antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 2, 2016 44 comments

Аминаас үнэтэй албан тушаал

нийтлэсэн Admin
1c11b643a89622673181a9a6b4cbb939

Сонгуулийн жил хүний чанар танигддаг гэдэг хэлц сүүлийн үед гарсан нь үнэн ч юм шиг. Үнэхээр л албан тушаал, эрх

мэдлийн өмнө хүн ямар жижигхэн бас өчүүхэн, үнэ цэнэгүй болдгийг сонгуулийн жилийн улс төр алган дээр тавьсан мэт харуулж байна.

Нэр дэвших эрхээ авахын тулд нэгнээ дэгээдэх, байдгаа барахаас авахуулаад хөшигний цаана увайгүй улс төр өчнөөн л өрнөв. Бүр сүүлдээ сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэхээр халуун зунаар хүүхдийн баяртай давхцан өлсгөлөн зарлаж байх.

Амьдрал хэцүү учраас байгаа хоолоо хүүхдүүддээ өгчихөөд өөрөө өлсөж яваа эцэг эх хаа сайгүй байхад албан тушаалын төлөө өлсгөлөн зарлаж яваа хүнийг харах хамгийн харамсалтай байдаг аж. Одоогоос дөрвөн жилийн өмнө шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн өлсгөлөн зарлаж байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ удаагийн сонгуулиар ч мөн түүхээ давтав.

Өмнө нь хээл хахуулын хэргээр гурван шатны шүүх ял онооход шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй өлсч байсан тэрбээр энэ удаад цэвэр албан тушаалын төлөө сурч дадсан шантаажаа хийв. Түүний энэ удаагийн үйлдлийг шантааж гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй. Учир нь Н.Энхбаярын ялтай хугацаа дуусаагүй учраас сонгуульд нэр дэвших боломжгүй гэж АТГ-ынхан үзэж байгаа. Сонгуульд өрсөлдөхөөр холбогдох материалаа СЕХ-нд хүргүүлсэн ч хүлээж аваагүй.

Түүнчлэн СЕХ МАХН-ыг бүртгэх эсэх нь эргэлзээтэй байгаа учрaac дөрөв хоног нойтон өлсгөлөн зарласны эцэст даваа гаригийн орой өлсгөлөнгөө зогсоов. Мэдээж энэ нь тэдний өлсгөлөн “үр дүн”-гээ өгснийх. Өөрөөр хэлбэл, өлсгөлөн зарласан Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамъян нарыг нэр дэвшүүлэх боломжгүй гэж үзээд байсан. Н. Энхбаярын хувьд ялтай хугацаа дуусаагүй.

Хэдийгээр Өршөөлийн хуульд хамрагдсан ч тус хуулийн хэрэгжих хугацаа ирэх есдүгээр сараас эхлэх юм. Харин Э.Эрдэнэжамъянгийн хувьд Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байхдаа Интерпол руу дур мэдэн захидал бичсэн учраас төрд ажиллах, тэр дундаа улс төрийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болоод буй.

Ийнхүү дарга болон дэд даргыг нь сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн учраас МАХН УИХ-д нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-нд хүргүүлээгүй байсан юм. Мөн тэд нэр дэвшигчдээ тодруулахдаа хуулийн хугацаандаа багтаагүй гэх мэдээлэл ч бий. Өөрөөр хэлбэл, Нэр дэвшүүлэх жур-мын 129 дүгээр зүйлд “Нам, эвсэл сонгуульд оролцох хүмүүсээ санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана” гэж заасан байдаг.Энэ нь товчхондоо 23-27 ны хооронд нэр дэвшигчдээ тодруулж дуусгах ёстой гэсэн үг.

