antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 2, 2016 24 comments

Андуураад байна, Андуураад байна

нийтлэсэн Admin
527-1464826820olloo_mn_1418002019_ulsin
2016 оны УИХ-д нэр дэвшигчдийн нэрс тодорчээ. Хүмүүс янз бүрээр л ярьж байна. “Бөхчүүд, дуучид нэр дэвшсэн байна, тэд хэрэггүй” л гэнэ, “Хуучин улстөрчид олноороо дахиад дэвшсэн байна, тэднийг сонгохгүй” л гэнэ.
Гарааны зурхай руу дөтөлж яваа хурдан морьдын талаар таамаг дэвшүүлж суугаа наадамчид аятай. Зарим “халамцуухан” нь морьдоосоо өрсөн ам нь “хадуурч” тэрийг ч зүхэж, энийг ч харааж, тэгснээ хэн нэгнийг магтан мандуулах аж. Нийтээрээ дагаж мөрдөж буй “Үндсэн хууль”-ндаа “Бөхчүүд болон дуучид нэр дэвшиж болохгүй” гэж заагаагүйгээс хойш бид “баярлалаа ч бархирлаа ч” тэд нэр дэвшиж л таараа.
За тэгээд зуу зуун хүлгээс нэг нь түрүүлж нижгээд нь айрагддаг болохоор, зуун чавганц уралдахад нэг нь түрүүлж нижгээд нь барианд ордог болохоор сонгогдсон хэдэн гишүүдтэйгээ “эвлэрч” дуугаа хураацгаана. “Ниргэсэн хойно нь хашгираад нэмэргүй” болохоор, сайдаж муудаад дөрвөн жилийг хүлээнэ. Бидний тавилан ийм ажгуу.
Монголчууд бидний бий болгосон улстөрийн тогтолцоо нь “гажчихсан” болохоор сонгох, сонгогдох тухайд бид нилээд андуураад байгаа. Харин үүнийгээ анзаарч, сануулах шаардлагатай болно доо.
1. УИХ бол ХУУЛЬ ТОГТООДОГ ГАЗАР
УИХ бол хууль тогтоох үүрэгтэй байгууллага. Иргэд болон нийгмийн харилцааг зохицуулах шаардлагатай олон хууль дүрмүүдийг боловсруулж, боловсруулсан хууль дүрмүүдийг УИХ-ын гишүүд нь сайтар уншин судалж, өөрийг нь сонгосон иргэдийн төлөөллүүдийн санал бодлыг тусган батлуулахад оролцох үүрэгтэй. Бас батлуулсан хууль тогтоомжууд нь амьдралд хэрхэн хэрэгжиж байгаад дүгнэлт хийж, хянах үүрэгтэй.  Их бичиг унших дургүй, уншаад ч ойлгодоггүй хүмүүс тэнд ерөөсөө хэрэггүй. Комьютер тоглоом тоглоод, уйдсандаа бусдын дарах учиртай кнопыг даран зугаацаж, хүсвэл хуралдаа ирээд, хүсэхгүй бол “Би тасалдаг юм шүү дээ” гэж хээв нэг хэлээд зогсож байх газар огтоос биш. Өөрийг нь сонгосон тойрогтоо хаан хатан шиг заларч, энд тэндхийн элдэв ёслолд тууз хайчлан, хундага өргөж ерөөл дэвшүүлэх нь УИХ-ын гишүүдийн хийдэг ажил биш л дээ, бид л тэгж андуураад байдаг болохоос.
2. УЛСТӨР бол БИЗНЕС БИШ
