИЙН УУР БУХИМДЛЫГ ДЭЭД ЦЭГТ ХҮРГЭЖ БАЙГАА АН УЛСЫН ӨР 21 ТЭРБУМ ДОЛЛАР БАЙГАА ЭНЭ ҮЕД ЛУЙВАРЫН ГЭХ ХАР МАШИНДАА 2.4 ТЭРБУМ НЭМЖ ЗАРАХ ГЭЖ БАЙГАА НЬ ИРГЭДИЙН ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР УЛС ТӨРД ГАРДАГ ЦЭВЭР ЛУЙВАР БОЛЖ БАЙНА НИЙТ 4.4 ТЭРБУМЫГ ЗАРЖ БАЙХААР СУРГУУЛЬ ЭМНЭЛЭГ БАРЬЧИХ СЭТГЭЛ АЛГА ГЭЖ ҮҮ

  • БОЛД (June 03, 2016 9:02:00 am )

    ЭРХ БАРЬЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН ХҮЧИНГҮҮД ӨӨРСДӨДӨӨ АШИГТАЙ ТАЛЫГ БАРЬЖ ХАР МАШИНААР СОНГУУЛЬ ЯВУУЛАХ ГЭЖ БАЙГАА ЦААНА НЬ НЭГ УЧИР БАЙГАА ДАА ЛУЙВАР Л ЦААНА НЬ БАЙНА.

  • Anonymous (June 03, 2016 9:04:07 am )

    хар машин гэж луйвар болсон гээд байгаа биздээ хэдэхэн хүн амтай улс луйвар хийж өөрсдийгөө хуурч байгаа асуудал шүү дээ

  • Ганаа (June 03, 2016 9:05:02 am )

    АН МАН яагаад заавал энэ хар юманд нь 2,5 зарж цэнэглэх гээд бгаа юм луйврын сонгууль нь сонголтгүй сонгууль гэдэг нь мэдэгдэж бна

  • БОЛД (June 03, 2016 9:05:37 am )

    ТӨР БАРЬЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН ХҮЧИНГҮҮД ӨӨРСДИЙН ТАЛД СОНГУУЛИЙГ ЛУЙВАРЫН АРГААР БУЛААН АВДАГ ЗАНШИЛ ЭНЭ МОНГОЛЫН ТӨРД НҮҮРЛЭЭД 26 ЖИЛИЙГ АЛЬ ХЭДИЙН АРДАА ҮЛДЭЭЖЭЭ. *ХАР МАШИН* 2012 2016 ОНЫ СОНГУУЛИЙН ЛУЙВАР

  • Богд эзэн (June 03, 2016 9:09:15 am )

    СОНГУУЛЬ БУДЛИАНТУУЛАХ ЭХЛЭЛ ЧИНЬ СОНГУУЛИЙН ХУУЛЬ БАТЛАГДАХТАЙ ЗЭРЭГЦЭЭД ГАРЧИХСАН. ЦЭЦ, НАМУУДЫН ТОХИРОО ГЭЭД БҮГД БУДЛИАНЫ ЭХЛЭЛ БАЙСАН. МАН АН- ТАЙ ХАМТАРЧ ЛУЙВРЫН СОНГУУЛЬ ХИЙХ ГЭЖ БАЙГААД. ХАРИН МАН ӨӨРӨӨ ХОРОНДОО УГААРТЧИЛАА СӨРӨГ ХҮЧНИЙ ЧАДАМЖГҮЙ МАН УЙЛХААС ӨӨР ХҮЧГҮЙ.БОЛЧЛОО.АН 4 ЖИЛИЙН СУНГАЛТАА ХИЙХ БҮХ НӨХЦӨЛ БОЛОМЖИЙГ ОЛОХЫН ТУЛД ХУУЛЬ ЗӨРЧИХ БОЛ БИЧИГДЭЭГҮЙ ХУУЛЬ НЬ БОЛЖЭЭ ЖИЖИГ НАМУУД БОЛ ТЭДНИЙ ШҮДЭН ОРСОН МАНУУД ГАНЦЫГ НЬ БОЛТУГАЙ ЗАЙЛУУЛАХ НЬ ТЭДЭНД АШИГТАЙ ИРГЭДЭЭ СОНГОЛТОО ЗӨВ ХИЙГЭЭД Ч БИД ЭНЭ ХАР МАШИНААР ЗАЛЬЛУУЛАХ НЬ ДЭЭ

  • ГООЛИНГОО (June 03, 2016 9:14:19 am )

    Хар машин цэнэглэхэд 2,4 тэрбум төгрөгөөр цэнэглээд дахиад мөнгө орно гэж яриагдаад байна. Бас л мөнгөний сонгууль юм шүү. Тэр бумаар нь идэх нэг аргачлал яасан гэхээр ингээд л идээд байдын болоо.

