antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 31, 2016 25 comments

Төрийн түшээд үзэж буй төрлийн холбоотой эрхмүүд

нийтлэсэн Admin

1dbf18bb7757951eoriginal

  Монголын төр энэ удаагийн сонгуулиар үзэж болох юу л байна бүгдийг нь үзлээ гэж хэлж болно. Магадгүй үүнээс илүү эрээ цээргүй тэнэглэл гэж байдаг ч байж болох юм. Сонгууль болохоос бараг сар гаруйтай нь өмнө сонгуулийн хуулиа өөрчилж, жижиг 76 тойрог болгосон. Гэнэт УИХ-ын даргын захирамжаар чуулганаа хаасан. Мөн энэ сонгуульд түүхэнд байгаагүй олон бие даагч өрсөлдөхөөр болсон. Нийтдээ 89 бие даагч бүртгүүлжээ. Мэдээж үүнээс олны танил хүмүүс цөөнгүй.

Улс төрийн намуудаас ч энэ сонгуульд хэний ч таамагт байгаагүй олны танил урлаг, спортын байв. Уг нь өөр өөрийнхөө салбараа хөгжүүлээд амжилтад хүрээд явж байвал заавал тэр төрийн ордонд суудал бөглөхийн хэрэг юу байна.

Мөн энэ удаагийн ээлжит сонгуульд төрсөн ах, дүү, баз хүргэчүүд, худ ургууд гээд төрөл садны холбоотой эрхмүүд өрсөлдсөн тойргууд нэг хоёроор тогтсонгүй. Гэхдээ гэр бүлийн гишүүд өөр өөр намаас нэр дэвшиж буй нь бүр ч сонирхолтой. Ямартаа ч “Хоёр өөр нам байгаад хэн нь ч ялсан хамаагүй нөгөө хэн гуайн хүргэн л УИХ-ын гишүүн болохоос цааш” гэх шог яриа ч гараад амжив. Ингээд сонгуульд нэр дэвшиж буй ураг, төрлийн холбоотой эрхмүүдээс цухас танилцуулж байна.

Д.Батцогт VS С.Бямбацогт

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Батцогт нарыг 1 айлын баз хүргэчүүд гэдгийг мэдэхгүй хүн тун ховор. Хоёр хүргэн нь УИХ-ын гишүүн азтай хадмуудтай гэж ярих хүмүүс ч цөөнгүй. Тэд хоёуулаа Ховдынх бөгөөд УИХ-ын 2012 оны сонгуулиар Ховдод ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болсон. Тэгвэл мөн энэ удаагийн сонгуулиар базууд Ховд аймгийн 35 дугаар тойрогт АН, МАН-өөс өрсөлдөхөөр тов гарчээ.

Б.Сүрэнжав VS А.Сүхбат

Увс аймгийн 33 дугаар тойрогт УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай өрсөлдөх чадалтай аавын охиноор тодроод байгаа нэр дэвшигч бол дархан аварга Х.Баянмөнхийн охин Б.Сүрэнжав. Нэгэн цагт аав нь дэвшиж очсон ч бүдэрч байсан тойрогт Б.Сүрэнжавыг АН-ынхан илгээжээ. Тэгвэл нөгөө талд Х.Баянмөнх аваргын экс хүргэн дархан аварга А.Сүхбат МАН-аас Төв аймагт нэр дэвшиж явна. Нэгэн цагт хадам, хүргэн гэгдэж явсан хоёр ийнхүү хоёр талд хоёр өөр намаас сонгуульд нэр дэвшиж байна. Үндсэндээ өрсөлдөгч хоёр намаас нэр дэвшиж байгаа учраас тойрог өөр ч өрсөлдөгчид болчихоод байгаа юм.

Ш.Батсамбуу VS Ш.Сайхансамбуу

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас Завхан аймгийн 18 дугаар тойрогт УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсон бол түүний дүү Ш.Батсамбуу яг энэ тойрогт ахынхаа хуучин намаас нэр дэвших мандат өвөртөлсөн. Тэд ийнхүү 1 тойрогт өрсөлдөхөөр болсон нь олон хүнийг гайхшруулж байна. Ямартай ч энэ мэтчилэн олон сонирхолтой тойрог хуваарилалт энэ удаагийн сонгуулиар бий болж байгаа нь нэлээд өрсөлдөөн өрнүүлэх шинжтэй. Улс төр гэдэг базууд гэлтгүй төрсөн, гарсныг хүртэл өрсөлдөгч болгож чаддаг хүчтэй тоглоом гэдгийг энэ жишээнээс харж болохоор байна.

