Энэ сонгуулийн бие бие нухчин дарах гол хөзөр нь оффшор хэмээх харь хэлнээс Монголд “нутагшиж” буй хилийн чанадад байршуулсан мөнгөний данс болж байна. С.Баярцогтыг л тойрон эргэлддэг байсан энэхүү оффшор данс сонгуулийн босгон дээр олон улстөрчид хамааралтай болов. Оффшортой хүзүү сээрээрээ холбогдогсдыг нэр дэвшүүлэх эсэх ч асуудал хөндөгдөв. АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд оффшортнуудтай “дайн” зарлаж эхэлснээ телевизийн хоёр удаагийн ярилцлагад орохдоо мэдэгдэв. Тэрбээр оффшортой нэр холбогдсон хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн ч хоёр хоногийн дараа л хэлснээсээ буцаж эхэллээ. Оффшор данстнуудыг нэр дэвшүүлэхгүй байх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх нь нам дээр нь “гал гаргах” нь гэж болгоомжилсных уу ямартай ч чуулганыг сарын хугацаатай завсарлуулах шийдвэрийг үзэмжээрээ гаргаж орхив. С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй гэсэн амлалт ч хоёр хоногийн настай байсан нь тодорхой болов.
АН-ын даргын наанаа ийнхүү эргэж хулгасан байр суурь илэрхийлээд байгаа ч өнөө маргаашийн асуудлыг бус хоёр нүүдлийн цаадахийг харсан бололтой. Телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр З.Энхболд “Улстөрч хүн өөрөө оффшорт дансгүй ч, оффшорт ах дүү нар нь нэр холбогдсон бол нэрийг нь дэвшүүлэхгүй” гэж хүнд шууд ойлгогдохоор хэлсэн. Тэгвэл АН-ын гол лидер, нийслэлд АН-ыг ялуулах ганц найдвар Э.Бат-Үүлийн төрсөн хүү нь оффшор данстайг хүн болгон шахуу мэддэг болж. “Чөлөөт хэвлэлийн буянаар хүүгээ оффшор данстайг нь мэдлээ” гэх болгоомжгүй үг хэлж явсан хотын эрхэм дарга хүүгээ оффшор дансаараа гүйлгээ хийсэн бол сайн дураараа огцорно гэх ухааны амлалтыг ч өгсөн удаатай. Өөрөөр хэлбэл, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөхөөр зэхэж байгаа Э.Бат-Үүлийг оффшороор дарж авах алсын улстөрийг З.Энхболд одооноос эхлээд хийгээд эхлэв үү гэж харагдахаар байна
АН-ын дарга З.Энхболдын тулгаж буйгаар хүү нь данстай хүн нэр дэвшихгүй байх нь шударга. Хэрвээ Э.Бат-Үүл нэр дэвшихгүй л бол АН хотын сонгуульд далан таваар бууж өгсөнтэй адил. Нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэх З.Энхболд дарга зориуд Э.Бат-Үүл рүү оффшороор “довтлох” улс төр хийж байгаа нь алс хэтийг урьдчилан харж, өрсөлдөгчдөө замаасаа “цэвэрлэх” тактик байж мэдэх юм.
Ямартай ч өнөөдөр хуралдах АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар намын даргынхаа оффшортой холбоотой амлалт, үгийг гишүүд нь хэрхэн хүлээж авснаа ил тод “тайлагнах” биз. ҮЗХ-ны хурал болохоос өмнө намын дарга нь ийнхүү ганцаарчилсан тоглолт хийж яаран сандран мэдэгдэл хийх болсон нь ҮЗХ-ны олон гишүүний эгдүүцлийг төрүүлж буй бололтой. Нөгөө талаар жижиг намуудын удирдлага, гишүүдийг өдөр болгон шахуу намдаа элсүүлсэн нэрийдлээр тойрогт дэвшүүлэх амлалт өгч байгаа нь ч тус намын гишүүдэд таалагдахгүй байгаа сурагтай. Өвөр зуураа багталцаж ядан байгаа, нэр дэвших эрхийн төлөө өөр хоорондоо өрсөлдөж ана мана үзэлцэж байгаа АН-ынхан “гаднын” хүмүүст дэвших эрхээ намын даргынхаа хүссэнчлэн шууд бэлэглээд явуулах уу, үгүй юу?
