antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 30, 2016 3 comments

Ц.Ганхуяг: СЕХ манай хүмүүсийг бүртгэж авах ёстой

нийтлэсэн Admin

fa906315-5a40-48b3-9bbe-23aa58289da6_500x500ИЗНН-ынхан УИХ-ын сонгуульд оролцох эрх зүйн боломжтой болсон гэх мэдээллийг хүргэсэн билээ. Тэгвэл тус намын дарга Ц.Ганхуяг шүүхийн шийдвэрийн талаар хэлэхдээ “Шүүх хурал хоёр шаттай явагдсан. Өнөөдөр буюу тавдугаар сарын 30-ны байдлаар Улсын дээд шүүхийн шүүх хурал болж, хяналтын журмаар шийдвэр гаргасан. УДШ-ийн шийдвэр бол эцсийн шийдвэр юм. Тиймээс манай нам 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох эрхтэй боллоо. Бид нэгэнт хууль ёсны дагуу буруугүй гэдгээ тогтоолгосон тул ойрын хоёр, гурав хоногт багтаад нэр дэвшүүлэх ажиллагаагаа явуулна.” гэж байна. Уг нь бол УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг тодруулах хуулийн хугацаа дууссан учраас СЕХ тус намын нэр дэвшигчдийг бүртгэх нь хуульд нийцэх үү гэдэг асуудал бас гарч ирнэ. Тэгвэл Ц.Ганхуяг энэ талаар хэлэхдээ “Энэ асуудал бид нараас үл хамаараад СЕХ-ны буруутай үйл ажиллагаанаас болсон учир УДШ-ийн шийдвэрийг биелүүлж, манай хүмүүсийг бүртгэж авах ёстой” гэж байна.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • цэцэг (May 30, 2016 7:33:41 pm )

    Монгол төр уг нь нэг үзэл үйлээр цуг байж төр ард түмэний эрх ашигыг хангаж ажилах ёстой гэвч ийм ёс зүй монгол төрд алга төрийн бүх байгуулага хуулгүй мэт ажилаж байна

  • зочин (May 30, 2016 10:27:31 pm )

    Дээд шүүх,төрийн бүх байгуулага хуулгүй мэт ажилаж байна

  • zochin (May 31, 2016 7:17:17 am )

    unen hezeed yalna . SEH-nii buruu shiidver, zarim nohdiin urvalt, geh met olon saadiig amjilttai davsan ni IZNN bolon namiin darga Ganhuyagiig ard tumen bur nluu sain mederch baina. AMJILT HUSIE.

antalya rent a car