Гэтэл МАХН-ынхан энэ сарын 28-ны шөнө 04.00 цагт нэр дэвшигчдээ тодруулж дууссан гэх мэдээлэл бий. Үндсэндээ хуулийн хугацаа буюу 27-ноос хойш нэр дэвшүүлэх процессыг эцэслэсэн болж таарч байгаа. Хэрвээ МАХН-ынхан ийнхүү хуулийн хугацаандаа амжаагүй бол СЕХ тус намынхны материалыг хүлээж авахгүй байх учиртай. МАХН-ынхан ингэж хууль зөрчсөн төдийгүй намынх дарга болон дэд дарга нь асуудалтай байгаа ч албан тушаалын төлөөх тэмцлээ хурц хэлбэрт шилжүүлж байгааг дуусашгүй их шунал гэхээс юу гэх билээ. Монгол Услын төрд байж болох бүхий л том албан тушаалыг хашиж явсан Н.Энхбаяр уг нь хуулийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

Гэсэн ч тэрбээр энэ удаад бохир улс төр хийж, нэр дэвших ажиллагаа нь бүтэлгүйгээд ирэхийн цагт, “Шударга сонгууль, ард түмний эрх ашиг” ярьсаар өлсгөлөн зарлаж байх жишээний. Мэдээж энэ бол өөрийгөө цэвэр харагдуулж, өрөөлөөр өрөвдүүлэх гэсэн хуучин тактик. Нөгөө талаас өнгөрсөн дөрвөн жилд МАХН МҮАН-ын жижигхэн эвсэл засагт сайдтай, УИХ-д гишүүнтэй явсан нь Н.Энхбаярын гавьяа гэвэл үнэнээс зөрөхгүй.

Ийнхүү өнгөрсөн парламентад олсон “амжилт”-аа башир аргаар ахиулах гэсэн Н.Энхбаярын улс төр үндсэндээ уналтад орж эхэллээ. Монгол Ардын намтай эвсэхээр хэсэг ярьж, наана цаана болсон ч “урт” шар дээлтийнх” нь шуналаас болоод бүтэлгүйтсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Ардын нам угшил нэгт, МАХН-тай эвсэхээр их л зүтгэл гаргасан ч Н.Энхбаярын хэт их хүсэл энэ яриа хэлэлцээрийг цэглэж орхисон. Ийнхүү улс төрийн ууган хүчинтэй эвсэх боломжоо алдсан Н.Энхбаяр өлсгөлөн зарлан, амиараа дэнчин тавьдаг хуучин улс төрөө сонгов.

Тэд хуулийнхныг эсэргүүцэн, арав хоногийн хугацаатай нойтон өлсгөлөн зарласан ч хоёр хоноод өлсгөлөнгөө зогсоосон юм. Учир нь, Н.Энхбаяр өчигдөр орой /уржигдар/ МАХН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-нд хүлээлгэн өгчээ. Гэхдээ тэд үүнийгээ түр хугацаанд хэмээн тодотгосон. Учир нь, СЕХ МАХН-ын нэр дэвшигчдийг бүртгэсэн ч энэ сарын 7-нд батламж гардуулах эсэхийг харах гэнэ. Өөрөөр хэлбэл, СЕХ хэдий тэдний нэр дэвшүүлэхтэй холбоотой баримт материалыг хүлээн авсан ч ирэх сарын 7-нд батламж гардуулах эсэх нь эргэлзээтэй. Хэрвээ тэдэнд СЕХ батламж гардуулахгүй бол өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ гэдгийг албан ёсоор илэрхийллээ. Нэг үгээр, МАХН-ынхан өлсгөлөн зарлахад хэзээд бэлэн явдаг бололтой.

