antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 2, 2016 3 comments

Аляскийг анзааран авах гээхээ тунгаахуй

нийтлэсэн Admin
 789954455-2
ДЭЛХИЙГ ТОЙРСОН МОНГОЛ ҮНДЭСТНҮҮД
Аляскийн хойг Америкдаа бус цаашаа Орост зүүн Сибирь рүүгээ дөт гэдгийг Аляскийн амбан захирагч асан АНУ-ын Бүгд Найрамдах намын нөлөө бүхий эмэгтэй Сара Пэйлин 2004 оны Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд, дэд ерөнхийлөгчид өрсөлдөж байхдаа “Би Оросыг |ОХУ-ыг| гэрийнхээ довжооноос хардаг” гэж хэлчихээд шуугиан болцгоож байлаа.
Аляскийг ОХУ- тай холбох Берингийн хоолойн нөгөө талд Чукоткийн хойг, тэнд ОХУ-ын Чукоткийн автономийн тойрог байдаг. Хамгийн ойр цэг нь Аляск ОХУ-ын дунд Берингийн хоолой дахь бага Диомеде арал Америкийн талд, их Диомеде арал нь Оросын талд харъяалагддаг.
Арлууд хоорондоо “саахалтын”зайтай гэдэг юм билээ. Чанагш Аляскт хамгийн ойр ОХУ-ын Дежнёвийн хошуу, Наухан, Өүлэн тосгон, Чукоткийн нийслэл Анадырь оршино. Зун богино, өвөлдөө маш хүйтэн байдаг тул энэ хотын төвд “He спи a то замёрнешь” сануулга байдаг гэнэлээ. Чукотка бол мөн л хойд туйлын бүслүүрт оршдог нутаг юм. |66” 33 ба 180” 00 уртрагийн огтлолцол|. Оросууд, европчуудын хувьд бол хамгийн түрүүнд наран мандаж эндээс шинэ өдөр эхэлж, мөн энд жаргадаг. Дэлхийн бөмбөрцгийг хоёр тал хэсэгт хуваадаг 180 дугаар уртраг зөвхөн хоёрхон хуурай газраар дайрч гардгийн нэг нь Чукотка, нөгөө нь Номхон далайн Фижи \ арал юм.
Энэ шугамаар олон улсын цагийн өөрчлөлтийн дагуу өдөр шөнийг заагладаг. Энэ шугамын нэг талд өнөөдөр байхад, нөгөө талд нь маргааш байна гэх мэт. Фижи арал дахь нэгэн зочид буудалд залуу хосод зориулсан хуримын өрөө байдаг аж. Тэр өрөөнд буй орны яг тэг дундуур нь 180 дугаар меридан дайрч гардаг тул орны зүүн талд хэвтвэл өнөөдөрт, баруун талд нь хэвтвэл маргаашид байх юм байна л даа. Ухаандаа байрнаасаа хөдлөхгүй хөлөө зөөж тавиад ч юм уу, эсвэл орон дээрээ хэвтэж байхдаа нэг холбис гээд л дэлхийн бөмбөрцгийн баруун, зүүн аль нэг талд нь гарч байх нь л дээ. Мэдээж энэ бол хэлцэж тохирч, нэрийдсэн харьцангуй зүйл л дээ.
Яагаад гэвэл зөвхөн хоёрхон хуурай газраар дайрч гардаг энэ шугам дэлхийн бөмбөрцгийг хэвтээ тэнхлэгт дэлгэн үзүүлэхэд хамгийн тохиромжтой байрлал нь юм. Харин юм бүхнийг сонирхогч хүмүүн бидний хувьд бол ийм чамин зүйлийг нүдээр үзэж, биеэр эдлэхийг хүсэхгүй хэн байх билээ. Тэр тусмаа хуримынхаа анхныхаа шөнө дэлхийн бөмбөрцгийн нэг талаас холбис гээд л нөгөө талд нь гарч болох боломж нь байхад, хайр дурлалдаа умбаж буй хосууд үүнийг яахан үл хүснэм. Дур хүслээ ахин дахин гүйцэлдүүлэхээр бөмбөрцгийн хоёр талд холбирох нэн дурсгалтай сайхан үйл болох буй заа.