АН-ын батлах өвөртөлсөн шинэхэн гишүүдийн амнаас тэр тэр тойрогт нэр дэвшинэ гэх үг дуулдах боловч тэдэнд ҮЗХ хэмээх том давааг давах найдвар үнэндээ үгүй.
Юутай ч З.Энхболдод оффшорын талаарх амлалт болон гаднын баахан хүнд өгсөн аман гэрээгээ биелүүлж чадах эсэх нь өнөөдөр тодорхой болох нь. Өөрөөр хэлбэл, АН ба З.Энхболд хоёрын аль нь том бэ гэдэгт ҮЗХ-ных нь хурал хариулт өгөх ёстой болж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (May 27, 2016 2:36:11 pm )
З Энхболд офшорын талаар хоёрхон хоногийн настай мэдэгдэл хийснээрээ АН-ыг улс төрөөс нэгмөсөн арчлаадаа. Баярцогтоо аваад улстөрөөс бүрмөсөн зайлах боллоо доо
-
зочин (May 28, 2016 4:02:05 pm )
зам гэж там болсон хог новштой гэр хороолол,”оо” үмхий шингэсэн орон сууцны хороолол золбин нохой нь хүнээ барьж идсэн нийслэлийн дарга оффшортон Э.Батүүл энэ нохойнуудаа алж чадахгүй бол ядахдаа тамгал да тэгвэл эзэн нь олдож хариуцлага хүлээнэ хүнээрээ нохойн зоог барьчихаад юуны чинь сонгууль мантай
-
-
иргэн (May 27, 2016 2:45:28 pm )
БатҮүлээ одоо болио нийслэлчүүд өөрийг чинь мэдэж байгаа. 2012 онд юу гэж худлаа уран донгодрож байлаа. Метро, далайн акуариум чинь хаана бна вэ? Хүүгийнхээ дансанд л шаачихсан уу?
-
ЭЗ-н үндэслэлтэй ярь (May 28, 2016 11:10:51 am )
Хаана байнааа 4хөн жилийн дотор метро барьчихаар ЭЗ-н хувь хүчирхэг улс эх оронд амьдарч байгаа билүү?Ардын намынхан баахан зээл тусламж авч үрэн таран хийж халамж нэрийдлээр тараасан хэрвээ тэр мөнгө байсан бол аль хэзийнээ метротой болчихсон байх байсан шүү дээ.Хэрвээ тэгээгүй байсан бол метротой болцон байх байлаа өчнөөн айлыг орон сууцжуулж өчнөөн айлд сайн хашааа шиг хөтөлбөрт хамрулаад өдийд утаа гэдэг асуудлаас аль хэдийн салчих байсан авч тэд зүгээр л тараагаад дуусгасан.Харин хэлсэн ярьсандаа хангалттай хүрч яваа хүн гэж боддог
-
-
Gansuh (May 27, 2016 2:59:08 pm )
Bat-uul bolio huuteigee niilj ulsiin mungu idej , uchnuun gazar zarj bayajichaad odoo bas hanahgui bn u hotod yu hivee yu gej hudlaa helj garch irlee dee. Ene Z.Enhbold ch gesen de bolimoor yum ene ch gesen zailah heregtei
-
Үндэслэлтэй ярь (May 28, 2016 11:16:30 am )
Газар зарсан хотын даргаа андуурч яриад байна хөгшөөн Бат-Үүл биш Энхболд зарсан шүү дээ.Тэр л хотын хамаг өнгөтөй өөдтэй газруудыг зар өөрөө баяжиж охныхоо хуримаар G-классын парад хийсэн хүн.Бат-Үүлийн хүүгийн данс хаалттай дансний үлдэгдэл нь 00 байхад юуг идэж уусан гээд байна аа
-
-
Ганзул (May 27, 2016 3:13:24 pm )
Хүүтэйгээ нийлж ард түмэн татвар төлөгч бидний мөнгийг дэмий зүйлд үрэхээ боль. Одоо болно. Та хоёр задартлаа таргалж ард түмэн туйлдаа хүрэх нь байна.