Гэхдээ тэдний өлсгөлөнгөө зогсоосон нь үүнээс өөр хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас МАХН-ынхныг өлсгөлөнгийнхөө хажуугаар жагсаал хийх нь хууль зөрчиж байгааг , сануулсан байна. Тэд өлсгөлөнгийнхөө хажуугаар элдэв уриа лоозон барин, цагаан хоолойгоор ярьж жагсаал цуглаанаас дутахааргүй үйл ажиллагаа явуулж буй. Гэтэл тэд анх өлсгөлөн зарлах зөвшөөрөл авсан болохоос жагсаал цуглаан хийнэ гэдгээ хэлээгүй байна. Түүнчлэн МАХН-ынхны өлсгөлөн зарласан Тусгаар тогтнолын талбайд Чингэлтэй дүүргийнхэн Хүүхдийн баяраа тэмдэглэх учраас суллаж өгөхийг хүссэн байна. Мөн МАХН-ын гишүүд дэмжигчид өлсгөлөн зарлах нь тийм ч оновчтой хувилбар биш гэдгийг сануулсан байна. Энэ мэт шалтгаанаас үүдэлтэйгээр Н.Энхбаяр ба түүний нөхөд өлсгөлөнгөө зогсоолоо.

Тэдний энэ бүх үйлдлийг харахад албан тушаал ямар их үнэтэй болсныг бэлхнээ харж болно. Үнэхээр улс эх орны амин эрх ашгийн төлөө өлсгөлөн зарласан бол яахав. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн сонгуульд нэр дэвших эрхээ авахын төлөө ийнхүү амь биеэ үл хайрлан тэмцэж байгааг харах эмгэнэлтэй санагдав.

УИХ-д нэр дэвших, улмаар шаргал ордонд орж суух нь ямар чухлыг Н.Энхбаяр тэргүүтний хоёр дахь удаагийн өлсгөлөнгөөс бэлхнээ харж болно. Үнэндээ Н.Энх-баярын хувьд энэ удаад амь дүйж өлсөв. Учир нь тэрбээр удаан хугацаагаар өлсгөлөн зарласан учраас биеийнх нь байдал маш их дордож, комд хүртэл орсон удаатай. Энэ бол үхэлтэй нүүр тулснаас ялгаагүй нөхцөл үүссэн гэсэн үг. Өдгөө ч тэрбээр БНСУ руу явж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсээр байгаа. Ийнхүү бүрэн дүүрэн эдгээгүй атлаа дахиад өлсгөлөн зарлахаар юу болох нь ойлгомжтой. Бие нь улам л дор орно. Гэтэл амь дүйсэн алхам хийж, дахиад л өлсгөлөн зарлах нь албан тушаал, эрх мэдэлд ямар их хайртай хүн бэ гэдгийг нь харуулаад өгч байгаа юм.

Гэсэн атлаа ард түмний төлөө гэж хоосон амлах нь худпаа сонстож байгааг хэн нэгэн хэлээд өгөөсэй гэж бодмоор. Ямартай ч УИХ-ын энэ удаагийн,сонсуульд оролцох нь, өлсөж ядарч өвдөж зовсноо тоочиж байгаад иргэдийн итгэл хүлээх нь, улмаар төрд шургалах нь түүнд аминаас нь ч илүү чухал байгаа нь харамсалтай.

М.Өнөржаргал



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

44 Comments

  • Энхсайхөн (June 02, 2016 12:37:46 pm )

    Novsh l naad enhbayar chini

    • Unurjargalaa (June 02, 2016 1:37:58 pm )

      unurjargalaa chmd heden togrog amalsan yum be hund onoodriin mongo chuhal ireedui hoich ue chin hamaagui gj heldeg hiideg hun bh te ter hun chin

    • иргэн (June 02, 2016 10:57:21 pm )

      МАНАН луу салаавч өгч чадахгүй гөл бж тэдний эвсэж унагах гд бгаа хүн рүү нь дайрах ямар хэрэг бгаан.МАНАН энэ хүнээс яагаад айгаад,ингэтэл новшроод буй учрыг эхэлж олж чадар чадвартай бх хтэй.МАНАНд 3-дах хүчин хэрэггүй л бхгүй юу.Энэ 2хамжиж идээд сурчихсан карман1-тэй учраас хөндлөнгийн хяналт хэрэггүй л бхгүй юу.Нэр дэвшилтийг нь хүртэл хар л даа.Тхироо хийснийг нь ямар ч тэнэг хүн ойлгохоор бгааздэ.

