Гарьдхүүгийн Баярсайхан “Даяар Монгол” хөдөлгөөн Хөдөлмөрийн яамтай хамтран “Монгол хүн Монголын ирээдүй” гэсэн төсөл хэрэгжүүлж байгаа гэнэ. Иймэрхүү сайхан нэртэй төсөл хэрэгжүүлэхэд болохгүй юм байхгүй. Гол зангилаа нь Гарьдхүүгийн Баярсайханы толгойлдог Хөдөлмөрийн яам бол Монгол Улсын төр захиргааны байгууллага. Гэтэл хамтарч байгаа этгээд нь “Даяар Монгол” хөдөлгөөн байдаг. Үүн дээр л асуудал үүсч байгаа юм. Гаднын томоохон орнууд, жишээлэхэд, Японы Засгийн газар, аль нэг яам нь якуза нартайгаа холбогдож ил цагаан төсөл хэрэгжүүлж байсан тухай лав сонсоогүй юм байна. Солонгос улс мөн л адил мафийн бүлэглэлтэйгээ хамтран төсөл хэрэгжүүлдэггүй. Манай хойд хөрш ОХУ мафийн сүлжээгээрээ Италийг ардаа орхисон. Хамгийн том мафийн сүлжээтэй орны Засгийн газар мафитайгаа хамтарч төсөл хөтөлбөр хэрэгжүүлээгүй л байна. Гэтэл манайх, тэр дундаа Гарьдхүүгийн Баярсайхан гайгүй байгаа. “Даяар Монгол” хөдөлгөөнтэй хамтран төсөл хэрэгжүүлж байгаа нь гаднынхны нүдэнд Монголыг муухай харагдуулж байна. Төрийн яам нь түмний нэр барьж гадаадын иргэдийг дарамталж амь зуудаг төрийн бус байгууллагатайгаа хамтраад төсөл хэрэгжүүлж байна гээд бодохоор монголын төр дампуурсны илрэл. Эсвэл мань Эбэ өөрийн утсан хүүхэлдэй болсон Гарьдхүүгийн Баярсайханд лүндэн буулгаж “Даяар Монгол”-той хамтарч төсөл хэрэгжүүл хэмээсэн байхыг ч үгүйсгэх аргагүй. Ингэж тооцоолсон нь мань Ерөнхийлөгч улам л монголжуу харагдах гэсэнтэй шууд холбогдож мэдэх юм. Уг нь төслийн нэр, санал санаачилга нь сайхан юм. Даан ч хэрэгжүүлж, хийж байгаа хоёрт л учир байна. Нэг ч гэсэн монгол залуу ажилтай, орлоготой болчихвол Монгол Улсад л хэрэгтэй. Нөгөө талаараа монгол залууст зөв үлгэр дууриалал үзүүлбэл хэнээс ч дутахгүй ажиллаж, амьдарч чадна гэдгийг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж байгаа залуучууд маань биеэрээ харуулсан бодит бишээ тун ч олон бий дээ. Харамсалтай нь “Даяар Монгол” хөдөлгөөний хэд хэдэн залуу хуулиас гадуур үйл ажиллагаа явуулж байгаад хэцүү нэртийн хаалга татсан. Энэ нь монгол залууст амар, хялбар аргаар амьдарч болдог юм байна гэсэн буруу сэдэл төрүүлснийг үгүйсгэх аргагүй. Монголоо өмөөрч, эх орноо өмөөрч хэн чиг л дуугарна, босно. Гэхдээ энэ нь хуулиас гадуур байх учиргүй. Монгол Улс сүүлийн дөрвөн жил л эх захаа алдаад байгаа болохоос хуультай, тусгаар тогтнолтой, эрх чөлөөтэй улс орон. Төр нь иргэнээ дээдэлдэг, иргэн нь төрөө дээдэлдэг ийм л улс орныг залуус хүсч буй. Түүнээс бус хуулиас гадуур хялбар аргаар амьдрах гэж оролддог төрийн бус байгууллагатайгаа төрийн яам нь хамтраад төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг дампуу эрх баригчдыг хэн ч хүсэхгүй. Явж явж дөрвөн жил Монголын хувь заяагаар