antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 31, 2016 22 comments

Улс төрчдийн халуун ам бүлтэй танилц /Фото/

нийтлэсэн Admin

Хувийн амьдралаа тэр бүр ил болгодоггүй улс төрчид сонгууль дөхсөнийг илтгэж, фэйсбүүктээ гэр бүлийн зургаа дэлгэснийг уншигч та бүхэнд сонирхуулж байна

-УИХ-ын дэд дарга М.Энхболдынх охин хүү хоёртой.  Хэвлэлд ам нээдэггүй  гэргий Ж.Туяацэцэг нь  ШУТИС-д багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, захирлын албыг хашсан зөвлөх инженер, техникийн ухааны доктор, дэд профессор  гээд баялаг намтартай юм байна. МАН-ын дарга М.Энхболд энэ жил Төв аймагтаа өрсөлдөнө.

-Нийслэлийн МАН-ыг энэ сонгуульд удирдаж орох Ц.Сандуй даргынх дөрвөн хүүхэдтэй өнөр айл

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад 2012 оны УИХ-д жагсаалтаар орж ирсэн  М.Батчимэг энэ удаад Эрдэнэтэд нэр дэвших сурагтай. Гэр бүлээ барагтай бол ил гаргадаггүй эрхэм гишүүн нөхөртэйгөө 13 настайгаасаа үерхэж эхэлсэн тухайгаа нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Тэд гурван хүүхэдтэй, том охин нь тусдаа гарч гэр бүлтэй болжээ.

-“Лектор” төвөөр овоглон улс төрд орж ирсэн Ц.Баатархүү Чингэлтэй дүүргээс НИТХ-д сонгогдсон. Энэ жил бас Чингэлтэйдээ тоосоо өргөх тэрээр сошиал ертөнцөд өөрийнхөө сурталчилгааг хийх тал дээр тун мэдрэмжтэй нэгэн.

-Д.Бумбаяр зааны гэргий Ц.Одонтунгалаг АН-ын эмэгтэй улс төрчдийн тоонд багтдаг хуульч бүсгүй. НИТХ-ын тэргүүлэгч эл бүсгүй “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийг удирдаж байгаа бөгөөд УИХ-ын сонгуульд Увс аймагт өрсөлдөх сурагтай.

-Гадаад хэргийн дэд сайд асан Н.Оюундарь Сэлэнгэ нутагтаа өрсөлдөхөөр бэлтгэлээ тун чамбай базааж яваа. “Blue Mon” группийг удирддаг түүний нөхөр Ц.Чингис нь бүжигчин мэргэжилтэй, тэд 10 жилийн сурагч байхаасаа дотносон гэр бүл болжээ.

-НИТХ-ын тэргүүлэгч “эко хатагтай” Б.Саранчимэг энэ жил УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. ЗХУ-д оюутан  байхдаа гэр бүлээ батлуулсан ч хуримын даашинз өмсөж чадаагүйгээ “нөхөж”,  оюутан цагийн мөрөөдөл Италийн Сан-Ремо хотод 25 жилийн ойн мөнгөн хуримаа хийжээ.

-“Оргил”худалдааны төвийн Ганбаатар хэмээн олонд танигдаж буй энэ эрхэм Баянгол дүүргээс УИХ-д баараггүй сонгогдоно хэмээн зүтгэж яваа.   2012 оны  сонгуульд НИТХ-д гарч ирсэн МАН-ын цөөхөн нэр дэвшигчдийн нэгийг бодоход улс төрд цоо шинэ хүн биш бололтой.

“Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай Орхон аймагт нэр дэвшихээ зарлаж, ноднингоос хойш тийшээ гүйдэлтэй болоод буй. Сүүлийн үед гэр бүлээрээ очиж сонгогчидтой уулзалт хийн, хүүхдэд зориулсан ном бичиж өрсөлдөгчиддөө байхгүй давуу талуудаа ашиглаж явна.

“Их засаг” –ийн өв залгамжлагч Н.Учрал энэ сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөнө. Хэнтий аймагт нэр дэвшинэ хэмээн хөрөнгө хүч хаясан ч хуваарилалт өөр болсон бололтой. Сонгогдвол ойрын үед УИХ-д гараагүй хамгийн залуу төрийн түшээ болно.