  • Gxd (June 02, 2016 12:40:10 pm )

    Өнөржаргалаа чи ганцхан өнцөгөөс нь битгий хар.Зөвхөн албан тушаал уу? Хэрэв үнэхээр улсаа хөгжүүлж өшөөгөө авах гэж байгаа ч юм бил үү?Сайн л судлаж дүгнэлт хийж байж бичих хэрэгтэй.

    • иргэн (June 02, 2016 1:13:50 pm )

      үнэхээр нэг өнцгөөс нь битгий хар

  • zochin (June 02, 2016 12:54:34 pm )

    ene abgai neg khunii talaar bicheed bkh yumaa ard tumen songodog yum aa Enkhbayar debshikh estoi

  • Khurlee (June 02, 2016 12:55:38 pm )

    Яаж ч бодсон Энхбаяр Элбэгдоржоос хамаагүй дээр юм байна. Би андуурч байж..

  • Anonymous (June 02, 2016 12:58:11 pm )

    Зөвхөн албан тушаал биш Эдийн засгийн шинэчэлэ хийх байх эр хүн долоо дордож найм сэхдэг хэн нэгэн хүн өөрөө чадуулла гэж бодоход хариугаа авахыг бодно биздээ АН МАН их идэхгүй бага иднэ байх

  • ganbart (June 02, 2016 12:58:56 pm )

    yunaas aisan yum ooriin dolingoj tsunxiig barin guij bogsiig dolooj baisan urbagch nar zoblongoo zulaaj garna gexdee aij bn enxbayar min uragshaa .zoblon uzsen chi mini garaad unen setgeleer ajil xiideg mongol ornoo boddog xumuusee tataj abaad urbag ch naraa shorond ilgeex xeregtei ard tumen nar mini sanaliig demjeerei chinii oir xabid dandaa xudlaa urbagch nar bx yum

  • Anonymous (June 02, 2016 12:59:37 pm )

    Офшортонгуудаа емеерч гар хеделгелгуй баяжигчидтай байгаад байвал монголын эдийн засаг Улам муудаж зээл хийж Улс орноо барьцаанд тавьж байгаа нь Улам баяжиж офшор гадаадад Улс херенгетэй болж аваад л алга болцгооно доо ухэвч эх орондоо гэж зутгэж байгаа энэ хунийг буруутгах аргагуй санагддаг

  • зочин (June 02, 2016 1:00:46 pm )

    энхбаяраа чи зайлаа чи гараад юу ч хийхгүи чамайг монголчууд мэднэ ээ зүгээр л зайл

  • Үнэндээбол (June 02, 2016 1:03:28 pm )

    Иймэрхүү юм бичдэг улсуудаас их болгоомжлох хэрэгтэй шүү !!!!!!!!!!!

  • Anonymous (June 02, 2016 1:37:29 pm )

    ийм тэнэг юм бичихээ болимоор юм .энэ сэтгүүлч сонгууль сонгогдох эрхийг албан тушаал гэж харж байгаа бол ч мөн болоогүй байна даа . Өөр хэлэх үг алгадаа . худалдагдсан сэтгүүлч байх …………………………….

  • Чука (June 02, 2016 1:40:30 pm )

    Аминаасаа уйдсан хүн гэвэл Н.Энхбаярыг л хэлэх байх. Улс төрөөс үүрд зайлж зүлгэн дээрээ гэрээ бариад зүгээр л нэг амьдардаг болоосой.

  • Хил (June 02, 2016 2:07:38 pm )

    Титэм үг, дурсамж бичээд сууж болдоггүй л юм байхдаа бүх албан тушаалыг хашлаа.Өрөвдмөөр юм. СЕХ батламж гардуулвал хууль зөрчинө харж л байя. Хуулийг яаж уландаа гишгэдэгийг, ядуурч байгаа ард түмнээ тоохгүй ингэж зөөлөн хандахгүй аваад л явна хийдэг газраа аваачина.