За уншигч авгай уучлаарай би сэдвээсээ хальчихлаа.Босоо тэнхлэгийн хувьд бол хүн төрөлхтөн умард ба өмнөд туйлыг холбодог дэлхийн бөмбөрцгийн босоо тэнхлэгийн 0 уртраг дээр орших английн Гринвич хотын цагаас эхлэн дэлхийн цагийн бүсийг өргөргийн дагуу градус бүрт тооцдог жишигтэй |эталон|. Өргөргүүдийн хоорондын зай хол байх тусам цагийн зөрөө нэмэгдэж ойртоход багасна. Газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг, өргөн уудам нутагтай Орос орон цагийн арваннэгэн бүстэй тул тэд Чукоткоосоо Калининград хүртэл |цагийн бүсээрээ бол| шинэ жилээ арван нэгэн удаа тэмдэглэнэ гэсэн үг юм.
Ингээд л цаашлах тутам Монголтой холбоотой баримт, үндэстэн ястнууд, монголоор нэрлэсэн газар нутаг бишгүйдээ л нэг гарах болно. Монголжуу нэр ус, монголтой төстөй зүйлүүд Аляскийн Алеутын арлууд бүр Оросын Камчатк хүртэл цуварсан байдаг аж.Зүүн Сибирь нутаг бол ОХУ-ын Чукоткийн автономийн тойрог, цаашлаад Эвэнк, Ямало- Ненетскийн автономи, Якут буюу Саха, ОХУ-ын хамгийн хойд захын Таймырын хагас арал орших агаад эвэнк, саха, долган, нганасан зэрэг ястан үндэстнүүд, бүр цаашлавал Архангель мужийн нутаг Колийн ольтрогоос Таймыр, Енисей мөрөн хүртлэх Ненейн автономи тойргууд буюу хойд мөсөн далайн эргээр оршдог ненэйчүүд билээ. Эдгээр үндэстнүүд бүгд бөөгийн шашин шүтлэгтэй.
Зарим бөө нар нь ялагдашгүй эр зоригтой хэмээн үздэг галзуу хар чонон сахиус шүтнэ. Чоно хар зүстэй, хэдий галзуу тусмаа л ад, чөтгөр, шулмаст эрлэг болох увидас илүү шингээдэг хэмээн үздэг аж.
Ненейчүүд бол ОХУ-ын цөөнх үндэстнүүдийн дотор хамгийн олонхи нь |2002 онд 41302| юм. Мөн Колийн хойгт орших Лапланд буюу өнөөгийн финляндчууд өөрсдийгөө саам гэх ба тэд бас л бөөгийн шашин шүтдэг ба бөөгөө ноида гэдэг ажээ. Цаа маллаж, нохой чарга хэрэглэдэг эдгээр үндэстнүүдийг оросууд чукча хэмээн нэрлэж тэднийг муу муухай, харанхуй бүдүүлэг, тэнэг мангар есөн шидээр нь дуудсан олон онигоо зохиож өгснийг уншигч авгай Та бишгүйдээ л сонссон буйзаа.
Чукча нар Берингийн хоолойгоос Индигирка гол, хойд мөсөн далайгаас Анадыр ба Анюй гол хүртлэх өргөн уужим нутагт эртнээс суурьшин тэдний өвөг дээдэс МЭӨ 4-3 дугаар зууны үес үүссэн тухай эрдэмтэд бичсэн байдаг. Өнөөдөр тэд оросуудын асрамжид багтан амьдарч дэлхийд хамгийн богино насалдаг, хамгийн ядуу иргэд болжээ. Эзэн Чингисийн үед монголчууд хойд зүгт орших Монголын өнөөгийн Хөвсгөл нутагтай залгаа дээрх нутгийг Шивэр гэх ба тэндхийн овог аймгуудыг Ойн ард гэж нэрлэдэг байснаа товчоор Ойрад гэж нэрлэх болсон тухай ч түүх сударт бий. Тэр үеэс эхлэн ойрадууд Арктикийн нөөлөгт орших ан гөрөө элбэгтэй аглаг их тайга бүхий энэ хүйтэн нутагт нохой чарга хөллөн, ан гөрөө хийж, цаа маллан амьдарсаар өнөөг хүрчээ. Хожим энэ энэ хавийн бүх нутгийг оросууд эзлэн Сибирь хэмээн нэрлэсэн гэдэг. Монголын хойд хэсэг Хөвсгөлийн Баянзүрх, Улаан-Уул, Ренчинлхүмбэ сумдын нутаг Дархадын хотгор, Хөвсгөлийн тайгаар Тагна урианхай буюу цаатангууд |хүн ам нь 600 орчим| өвөлдөө цельсийн -23 – 53 зундаа 13-23 дулаардаг Монголын хамгийн эрс тэс уур амьсгалтай энэ нутагт амьдардаг.