УИХ бол бизнесийн байгууллага биш. УИХ-ын гишүүн болж тангараг өргөхөөсөө өмнө Хөрөнгө Орлогын Мэдүүлгээ мэдүүлж, жил бүр олсон орлогоо олон нийтийн өмнө ил тод тайлбарлаж байх үүрэгтэй. Үүрэгт ажлаасаа илүү өлөв долов хийн энд тэндхийн тендэр, элдэв хөрөнгө оруулалтад шунан хуйвалдаж, хууль бусаар олсон мөнгөө энд тэндхийн оффшор дансанд нууж, илрэхээрээ худал үнэн тайлбар хийн олныг төөрөгдүүлдэг хүмүүс энд ерөөсөө хэрэггүй.
Ашиг сонирхлын зөрчилд автан ах дүүс амраг саднаараа ТББ байгуулан завшиж, албан тушаалд өөрсдийн хүмүүсээ тавьж, авч идэхийн шуналдаа “гахай” шиг заваардаг хүмүүс бүр ч хэрэггүй. “Даахгүй нохой булуу хураав”, “Шунал ихэдвэл шулам болно”, “Түүгээр явсан гайг үүгээр дуудав” гэдэг үгс тархинд буухын цагт “гэмшээд ч оройтсон” байх нь буй. Улстөрийг бизнес хэмээн андуурсан хүмүүс сонгуульд зарцуулсан мөнгөө хэд дахин өсгөх гэж УИХ-д зүтгээд байгаа нь бидний хувьд гамшиг болж байгаа хэрэг. Бид ч тэгж ойлгоод байгаа нь бүр их андуурал.
3.УЛСТӨРЧ бол “ОД” БИШ
Улстөрчид бол “Од” биш. Өдөр оройгүй зурагтаар гараад байдаг болохоороо, “Зурагтаар олон гарсан хүн од болдог” гэдэг ойлголтоор хүмүүс андуураад байдаг бололтой. Нэгэнт тойргийнхоо олон хүмүүсийг төлөөлж Төрд суугаа болохоор та хувийн асуудлаараа алдаа гаргах эрхгүй. Архи уун согтуурч шүлсээ савируулж болохгүй, авгай хүүхэн чангааж заваарч болохгүй, сэгсийсэн үстэй сармагчин шиг явж болохгүй, хиртэй хувцастай  хайнга явж болохгүй, зурагтын камер харахаараа мэдэмхийрч худлаа ярьж болохгүй, хурлаа тасалж болохгүй, хичнээн дургүй байлаа ч бусдад онгирч болохгүй. Ердийн үед танд байж болох олон хувийн эрх чөлөө чинь бусдыг төлөөлж байгаа цагтаа маш ихээр хязгаарлагдах болно. “Мөрөөрөө мөөмөө унжуулаад явж болохгүй” шалтгаан тань УИХ-ын гишүүн гэдэг алдар юм шүү дээ. Таны эрх чөлөө сонгогчдын хүсэл сонирхлоор хязгаарлагдаг юм. Хүссэн ч эс хүссэн ч та бусдад ямагт үлгэр жишээ болж байх үүрэгтэй.
4. ХАРИУЦЛАГА бол ХҮНД АЧАА
УИХ-ын гишүүн болж Төр түшилцэн хууль журмыг батлан сахиулна гэдэг чинь асар том хариуцлага. Хэлж буй үг хийж буй үйлдэл болгоныхоо төлөө та өнөө эс гэхэд маргааш заавал хариуцлага хүлээх учиртай. Хариуцлага гэдэг чинь ёс суртахуун хийгээд хүний мөн чанарын илэрхийлэл. Та маш их уншиж өөрийгөө хөгжүүлэх ёстой, хүмүүст санаа бодлоо зөвөөр илэрхийлдэг байх учиртай, маш их мэдрэмжтэй байж