тоглосон Ардчилсан нам гайгүй байгаа. Цаашилбал Чингэлтэй дүүрэгтээ нэр дэвшихээр горилж байгаа Гарьдхүүгийн Баярсайханы ухаан санаа гайгүй байгаа. Монгол төрийн гал тогоонд чамгүй удаан суусан түүний толгойлдог яам, “Даяар Монгол” хөдөлгөөний хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр гайгүй байгаа. Гай нь таараад газардвал их л чанга унах байх даа, Гарьдхүүгийн Баярсайхан. Гайгүй байгаа…
С.БУЯН
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Үхэр МОНГОЛ (May 27, 2016 1:45:16 pm )
Даяар Монгол ТББ байгууллага яахлаараа гэмт хэргийн зохион байгуулалттай байгууллага болчихдог юм. Яахаарааа Монгол хүн, улсынхаа төлөө бодлогын төвшинд юм хийхээр гүтгэж доромжилдог юм. Вьетнам кузов засварыг зах зээлээсээ шахаж Монгол хүн ажлын байран дээрээ ажил хийж гадагшаа гарч буй МӨНГӨНИЙ нэгээхэн урсгалыг таслан зогсоож, Вьетнам иргэдтэй гэр бүл болж үр хүүхдтйг нь төрүүлж байгаа нөхдүүдийг шахая гэсэн нь буруутан болдог билээ. Харин ч Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд баярлалаа нүдээ олсон шийдвэр гаргасан байна.
-
Debjij bna (May 27, 2016 1:47:20 pm )
Hiij bui hun gutguuldeg l yum bi tanai bguullgad bayarlaj yavdag shuu. Mongoloo gesen zurh setgeltei zaluus demjdeg bi ta nartai negdmeer bna yaj holbogdohuu
-
irgen (May 27, 2016 1:53:56 pm )
ene setguulch ymiig zaawal hundruulj yah gj bgaan bol bolj l bnashdee negch gesen mongol zaluu ym suraad awag setguulchee chi neg iimerhuu ajil buteegeed ywach bugs uhsan lalar mine undesnii hudulguun bhgui bol yu bolhow bi law demjdeg iim zaluusaa
-
зочин (May 27, 2016 1:55:28 pm )
Даяар монголыг яахаараа якузатай зүйрэлдэг юм бэ жаахан наад тахиа тархиа ажлуул зөв сайхан зүйл бна дэмжиж бна ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ
жингэр нохои хуцжил байдаг жингийн цуваа явжил байдаг юм … -
Батсайхан (May 27, 2016 1:57:15 pm )
нэгт эхлээд зохион байгуулалттай г.х ийн бүлэглэл гэж хаанаас хэзээ албан ёсоор тогтоосонг хэлээд өгөөч. тийм зүйл байх ёстой биздээ.
-
Батсайхан (May 27, 2016 1:58:11 pm )
2т нь яг яадаг төсөл юм бэ
-
Enkhtuvshin (May 27, 2016 2:06:15 pm )
Ene niitleliig bichsen nuhriin tolgoi gaigui bgaa?
Eh orniihoo tuluu tsohiloh zurhtei, hiij buteeh setgeltei zaluus
Ersdliig surun baij ehluulj bgaa ajiliig ingej harluulah
Erguu tulug shig setgelgeetei ene niigemd bgaa bgaa neg ni ene nuhur bololtoi.
Undesnii uzeltei zaluusiig demjij bgaa turiin tushee G.Bayarsaikhan-d
Uls eh orniihoo tuluu hiij buteej bui Dayar Mongol TBB-d
Uils buhen ni uurd mandan badrag gej eruumuur bna.
Ulger jishee bolson ta buhnee demjij bna.
Uzuuleed ug sain saihniig -
Н.Энхбаяр (May 27, 2016 2:08:20 pm )
ОРОСЫН ГАР ХӨЛ БОЛЧИХСОН ЮМ БИШ ШҮҮ!!!
