antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 27, 2016 15 comments

Ц.Элбэгдорж З.Энхболд нарын зөрчил хурцдаж, М.Батчимэг нэрээ татсанаар туйлдаа хүрлээ

нийтлэсэн Admin
527-1464318910ac9be76ceb0d2e73448a6dc1812befb7
Эрдэнэтийн сонгогчид АН доторх тулааныг эхэндээ сонирхож эцэстээ залхаж гүйцээд байна. М.Батчимэг бол боловсролоор ч, бэл бэнчингээр ч АН дотроо нэр дэвших боломжтой цөөхөн эмэгтэйчүүдийн нэг.
Тойрогт нэр дэвшихээр Эрдэнэтийн АН-ын дарга болж сүүлийн хоёр жилийн турш тэнд ажилласан. Гэвч сүүлийн мөчид тэндээс дэмжлэг авахгүйгээ мэдээд нэрээ татав. Түүнийг намын даргын Шонхор фракцынхан шахжээ. Шалтгаан нь М.Батчимэг бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүн учраас намын даргын залгуурт тэнцсэнгүй. Эндээс АН-ын нэр дэвшилт дээр фракцуудын зодооноос гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарын зөрчил ч явж байна.
З.Энхболд АН-ыг Ц.Элбэгдорж, Алтангадас нараас салгаж Эрдэнийн Шонхор таурт нэгтгэх улстөрийг шат дараатай хийжбайна. Үр дүнд нь З.Энхболдын дэндүү дотнын анд Д.Одхүү тэндээс нэр дэвших учиртай байж. Энэ талаараа тэрбээр Орхон аймгийн нэгэн телевизээр илэн далангүй яриа өрнүүлж, “Д.Одхүүд тойрог гаргаж өгөхийн тулд намайг намын удирдлагаас шахсан. Шонхор фракцийн 18 хүнийг орон нутагт нэр дэвшүүлж байгаа” гэхчлэн ярьсныг нь уг нэвтрүүлгийг үзсэн зарим сонгогч эрхэм Д.Одхүүгээс онлайнаар асууж лавлаж байгаа харагдана.
Хариуд нь Д.Одхүү “Би Эрдэнэтэд 20 жил улс төрд байгааг хүн бүр мэднэ. Тойрог маань ч байгаа. Тэгэхээр хэн нэгнийг ямар ч ач холбогдолгүй суудлаас шахах сонин биш” гэсэн хачин хариултыг өгөв. “Хачин” гэдгийн учир нь угаас сошиалаар яриа өрнүүлэхэд агуулга нь утга авцалдаагүй болчихдог. Харин үндсэн санааны тухайд ноён Д.Одхүү “Надад тэр бүсгүйн даргын суудал огт сонирхолгүй байсан. Төслөө бүтээх гэж хэдэн сар зүтгэснийг та бүхэн өөрсдөө харж мэдэж байсан”, “Хүмүүсийн үгээр үг хийж хэрүүл тэмцэл болгон түүндээ ажлаа хийж байгаа хүнийг хутгах муухай зан шүү, эрхэм гишүүн ээ” гэсэн байв. Мөн “47 дугаар тойргийг шууд авна гэсэн. Тэгээд өрсөлдөөд олон санал авсан нь авъя гэхээр л өөрөө нэрээ татчихсан. Би өөр хүнтэй өрсөлдөөд авсан” гэсэн хариултыг өгснөөр онлайн яриа өндөрлөсөн юм. Тэгэхээр үнэн хэрэгтээ М.Батчимэг гишүүн “Өрсөлдөөд олон санал авсан нь 47 дугаар тойргийг авна” гэхээр ямархуу жүжиг тоглох вэ, өөрт нь аль “дүр хуваарилагдах” вэ гэдгийг мэдэж байсан учраас нэрээ татсан бололтой.