-
Үндэслэлтэй ярь (May 28, 2016 11:20:21 am )
Харин ч өөд нь татаж яваа ганц хүн шүү хүнээ зөв олж ярина шүү идэж уусанг нь юугаар батлах юм ах намынхан чинь л идэж ууж нууж сурсан улс
-
irgen (May 28, 2016 9:25:25 pm )
ЭРДЭНИЙН ТӨГӨЛ хотхоныхоо талаар тайлбар өгч чадахгүй байсан шүү дээ.
-
-
-
Anonymous (May 27, 2016 3:15:56 pm )
Багадаа айл ухаж байсан лалар одоо хотыг минь ухаж идээд дуусгалаа.
-
Anonymous (May 28, 2016 11:27:45 am )
bagadaa ail uhaj bsniig hen ni notolj batlah yum be yagaad yamar ch undeslelgui gvtegleg hiigeed bgaa yum be harin ch ene hun hotiin darga bsnaaraa hot ezentei ail shig bolj ahij dewshij deeshilj bgaa shvv meelah gj bgaa bol jaahan barimjaatai yariarai daa
-
-
Anonymous (May 27, 2016 3:17:17 pm )
Боловсролтой залуусыг дэмжье ээ, 60 хүрч яваа лалар далд орвол таарна
-
Anonymous (May 28, 2016 11:30:30 am )
nas hend hamaatai ter bolowsroltoi gd bgaa zaluuchuud chine gadaadad ah nariigaa dgaj idej uuh tuhai l sursan teriigee ch batalj bgaa Enhboldiin gariin hun boloh Sandui ni enhboldiin zaawraar ahiad gazar zarahaar l ner dewshij bgaa biz
-
-
guest (May 27, 2016 3:17:52 pm )
za tegeed bat uul ni sain duraaraa ogtsorno geed bsan odoo yahiin harjil bay
-
Anonymous (May 28, 2016 11:34:00 am )
hotiig uud ni tataj bgaa gants huniig ogtsruulchihaar Ardiin namaas hen ni hezee irj ahij gazar zarah bol geed huleegeed suuj bh yumuu/
-
-
Anonymous (May 27, 2016 3:18:48 pm )
Хүүгээ оффшортой бсныг мэдээгүй гэж хуцахаа болил доо. Нийслэлийн хамаг мөнгийг хүүдээ өгч оффшортой болсон новш
-
Anonymous (May 28, 2016 11:39:19 am )
huugiinh ni dansnii uldegdel 00 gdgiig medeh vv tghr idsen gd bgaa mungu ni ch gsn 00 l bh ni ah namiihaniig yaj gvitsehvv idej uuj chadahgvi hvn gants chadah yum ni hotoo uud ni tatah
-
-
Anonymous (May 27, 2016 3:19:10 pm )
Үсээ цайтал худал хуцсан лалар, одоо боль
-
Anonymous (May 28, 2016 11:40:24 am )
usee tsaital hotoo bodoj yawaa hvn hudlaa gj bgaa bol chi hotod ireegvi ih udsan bn shvv ireed ng uzuurei
-
-
irgen (May 27, 2016 3:19:59 pm )
Ард түмний мөнгийг хүүгээсээ авч өгөөрэй лалар аа
-
AAAAA (May 28, 2016 11:44:04 am )
ХҮҮГИЙНХ НЬ ДАНС 00 БАЙГАА
-
-
Балдан (May 27, 2016 3:20:44 pm )