хүмүүсийн санаа бодлыг анзаарч байх үүрэгтэй. “Би УИХ-ын гишүүн байнаа гээд дураараа дургиж, дун чөмгөөрөө жиргэж” болохгүй, тийм эрх ч үгүй. Хууль зөрчсөн л бол, олон нийтийн эрх ашгаас урвасан бол, санаачилсан хууль, гаргасан шийдвэр тань буруу байсан бол та гэртээ бус шоронд сууж байх болно. “Тэнэг гишүүн” байсныхаа төлөө та бүх насаараа шоолуулж, таны үр хүүхэд таны өмнөөс ичингүйрч явах болно. Манай УИХ-ын гишүүд ерөөсөө хариуцлага хүлээдэггүй болохоор хүмүүс “дураараа дургиж болох газар” гэж андуураад байгаа юм. Яг бодитоор нь харах юм бол их зовлонтой ажил л даа.
5. БАЙХ ГАЗАР гэж БИЙ
За тэгээд “Үндсэн хууль”-д заасан эрхээ эдэлж УИХ-д намуудаас болон бие даан нэр дэвшиж буй бүх хүмүүстээ баяр хүргэж, амжилт ерөөе. Сэтгэлийн хөөрлөөр “дарга” болно хэмээн догдлохоосоо өмнө “Энэ миний байх газар мөн үү?” хэмээн өөрөөсөө асуугаарай. Яг үнэндээ өмнөх УИХ-аар жишвэл алдаа болох байх даа. Хүмүүс улстөр болоод улстөрчийн талаар өөр ойлголттой болж байгаа. Сонголт хийгээд шаардлага улам л хатуу, нарийн болно.
Үүн дээр хариуцлагын тогтолцоог нэмбэл улам л амаргүй болох байх даа. УИХ-ын түүхэнд “Энэ миний байх газар биш байна” гэж хэлээд УИХ-ын гишүүнээс өөрийн саналаар татгалзаж байсан яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай хоёрыг мэдэх юм. Хүнд байх ёстой газар, хийх үүрэгтэй ажил  байдаг гэдэг. Хүмүүс байх ёстой газраа байж, хийх үүрэгтэй ажлаа хийцгээж байвал юутай сайн сан. Мэдээж улстөрд байх хэрэгтэй олон хүмүүс байгаа. Миний хувьд Л.Оюун-Эрдэнэ \МАН\, Б.Найдалаа \бие даагч\, Т.Доржханд \бие даагч\, Б.Наминчимэд \бие даагч\ нарыг дэмжиж байгаа. Учир нь би энэ хүмүүстэй уулзаж нөхөрлөн чин сэтгэлээсээ ярилцаж байсан болохоор, сэтгэл дотор нь юу “эргэлдэж”, юуны төлөө “зорьж” явааг нилээдгүй сайн мэднэ.
…Яг үнэндээ монголчууд бид 25 жил улстөрийг шүүмжилж, улстөрчдийг харааж зүхлээ. Зогтусаад “Би эх орныхоо төлөө юу хийсэн билээ?” хэмээн өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Заавал УИХ-ын гишүүн болохгүйгээр хийж бүтээж болох олон боломжууд бидний өмнө байгаа. Ядаж иргэн хүнийхээ хувьд сонгуульд саналаа өгч зөв хүмүүсийг сонгох нь та бидний хийх үүрэгт ажлын нэг нь мөн. СОНГОЛТ ТАНЬ МЭРГЭН БАЙХ БОЛТУГАЙ.
 Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах    
2016-06-01

