antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 2, 2016 1 comment

Ирээдүйн залуусын хотыг байгуулж байгаа Монголын хамгийн том их сургууль

нийтлэсэн Admin

bair126053499201407031236

Боловсролын салбарт өөрийн орон зайгаа бодитойгоор бий болгож, үнэтэй их хөрөнгө оруулалтыг хийж,  чадварлаг боловсон хүчнийг бэлтгэж ирсэн хувийн хэвшлийн их сургуулиуд цөөн. Тэгвэл  Монголын Үндэсний Их Сургуулийн тухайд  яах аргагүй манлайлагч сургууль гэхэд болох юм. Тэрчлэн Монголын хамгийн том их сургууль болох тус сургууль нь өнөөдрийн байдлаар 11 бүрэлдэхүүн сургуультайгаар үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тэдгээр сургуулиудийг нь  нэрлэвэл:

– Хууль зүйн удирдлагын сургууль,

– Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургууль,

– Аялал жуулчлал, газрын харилцааны сургууль,

– Олон улсын харилцааны сургууль,

– Уул уурхай, инженерийн сургууль,

– Барилга инженерийн сургууль,

– Мэдээлэл технологийн сургууль,

– Магистр, докторын сургууль,

– Анагаах ухааны сургууль,

– Архитектур дизайны сургууль,

– Боловсрол судлалын сургууль гэсэн 11 бүрэлдэхүүн сургууль юм байна.

55656

 Монголын Үндэсний  Их Сургууль нь  одоо Монгол Улсад хамгийн олон буюу 225 мэргэжлийн чиглэлээр элсэлт авч байгаа бөгөөд МУИС, ШУТИС, АШУҮИС, МУБИС зэрэг сургуулийн бүхий л гол мэргэжлээр сургалт явуулдаг аж. Түүнчлэн Америк-Монголын хамтарсан “Монгол-Од” цогцолбор бүрэн дунд сургууль, “Универсал” коллежийг дэргэдээ ажиллуулж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, сургалтын бүх шатны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг Монголын хамгийн том их сургууль гэвэл Монголын Үндэсний Их сургуулийг нэрлэж болохоор байгааг уншигч та анзаарсан биз ээ.

13348903_1746042282303312_969987176_n

Судалгаанаас харахад Монгол Үндэсний Их Сургууль сургалтын үйл ажиллагааны зэрэгцээ сүүлийн 5 жилийн хугацаанд хамгийн их бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт хийсэн байх юм. Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд 5600 м.кв, 5000 оюутан суралцах хичээлийн I байр, 11500 м.кв, 10000 оюутан суралцах хичээлийн II байр, 3380 м.кв, 3000 оюутан суралцах хичээлийн III байр,  2250 м.кв, 2000 оюутан суралцах хичээлийн IV байр, 40000 м.кв, 20000 оюутан суралцах хичээлийн V байр зэргийг тус тус барьж байгуулжээ.  Үүнд, нийт 40000  оюутан суралцах хүчин чадалтай бөгөөд үүгээрээ МҮИС нь ирээдүйн залуусын хотыг байгуулж байгаа хамгийн анхны, хамгийн том их сургууль болж байгаа юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • больчих.... (June 02, 2016 3:17:23 pm )

    энэ их сургууль биш. мсүт- ….

antalya rent a car