Дахин төлөвлөлтөөр хэдэн айлыг гудамжинд гаргав аа, мэдэж байна уу БАТҮҮЛ ЭЭЭ
-
AAAAA (May 28, 2016 11:46:32 am )
ИРЭН ХҮНИЙ ӨӨРИЙНХӨӨ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ГАРГАХ ХАРИУЦЛАГА ШҮҮ ДЭЭ БООХГҮЙ БҮТЭХГҮЙ БАЙВАЛ БУСАД АЙЛУУДТАЙГАА НИЙЛЭЭД ХҮСЭЛТ ГАРГААД ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИА СОЛИУЛЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ ЗҮГЭЭР Л ИРГЭНИЙ ХАРИУЦЛАГА ӨӨРСДӨӨ ТОХИРООГОО БУРУУ ХИЙЧИХЭЭД ОДОО ТӨР ЗАСАГ ГЭЭД БАЙХ ЮМ ТААЛАГДАХГҮЙ БОЛ СОЛИХ ЭРХ НЬ ТАНЬД БАЙГАА ШҮҮ ДЭЭ БОЛЖ БҮТЭЭД БАЙРАНДАА ОРЦОН АЙЛУУД ЗӨНДӨӨ Л БАЙНА ШҮҮ ДЭЭ
-
-
Цоомоо (May 27, 2016 3:21:00 pm )
Үүл баатар гуай бүтэхгүй зүйл санаа санаачлага гаргаж байгаад Үүл байхаа болоод Үлгэрийн баатар болов оо хөөрхий. Одоо түүнд итгэж сонгох хүн монгол улсад лав байхгүй. Дан ганц Батүүл биш АНыг сонгох нэг ч хүн байтугай нохой ч байхгүй дээ
-
ЦООМООД ХАНДАХАДА (May 28, 2016 11:57:51 am )
ХОТОД ТУЛГАМДААД БАЙГАА БҮХ АСУУДЛЫГ МЭДЭЖ МЭДЭРЧ ХҮРЧ АЖИЛЛАЖ ЧАДАЖ БАЙГАА ГАНЦ ХҮН ТА ЯАХАВ ХОТЫН ИРГЭН БИШ БОЛОХООРОО МЭДЭХГҮЙ БАЙЖ БОЛНО ХОТЫНХОН БОЛ ЗӨВХӨН 23-Н УУЛЗВАР ЗАМЫГ ЗАССАНЫХ НЬ ТӨЛӨӨ ХОТЫНХОН БҮГД ДЭМЖИЖ БАЙГАА
-
-
Энхээ (May 27, 2016 3:21:19 pm )
Сайн сэтгүүлчдийн буянаар хүүгээ оффшор данстай компанитай гэдгийг мэдлээ ч гэх шиг төрсөн хүүгийнхээ талаар юу ч мэдэхгүй байж улс орон ард түмний амьдрал ямар байгааг яаж мэдэх юм бэ.
-
ХАНДАХАД (May 28, 2016 12:02:07 pm )
ХҮҮ НЬ ӨРХ ТУСГААРЛАСАН ЭР ХҮН 30 ГАРСН 3 ХҮҮХДИЙН ААВ ТЭГЭЭД Ч БҮТЭЛГҮЙТСЭН БИЗНЕССИЙН САНААГАА ТЭР БОЛГОН ААВДАА ХЭЛЭЭД БАЙХГҮЙ Л БАЙХ ТЭГЭЭД Ч ТЭР ДАНС НЬ 2013 ОНД ХААГДСАН ДАС НАСАНД ХҮРСЭН ХҮҮГИЙНХЭЭ ҮЙЛДЭЛ БОЛГОЫН ЭЦЭГ ЭХ НЬ ХЯНААД БАЙХ БОЛОХ УУ ТА Ч ГЭСЭН ӨРХ ТУСГААРЛАЖ ГАРЧИХААД ЭЦЭГ ЭХДЭЭ БАЙН БАЙН ТАЙЛАН ТАВИАД БАЙДАГ УУ БОДООД ҮЗ
-
-
ариунаа (May 27, 2016 3:21:41 pm )
Э.Батүүл бол баатарын нэрийг гутаагч
-
Уранбилэг (May 27, 2016 3:22:22 pm )
Халуун ус татуулаад гэр хороололдоо nice амдарна гэж эцэг эхийн минь толгойг эргүүлээд газрыг нь заруулахгүй байсан энэ Э.БатҮүл новшийг ямар хүн дэмжих юм бол доо. Аав шигээ шударга сайн хүн гэж бодож итгэж явсан ард иргэдийн халуун дулаан итгэл рүү хүв хүйтэн ус цацчихсан хэнэггүй хүн.
