antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 30, 2016 7 comments

АН нэр дэвших хүмүүсээ З.Энхболд даргынхаа үзэмж, фракциудынхаа “шахалт”-аар тодруулав

нийтлэсэн Admin

Сонгуулийн тухай хуулийн дагуу энэ сарын 27-ны 00.00 цагаас өмнө намууд УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших эрхмүүдийг нэрсийг тодруулсан. АН, МАН, МАХН-ын эрх барих дээд байгууллагуудаа хуралдуулж 23 цагийг үед нэр дэвшигчдээ тодруулж батламжилсан юм.

МАН-ынхан Бага хурлынхаа өмнө Удирдах зөвлөлөө хуралдуулж хэнийг хаана нэр дэвшүүлэхийг шийдвэрлэсэн. Тэгвэл АН-ынхан ҮЗХ-ны хурал дээрээ асуудлыг эцэс болгов. Төрийн ордны хурлын танхимд болсон уг хурал нэлээд ширүүн уур амьсгал дунд өрнөсөн талаар эх сурвалжууд мэдээлж байв. Төрийн ордны хаалга бүрд хамгаалалт гаргаж ҮЗХ-ны хурал болсон танхимд гар утас болон интернэтийн сүлжээ унагагч байршуулсан талаар мөн мэдээлж байлаа.

Тэгвэл ҮЗХ-гоор тойргийн хорооноосоо сонгогдсон хүмүүсийн дунд нэлээд хэдэн өөрчлөлтийг хийсэн. Тодруулбал, Л.Цандэлэгийг Сэлэнгийн намын хорооноос нэр дэвшүүлээд байсныг Г.Эрдэнэтунгалагаар солив. Дуучин бүсгүйг хэн ч сонгуульд нэр дэвшинэ гэсэн таамаггүй байлаа. Тэр ч байтугай АН-аас түүнийг Сэлэнгэд нэр дэвших талаар зарим хүмүүсээс бусад нь зүүдэлсэн ч үгүй явсан. Мөн ҮЗХ-ны хурлын үеэр АН-ын энэ цаг үеийн хамгийн нуруутай улстөрч гэх үнэлгээг иргэдийн зүгээс хүртээд буй УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нэр дэвшихээс татгалзаж өөрийн нэрийг татаж авах нь тэр. Түүний оронд УИХ-ын гишүүн М.Батчимэг нэр дэвшинэ. Р.Амаржаргал гишүүн эмэгтэйчүүдэд боломж олгох үүднээс энэ шийдвэрийг гаргасан гэх.

Энэ мэтээр АН-ынхан дотроо нэлээд хагаралдаж байж арай л гэж нэр дэвшигчдээс хуулийн хугацаанд нь багтааж тодруулсанаа зарлав. ҮЗХ-нд бүртгэлтэй саналын эрх бүхий 228 гишүүн бүгд Төрийн ордны хурлын зааланд цуглачихаад З.Энхболд даргыг бараг 22 цаг өнгөртөл хүлээсэн. Шалтгаан нь тэрбээр олон фракциудтайгаа хэл амаа амархан ололцож чадахгүй байсантай холбоотой гэнэ. Фракциудын дарга нартайгаа хэд хэдэн удаа хуралдаж байж нэр дэвших гишүүдийнхээ нэрсийг тодорхой болгожээ.

Мөн АН-ын нэр дэвшигчдийг дарга нарынх нь хүрээнд шийдсэн бөгөөд ҮЗХ-ны гишүүдээрээ зөвхөн дэмжүүлэх “ажлыг” л хийлгэсэн гэнэ. Энэ хурлын ҮЗХ-ны хурлын үеэр АН-ын даргын нам доторх байр суурийг илтгэсэн гэхэд болно. Жишээлбэл, фракциуд нь өөрсдийн хүссэн хүнээ нэр дэвшүүлэхээр хурлыг хангалттай хойшлуулж цагийн тулгасан. Хоёрдугаарт, оффшор данстай нөхдүүдтэй тэмцэл хийхээ мэдэгдэж сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг бусад намуудаасаа уриалж байсан З.Энхболд дарга өөрийн намынхаа оффшортнуудыг тойргуудад хувааж илгээх нь тэр. Хамгийн том жишээ нь С.Баярцогт байв. С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй гэж суусан АН-ын дарга хэдхэн хоногийн дараа Сэлэнгээс С.Баярцогтыг нэр дэвшүүлэхээр “зоож” орхив. Ингээд АН-аас нэр дэвших хүмүүс даргынхаа үзэмж, нөхдийнхөө “шантаажаар” тойрогт өрсөлдөх эрхээ “өвөртөлж” өөрт оноогдсон аймаг, нийслэлээ зорьлоо.

Ч.Ган

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • найз (May 30, 2016 8:29:31 am )

    эрдэнэтунгалаг арай ч дээ нэртэйгээр нь дуучидыг хооронд нь өрсөлдүүлчихгүй юу дуугаа дуулаад явж байвал барав зүгээр ёстой хөх инээд хүрчлээ амаржаргал гэдэг мундаг улс төрчийг нэрээ татсанд харамсч байнаа

  • songohgui (May 30, 2016 8:30:47 am )

    AN hudalch hulgaich buh muu yum duursen hogiin saw boljee.

  • songohgui (May 30, 2016 9:59:25 am )

    AN muu muuhai buhneer duursen hogiin sav. Hamgiin tom lider Amarjargal gishuuniig aldana gedeg tednii yu hiij hulgailj uls orniig mini ygui hiihiig zorij bgaag haruulj bn.

  • зочин (May 30, 2016 12:53:04 pm )

    Энэ АН улс орон, ард тумэнээр зоригтойхон тохуурхаж, доромжлож байна даа. Ард тумэн ядараад туйлдаж байгаа ч Эрдэнэтунгалаг, Тувшинбаяр, Цагаанбаатар гэх мэт улсуудаар тер бариулахдаа тултал оюуны хоосролд орж ядраагуй шуу. Багахан доромжлоорой АН-ынхан.

  • Anonymous (May 30, 2016 2:39:32 pm )

    Үнэхээр хоёр Энхболд нэг хүний оролцоотойгоор хуйвалдан нэр дэвшүүлэв.Инээд ч хүрэх шиг, гутах шиг болов.Увсад Хүрэлбаатарт аваргын охиныг,Эрдэнэтэд Одхүүд нэг эмч хүүхнийг,Сэлэнгэд Ж.Эрдэнэбатад нэг дуучин хүүхнийг,Төв аймагт Энхболдод нэг буриад хүүхнийг гэх мэтээр ёстой нэг тавьж өгнө гэдэг болж байна даа,хөөрхий.

  • зочзочининЗоЗоЗочинчинзочинчизочиннЗочин (June 01, 2016 5:01:07 pm )

    Сэлэнгэ аймагт ганцхан үнэн л байна.Баярцогт худалаа хошгируулж байгаад л гараад ирнэ.Гэхдээ Сэлэнгийн ард түмэн тэнэг биш.Дээр нь Эрдэнэ тунгалаг гэж нэг шүдний өвчин гараад ирлээ.Өвчтэй шүдийг суга татаад л нохойд хаяад өгчихөнө.

  • зочзочининЗоЗоЗочинчинзочинчизочиннЗочин (June 01, 2016 5:02:59 pm )

    Энхболд угаасаа л хөгийн амьтан духаараа харсан хүний өөдөөс эгц харж чаддаггүй жинхэнэ дарагуйлагч энэ хүнээс салах цаг нь болсон

antalya rent a car