Б.Саранчимэг VS Б.Наранхүү

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн гэх тодотголтой Б.Саранчимэг энэ удаагийн сонгуульд МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байгаа билээ. Тэгвэл түүний дүү “Мон-Уран”-ын Б.Наранхүү АН-аас Дундговь аймагт нэр дэвшиж байна. Б.Наранхүүгийн хувьд “Мон-Уран”-ы гэх тодотголоос гадна манлай уяач Э.Эрдэнэчулуунаас авсан шарга азаргаараа олонд танигдсан нэгэн. Харин түүний эгч “эко хатагтай”  тодотголын эзэн Б.Саранчимэг 2012 оноос НИТХ-ын тэргүүлэгчээр ажилласан юм.

Энэ мэт улс төрд орох хүсэлтэй ураг төрийн холбоотонгууд цөөнгүй байна. Хэнд итгэл хүлээлгэх нь сонгогчдын эрх учир сонголтоо зөв хийх нь таны ирээдүйн дөрвөн жилийн амьдралыг өөрчлөх чухал алхам байна гэдгийг бүгд эргэн санууштай.

О.Заяа 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • 1 (May 31, 2016 2:18:12 pm )

    Ямар нэгэн нам байх нь огт хамаа алга. Ах гарахгүй бол дүү нь гарна, баз гарахгүй бол би гарна. Эцсийн эцэст тойргийг гэр бүлээрээ л хуваагаад авчихаж байгаа юм байна.

  • 2 (May 31, 2016 2:44:24 pm )

    za odoo ingevel duusahgui blgui dee, yam, agentlag geed huduu oron nutagt bgaa bgaa, Mongol ulsaa yaj hugjuuleh gej bgaa n chuhal blgui dee, heduulee bilee bid chin 3 saya shde, ah duu nar n turd ajillana shde, 5 saya bsan bol arai ondoo, tegeed yahin gert neg l hun bolovsroltoi busad n ajilgui bh estoi yumuu

  • Сонгогч (May 31, 2016 3:14:29 pm )

    Дүүгээ золгох гээд очиход хөөгөөд явуулдаг монголоо алдсан хөгийн муу мөнгөөр нүдээ таглсан шуналын тулам бэрд Сайхансамбуу дүүгээ бусдтай нийлж золиосонд гаргахаар тухайн тойрог дээр нэр дэвшсэн. Бүрэлдэж бий болсон эхийнх нь алтан сав бузартаж ээж нь амьд болж чих нь халамцаж, өөд болсон бол яс нь өндөлзөж байгаа байхдаа. Ёс журмаа мэддэг жудагтай монголчуудаа энэ бузар амьтнаас хол явбал өлзий буян тань дэлгэрнэ гэдгийг хатуу анхаарах хэрэгтэйг анхаарах нь зөв

  • Irgen (May 31, 2016 3:21:29 pm )

    Ed nar odoo bolimiir yum. Ednii heniig ni ch bitgii songooroi.

  • Жирийн ард (May 31, 2016 3:23:50 pm )

    Сайхансамбуу хэлсэн үгэндээ хүрдэг, хүрэх гэж зүтгэдэг хүн. Сонговол завханчуудад л хэрэгтэй дээ

  • Anonymous (May 31, 2016 4:16:57 pm )

    Гэр бүлээрээ улс төрд орвол Саранчимэг Наранхүү 2 шиг хоёр өөр намд байвал үнэхээр үзэл баримтлал чиг шугамаа дагасан гэж бодож болхым… Бусад нь ч мэдэхгүй ээ

  • Anonymous (May 31, 2016 4:23:15 pm )

    Naranhuu law uls toriin uzel barimtlaliin huwid egcheesee oor teriigee ch ilerhiildeg.