-
сарааа (May 27, 2016 3:22:48 pm )
Урьд хожид харагдаагүй гарамгай хулгайчууд АН-д цугларсан
-
Отгонсүрэн (May 27, 2016 3:23:22 pm )
Ардчилсан намыг битгий сонгоорой. Арай л хэтэрхий ард иргэдээрээ доог тохуй хийж байна. Ажилгүйчүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж , аж ахуй нэгж өрийн дарамтанд орж УЛс орон миний хятадын товарыг бэлдэж Ард иргэд нь 1 талхыг 4 хувааж идэх дээрээ туллаа. ДАХИЖ МОНГОЛЫН ТӨРД АН-ын гишүүд бүү үзэгдэг. Оффшортойгоо далд орог
-
no name (May 27, 2016 3:23:49 pm )
busdiin mungiig bulaaj vr hvvhed ger ornoo hoollodog bzde bat-vvlee tanai hvv chuluudai gej yu ch chdku mdkun bjiij hudlaa bvlt vsersen bvdvvleg bvdvvn bandaash bdag bzde mdiishde
-
nertei (May 27, 2016 3:31:55 pm )
Ard tvmniii munguur l ta nar ingej bayjsan gdgee mdjaga bzde tgd boloogvi dawartsan vr hvvhderee hvrtel idvvltsen arai l herees heterch bnaaa AH-g Bat-Vvltei tsug huuh tsag ni bolson shvv zaluusa
-
Хүслэн (May 27, 2016 3:35:46 pm )
Batyyl 20 jil uuriin munxagaa gaixuulsandaa xiisen byteesen zyilgyi xudlaa yarij xagalan butargaj baxirxaas tsaashgyi baatar
-
зочин (May 27, 2016 3:39:47 pm )
тэнэг хүн л биш бол дахиж хэзээ ч ардилсан намыг сонгохгүй ёр н бүүр буувал таарна
-
b (May 27, 2016 3:40:02 pm )
dotorooo jiiltsej baigaa ulsuud turd garaad yahwe? ard tumneer doog tohuu hiij bn!
-
эрхэмбаяр (May 27, 2016 3:41:57 pm )
Ард түмэн ч туйлдаж байна, АН ч өөрөө туйлдаж байна АН аргаа барж байна, Хүн амь тулсан үед юу ч хийж магадгүй тэрний адилаар АН-аас одоо янз янзын юм гарна даа
-
Цоомоо (May 27, 2016 3:42:39 pm )
Ard tumnii mongiig idsen Batuul chuluudai nar zgr l …………………….. ard irgedeer toglson hund (…….) AN unaasai bileee
-
irgen (May 27, 2016 3:42:57 pm )
Ardchilalgui ardchilsan nam
-
Anonymous (May 27, 2016 3:43:43 pm )
AN ugaasaa garahgui, OFFSHORE.chidooroo tug tahij
-
irgen (May 27, 2016 3:45:47 pm )
MAN garna daa harjil bai ANd itgeh itgel bhgui bolson
-
Баатараа (May 27, 2016 3:46:16 pm )
Ард түмэн туйлдаж байна. АН ч одоо бууж өгөх хэрэгтэй.