Үндэсний цөөнх болсон эдгээр ойн иргэд уйгар хэл, бөөгийн шашинтай, цаагийнхаа билчээрийг даган нүүж ашиг шимээр нь амьдардаг энэ нутгийн үндсэн иргэд юм.
Олон арван сая жилийн өмнө үүссэн цагаасаа эхлэн дэлхийн хөгжлийн болон үе үеийн Монголын төр засгийн ивээлийг олж үзээгүй яваа эдгээр цаатнууд өнөөдөр гадаадын жуулчдын үзмэр болж бусдын rap харах дээрээ тулан амьдарч байна.
Гадаадын жуулчид судлаачид тэнд олноор очиж өнөөгийн хөгжингүй дэлхийд нэн ховордсон хагас зэрлэг маягийн амьдрал үзсэн тухайгаа сенсаци болгож өөрсдөө тэнд үзэж харснаа гэрчлэн элдэв фото, видео авч дэлхийн хэвлэл мэдээллийн сувгаар тарааж ашиг олдог. Төр засгаас цаатангуудынхаа төлөө дорвитой авсан арга хэмжээгүй тул цус ойртож устаж үгүй болох аюулд тулжээ. Өнөөдөр Монголд амьдарч буй гуч орчим үндэстэн ястнуудаас хамгийн цөөн, хамгийн ядуу нь цаатангууд юм.
Бүр зүүн хойд тийш Хабаровск мужийн Сахалин, Приморе хавиар Хятадад Манжуур, Усури, Амар, Сунгари мөрний адгаар манж, тунгус хэлтний группт багтах бөө шашин шүтлэгтэй нанай, хамниган солоон үндэстнүүд амьдардаг. Өнгөрсөн зууны эхээр зуун мянгаар тоологдож байсан нанайчуудын тоо өдгөө эрс цөөрч 11 мянга болтлоо буурчээ. Баруун өмнө талаар хятадын баруун хойд Цинхай муж, Хөх нуур, Төвдийн өндөрлөгт амьдардаг Цайдам, Шарай голын монголчууд, афганистан, уйгур, цааш баруун талд хөрш зэргэлдээ казах, кыргыз, цаашлаад чанту, ойрад, халимаг болон монгол гаралтай үндэстэн ястнууд бидний эргэн тойрон амьдарч буйн нэгэн бодит жишээ юм.
Их Алтайн нуруугаар оршин суугчид бол Зүүнгарын эзэнт улсаас үлдсэн ойрадуудын зарим хэсэг нь, зарим хэсэг нь Алтайн нуруугаас баруун тийш Ижил мөрний сав газарт ирж Халимагийн хаант улсаа байгуулж байсан түүхтэй. Зүүнгарын хаант улс унасны дараа Орос гүрний бүрэлдэхүүнд орж түүнээс хойш өнөөг хүртэл оросжиж 1948 оны үер Горный Алтайн автономи гэх болсон байна. Цагийн эхэнд нутаг нэгтэй байсан эдгээр үндэстнүүд монгол гэрт сууж, морь унаж, давстай цай ууж, бууз иддэг зуршлаа мартаагүй хэвээрээ байгаа.