  • ГООЛИНГОО (June 03, 2016 9:18:51 am )

    Хар машин цэнэглэхэд 2,4 тэрбум төгрөгөөр цэнэглээд дахиад мөнгө орно гэж яриагдаад байна. Бас л мөнгөний сонгууль юм шүү. Тэр бумаар нь идэх нэг аргачлал яасан гэхээр ингээд л идээд байдын болоо. МАН, АН сонгуулийн луйварчдыг хэн ч сонгохгүй. Үнэн гэвэл тэр л байна.

  • Anonymous (June 03, 2016 9:20:00 am )

    биднийг хүүхэд байхад сонгууль нь баяр болж байгаа юм шиг байжээ одоо бол сэтгэл өвдсөн луйвар ард түмэний итгэл алдсан улс төрчид өөрийгөө мэдэхгүй улаарсан байгаа байдал

  • ЛҮНДЭГ (June 03, 2016 9:41:32 am )

    Сонгууль болох болгонд л луйврын хар машиныг цэнэглэх шаардлагатай гэнэ.Ганц луйврын сэгийг ажиллуулахын тулд ийм их хөрөнгө зөрдөг байж Түлэнхийн төвийнхөө өргөтгөлдөө мөнгө төсөвлөөд өгчихөж чадахгүй хэдэн жил сууж байгааг нь бодохоор хараалын үг МАНАН-д хэлий гэсэн ч хайран санагда байна.

  • ЛҮНДЭГ (June 03, 2016 9:41:51 am )

    Сонгууль болох болгонд л луйврын хар машиныг цэнэглэх шаардлагатай гэнэ.Ганц луйврын сэгийг ажиллуулахын тулд ийм их хөрөнгө зөрдөг байж Түлэнхийн төвийнхөө өргөтгөлдөө мөнгө төсөвлөөд өгчихөж чадахгүй хэдэн жил сууж байгааг нь бодохоор хараалын үг МАНАН-д хэлий гэсэн ч хайран санагдаж байна.

  • Зочин (June 03, 2016 9:54:34 am )

    Хайран мөнгө, хүчгүй эзэнгүй төртэй л болж байна. Их харамсалтай байна. Үнэн гэж байхгүй болждээ…………………..

  • Anonymous (June 03, 2016 10:02:01 am )

    Ард иргэд ядуу байхад улс төр баяжих хүсэл дуусахгүй энэ бол улс нийтээрэй ядуу нь тураж баян нь мөн тарихний тураал монгол хүн билэггүй болох гэж байна шүү

  • Anonymous (June 03, 2016 10:13:59 am )

    Хямралд оруулсан байж зардал их гаргаж дундаас нь аваад сурсан төсөвийн ажилчидтөрийнхөн болон л гэж байгаа байхдаа

  • Anonymous (June 03, 2016 10:24:06 am )

    Худал хуурч гараад ирч ирээд юу хийх вэ гэхээс илүү юуг залилах вэ яаж ашиг хийх вэ яаж баян болох ирэлд моридож унсан унаа идэх өмсөхөөр уралдаад байгаа улс төрчид минь хөөрхийдөө сонгууль луйвар хйихэл байхдаа

  • Zochin (June 03, 2016 10:25:09 am )

    BAYARTSOGT YUND NAIDAJ NER DEVSHEED BGAA NI MASH IH SEJIGTEI. ERONHIILOGCH,UIH-IIN DARGA NAR TSAHIM HEREGLEEG DEMJDEG. TEGVEL HAR MASHINII PROGRAM HANGAMJIIG HAANAAS NIILUULJ BGAAG OLJ TOGTOOH YOSTOI. HAR MASHIN BOL HARDWARE. HARIN GOL BUDLIANII EH UUSVER NI SOFTWARE BUYU PROGRAM HANGAMJ

  • ЛҮНДЭГ (June 03, 2016 10:25:37 am )

    МАНАН нийлээд сонгуулийн хуулиа өөрчилнө, тойргоо өөрсөддөө хувааж авна, хэн нэгнийг гүтгэн доромжилно,луйврын хар машин л гэнэ иймэрхүү л бантан жонхуу шиг л улстөрийг хийж байна даа. Хэлж яриад ойлгодоггүй юм бол сонгуулиар хатуухан ташуур өгөх хэрэгтэй болж байна.

  • ОД (June 03, 2016 10:26:59 am )

    МАНАН нийлээд сонгуулийн хуулиа өөрчилнө, тойргоо өөрсөддөө хувааж авна, хэн нэгнийг гүтгэн доромжилно,луйврын хар машин л гэнэ иймэрхүү л бантан жонхуу шиг л улстөрийг хийж байна даа. Хэлж яриад ойлгодоггүй юм бол сонгуулиар хатуухан ташуур өгөх хэрэгтэй болж байна.

  • irgen (June 03, 2016 10:58:57 am )

    luivar+luivar:zalilan,tatvaraar toglolt hiih. hvnii ouyunaar bii bolson ediig yaaj ch uurchlunu. tsagaa vrj bhaar uguhgvi ervvl agaart ayaltsgaaya ……..