-
jenny (May 27, 2016 3:46:48 pm )
хүүгийнхээ оффошорт данстай байснийг мэдээгүй гэж хуцахаа болио.Одоо мэдсэн бол хэлсэн үгэндээ ядаж хүрээд зайлааа Үүүл Гуай
-
зочин (May 27, 2016 4:34:12 pm )
АЛТАНХУЯГЫГ ” АВИЛГАЛЫН ЭЦЭГ” ЭНХБАЯРТАЙ АРИУН ЦАГААН АН-ЫН ӨМНӨӨС ГЭРЭЭ БАЙГУУЛАВ ГЭЭД НЭГ ИХ ХЯМСГАР ДҮР ҮЗҮҮЛЖ ЯРВААН ЗАГНАЖ БАЙГААД Л МЭДЭГДЭЛ ХИЙСЭН ГЭТЭЛ ӨӨРӨӨ ЯМАР БУЗАРТАЙ АМЬТНАА ХАРУУЛЛАА. МОНГОЛООС ХУЛГАЙЛСАН ТЭР ИХ ХӨРӨНГИЙГ ОФФШОРТ ДАНСАНД ХИЧИХЭЭД МАНГАР ХҮҮРҮҮГЭЭ ЧИХЭЭД, ОДОО ХҮҮГЭЭ ОФФШООРЧИН ГЭЭД ЯРВААГААД ЗАЙЛУУЛАХ БАЙЛГҮЙ.
-
-
offshor AH (May 27, 2016 3:49:20 pm )
Neg l ih offshor danstai humuus naad mongoorooo odoo ard irgeddee tuslaachee tgwel yadaj ene songooliar garah joohonch magadlaltai bolnoshdee kk
-
MAH (May 27, 2016 3:50:37 pm )
todorhoi boljee MAH ugaasaa ene songuuliar garah ym bna 2020 on hurtel ih ym hiih baihdaaaaaaaaaaaaaaa
-
зочин (May 27, 2016 4:12:26 pm )
Батүүлийг шууд шоронд юун нэр дэвших энэ тэр вэ
-
Монголмаа (May 27, 2016 4:46:29 pm )
Уулбаатар зайлаа
-
СОКО (May 27, 2016 4:56:36 pm )
За тэгээд Батүүл дарга хэлсэндээ хүрэх үгүйг харжал байя
-
Жамбал (May 27, 2016 4:58:15 pm )
АН-ыхан гэж баахан луйварчид хулгайчид ийм хүмүүс төр бариад байхаар хэцүү байна шүү
-
Зочин (May 27, 2016 5:43:43 pm )
З.Энхболд тэргүүтэй АН-ынхан оффшороор битгий сонгуулийн шоу жүжиг хийгээд бай.
-
мортин монголчууд (May 27, 2016 5:47:10 pm )
энэ хулгайчуудын хулгайн дансанд байгаа мөнгийг нь улсын орлого болгож өөрсдий нь шоронд хийж шонд хатаахгүй бол дараагийн хулгайчууд мөрөөр нь цэцэглэнэ шүү дээ
-
Anonymous (May 27, 2016 6:26:24 pm )
Хотод өнгөрсөн 4 жилд хийсэн Бат үүлын командынхны ажлууд , нэр хүндээс айсан, хотод сонгуульд ялагдахаас айсан МАН-ын хотын эрх тушаалаа санагалзсан газрын наймаачид хөлсний бичээч нараар их юм бичүүлж байна уу гэж харж байна. Хотыг Бат үүлээс өмнө 20 гаран жил дангаар удирдсан МАН-ын нөхдүүд газрын наймаа, авилгал, хээл хаууль, түгжрэл бөглөрөл , ядууралаас өөр хотын иргэдэд авчирсан юм байхгүй.МАН-ын хотын фракц хотын газар болон хотын өмчийг идэж шамшигдуулсанаараа одоо хамгийн хүчтэй, мөнгөтэй том фракц байгаа гэдгийг жирийн иргэд мэдэж л байгаа.
-
зочин (May 28, 2016 9:31:58 am )
Чи бас хотын Бидний татаврын мөнгийг хулгай хийсэн хулгайч уу, луйварчдыг өмөөрөөд бичээд байх чинь,
-
-
Anonymous (May 27, 2016 6:35:21 pm )
Бат Үүл жинхэн лаларын банди заил
-
Хангай (May 27, 2016 7:34:07 pm )
АРДЧИЛСАН ЛАЛАРУУДАА ОДОО БОЛНОО.ХЭДЭХ Ч МУУ ҮГ АЛГА.