Оросууд өөрсдийгөө Европ гэх дуртай ч тэдэнд Ази тал нь давамгайлах магадлал бас чиг гэж бий шүү дээ. Бүр Петр хааны үеэс л Оросын сэхээтнүүд барууны соёлтой ойртохыг эрмэлзэж байсан болон баячуудаа Европын соёлоос суралцахыг уриалж өглөө болгон сахлаа хусч занших, шинэ жилийг сүлд мод чимэглэн угтаж байхыг Петр хаан сануулж байсан гэж ном зохиолд гардаг. Оросуудын дээдсийн хүрээнд эх хэлнээсээ илүү францаар ярих моод дэлгэрч ярьж, чадахгүй нь бүдүүлэгт тооцогдож байлаа. Ингэж л тэд европ иргэншил, уламжлал, соёлоос суралцан үзэл бодлын талаар төгөлдөржиж өнөөгийн түвшинд хүрсэн ч Оросыг европ орон гэхэд ч бас хэцүү л дээ.
Оросын нэг титэмт сүлд дор хоёр толгойт бүргэд байдаг. Нэг толгой нь баруун руу, нөгөө нь Ази руу харж байдаг шүү дээ. Сайн ажиглахад тэр цаашаа харж буй нүд нь эрлээн, ази зүгт харсан нь онигордуу гэж байгаа. Энэ бол мэдээж наргиа л даа, гэхдээ л үнэний хувь бас бий. Тэд өөрсдийгөө бид бол европчууд, зөвхөн хөл маань л Азид байдаг гэцгээдэг юм билээ. Ухаандаа азид хөл л байвал болоо гэж.
“Арванхоёр-гуравдугаар зууны орос орны түүх бол Орос орон болон агуу уудам тал нутгийн харилцааны түүх юм. Энэ үед тэр тал нутгийг нэгдсэн Монгол улс төлөөлж байлаа” хэмээн оросын суут ухаантан Лев Николаевич Гумилев “Эртний Орос ба Агуу уудам тал нутаг” номондоо дурдсан байдаг. 1223, 1238 онуудын монголчуудын цөмрөлт, Зүчийн улс, Бат хаан, доголон Төмөр хааны үе, Ижил мөрний сав нутаг цөм монголчуудтай яах ч аргагүй холбоотой юм. Алтан Орд улсын хаад Оросын тархай бутархай олон арван вант улсыг нэгтгэн тэднийг хүчирхэг гүрэн болоход нь өлгийдөж авсан юм шүү дээ Халимагийн түүхч Хар Даваа “Москвагийн төр бол Киевийн Русь бус Чингис хааны угсаа залгамжлагчдын үргэлжлэл” гэж хэлсэн байдаг. Орчин үеийн Оросын зохиолч, түүхч Константин Пензев өөрийн бичсэн “Оросын хаан Бат” |2006| номондоо зэрлэг хэрцгий татар монголчууд хэмээх стандарт ойлголтыг залруулж зуун зууны турш орос татарын ард түмний хамтын тэмцэл зүтгэлээр агуу их Орос орныг байгуулахаар хамтран явсан Евразын энэ хоёр агуу ард түмний ахан дүүгийн барилдлагааг өдгөө орхигдуулсан тухай бичсэн байдаг юм.
Дээрхээс үзэхэд оросуудын зөвхөн хөл нь ч бус бүх биеэрээ азид, судсаар нь татар монгол цус гүйж буй гэж А.Н Толстой хэлсэн нь үнэн байгаа бус уу. Тэд өөрсдөө ”По душе мы больше азиаты, чем европейцы” гэж ярьдаг.Гэхдээ оросууд бол бидний үе дамжин нөхөрлөж ирсэн хуучны сайн анд билээ. Тэдний хэлдгээр “старый друг лучше двух” гэдгийг энд дурдахад илүүдэхгүй болов уу. Бид баруун зүгтээ уйгар, киргиз, чантуу нараас эхлээд Каспийн тэнгис хүрч Ижил мөрний хөвөө, Сухайт Хөгөлтийн голын хөндийгөөр амьдрах халимаг нар болон түрэг, уйгар хэлтний энэ нутагт эрт дээр цагаас Алтан ордны улсын гол өргөө байсан Царев |өнөөгийн Ахтубинск| хотыг түүхээсээ мэдэх билээ.