Ямартай ч УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд УИХ-ын чуулганы индэр дээрээс “Бид сонгуулийн хуулиар эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг хасахгүй, бид тийм ядарсан улстөр хийдэггүй” гэж хэлсэн ч хэлсэндээ хүрэлгүй эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь болгосон. Тэр тусмаа “Одоогийн УИХ-ын гишүүдээ бүгдийг нь нэр дэвшүүлнэ гэчихээд хамгийн боломжтой имиж сайтай М.Батчимэгийг Эрдэнэтээс шахчихлаа. Үйл явдлаас харахад АН-ын дарга бол эмэгтэйчүүддээ л бяраа гаргахдаа сайн юм. Нөгөөтэйгүүр УИХ-ын дарга маань “Оффшор данстай нэр холбогдсон хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй” гэж амалсан ч эдүгээ С.Баярцогт нэр дэвших нь бараг тодорхой болчихоод байна.
Уг нь УИХ-ын дарга нь намын дарга байх зохимжгүй юм гэдгийг өөрийнх нь хийгээд өрөөлийн намынхан хангалттай сануулж байсан. Тэр тусмаа намын ҮЗХ-ны хурлаа цаг тухайд нь зарлахгүй байсан нь ч гишүүдийнхээ дургүйцлийг төрүүлж, хожим нь ҮЗХ-ны хурлаа зарласан ч ирц нь бүрдэхгүй байсан зэргээс мэдрэмжтэй лидер бол сургамж авахаар сануулга болохоор үйл явдал олонтаа болсон. Гэвч “гөжүүд дээрээ дүлий” гэгчийн үлгэрээр жишим ч үгүй дарангуйлсаар сонгуулийн халуун өдрүүдтэй золголоо. УИХ дахь эмэгтэй гишүүдээс өөр түүнд дарамтлуулах гишүүн ч улам ховордсоор байна. Наанадаж намынх нь гишүүд Л.Эрдэнэчимэгээс эхлээд ямар нэгэн “үл үзэгдэх гар”-т дийлдэн анхан шатандаа “унаж” байх жишээтэй.
М.Батчимэг гишүүний тухайд л гэхэд бусад эмэгтэй гишүүдийн хамт гар, сэтгэл нийлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль зэрэг хүмүүсийн амьдралд хэрэгтэй олон хуулийг баталсан. Эхэндээ бэл бэнчин муутайгаараа сэм дуудуулаад байгаа дуулддаг байсныг нуух юун. Тиймээс ч “Нэг ардчилал” дотроо “нокаут”-д орж байсан удаа цөөнгүйг үгүйсгэх нь юу л бол. Харин энэ удаад Намын дарга нь түүнд “гар сунгаж” сөхрөхөд хүргэв бололтой.
М.Алтанцогт

