antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 31, 2016 5 comments

Чадын Ерөнхийлөгч асанд бүх насаар нь хорих ял оноожээ

нийтлэсэн Admin
527-1464664483x
ДАКАР. /KAZINFORM/. Африкийн тусгай шүүх Чад улсын Ерөнхийлөгч асан Хиссене Хабред өчигдөр бүх насаар нь шоронд хорих ял оноожээ.
Бэлгийн хүчирхийлэл, аллага, хүний наймаа, хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн бусдад эрүү шүүлт тулгасан гэх үндэслэлээр түүнийг шүүх хурал болж, гэм буруутай болохыг  нь тогтоосон байна.
Чадын Ерөнхийлөгч асан 15 хоногийн дотор давж заалдах эрхтэй аж.
Түүнд ял оноосны дараа хохирогчид болон амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн баярлаж, бие биенийгээ тэвэрч байжээ.
“Чад болон Африкийн хувьд энэ бол түүхэн өдөр. Африкийн нэг улсын төрийн тэргүүнийг Африкийн өөр нэг улсад шүүн гэм буруутайг нь тогтоосон анхны тохиолдол боллоо” гэж хохирогчдын төлөөлөл болох Ямасоум  Конар ярилаа.
Мөн тэрбээр “Энэ нь Африкийн бусад дарангуйлагчдад сургамж болно” гэж нэмж хэлэв.
Африкийн тусгай шүүхэд Чадын Ерөнхийлөгчийг шүүх хурал 2015 оны долдугаар сарын 20-нд эхэлж, өнгөрсөн хугацаанд нийтдээ 93 хүнээс гэрчийн мэдүүлэг авчээ.
Өдгөө 73 настай Хабре 1982-1990 онд Чадыг удирдаж байсан аж.
Тус улсын одоогийн Ерөнхийлөгч Идрисс Деби Итно түүнийг түлхэн унагаасны дараа тэрбээр Сенегал руу зугатжээ.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • зочин (May 31, 2016 1:37:50 pm )

    элбэгдоржийг бас ард түмэн олны нүдэн дээр буудаж алах хэрэгтэй

    • Anonymous (May 31, 2016 6:28:01 pm )

      yorooloor bolog.elbegdorj uxvel mongol xogjino oo

  • Anonymous (May 31, 2016 8:06:34 pm )

    Хужаагийн шээс Элбэгдоржийг цаазлах биш бүх насаар нь хорих хэрэхтэи

  • ZOCHIN (May 31, 2016 9:41:15 pm )

    ELBEGDORJ HUN ALJ HUCHIN HIIGEE YU.HARIN CH ABILGAL JOOHON CH GESEN ILREH HANDLAGATAI BOLSONSHUU. CHADIIN ERONHIILOGCHIIN HAMAATAHGUUD AA …

    • zochin (June 01, 2016 11:09:32 am )

      ebe mongold or tavij,huviin ambitsaa hooj,hudlaa yarij,ard tumniig hoshgiruulan huurch,zugaalahaas uur dorvitoi yu hiisen be? tegeed deer n asar ih os sanaj yavdag sanaa muutai ,mongoloo gesen setgelgui hun bna gedgiig n odoo mongoliin zolbin nohoi n ch hurtel medeheer bolloo shd. tegeed tuunii gar hol bayartsogt metiin humuusiin uildel arai l heterlee.”china mongolia ” geed bichchiheed anzaarsangui geed yavj bgaa hun er n mongol hun mon yum bolov uu? ta uund tegvel hariulaach?

antalya rent a car