УИХ-ын гишүүн О.Содбилэг энэ жил Орхон аймагтаа нэр дэвшинэ. Өнгөрсөн сонгуулиар “Монгол улсын төлөө зүтгэе” хэмээх час хийсэн зохиолтой телевизийн шторкоороо нэлээд оноо авсан тэрээр дөрвөн жилийн хугацаанд тойрогтоо  олон хандивын ажил хийсэн. Түүний гэргий Э.Туул нөхрийгөө бодоход сошиал ертөнцөд чамгүй олон фентэй, маркетинг сайтай бүсгүй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • burhaaan (May 31, 2016 4:20:10 pm )

    uchirliig demjij bna

  • Anonymous (May 31, 2016 4:29:51 pm )

    naranhuugiin hamaatan avgai hudlaa mod tarilaa geed l dongsood bdag! unen heregtee UB-g undnii usgui bolgoh zamiin tsug tegshilcheed balai avgai hiij yarij bgaa hoyor ni ald delem baitgua zuruud bhaad ichihgui uuriiguu eco ene teree geed guigeed bh yumaa? luivarchin mini dunjingargaa nuraachih tegvel ………

    • Anonymous (May 31, 2016 5:03:08 pm )

      чи тэнэг юм уу,2 цэхэр чинь хардаггүй юм уу,ишш чааваас чамд тийшээ очоод үзчих автобусны мөнгөгүй шаар байгаа даа эсвэл хөдөөний халтар бацаан

  • Anonymous (May 31, 2016 4:46:51 pm )

    ene buhiin avgai ajilaa ugsun nertei mashin tergee unaad uruuguu ch tugjeed huleelgej ugsun yum bhgui bgaa! ene hunii huviin compani yum blgui dee!?ene avgain bugs dologchid ni songuuliin ajil geed tsalintai chuluu uguud daguulaad zolbirch bgaa davarchihsan avgai bnaa batuulee!!! shalgdag gazar gej bdgui yum bol uu?

  • zochin (May 31, 2016 5:28:58 pm )

    Uamar ch hereg bolohgui

  • zochin (May 31, 2016 8:30:53 pm )

    end baigaa ylsyyd setgeld 1 l byyhgvi bna m enhboldiig erunhiilugchd songomoor bna amarjargaliig e s d

  • Anonymous (May 31, 2016 10:33:00 pm )

    batuul ene avgai hoyor nogoon uut,tsetseg mod g.m hugiin yum hiisen dur esgeed hol yavahgui ee! unen shuu! ene zavaan avgaigiin nuhur gej tag nusaa gojulsan huduunii yum gaalid orj bsan sanagdah yum odoo tanihdhaar bolson blee. us chandmani erdene gej sonsoj bsan bol uu? tarhiii turaltai teneg avgai bn daa huurhiis.

  • согтуу (June 01, 2016 12:18:17 am )

    бөхийн авгай идэж цадахгүй жинхэн уйвайгүй тэнэг гии чийй

  • Anonymous (June 01, 2016 6:29:17 am )

    Манан энхболд их зэвуун лалар даа !!!!!! Тороос баяжисан газрын хулгаач даа хамаг онготэй оодтэй газар хулгаалж зарж одий зэрэгтэй сайн хуний буянаар торд орж еронхий сайд хуртэл явсан дээд зэрэглэлийн хулгаач лувирчин ичих хэрэгтэй эрийн сайнаар баЯжисан хун биш монголчууд аа биднээс хулгаа хийсэн жинхэн зэвуун гар битгий сонго одоо болно тороос зайлах хэрэгтэй ичмээр хулгаач гэхэд багадан ман торд гарвал монгол бурэн дампууралаа зарлан буу !!! Гое угэнд хуурт ард тумэн Минь бидэнд зовол сонголт хэрэгтэй шуу!!!!!!!!!!!! Анхаарах хэрэгтэй лувирчид аас!!!!!!!!!!!!!!!!!!

