Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч, доктор Д. Загдсүрэн ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны дарга, улсын аварга Г.Эрхэмбаярыг олимпын “Алтан очир” одонгоор шагналаа.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, хурандаа цолтой, 38 настай Г.Эрхэмбаяр нь 1989 оноос чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. 2011 оны улсын наадамд 1024 бөхөөс 9 давж үзүүрлэн арслан, 2013 онд 9 давж түрүүлэн аварга цол тус тус хүртсэн билээ.
Түүнчлэн жюү жицү барилдааны төрлөөр тив, дэлхийн хошой аварга цолтой. ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо нь чөлөөт бөх, жүдо, байт харваа, хүндийг өргөлт, сагсан бөмбөг, волейбол, буудлага, тэшүүр, шагайн харваа, үндэсний бөхийн төрлөөр 30 шахам тамирчдыг дэмжиж ажилладаг юм хэмээн Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.
Холбоотой мэдээ
-
Zochin (June 01, 2016 4:29:31 pm )
Mundag tamirchind bayar hurgej amjilt hurgie. Ih hurald bitgii ner devsheerei. Ard tumen baharhliig huleesen tamirchin shuu.
1 Comment