  • Anonymous (June 02, 2016 2:17:49 pm )

    энэ хүний мэдрэл лав зүгээр бишээ, УИХ-ын галзуу гишүүнтэй болох нь дутаад байгаан байх даа, манайхан

  • unshigch (June 02, 2016 2:29:15 pm )

    bogs dolooj amidragch ugaadsaa nemegduuljee. iimerhuu ium ereechij honogiin hooloo zalguuldag shaaruud olon. tiim l surhuu ium bol nutgaa zaraad zoosoo gadaadad nuusan hulgaichdiig bicheech

  • зочин (June 02, 2016 2:38:01 pm )

    дэвших нэг нь дэвшиж л байг тэртээ тэргүй хар машин командаараа хэнийг гаргахаа сонгоод өгнө

  • jinhen Mongol (June 02, 2016 2:43:50 pm )

    umhii yanhan boob huhugch

  • гамбаа (June 02, 2016 3:02:53 pm )

    энхбаяр өлсөж үхвэл таарна

  • irged (June 02, 2016 3:37:08 pm )

    enxbayaraa chi xeden ve eeree idex xorongo idcheed odoo bolildo irged bid xetsvv bnashde
    enxbayar geltgvi busad ni ch bas sain sons unsh idej uusan ch uchirtai bai gadagshaa xamag mongo urslaa ex oronch ulsaa yadaj baga ch bolob bodoldoo

  • zochin (June 02, 2016 3:51:30 pm )

    odoo bolno doo alban tushaalaa gej

  • zochin (June 02, 2016 3:53:53 pm )

    харж л сууя даа, хэн ч гарсан адилхан идэж байгаа. бид гахай шиг идсээр байгаа нь харсаар мэдсээр мэдээлсээр АТГ зарласаар л байхад дарагдаад замхараар л алга болдог ийм л төртэй, хуулийн байгууллагатай орон болсон. Энхбаяр гарна, Гараад ийм нөхдүүдийн жжрхайг илрүүлж нэрээ сэргээж харуулах хэрэгтэй. Таахай Элбэгдорж худалчаас л дээр. Таахай богино хүзүүт их юм хийж хутган үймүүлж үүрэг өгдөг, сайхан худлаа ярина даа, хуулийхан маань арай л хэтэрхий юм даа ийм хүмүүсийн толгойг илээд өөгшүүлээд ард түмнээ дэндүү дэндүү доромжилж байна. Сонгуулиа яаж өгөхөө аль хэдийн шийдсэн. Сайхан Монгол баялаг орон минь одоо л зөв зөв сонголт хийнээ.

  • ЗОЧИН (June 02, 2016 5:02:37 pm )

    Н ЭНХБАЯР ЯАЖ Ч БОДСОНЧ ЗОХИОЛЫН ДУУЧИН,БӨХ,ШОРОНГИЙН ГАРУУДААС ДЭЭР БАЙДАГ ЮМ БГАА БИЗДЭЭ

  • Anonymous (June 02, 2016 5:07:16 pm )

    Энхбаярын өлсгөлөн зарлах газрыг нь энэ талбай дээр биш сонгогдох гэж байгаа газарт нь ойрхон байгаа шарилын газрыг заагаад өгчих тэгээд тэндээ үхэхээр нь дор нь булчих ядаж өндөр алба хааж байсан гэж ТӨРөөс мөнгө зарлагадах шаардлага гарахгүй

  • ЮБИ (June 02, 2016 5:17:42 pm )

    Элбэгдорж, Энхбаяр,Багабанди,Очирбат гэсэн нөхдүүдээс салах цаг болсон та нар монголыг муухай харагдуулж байна

  • Mongol (June 02, 2016 6:25:40 pm )

