antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 7, 2011 Comments are off

“Оюу толгой” ХХК-ийн 16 хувийг худалдаж авах саналыг “Монгол 999 Үндэсний Нэгдэл” ХК гаргаж байна

нийтлэсэн Admin

Монгол улс эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гараан дээр зогсож байна. Бидэнд мэдэхгүй, чадахгүй, суралцах ёстой зүйлүүд их байна. Эдийн засгийн шинэ орчин нөхцөлд дасан зохицох зайлшгүй шаардлага бидэнд тулгараад байна. Үүний нэг  жишээ бол “Оюу толгой” төсөлтэй холбоотой гэрээнүүд юм. Эдгээр гэрээний эргэн тойронд үүсээд байгаа төвөгтэй нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх нь цаашдын хөгжлийн том хурдцыг тодорхойлох болно.

Оюутолгой төсөл нь Монголын үндэсний эдийн засагт, улмаар Монголын нийт ард түмний эрх ашигт шийдвэрлэх нөлөө бүхий Монгол улсын түүхэн дэх хамгийн том төсөл тул Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардаж байгааг Хөрөнгө оруулагчид ч бас ойлгож байгаа гэж найдаж байна. Хөрөнгө оруулагчдын хувьд ч энэ шинэ зүйл биш. Рио Тинтогийн хувьд 2 жилийн өмнө Африкийн Гвиней улсын засгийн газартай Симанду төмрийн хүдрийн орд дээр байгуулсан гэрээндээ өөрчлөлт оруулан хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн билээ.

Монголын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийн томоохон нэгдэл болох “Монгол 999 Үндэсний Нэгдэл” ХК нь өөрсдийн боломж, нөхцөл байдалд тулгуурлан “Оюу толгой” ХХК-д дараахь саналуудыг хүргүүлж байна. Үүнд:

1.  Оюу толгой төслийн 16%-ийг түүхэн өртгөөр нь худалдан авах

2.  Хувьцаа эзэмшигчийн хувьд цаашид шаардлагатай хөрөнгө оруулалтыг цаг тухай бүрт хийх

Бид одоо мөрдөгдөж байгаа гэрээнд тулгуурлан тооцсон тооцоон дээр үндэслэн ирээдүйд үүсч болзошгүй асар их өрийг зогсоох зорилгоор энэхүү саналыг гаргаж байгаа юм.

“Оюу Толгой” ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг бөгөөд 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна.

Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг. 2011 оны 11-р сарын 05-ны өдөр Оюутолгой ХХК-иас Монголын ард түмэнд хандан нээлттэй захидал хүргүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 2.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа тухай мэдэгдсэн билээ.

Ажил явагдаж, хөрөнгө оруулалт хийгдэж байгаа нь сайн ч Оюутолгой ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгагдсан 9, 10-р заалтуудад тулгуурлан барагцаалсан тооцоолол хийлээ.

Энэхүү гэрээнд Монгол улс эхний 3 жилд ямар нэгэн хөрөнгө оруулалт хийх эрхгүй бөгөөд, шаардлагатай хөрөнгийг зөвхөн Айвенхоу Майнз компаниас жилийн 9,9 %-ийн суурь хүүтэйгээр, мөн АНУ-ын ХҮИ-ээр тохируулга хийн улирал тутам хүү, хүүгийн хүү тооцох нөхцөлийг тусгасан.

“Оюутолгой” ХХК-д хэдий хэмжээний хөрөнгийг ямар хугацаанд оруулсан нь тодорхойгүй байгаа тул Айвенхоу Майнз компанийн хувьцааг худалдан авсан Рио Тинтогийн төлбөрөөр хөрөнгө оруулалтыг тооцлоо. Суурь хүүг анх гэрээ байгуулсан 9,9 %-иар тооцлоо. АНУ-ын Хэрэглээний Үнийн Индекс/ХҮИ/ буюу CPI-U-г сар бүр тооцож гаргадаг бөгөөд энэхүү индексийн хэлбэлзэлээр тохируулга хийн хүү тооцно гэсэн хэдий ч тохируулга хийх аргачлал байхгүй байгаа тул сарын суурь хүүг индексийн өөрчлөлтөөр нэмэгдүүлэн тооцлоо. Ингээд тооцохоор бид өнөөдрийн байдлаар 3,1 тэрбум ам.долларын өртэй болсон байгаа бөгөөд ямар нэгэн төлбөр хийхгүй байхад энэ өр маань 30 жилийн дараа буюу 2040 онд 53,7 тэрбум ам.доллар болж өсөхөөр харагдаж байна.

Х.ЭНХТУЯА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car