-
Irgen (May 27, 2016 2:25:54 pm )
1 ch gesen Mongol hun ajiltai orlogotoi bolbol Mongol ulsad heregtei gene. Tegeed ene Dayar mgl chini mgl zaluus shuu dee. Yu yriad bnaa. Awtsaldaatai ym bicheech. Ene dayar mgl hodolgoonii neriig ashiglaj ywdag humuusin buruug bas ene humuust tohoj bolohgui bizde. Ner hundiig n unagah gj ingej ashiglaj bichij bolohgui shuu dee. Uuniig bichsen hun ednii heden zaluus hetsuu nertiin haalga tatsan ch geh. Uunii chini notolgoo oort chini bnuu. Heden togrog awch hunii ner hund unagaj ingej bichlee geed mglchuud itgeh bolow uu. Oor oorsdiin oyun uhaanaara hen n hen be gedgee tungaaj medeh bhaa. Minii l medeheer ene hodolgioniig huulin daguu uil ajillagaa ywuuldag gej boddog. Zugeer 1 gudamjnii tanhai zaluustai adiltgaj bolohgui. Ednii terguun n huuliin surguuli togsson huulich hun bdg gedgig ta er n medej bnuu. Huuli yriwal tanaas iluu yrichih bh shuu. Bas mgl zurh setgel setgelgeetei eh oronch bh uzel buruu ymuu. Iim humuus bh yostoi shuu dee. Bas Bayrsaihan gdg hunii ner hundiig unagah gesendee iim ym bichij de. Songuuli boloh oirtohoor l ymar ch argaar hamaagui humuusig toorolduuleh gj hicheeh ymaa
-
Монгол бахархал (May 27, 2016 3:53:52 pm )
Энэ сэтгүүлч гээд байгаа С.БУЯН гэх нөхөр
1. Гадны бөгс долоож ходоодоо борлуулдаг
2. Сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор Г.Баярсайхны нэр хүндэд халдсан мэдээлэл цацаж байгаа нөхөр (Энэ ажиллагаанд чинь тэгээд ДАЯАР МОНГОЛ ТББ ямар хамаатай юмнаад заваан юмаа БҮҮ ЭНЭ БАЙГУУЛЛАГАД ХАЛДАА!!! ЭРГҮҮ МАЛ МИНЬ!!!)
3. Эвсэл цус нь булингартай нөхөр байх -
Төмөр (May 27, 2016 4:03:26 pm )
Сэтгүүлч их буруу бичжээ. Даяар монгол гэдгийг мафи, якуза интэртэй адилтгасан байна. Энэ байгууллагад алдаж онож байсан үе бий гэхдээ Монголын төлөө зорилгын хүрээнд төсөл эхлүүлсэн байна. Энийг дэмжих байтал буруу ойлголт төрүүлэхээр буруу бичсэн байна. Энэ нийтлэлээ засаж залруулаарай. Мөн энэ төслийг нь сайхан сурталчилаад өгчихөөч. Монголчууд өөрсдөө кузов засварыг вьетнамчуудаас илүү хийдэг болчихвол сайн л биздээ. Төслийн ажилтантай холбогдоод мэдээлэл аваад сайхан сурталчилаад өгөөрэй гэж хүсмээр байна.
-
Bor (May 27, 2016 4:05:43 pm )
Hun hentei hamtrah ni chuhal bish hamgiin gol ni Mongoloo gesen setgel baih ni hamgiin chuhal hun eron unsaj ussun gazariinhaa tuluu baih ni ter hunii erh uureg ternees gazar nutagaa hudaldaagui bol eh oronch shuu dee
-
сэтгүүлч (May 27, 2016 4:08:56 pm )
Монгол улсын эрх ашиг Монгол хүний, ер нь хүний төлөө бол чөтгөртэй нөхцсөн ч яах вэ дээ аливааг дандаа мушгих хэрэг байна уу
-
Зочин (May 27, 2016 4:12:46 pm )
yun buleglel ntr geed hutsaad bgn be
-
Зочин (May 27, 2016 4:15:49 pm )
/Гэтэл манайх, тэр дундаа Гарьдхүүгийн Баярсайхан гайгүй байгаа. “Даяар Монгол” хөдөлгөөнтэй хамтран төсөл хэрэгжүүлж байгаа нь гаднынхны нүдэнд Монголыг муухай харагдуулж байна./ yag yu gej oilgoh uu ….yamar erguu medrel muutai ym ni iim ym bicheed suuj bdag bnaa
-
Anonymous (May 27, 2016 4:21:58 pm )
Төр ТББ тай хамтарч ажиллаж болохгүй гэсэн ямар хууль, дүрэм байна аа. Монгол хүний төлөө , иргэдийнхээ ажлын байрны төлөө ажиллаж үр дүнтэй байвал болмоорр л санагдах юм. Зарим хүмүүс өөрөө хийхгүй, ажил хийсэн хүнийг шүүмжилж сүүдэртүүлэх гэж оролддог, Энэ С.Буян тийм л хүмүүсийн нэг бололтой
-
Х. Оюун Эрдэнэ (May 27, 2016 4:24:50 pm )
Энийг бичсэн усан толгойт оо чи өөрөө гаагуу байгаа. Яагаад болохгүй гэж. Мөнгөтэй хүмүүс захиалаад Даяар Монголыг муухай харагдуулах гэж худал хэрэг үүсгэдэг юм. Чи өөрөө яг юу бүтээсэн нөхөр вэ? хүн гөрдөж, араас нь хутаг шаадаг ийм арчаагүй бичигч нэг биш олон бий. Яамныхаа сайдыг өмөөрнө шүү. Монгол хүн ажилтай, Монгол хүн орлоготой л бол болоо шүү дээ. Маш сайхан ажил эхлүүлсэн сайддаа баярлалаа.