    Enhbayar bas hamag horongoo ah dyy nariinhaa nereer gargaa bizdee, dyy ni oor hen bilee gadaadad nuugdaad l baij baigaa bizdee,,,bitgii hudlaa ard tymnii tolgoi ergyyleed bai,,,,hyyhdee hyrtel alban hycheer mongol bankiig dargaluulaad suulgaj baigaa bizdee icheech

  • Ulzy (June 02, 2016 8:54:15 pm )

    Bi lab ur huuhedee enhbayar gej neriig hezeech bitgii ogoogoo gej Helen yagaad gevel hulgaachiin ner

  • Зочин (June 02, 2016 10:05:32 pm )

    Ан намаас атг шалгагдаж бга хумуус нэр дэвшээд оффшертой хумуус нэр дэвшээд бгаг сонгуулийн еронхий хороо цагдаагийн байгууллага атг газар тэгээд яагаад анхаарахгуй бна гарсан хойно яах уу эрх тутгэлзуулэх уу хугацаа дуусахыг хулээх уу

  • Ядуу монгол (June 03, 2016 2:54:14 am )

    Өнөржаргал гэгч овоо хэдэн баастай мөнгө амандаа хийлгэж дээ

  • Өвгөн (June 03, 2016 7:59:22 am )

    АУЗ С.Эрдэнэ баавай “Холын их ухаантай биш, нолын их шуналтай хүн” гэж Н.Энхбаярыг тодорхойлсон удаатай. Их ч баяжсан тухай дуулж байсан ч Монгол улсыг ЗХУ-ын их өрнөөс салгасанд түүнд маш их талархаж, хүндэтгэж байсан үе саяхан. Гэтэл, хэрэгт холбогдож, аавынд хоригдож, түүний намын, ЭМ-ийн сайд нь 2-р эмнэлгийг шоронгийн эмнэлэг болгож, Энхбаяр эмнэлгийн ажилтнуудад салаавч өгч, элдэв ааш гаргаж байсан нь хэн бэ гэдгээ харуулах шиг болсон. Хэд наслана гэж албан тушаалын төлөө улайрна вэ. Зарим увайгүү хүнд УИХ, төрийн албан утсан чиний улаан аминаас ч үнэтэй болжээ чааваас

    • Anonymous (June 03, 2016 8:59:42 am )

      Зохиомол хэрэгт гүтгэсэн.Зохиомол учраас баримт нотолгоо байгаагүй .Энхбаярын ЭМ сайд бус Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа согтуучуудыг эрүүлжүүлэхэд биш эмнэлэгт хүргэж өгч байх ёстой гэсэн шийдвэрийг гаргаасан.Хуурай өлсгөлөн зарлаж байгаа хүнд шулуун гэдсээр нь хүчээр эм тариа шахах гээд дайраад байхаар ямар хүн зүгээр хараад сууж байх юм.

  • Мөнх-Од (June 03, 2016 8:56:15 am )

    Жаахан бодож баталгаатай юм бичихэд яадаг байна.Өөрийн нүдээр хараагүй зүйлээ олон түмэнд хүргэж байх юм.Энхбаяр улсаас тийм их мөнгө хөрөнгө идэж уучихаад байгаа бол тэгээд тэр нь Баярцогтыг оффшор данстай адил гараад л ирнэ .Гэвч тийм зүйл огт гарч ирээгүй.2009 оноос хойш АН МАН нийлээд муу муухайгаар үнэхээр гүтгэж доромжилсон ч яагаад нуусан идсэн гээд байгаа хөрөнгө нь гарч ирэхгүй байгаа юм.