-
монгол (May 27, 2016 7:54:07 pm )
Офшор данстай улстөрчдийн талаарх Элбэгдорж, З.Энхболд нарын байр суурийг монголчуудын дийлэнх олонх дэмжиж байгаа. АН одоо офшор Баярцогт хуужаа мэтийн төрөөс төрсөн тэрбумтнуудаасаа салах цаг болсон. Харин ҮЗХ дээр сэлэнгийн хэдхэн ээрлийз хурлийзууд дийлэх үү, эсвэл монголчууд ялах уу гэдгийг харах л үлдлээ
-
kjkj (May 27, 2016 11:01:14 pm )
batuul odoo uls turuus zailah tsag bolson bas elbegdorj gonchigdorj enhbold zereg uwguchuul odoo bolio
-
Anonymous (May 28, 2016 1:39:53 am )
tENXBOLD BATUUL 2 BOL XOGIIN SHAARUUD. SHUU dee
-
Зочин (May 28, 2016 2:51:23 am )
Үүл минь дэ чи Үл баатар минь бидний үеийнхэнд(бид яг чацуу)нэр төрөө эрхэмлэх бардам зангаас илүү үнэт зүйл үгүйсэн биш билүү залуу насны минь хүсэл тэмүүлэл амьдралын алдаа оноо амжилт ялалт нэр төр бардам занбүх лзүйл
-
Дөлгөөн (May 28, 2016 10:56:03 am )
Шуурхай.мн одоо худалдагдцан юмуу юу бичээд байгаан ямарч үндэслэлгүй худлаа гүтгэлгийн чанартай юм бичсэн юм байхын
-
зочин (May 28, 2016 4:06:28 pm )
хүнээрээ нохойн зоог хийчихээд юуны чинь сонгууль мантай энэ нохойнуудаа тамгал гэж их хэлсэн дэ
-
зочин (May 28, 2016 4:10:33 pm )
зам гэж там болсон гэр хороолол, илжирч ялзарч үмхий “оо” үнэртсэн орон сууцны хороолол өнөөгийн хотын минь төрх хажууд нь оффшор
-
Anonymous (May 28, 2016 6:08:13 pm )
BATUUL GEGCH LALAR ZAGTAA HULGAICH NARTAI NIILJ ORON BAIRNII HULGAI HIIDEG BAISAN HUDLAA GEVEL TER UEIIN BUH HULGAICH NAR MEDEJ BAIGAA HULGAICH HULGAICHAARAA DUUSNA
-
будааа (May 29, 2016 5:05:20 pm )
там болсон замыг засч янзлаа биз дээ.энэ зарим хүмүүс ёстой сэтгэцийн юмтай хүн шиг зүйл бичих юм. бат-үүл ажил хийсэн юм газар зарж баяжаагүй шүү .хүнийг яаж ингэж үзэн яддаг байнаа. ман-гийнхан юм уу
-
Баяраа (May 30, 2016 10:50:13 pm )
Намчирхаад талцаж алалцаад юу хоживоо хэнд ашиг гарав Төрийн эрх барьсан хэдэн хүн л тэрбумтан боллоо Хайрсан гамбир, цувдай толгойгоор өдөр хоног өнгөрөөж байгаа айл хэд байгаа нь улс төрчдөд хамаагүй зөвхөн төрийн эрхэнд гарах нь чухал түүний төлөө юу ч хийж чадах улс.Өвөг дээдэс минь амиараа цусаараа энэ сайхан эх орны газар нутгийг өвүүлүүлж үлдээлээ. Хоорондоо хэмлэлцэхээ больдог болоосой. Ард түмэннээ хуурлаа, доромжиллоо, сөхрүүллээ, ядуурууллаа, тэнэг ард түмэн гэж байдаггүй юм шүү Тэвчээрт хязгаар бий шүү
66 Comments