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • дорж (June 02, 2016 9:31:57 am )

    Хүн хүнд байх ёстой газар,хийх ёстой ажил гэж бий гэдгийг хүн бүр мэдэж байвал зохино. Энэ зарчим,мөрдлөг алдагдвал манайхны хэлдгээр “түрийний бөөс тархинд асах ” гэдэг нь болдгийг ойр саяын 20-оод жилийн түүх харууллаа. Барилддаг нь барилдаад,уралддаг нь уралдпаад жаахан тархи толгойтой нэг нь улс орныг удирдаад явсан нь дээр. Хуралдаа суухгүй хурлын гишүүн засаглаж чадахгүй засгийн сайд, аль алийг чадахгүй хос суудалтан,ажил хийхгүй хор гүйлгээчид,амиа улсаар тэжээлгэдэг ялтан,бүхнийг тас үгүйсгэдэг их мэдэгчид,бусдын баахыг хүртэл дуурайдаг аялдан дагалдагч нар хэрэггүй гэдгийг ухаарах цаг болж. Өөр өөрийн байраа зөв эзэлж балаг лай багатай хувь төөргөө додомдсон нь илүү буян авчрах байхаа. Бүгд ухаарагтун

  • Иргэн (June 02, 2016 9:42:29 am )

    Ажилд авахдаа байгууллага шалгуур тавьдаг. Их хуралд нэр дэвших болохоор шалгуур байхгүй, саналаараа л дэвших юмаа. Нээрэн л олон дахин зурагт мэдээллээр гараад байгаа хүмүүсийг танил ч юм шиг санагдаад сонгочихдог байж магад шүү хэхэ.

  • 12456789 (June 02, 2016 10:29:14 am )

    Дэлгэц, дэвжээ ашиглаж олны танил болоод одоо Төрийн сэнтий рүү зүтгэж байгаа хүмүүсийг сонгохгүй байх хэрэгтэй. Хүн байх газраа л байсан нь дээр дээ. Сарангэрэл, Оюунчимэг, Анужин гэх мэт хөтлөгчид, Наараа, Жавхлан, Эрдэнэтунгалаг, гэх мэтийг дэмжсэний хэрэггүй ээ.

  • Anonymous (June 02, 2016 10:32:06 am )

    Зочин (139.5.219.13)
    Erdenetungalagaa!
    UIH bol urlagiin taiz bishee!
    Ireh 4 jild ene ulsiin ediin zasgiig garz bagatai avch garah bag heregtei bainaa!
    Chi bol sain duuchin, gehdee ”esgii hiih gazar nohoi hereggui” gej saihan ug bii!
    Neree tatchih, harin orondoo neg sain ediin zasagch, esvel huulich songoh erhiig mini neegeed uguuch! Bayarlalaa

    • зочин (June 02, 2016 12:35:02 pm )

      Асуудал нь Эрдэнэтунгалагтаа биш байхоо. Гол нь намдаа байгаам биш үү

  • zochinzoch (June 02, 2016 10:46:31 am )

    Сонгуульдаа иргэн бүр туйлын хариуцлагатай оролцох нь чухал.Сонголтоо хэний ч хараат бус байдлаар нам эвсэл гэж туйлшралгүй, хувь хүн бүр өөрийн үзэл бодлоороо өгөх хэрэгтэй.Нэр дэвшигчид нь нэг нэгнийгээ болон сөрөг хүчнээ муулахгүй, хийсэн бүтээснийг нь харлуулахгүй, өөрийгөө болон намаа хий хоосон магтан дуулахгүй, харин хийж бүтээх ажлаа бодьтой, тооцоо судалгаатай, үнэн зөв танилцуулахад л болно.Ингээд л авсан саналын тоогоор сонгуулийн үр дүн илэрхийлэгдэн гарна.СОНГОГЧИД ТА БҮХНИЙ ГАРТ-СОНГУУЛИЙН ЭРХ, БОЛОМЖ БҮГД байна.АМЖИЛТ ХҮСЬЕ

  • монгол (June 02, 2016 11:14:22 am )

    Хэн нэгнийг дэмжиж бичвэл иа буруутан болно гэдгийг анхаарна уу
    Харин санаа чинь зөв байна. Хэнийг сонгохыг ард түмэн шийднэ.Үндсэн хуулиар эрх олгосон учир ажил мэргэжилээр нь хүнийг ялгаварлах нь буруу. Их хуралд зөвхөн хуульч эдийн засагч , намын дарга нар байх албагүй. Харин ичих булчирхайтай, ухаалаг, боловсролтой, эх оронч , хорвоогийн үнэнг мэддэг Монгол цустай хүмүүсийг сонгоосой

