Онцгой байдлын албаныхан гал унтраах зориулалтын таван шинэ машинтай боллоо.
БНСУ-ын Хот суурин газрын аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгээс онцгойгийнхонд буцалтгүй тусламжаар гал унтраах хоёр, эмнэлгийн түргэн тусламжийн зориулалтын гурван автомашиныг өчигдөр хүлээлгэн өгөв.
Эдгээр автомашин нь 2004 онд үйлдвэрлэсэн, 30 гаруй мянган ам.долларын өртөгтэй юм.
Машинууд иж бүрэн тоноглол, аврагч, гал сөнөөгчийн өмсөх хувцас, галын хошуу, хоолой зэрэг дагалдах тоноглол, багаж хэрэгсэлтэйгээ иржээ.
ОБЕГ-ын удирдлагууд буцалтгүй тусламжаар ирсэн машинаа Булган, Говьсүмбэр, Дундговь аймагт хуваарилахаар болсон байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.