    • Anonymous (June 03, 2016 5:11:55 pm )

      сонгууль өгөхгүй бнаал гэдэг хамгийн буруу жинхэнэ луйвардах магадлалтай өгөөгүй намайг өгсөн болгож тоолно сонгууль өгөхгүй гэвэл бүгд өгөхгүй байх хэрэгтэй Дуугарвл хүч нэг дугтарвал…

  • orxon (June 03, 2016 11:31:45 am )

    Xerwee ard tvmen negdej bvx xesgiin xoroonii canaliig garaar tooloxgvi bol bidnii songolt luiwarduulna tiim uchraas songuuliin eronxii xoroond ard tvmen shaardlaga tawix xeregtei baix xesgiin xoroo bolgoniig garaar toolox l xeregtei

  • irgen (June 03, 2016 12:42:27 pm )

    MANAIH SHIG BAGA HUN AMTAI ULSAD GARAAR TOOLOHOD YADAH UM BAIHGUI. HAR MASHIN BOL LUIVAR

  • irgen (June 03, 2016 12:46:39 pm )

    50 % -g AN HAR MASHINAARAA LUIVARDAAD AVNA , HARIN ULDSEN 50% DEER NI GARAAR DAVHAR TOOLOJ ,BUSAD NI ALAAN BOLNO DOO

  • Хил (June 03, 2016 12:51:31 pm )

    Хар машиндаа бүх тохироог хийчихсэн. МАН ялагдана яагаад гэвэл тэр машины ард бүх тохиргоог хийгээд сууж байгаа. МАН-д өгсөн ч АН -д гарна Бүх нам эсэргүүцээд бараагүй АН олуулаа бүгдийг чадна барууны тэжээвэрүүд

  • зочин (June 03, 2016 2:49:26 pm )

    хар машинаар сонгууль өгч болохгүй. цэвэр луйвар.

  • zochin (June 03, 2016 3:59:06 pm )

    ajiglagch nariig zogsooj baigaad saihan garaarar tooloh heregtei

  • Anonymous (June 03, 2016 5:13:47 pm )

    хар машинаа болио хахуул авсан АН МАН ял улам хүндэрнэ

  • Zanaa (June 03, 2016 9:17:01 pm )

    Har mashini hulgai luivar bol tsever AN-in biznes.AN har mashinaar toolno geed huch tureed batalchihsan,tegeheer ene songuuliin dun ymar garah ni todorhoi.Har mashinuudig ni bugdiig shataatsgaay.Eroosoo ene tsairchihsan hulgaich narig buudval taarna.

  • Amar (June 03, 2016 9:44:03 pm )

    AN sono,sono,sono.Ard tumneeree togloson tolgoi luivarchdad haraal hurne dee.AN Mongolin ard tumniig heterhii basamjilj bna.Songuuliig garaar toolohgui um bol huleen zovshoorohgui.Ard tumnii husel sonirhol AN-d ymar ch hamaagui,zovhon luivardaj bj songuulid garch ireed dahiad l hulgai luivraa hiih bno.Yaj zohion baiguulj ene bulhai luivrig zogsooh ve.Mongolin toloo gesen huniig bol havcjij bgaad songuulid oruulahgui,gadnihantai niilsen luivarchid luivraar garaad ulsaar toglood bdag,Garaar tooloh,har mashinaar tooloh 2-ig zereg hiigeed haritsuulaad har.Har mashin zarin 1 yed ynen um shig dur uzuuleed etsest ni AN-d ashigtaigaar shiidver gargah ni todorhoi.

  • Sanaa (June 03, 2016 9:46:19 pm )

    Garaar tooliy.Garaar toolohgui um bol ene songuuliig huchinguid tootsoy.

  • ХАР МАШИНЫ ЦААНА АНУ ЭБЭ НАР (June 03, 2016 9:59:44 pm )

    БАЙГАА ШҮҮ ДЭЭ. АНУ ЭНЭ МАШИНЫГ МОНГОЛД ОРУУЛАХ БҮХ АЖЛЫГ ХИЙСЭН.
    ЭНЭ МАШИНААС ТАТГАЛЗАХ НЬ МАШ ЗӨВ БАЙНА

  • qwerty (June 04, 2016 1:41:49 am )

    moda mongoloor duusdag gej unen dee

  • ажиглагч (June 04, 2016 8:22:37 pm )

    Энэ машины талаар амеркийн нэг баримтат киног үзэж байснаа санаж байна . Тэхлээр энэ машинаар санал өгөх нь ард иргэд шууд хүсээгүй үр дүнг хүчээр хүлээн зөвшөөрхөөс аргагүй болно би хувьдаа зөвшөөрөхгүй сонгуулийн яаж гарлаа би итгэхгүй 100 %баталгааг хэн гаргах юм

  • shudarga irgen (June 07, 2016 12:53:34 am )

    ene songuuliar sanalaa ogohoo bolichihoy yagaad sanalaa ogsongvi be gebel amid hvnii nvdeer haruulj garaar ne tooluulay gej heley l de aliin bolgon hen heniigee har buruu sanaj baihab de sanaliig toolchih hvn hvchgvi bolchihson dampuursan zasag turtei uls l har mashin gej soliordog baih da

antalya rent a car