  • монгол (June 02, 2016 11:15:26 am )

    Хэн нэгнийг дэмжиж бичвэл та буруутан болно гэдгийг анхаарна уу
    Харин санаа чинь зөв байна. Хэнийг сонгохыг ард түмэн шийднэ.Үндсэн хуулиар эрх олгосон учир ажил мэргэжилээр нь хүнийг ялгаварлах нь буруу. Их хуралд зөвхөн хуульч эдийн засагч , намын дарга нар байх албагүй. Харин ичих булчирхайтай, ухаалаг, боловсролтой, эх оронч , хорвоогийн үнэнг мэддэг Монгол цустай хүмүүсийг сонгоосой…

  • БИТГИЙ ХУДАЛ ЯРЬ (June 02, 2016 11:17:25 am )

    ЖАНЦАН Л ТАТГАЛЗСАН БОЛОХООС ЛХАГВАА ТАТГАЛЗААГҮЙ Ш ДЭЭ. ХУРАЛ ТАСАЛВАЛ, ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДВОЛ ШУУД ЭРГҮҮЛЭН ТАТДАГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

  • 12456789 (June 02, 2016 11:35:08 am )

    МАН-ын дархан аварга Бат эрдэнэ, Дархан аварга Сүхбат, аварга Сумьяабазар, Хөтлөгч Анужин, Оюунчимэг, Сарангэрэл, АН-ын Олимпийн аварга Түвшинбаяр, дуучин Эрдэнэтунгалаг, гэх мэт нөхдүүд ёстой дэлгэц, дэвжээгээ ашиглаад Төрийн Сэнтийд заларханаа, Эд нар биднийхээ амьдралыг мэдэх үү, Төрийн ажлыг Урлаг-спортын шоу гээд ойлгочихсон нөхдүүд шив дээ. Иргэд та нарыг яахаа мэдэх байхаа

  • новш (June 02, 2016 12:39:55 pm )

    НИЛЭЭДГҮЙ САЙН МЭДНЭ ГЭЖ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? МЭДДЭГГҮЙ ЮМ БИШ ҮҮ?

  • монгол (June 02, 2016 1:17:16 pm )

    Ярих нэг өөр дуулах, барилдах бол бүр өөр гэдгийг энэ тэнэгүүд ухаараасай. Эрдэнэтунгалаг болон бөхчүүдэд УИХ-ийн суудал их л гоё тайз, бөхийн дэвжээ шиг харагдаа юм боловуудаа. Байх газартаа байгаач тэнэгүүдээ.

  • зочин зочин зочин зочин зочинзочин зочин зочин зочин зочин зочин зочин зочин зочинчинзочин (June 02, 2016 1:20:05 pm )

    Хүн чаддаг юмаа хийх хэрэгтэй жишээ нь Эрдэнэтунгалаг дуугаа сайхан дуулаад яваад байна улс төр гээд явбал чадахгүй шүү дээ Түүний оронд аав Гаваасүрэнг соль гэж хэлээрэй.

  • зочин зочин зочин зочин зочинзочин зочин зочин зочин зочин зочин зочин зочин зочинчинзочзочинин (June 02, 2016 1:26:46 pm )

    Ичих булчирхайгүй хүмүүсийг сонгууль өөрөө намууд төрүүлээд байна. 4 жил болоод ийм хүмүүс гараад байвал монголоор дүүрэн ичих булчирхайгүй хүмүүс болно доо
    яана. ер нь урлаг, спортын хүмүүс төрд гараад ирвэл шинэ жил наадмаар сайхан шоу хийх гээд ингээд байгаа байлгүй. Уул эсгий хийх газар юу гэдэг билээ…..

  • Хил (June 02, 2016 3:11:37 pm )

    УИХ хууль баталдаг гэдгийг санагтун. Дараагийн сонгуулиар нэр дэвшигчид ойлгох биз. Сонгогчид бид нарт ч гэсэн буруу байгаа шүү.