-
Anonymous (May 27, 2016 4:31:43 pm )
Монгол улсын төлөө амь нас эд хөрөнгөө зориулж буй Даяар Монгол хөдөлгөөн яахаараа гэмт хэрэгтэн болчихдог юм бэ .. Монгол улсаа худалдсан оффшор данстангуудаа шүүхгүй байж , Монголынхоо төлөө зүтгэж буй зориг зүрхтэй хүмүүсийг мохоох гэсэн аль нэгэн намын захиалгат ажил гэдэг нь тодорхой байна .. С.Буян гэдэг нөхөр өөрөө алтан урагтан гэж өөрийгөө зарлаад явдаг нөгөө хунтайж Даваанямын өрөөсөн дугуй мөн биз дээ .. Хэний захиалгаар ийм юм бичиж яваа юм бол доо . Цагаан ястай тайж удамтай бол ийм юм хийж явахгүйсэн Монголчуудыг бүү талцуулаач ээ .. Худалдагдсан хүн бололтой янз нь
-
Xvn (May 27, 2016 4:33:55 pm )
Dauar mongol yahaara maf bvleglel bolchdog yum bichih yumaa zuw olj zuw oilgj bicheese bile
-
Irgen (May 27, 2016 4:49:32 pm )
Setguulch gesen ner zuusen hen 1nii haraat zahialgaar dewergej bichdeg archaagu yumnuud ih boljee. Haha dayar mongol tbb mongoliin mafia uu? tegwel ter ofshor danstai hanaj tsaddagui humuus chin mafia za yu malaa
-
АН -ыг дэмжигч иргэдээс (May 27, 2016 4:56:02 pm )
Га.Баярсайханы тэнэглэл. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстээ туслаач, сайд гуай.
-
Anonymous (May 27, 2016 5:02:11 pm )
Ymarwaa negen uls orond dayar mongol shig vndesnii bguullaga bdag tiim ch uchiraas dayar mongol bh ni zuw vndserheg vzeltei vndestnee hamgaalsan bguullaga bh heregtei
-
dayar mongol (May 27, 2016 5:15:19 pm )
dayar mongoliin zaluusiig demjij bn
-
YADARSAN ARD (May 27, 2016 5:16:40 pm )
yas yumandaa xar amia bainga bodoj ali l ner aldar hundtei yumand neree xabchuulaad sursan xogiin amitan baina lee. songuuli boloh gej baigaa uchiraas ali ner xund saitai gazariig shinshilj yabaa l daa. ene urbagch ix xurald garch irexdee OYU TOLGOI yarij garch irsen odoo ta l bgaa bizdee 4 jil. IX XURALAAS ZAILUULAX XUNII NEG ENE MON,
-
Setguulch zail (May 27, 2016 5:19:19 pm )
Bolildoo Buyan nertei nugelten bna daa.yagad dayar mongol maf bolchihdog ym be?setguulich nertei mal min chamashig ymnaas boloj eh oron chin ard tumen chin taltsad bna ymiig yahaaraa ingej buruugar haruulah ged bdag ym be?Dayar mongol hj chadaj bna sh dee amjilt.dahiad ch hiigeerei ene Buyan nertei Nugeltnii yawuulgar mohohgui hagraltahgui manai mongolchuud.