  • Bdorj (June 01, 2016 9:27:50 am )

    Ub iin hamag gazar zarsan Mie Enkhbold, Sandui 2 bol uygaaraa gaihuulahav dee alval taarna ene 2 g

  • Oyun (June 01, 2016 9:57:38 am )

    Orgiliin Ganbaatariinh saihan ger bul bna. Az jargal husii. Turiin oi sanamj gej saihan nevtruuleg hiij baigaa ni jinhene tsag uye olson goe nevtruuleg bolj bna Amjilt husii. Daanch manai toirgoos ner devsheegui bolohoor yaj demjihee medehgui l bna

  • Mon-Uranii naranhuu (June 01, 2016 11:54:05 am )

    zuun talid ni dunjingarav baruun talid ni tsetserlegt hureelen naad luivarchin tsadtsan avgaigaa sharhadand hevtuuleechee! Ard tumen teneg bishuu!!!

  • үнэнч (June 01, 2016 3:19:30 pm )

    :УИХ д ороод л мөнгө л идэх гэж байгаа биз. Эд нар улс эх орондоо юу ч хийхгүй. Гэмт хэрэг хийгээд хуулиар хамгаалуулах гэж орж байгаа ш дээ. УИХ, ЦЭЦ 2 гэмт хэрэгтэнгүүд нуугддаг үүр АТГ тэднийг хамгаалдаг газар

  • Ар; (June 01, 2016 10:23:29 pm )

    Тэр УБ хотын газрын албаны дарга асан Сандуйг УИХ -д оруулж болохгүй. Ясны авилгач нөхөр, УБ -ын газрыг зарж баяжаад оффшорт хийчихсэн гар шүү дээ.

  • zochin (June 01, 2016 11:41:19 pm )

    uchraliin avgai goyo busgui bna

  • зочин (June 02, 2016 8:20:45 am )

    Энхболд гэж хүн 20-иод жил төр барилцаж Улс орон, ард иргэдийнхээ төлөө дорвитой зүйл юу хийв , Би энэ төрд ажиллаж байх хугацаандаа ажил, албан тушаалаа ашиглаад гарт баригдаж нүдэнд харагдахаар улс орон
    ард иргэдэдээ тус болохуйц ийм ийм зүйл бүтээн байгуулсан гээд хэлээд, үзүүлчих зүйл байна уу, байхгүй л байхгүй юу, зөвхөн намынхаа төлөө, ажиллаж, , өөрөө баяжиж хөрөнгөжсөн МАНАН энэ 20-иод жил улс орноо өрөнд оруулж шавартай хутган, ард иргэдийнхээ амьдралыг доройтуулчихаад өнөөдөр инээгээд сууж байна ард иргэдийнхээ зовлонгоор тоглосон та бүхэн удахгүй уйлах цаг ирнэ бид үгүй гэхэд бидний хойч үе та нарыг хатуу шийтгэнэ, Бурхан ч та нарыг хатуу цээрлүүлнэ ,

  • Төг (June 02, 2016 8:55:01 am )

    МАН-ын дарга М.Энхболдыг дэмжиж байна. Танай намыг байхад ард иргэдийн амьдрал сайхан байдаг юм байна. Амжилт хүсье. Ялна гэдэгт итгэж байна.

  • Иргэн (June 10, 2016 2:44:22 pm )

    МАН буурьтай байхаа. Эргэж буцаж шарваганах нь гайгүй байх.

  • Anonymous (June 11, 2016 11:39:08 am )

    MAH demjii ilvv ihiig hiij chadah nam ideed uugaad shalchignaad baihgvi. ner ulsiinhaa neriig anduurdag namaas 100%deer

  • miji (June 12, 2016 7:22:44 pm )

    Orgiliin Ganbaatariin ehner baigaa yum u.4 ohintoi 1 huutei yum bolov uu,esvel zuun taliinh ni huuhen duu ni yum u ohin ni yum u bur uchriig ni olsongui.

  • miji (June 12, 2016 7:24:53 pm )

    baatarhuugiin ger bul ih erhemseg agaad goe haragdaj bn.yamar huurhun ehnertei yum be

  • ХЭХЭ (June 16, 2016 5:25:17 pm )

    Энэ дотор М.Энхболдоос өөр улс төрч алга даа.Бусад нь өөрсдийгөө улс төрч гээд зургаа өгөө юм байхдаа.Ичдэггүй хүнийг улс төрч гэдэггүй л юм.

antalya rent a car