  • t (June 02, 2016 7:23:57 pm )

    Deerh ni suudla olohgui bol doodoh guidle olohgui gej yanda ene aihtar hun chanargui luivarchid torin erh barij bna

  • zochin (June 02, 2016 10:27:42 pm )

    ARD Tumen Horin heden jil iduullee turiin tushee tumnii Elch gedeg Chin bayajih sonirholtoi tolgoi muutnuud hereggui zuvhun Idej l chaddag gedgiig haruullaa medee medeelel muutai etcheg eh ah duu naiz nartaa heleerei zaluusaa bidend iim oligtoi nomiin huudas ch erguuleegui yumnuud hereggui shuu buh hutlugch duuchin ogt hereggui uursduu bayajih argaa oldgiin bgaa biz ard olnoor demjuulne gej buu gorid namd ugsun mungu Chin garz l boloh baihdaa

  • Ядуу монгол (June 02, 2016 11:16:09 pm )

    Луйварчдыг бүү өмөөр

  • зочин (June 03, 2016 8:18:46 am )

    харх овгийн галбадрах гэдэг гичий чи бүү донгос саваагүй нохой саранд хуцна гэж чи дут юу ярихаа чамаар заалгах уу бөхчүүд янханууд луйварчид гэмт хэрэгтнүүд орилоочид хумсаа нуусан авилгачид чам шиг бөгс долоогчид л гаргаж ирж байгаан

  • huygaa (June 03, 2016 9:00:33 am )

    Ene hun niitlel ch yumuu neg hachin yum bichdeg terniigee boloiroi terniig chin bid nar 10n jild bichdeg baisan

  • аниа (June 03, 2016 12:56:20 pm )

    ОЛОН ЮМ ЯРЬЖ, БИЧИЖ БАЙХААР СОНГОХГҮЙ Л БАЙВАЛ БОЛОО БИШ ҮҮ, НЭР ДЭВШЭЭД ТЭНЭГТЖИЛ БАЙГ,

  • зочин (June 03, 2016 3:18:33 pm )

    Төрд олонхи нь төрийн алба олон жил хашсан туршлагатай хүн. дээр нь эдийн засагчид.хуульчид мэрэгжил мэрэгжилээс мэрэгшсэн буюу тэр ажлын зовлонг мэддэг хүмүүс баймаар байгаа юм.Одоо бол мөнгөтэй хүмүүсийн их хурал болоод байна.Мөн нам доторхи бүлэг нэртэй бүлэг хүмүүсийн амбиц хөөсөн хувийн эрх ашиг илүү хөөцөлдсөн ажил хийгээд байх шиг.Энэ сонгууль мөнгөтэй хүмүүс тэдний гар хөл бага гараасай гэж хүмүүс хүсч байна..

  • zochin (June 04, 2016 7:57:21 pm )

    Garaad tenegtej l baig gej yu uariad bgaan Bid yum hiij chadah humuusiig gargaj eh ornoo hugjuulj amidarmaar bna iim humuus l yugaa ch medehgui gargaad bdag bh ni

  • Songogch irgen (June 05, 2016 4:13:12 pm )

    Хэн нэгнийгээ их муухайгаар /тэнэг,мал г.м/ дуудах хэрэггүй л дээ.Учир нь хуулиндаа хэн ч нэрээ дэвшүүлэх эрхтэй гэдгийг сана.Харин би энэ ИХ-д нэр дэвшээд юу хийх вэ,миний хир хэмжээ,оюуны потенциал ямар билээ гэдгээ бодох хэрэгтэй.Бөхийн зүлэг ногоон сайхан дэвжээ нэг өөр,хөгжмийн нот бармад дуулах нэг өөр ертөнц шүү дээ баагий нараа.Гэхдээ хаширсан сонгогчид бүхнийг гадарлах болсон.

antalya rent a car