 Халимагийн ерөнхийлөгч Кирсан Илюмжинов Монголд ирээд С.Зоригтой уулзаж байхдаа “Бид дорно зүг рүү |өөрийн удам угсаа нэгтнүүд рүү| харсаар байгаад нүд маань онигор болчихсон юм” хэмээн наргиан болгон ярьж байж билээ. Оросууд бол Аляскт эртнээс бүр америкчуудаас ч өмнө ирж суурьшсан түүхтэй. 1790-ээд оны эцсээр орос худалдаачин Александр Баранов гээч Аляскийн Оитка хавиар ирж усны булганы арьс авч наймаалж баяжаад энд үнэн алдартны сүм байгуулж байсан нь ул мөртөйгөө түүхэнд үлджээ
Харин монгол гарал угсаатнууд бол түүнээс ч өмнө Аляскийг нээсэн тухай олон таамаглал байх боловч яг нээсэн гэх баталгаа байхгүй өнөөг хүртэл домог мэт яригдсаар л байдаг. Хэн хэн нь амьдрал хөөж ихэнхдээ ан агнаж амьдрах орон зай хайж ирсэн болов уу хэмээн эрдэмтэд үздэг. Одоо оросууд Аляскт үнэт эдлэл болон хоол хүнс, барилга, уул уурхайн салбарт голчлон ажилладаг юм билээ. Өөрийн ёс заншил, уламжлал, орос маягаар барьсан Үнэн алдартны сүм, орос үндэсний хоол ханхлуулсан олон ресторанд щи, солянка, рассольник, улаан борщ зооглон улаан, хар түрс |икра|, давсанд дарсан өргөст хэмх, улаан лооль, гахайн өөх |сало| мэтээр даруулан орос водка “татаж” суух ялдамд ёроолгүй америкжсан гэмээр орчин үеийн орос залуус үндэсний эрээн мяраан хувцсаа өмсөн баян хуур хөгжмийн эгшиглэнд “Эх раз, еще раз, еще много много раз” хэмээх орос ардын дууг гарцаагүй орос маягаар яруу сайхан дуулж хуурдах ба төдөлгүй эргээд америк дүр төрхдөө хувирчихдаг нь хэвийн зүйл ажээ. Зарим газрын нэр, Касилов гол, Калифорнийский, Николай, Василло, Ситка тосгон гэж байхад гайхах зүйлгүй.
Зарим америк хүмүүстэй танилцах явцад тэд өөрсдийнхөө орос гарлаар бахархан ярьж байхыг нэг биш удаа сонссож л байлаа. Аляскийн Алеутын арлуудаар ч юмуу эсвэл ОХУ-аар зүүн урагш Енисей ч юмуу, Лена мөрнөөр дамжин явбал Монгол нутаг ч Аляскт тун ойрхон юм даа, хэрэв зам харгуй, дэд бүтэц байдаг бол шүү дээ. Гэхдээ тэнд бидний удам угсаа нэгтний маань олон сая жилийн өмнө гаргасан ул мөр байсаар л байгаа.
Монголчууд зүгийн муу зүүн хойд гэдэг болохоор ёс заншлаасаа болоод тэр зүгийг сонирхоогүй ч юм уу эсвэл зав, чөлөөгүй баруун хойш харсаар нөгөөг анзаараагүй байж ч болох талтай. Ямартай ч тэнд бидний урьд өмнө сонирхож судлаагүй бүдгэрүүлсэн үүх түүхийн ул мөр байгаа юм шүү.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (June 02, 2016 7:42:30 pm )

    Оросууд Монголчуудаас булааж авсан Сибирь буюу Шивэртийн ой тайгыг Монголд нь буцааж өгвөл хөгжинө тэрнээс нааш хөгжихгүй ккк

  • Хэхэ (June 02, 2016 8:16:14 pm )

    Зүгийн муу зүүн урд гэдэг болохоос …

  • Огторгуй (June 02, 2016 9:48:20 pm )

    Хэзээ булаачихсан юм болоо мэдээд авах юмсан

antalya rent a car