  • Anonymous (May 31, 2016 4:48:46 pm )

    Saihansambuu A.Sukhbat Saranchimegiig demjij bn

  • Anonymous (May 31, 2016 5:11:02 pm )

    Саранчимэгийг дэмжиж байгаа шүү, тэр дүү мүү нь хамаа юув

  • Anonymous (May 31, 2016 5:14:02 pm )

    Саранчимэг гэж ҮЦХ-ийн дарга байсан эмэгтэй мөн үү? Мөн бол сүрхий хөдөлмөрч санагдсан шүү тэр хийсэн ажлыг нь харахааар

  • Anonymous (May 31, 2016 5:16:25 pm )

    Наранхүү ч тэр Саранчимэг ч тэр тун хөдөлмөрч залуус , сайхан сэхээтэн гэр бүл

  • Anonymous (May 31, 2016 5:18:58 pm )

    Саранчимэг хөөрхөн аядуухан ухаалаг бүсгүй дэмжинэ ээ

  • Пурэв (May 31, 2016 7:23:28 pm )

    Ах дуус аль ч нам ялсан нэг дивтааттай байх гэж бодсон болохоос элэнцэгийнх нь узэл бодол байхав

  • Anonymous (May 31, 2016 8:01:08 pm )

    Аимшигийн порно одууд зайлаасаи . Монгол мөхөх юм бна даа

  • Иргэн (May 31, 2016 8:56:31 pm )

    Наранхүүгийхэн төрд хэрэггүй бизнесээ хийгээд мөнгөө цуглуулаад явбал барваа . Энэ 4 жил гишүүн болоод юу хийсэн төрийн ажилд королла царайлчихаад таг дүлий шүү

  • Иргэн (June 01, 2016 12:50:21 am )

    Дур эзнээ голохгvй дунд чемег сvvжээ голохгvй гэж… Яасан ч еревдмеер юм бэ дээ энэ бvгд нэр дэвшигчид

  • 0000 (June 01, 2016 10:53:21 am )

    Сайхансанбууаас бусад нь хэрэгүй дээ

  • zochin (June 01, 2016 2:55:58 pm )

    neg n yalahgui bol nuguu n yalna.Ingeed uls butsaad l zawaarch bga yum da

  • Төв нутаг (June 01, 2016 7:25:42 pm )

    Манай аймгийнхан Сүхбатыг бараг л сонгохгүй ээ энэ хүн ялсан нам болгонд л орж явдаг боловсрол муу бараг байхгүй ийм л хүн ямар хууль батлах вэ

  • ZOCHIN (June 01, 2016 8:52:58 pm )

    altsgar cvhbataar tor yah wedee mongoliig samarsan an manan svirvvleh heregtei ard tvmen bitgii songo

  • ZOCHIN (June 01, 2016 8:54:31 pm )

    saranchimeg zailaa

  • ZOCHIN (June 01, 2016 8:55:03 pm )

    saihansambuu deer

  • zavhanaas (June 02, 2016 1:20:45 am )

    Ene saihansambuu guai duugee unagana geed sogtuu yriad yavj bdag ih l muuhai hun yum. Torson duugiinhee toirogruu ochij hun chanar yos judaggui gedgee batallaa. Taniig songoh irged, tand itgeh humuus, ahin huurtah zavhanchuud oldohgui l bolvuu. Zulai deer ni gishgej torson ah ni bna daa, sogtuugaar ih l muuhai yg yriad yavah yum. Duugee horlono, ter muu baas yu yum geed ih muuhai sanagdsan daa bidend. Torson duugee ingej gutaaj, devshuulehgui gej ulairch bgaa hun olon myangan irged bidniig toloolj,itgel daaj chadah ni yu l bol. Teneg bish shuudee bid chin

  • Anonymous (June 08, 2016 12:54:31 pm )

    harin ch saranchimeg garval ih yum hiine gj bodoj bna. ydj l nogoon baiguulamj ihsene. Busad ni bol hudlaa bardam am shaldan guy yu ch hiihku.

  • Anonymous (June 08, 2016 12:56:01 pm )

    Саранчимэгийг дэмжиж байгаа шүү. Дүү нь муу нэртэй байлаа гээд эгч нь тийм гэсэн үг биш. Амжилт

antalya rent a car