Улстөр, бизнесийн талбар дахь орон зайтай нөхдүүд өөрсдийнхөө үр хүүхдүүдийг улстөрд хөл тавиулах гэдэг моод маягийн жишиг тогтоод буй. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ш. Сайхансамбуу өөрөө нэр дэвшихээс гадна төрсөн дүү нь, төрсөн охиноо энэ сонгуулиар сойж байна. Түүний охин С.Эрдэнэтуул Баянзүрх дүүргийн ИХТ-д, 14 дүгээр тойрогт МАН-аас дэвших юм. Хэдийгээр аав нь намаасаа явсан ч, охин нь МАН-д үлджээ. С.Эрдэнэтуулын тухайд төрийн албанд ажиллаад тодорхой хугацааг үдэж байгаа нь үнэн. Гэхдээ улс төрд бэлтгэгдсэн хүн үү гэвэл бас л эргэлзээтэй.
Дашрамд өгүүлэхэд, Монголын хөрөнгө бэлтэй эрхмүүдийн хүүхдүүд нийлж, өөрсдийгөө төр засгийн толгойд гарах учиртай хүмүүс гэж үзэж “Монголыг аваръя” нэртэй клуб байгуулсан байдаг. Тэгвэл тэр клубыг байгуулалцсан хүмүүсийн нэг бол С.Эрдэнэтуул юм. Монгол улсыг авран хамгаалахаар байгуулсан мэт харагддаг тус клуб үнэн хэрэгтээ хийж гавьсан зүйл байхгүй шахам. Тэгсэн хэрнээ байгуулсан нөхдүүд нь нийлж шоу цэнгээн зохион байгуулсан нь дэндүү олон гэдгийг нь мэдэх хүмүүс нь хэлж ярьдаг юм билээ.С.Эрдэнэтуулын тухайд Сингапур, Англид боловсрол эзэмшсэн нэгэн ч, гадаадад сургуульд сурсан л бол гарцаагүй улс төрч болох ёстой гэсэн үг биш гэдгийг хаа хаанаа ойлгодог болсон гэхэд болно. За тэгээд ямартай ч Ш.Сайхансамбуугийн охин гэх тодотголоос яагаад ч салж чадахгүй С.Эрдэнэтуул гэх бүсгүй улстөрд хөл тавих алхмаа хийлээ. Чухам тэгээд эрх ашиг нь яг юу вэ гэдгээс цаашдын зураглал нь тодрох биз ээ.
Б.Тамир
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 27, 2016 11:33:27 am )
за хэлэх үг алга даа зүгээр зүлгэн дээр гэрээ бариад амьдрах юмсан гэдэг шиг зүгээр зовсон олны мөнгөөр босгосон хөрөнгөө идээд хорвоогоос явах өдрөө яваач дээ
-
Zochin (May 27, 2016 12:04:47 pm )
olon ulsiin hudaldaanii tuv nertei biluu narantuul chini yana daa ydaj ereenii zah shig bolgochihoj boldoggui ym baihdaa zovtson heden naimaachid
-
Zochin (May 27, 2016 12:06:14 pm )
songuulidah munguuruu zahaa bituul songuulid garahgui gedgee meddeggui ym bhdaa
-
Иргэн БББББББББББ (May 27, 2016 12:30:33 pm )
Би л лав дэмжихгүй Нарантуул орчимоо ядаж Дүнжингарав шиг болгочихоод улсын хөгжил энэ тэр яримаар юм
-
Anonymous (May 27, 2016 1:01:36 pm )
Sain aaviin buyan goy yumoo iim aavtai baij vzehiimsan
-
Азаа (May 27, 2016 1:44:36 pm )
Шалга худалч ш дээ
-
УУГИЙ (May 27, 2016 2:48:56 pm )
ЧАДАЖ БАЙГАА БОЛ ОРОХ Л ХЭРЭГТЭЙ
-
УУГИЙ (May 27, 2016 2:51:55 pm )
ЧАДАЖ БАЙГАА БОЛ ОРОХ Л ХЭРЭГТЭЙ,ЭМЭГТЭЙ ХҮМҮҮС ОЛОН ОРОХ ТУСМАА ЗҮГЭЭР
-
Munhbaatar (May 27, 2016 2:55:23 pm )
Mundag bolovsroltoi emegtei shdee garch iruul nileen yum hiih hun dee
-
zochin (May 27, 2016 5:28:49 pm )
Narantuuliig bituuleed, dunjingarav shig bolgovol tureeslegch naimaachdad hund tusahgui yu. Mon baraa nii une dunjingarav shig bolbol hudaldan avagch engiin irgeded hund tusahgui yu. Uls tor eldev avgai huuhen ni yahve. Narantuuliin huvid bi ingej l boddog
-
Anonymous (May 27, 2016 9:46:20 pm )
Buu songooroi luubarchinguud
-
Anonymous (May 27, 2016 9:47:43 pm )
Uhsenii bolobsrol shulaachid
-
үнэнч (May 27, 2016 10:36:29 pm )
Баян айлын мангар хүүхдүүд больмоор юм. ИХ ыг гэр бүлээрээ эзэдчихээч
-
ZOCHIN (May 27, 2016 11:36:54 pm )
har tuul angild baihdaa haltar iran zaluugiin araas uhchih geel guideg bsan nogoohni toohgui untah bolohoorool duuddag bsan. teriign denduu sain mednedee
-
ззз (May 28, 2016 9:20:32 am )
энэ дутав гэж
-
зочин (May 30, 2016 9:02:10 am )
Охин нь яах өрсөлдөөд гараа ч билүү үгүй ч билүү.Сайхансамбуугийн дүү ахдаа зай тавьж өгвөл зөв үйлдэл болмоор харагдаад байгаа юм.Сайхансамбуу зөв монгол ухаанаар завханд овоо юм хийсэн хүн дээ.
-
Anonymous (June 11, 2016 11:33:52 pm )
Захаа аварчихаад монголоо авар даа
17 Comments