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • zochin (May 27, 2016 1:47:53 pm )

    ZA BOLIO ELBEGDORJIIN NUUTS AMRAG GEE BIZ DEE.NAAD BALIAR YNHAN TAGNUUL HUUHEN CHINI ARAI DABARCH BAINA. ZI DARGIIN ZOB ZOB. UIH-D ORJ IRJ TAGNIIL L HIISEN DEE. MEDREEG MORGOOD KBOTOOR 1 UDAA SUUJ UZLEE BOLOO. TA NAR TOROOR TOGLOJ YNHNUUD TSUGLUULAH GEJ BAIGAA BOL HARIN OOROOR YRINA SHUU. BATCHIMEGIIN NOHOR NI GEJ YMAR YUM BAINA NAAD TSAIRSAN YNHANAA TATAJ AB DAA

  • zochin (May 27, 2016 1:50:31 pm )

    BATCHIMEG BOLIEO ICHIJ AMIDAR CHI NEEREE UNEN BALIAR ABGAI YUMAA. TA>ANIIN TAGNUULIG TORD SHURGALUULJ BOLOHGUI EE

  • зочин (May 27, 2016 2:51:23 pm )

    Элбэгдорж л хужаа-тайваньд төрийн нууц илгээх гэж чичрээд байгаа байх өө,тэрнээс энэ авгай төрд юу бүтээсэн юм

  • зочин (May 27, 2016 5:05:24 pm )

    Хамар дор хагархай гэж? нэг үг байдагдаа? Хэлэх хэлэхгүй үгээр эмэгтэй хүнийг гутаах гэж оролдогч нараа? Өөрийгөө эхлээд ойлгох нь зохимжтой болчихсон хүнэнцэрүүд юмаа даа? Энэ бүсгүйн хаана нь хүрэхгүй бяцхан хатаамал толгойтой амьтас минь та нарын хүслээр болтол зайтай шүү? амаа мэдэж бурцгаа? Та нар ч гэсэн эхээс төрсөн гэдгээ бодоосой доо ?Ядмагхан салбаадай нар юм?

  • dul (May 27, 2016 6:39:11 pm )

    elbegeegin gar hul bolson tagnuulch emegte

  • уулзахгүй гэсэн хүн (May 27, 2016 10:30:37 pm )

    уйгаржин бичгээр хүүхдийг минь дарамталсан хууль гаргас ан учир саналаа өгөхгүй

  • Hhhrrtt (May 27, 2016 10:49:38 pm )

    богсоо худалддаг хуухэн,яасан унэтэй богс вэ

  • Irgen (May 28, 2016 12:44:43 pm )

    Batchimegiin tuslah ni tagnuul hiisen heregt shalgagdsan ni unen sh dee bur horigdood bsan bizdee

  • Anonymous (May 28, 2016 1:06:17 pm )

    ЭНХБОЛД ЭЛБЭГДОРОЖООС 100 ХУВЬ ДЭЭР ЯДАЖ ХУДЛАА ХУЦАХГҮЙ ӨС ХОНЗОН САНАХГҮЙ МОНГОЛОО ХУДАЛДАХГҮЙ

  • Anonymous (May 28, 2016 1:08:42 pm )

    ЭЛБЭЛДОРОЖИЙН ГУРВАН УЛСЫН ГЭРЭЭ МОНГОЛЫГ ОРОСООС ХОЛДУУЛАЖ ХЯТАДЫН МЭДЭЛД ӨГСӨН ҮҮ

  • nymaa (May 28, 2016 9:02:48 pm )

    ene hvvhen tusalhiinhaa tagnuuliin ajild ooroo ch holbogdoltoi bj magadgvi shvv uyn ih hural be

  • Зочин (May 29, 2016 12:35:22 pm )

    Гадны гар хол болсон ийм хогийн юмнуудыг эр ч бай эм ч бай зайлуулах л хэрэгтэй

  • лхагва (May 29, 2016 1:00:24 pm )

    батчимэг уйгаржин бичгийг ард олны хэргэлээнд оруулах хууль гаргуулсан нь бидний монголчуудын оюун санааг өвөрлөгч нөхөдтэй адил болгох далд санаа агуулсан мэт… бид крилл бичиг авсанаар манай оюун санаа дэлхийн олон нийттэй адил хэмжээнд байгаа ба ертөнцийн цонхоор бусадаас дутахгүй харж байгааг бидний одоогийн түүх харуулж байгаа шүү. тиймээс батчимэгийн энэ санаа олон түмний оюун санааг чөдөрлөх саад даруй мөн гэж болно.

  • Зочин (May 29, 2016 4:09:26 pm )

    зураг нь дээр байгаа хоёр тийм сайн хүмүүс биш.

  • soninhuu (May 30, 2016 12:45:19 am )

    ug ni batchimeg ih hurliin suudlaa abah bsan, odoo ene namaas ter toirogt yalagdana. AN-iinhan zub hunee debshuuleechee. Suudlaa aldana shuu, negdej ajillach, yunii chin prakts. togoon dotroo baigaach, Ard tumneeree ashgiin tuluu toglolt hiigeed bh yumaa, luibarchid

antalya rent a car