  • Anonymous (June 03, 2016 10:13:16 am )

    enhbayr erh medliin toloo yuch hij magadgvi boljee

  • Anonymous (June 03, 2016 10:16:51 am )

    alban tushal aminas vnetei boljee

  • Bold (June 03, 2016 10:46:05 am )

    Enhbayar odoo zailaa.chi turd garsanii ch jhereggui

  • Иргэн (June 03, 2016 2:46:52 pm )

    Офшортонгууддаа ямар нэг зүйл хийхгүй юм байх даа. Арай л бишээ. Юу ч болоохгүй юм шиг бүгд л нэр дэвшиж байна. Үнэн цайчихсан юм байна. Өөрсдөөс нь өөр төрд гарчих хүн байхгүй гэсэн юи шиг байх юм. Овоо доромжилчих юмаа биднийг.

  • зочин (June 03, 2016 4:30:36 pm )

    энэ энхбаяр ба түүний далдгануурууд эх орон ард түмний төлөө өлслөө юү? хуцваа.

  • Munkhjin (June 03, 2016 8:12:24 pm )

    Nambariin Enkhbayar gedeg ene hun tsagta Mongol ulsiin yurngiilugch yavsan hun shude, baghan ch gesen hundleltei handmar baina, idsen uusan ni togtoogdson bolood yal zem hurtsen baih, gehde odoo bol bi ene huniig yunii tuluu temtshiig medej baina, hamgiin orgild ni baij uzsen bas hamgiin adagtn ch orj uzsen, odoo ihiig oilgsn baih, yu hiihiin harmaar l bna ih hurld orood minii huvid, tsevrlge hiih chin husel ni nudnees ni hargddg. tanid Amjilt husch baina.

  • MONGOL IRGEN (June 04, 2016 3:15:22 pm )

    ER N ENKHBAYARAAG 2009 ONIISONGUULID LUIVARDUULJ YALAGDSANAAS HOISH 7 JIL MONGOL ULS JINHENE DAMPUURLAA 2009 ONOOS UMNU YAMARCH AJIL HIISEN ASHIG OLDOG BAILAA ODOO YUCH HIIGEED ASHIG BITGII HEL MUNGUU CH OLJ AVCH CHADHAA BAILAA SHUUH TSAGDAAGAAR DUUREN ZALILAN MUNGUNII HERUUL BOLSON BNA

  • MONGOL IRGEN (June 04, 2016 3:25:01 pm )

    ZARIM TENEG GARUUD GUILAGCHIN AMIDRALDAA DASCHIHSAN NUURSNII NAMIIN OLIGARHUUDAD DOROMJLUULAAD AMIDARHIIG HUSDEG NOVSHNUUD GANTS 1 BNAA ENE URDAAS IRSEN ZOCHIN NEREECH ZUV BICHIJ CHADAHGUI GANBAA GEJ BICHIHIIG GAMBAA GENEE INEEDEI NOVSH UNURJARGAL METIIN GUILAGCHINGUUD

  • zochin (June 05, 2016 9:41:09 am )

    enkhbayaraa hugshuun odoo bolij uz ichsen hun hun alna gj ulsiin hurungu shamshigduulj,shuuh unen zuv gargaad yaltan bolj yamar hun bsnaa ard tumend medruulchiheed tuuniigee tsairuulah gj , uneheer luivar hichihed ugui gj guriigeed ichsen nuurendee ulsgulun zarlaj amia zoliosolj .bas ner devshih gj uhen hatan soliorohoo bolij omnoh erunhiilegch nartai adil ner tsever nambaigad amarch bsn deer bishuu ho.zoruudleed bh tusam omnoh luivar chin uneneer batlagdaad bn ho odo boli mini hugshin yagad ch turd garahgui.irgen min.

  • zochin (June 05, 2016 8:06:12 pm )

    enhbayriin ued mongol engej doroitoj bluu ene ardchilsan namiihan odoo boli uls ornoor togloj guitslee,

  • zochin (June 07, 2016 2:02:25 pm )

    энхбаярын үед эргэн сэргэн мандалтын үе гэж бсан юм шүү юууны тулд тэмцээд бгаагн ойлгох хэрэгтэй

antalya rent a car