Улсын дээд шүүхээс СЕХ-ны шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэж, эцсийн шийдвэрийг гаргасан тул манай нам сонгуульд оролцоно гэх зүйлийг ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг хэлсэн. Тэгвэл тус намын ерөнхий нарийн бичгийн дарга М.Хүрэлсүх өөр зүйлийг хэлж байна. Тэр хэлэхдээ “Шүүхийн шийдвэр ИЗНН-ыг сонгуульд бүртгэх ёстой гэж гарсан. Намын дарга Ц.Ганхуяг ИЗНН УИХ-ын сонгуульд оролцох боломжтой гэж яриад байгаа. Гэхдээ Үндэсний хорооноос ИЗНН нь УИХ-ын сонгуульд Ардчилсан намыг дэмжиж оролцоно гэдэг шийдвэрээ нэгэнтээ гаргачихсан шүү дээ. Хэрвээ УИХ-ын сонгуульд дангаараа оролцоно гэх юм бол анхан шатанд энэ асуудлыг эргэж ярих шаардлагатай болно, улмаар Үндэсний хороогоо зарлан хуралдуулж таарна” хэмээн хэлсэн байна.
Намын дарга Ц.Ганхуяг хэлэхдээ “Шүүх хурал хоёр шаттай явагдсан. Өнөөдөр буюу тавдугаар сарын 30-ны байдлаар Улсын дээд шүүхийн шүүх хурал болж, хяналтын журмаар шийдвэр гаргасан. УДШ-ийн шийдвэр бол эцсийн шийдвэр юм. Тиймээс манай нам 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох эрхтэй боллоо. Бид нэгэнт хууль ёсны дагуу буруугүй гэдгээ тогтоолгосон тул ойрын хоёр, гурав хоногт багтаад нэр дэвшүүлэх ажиллагаагаа явуулна.” гэсэн юм.
Б.Тамир
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочзочининЗоЗоЗочинчинзочинчизочиннЗочин (May 31, 2016 8:21:17 pm )
Сайн ахынхаа нэрээр улс төрд орж ирсэн энэ авгай одоо зайлах болсон.Ер нь юу хийсэн авгай вэ.Сайд ч хийж үзлээ.Одоо болсон ш дээ.Ядаж л албан тушаал эрх дархаа ашиглаад ахынхаа алуурчныг ч олж чадсангүй ш дээ.Сүүлчийн арга нь Энхболдын тэлээнээс зүүгдэж үзэж байх шиг байна.ИЗ нам энэ авгайгаас салах хэрэгтэй.
-
LAM (June 01, 2016 11:56:20 am )
HurelSuh lalaraa hezee tegj shiidsenii
-
zol (June 02, 2016 9:40:26 am )
ene jiliin songuuli bas l MAHAH-giin yalalt yum shigee, 2 nam hoorondoo tohiroo hiigeed bga yum bish uu, Manangaas zaabal gargah hunii ursuldugch ni nuguu namiin sul hun bh jisheetei, ene tohirood bga asuudliig l ene songuuliar halmaar bna, jishee ni erdenetungalag olnii tanil gedgeeree zugeer l mungunii biznes hiij neree oruulj baigaa bh, Baynmunh abargiin ohin ch gesen dee mungunii biznes hiigeed l 2 namiin tohiroon dund namirch yabaa humuus. unah ni oilgomjtoi, nuguu ursuldugch ni yalah ni oilgomjtoi, iimerhuu bdlaar oligarhiud on damjin turd suuj bayjij bgaag boliulah heregtei.
3 Comments