-
Байрсайханд (May 27, 2016 6:03:06 pm )
Гадаадад ажиллах хүч гаргах компанийн шалгуур байхгүй зөвхөн танд мөнгө өгөхөд болно гэсэн журамтай ажиллагаанаас болж олон эмэгтэйчүүд хүний наймааны золиос болох гээд байхад та сонгуульд ялна гэж ярьж яваа чинь мэдлэг боловсролтой хүний явуулж байгаа гэж хэлэгдэхээргүй байна
-
ДАЯАР МОНГОЛ ТББ (May 27, 2016 9:33:01 pm )
Та бүхэн сайхан зусаж байна уу.
Бид ямар нэгэн ажил хийчийд бид хийлээ гэж цээжээ дэлдэж байгаагүй!!! Энэ нь бидний үүрэг хариуцлага гэж боддог. Биднийг дэмжээч гэж МОНГОЛ түмнээсээ гуйж хандивын данс нийтэд зарлаж байгаагүй. Монгол улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрхийн төлөө ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ чадах зүйлээрээ тэмцэж ирсэн тэмцсээр байгаа залуусын урам зориг хичээл зүтгэлийг та бүхэн минь нэг бодож үзээрээ. Биднийг нэрийг барьж ГАДААД УЛСЫН ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД, АЖ АХУЙ НЭГЖИЙГ дээрэмдэж эрх чөлөөнд нь халдсан ГЭМТ ХЭРГИЙН шинж чанартай үйлдлүүд сүүлийн үед их гарах болсон манай байгууллагын нэр хүндийг МОНГОЛ ТҮМНИЙ минь өмнө унагааж байгааг та бүхэн минь ойлгох буйзаа. Эцсийн эцэст МОНГОЛ ХҮНЭЭ ДЭЭДЛЭН ХАЙРЛАХ, ӨВ СОЁЛОО ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ та бидний ҮҮРЭГ билээ. Та бүхэн минь өвөр зуураа ӨЛӨН ЧОНО мэт нэгнээ бүү ХЭМЭЛ бид НЭГНЭЭ ХАЙРЛАН ХҮНДЛЭЖ байж УЛС ТӨР МИНЬ амгалан оршиж ТҮМЭН олон минь ЭНХ ТУНХ орших буй заа.
МОНГОЛ УЛС ҮҮРД МАНДАН БАДРАГ
ДАЯАР МОНГОЛ ТББ.
2016 оны 05 дугаар сарын 27
22:29 минут
. -
Anonymous (May 27, 2016 11:47:52 pm )
Bayarsaihand 100 n tsaas ugchihvel tsaadah chin yuch hamaagui hiine shuu dee uruvdmuur yadruu amitan shuu dee
-
Anonymous (May 28, 2016 7:54:46 am )
Bayarsaikhan mundag
-
Anonymous (May 28, 2016 8:05:15 pm )
Sain baitsgaana uu? Minii Mongolchyydaa. S.Buyan gyaid l hamag noo n bga bys uu. Bitgii hoorondoo marga. Erliiz ch uym uu hyataduudtai holbootoi ch uym uu holbogdoj yawaad zoduulsan ch uym biluu bid yaagaad dyrgvi bolsniin medehgvi shdee. Bi law hen negen gadaad nohduuded eh orondoo deerelhvvlbel namaig umuuruh zaluus baidag gej bodhoor eh oron min saihan sanagddag shd. Bi mongol bolhoor. Bvv marga nutag negtnvvd min.
-
Д.Ганхуяг (May 29, 2016 3:28:56 am )
Төр нь ТББ-тайгаа хамтраад “Монгол хүн Монголын ирээдүй” буянтай төсөл хэрэгжүүлхэд юу нь буруу бнаа энэ сэтгүүлч С.Буян та нэрээ соливол таарна.Сайд залуучуудаа дэмжиж ажиллаж байгаад Баяр хүргэж Сайхан зүйл хүсэх ёстой. Амжилт залуусаа.
-
soonoo (June 21, 2016 2:21:48 pm )
dayar mongoliin zaluusiig demjij bn
32 Comments