Монголын рок попын зангарагтай оддын нэг бол “Камертон”-чүүд. Ирэх сарын 24-нд 21 жилийнхээ ойтой золгож байгаа тэд “18 нас”-тай фенүүдийнхээ дунд өдгөө ч эрэлттэй эрчүүд. Төрийн соёрхолт Болд “Даам” болохоо харуулсан бол Мээдээ “Чамд хэлье” хоёр дахь бие даасан цомгоо үзэгчдэд хүргэсэн. Харин Ганаа “Зүрх сэтгэл” шинэ цомгоо гаргаж, цомгийн “Чи дурласан байна” дуугаа Эбатай хамтран дуулсан нь “фанатуудадаа” барьсан содон бэлэг болсон юм. Харин өдгөө “Камертон”-чууд шинэ альбомын ажилдаа ороод байгаа гэнэ лээ.
Энд хамтлагийн гишүүдийн хүүхэд насны сонирхолтой дурсамжаас сонирхуулахад: Эба багадаа нэлээн сахилгагүй нэгэн байж л дээ. Болоогүй байрныхаа атамануудтай нийлнэ. Тэгээд нэгэн удаа өнөөх “фракцийн” атаман ахдаа муухай хулхидуулсан гэнэ. Учир нь өнөөх ахаасаа немц овчарикны гөлгийг нэг шил архи, 200 төгрөгөөр худалдаж авч л дээ. Гэтэл хэдэн сарын дараа өнөө гөлөг нь дээшээ өсөхгүй уртаашаа сунаад, чих нь босох биш далбайж унжаад, нэг их намхан урт нохойтой болчихож. Байрныхаа хүүхдүүдэд немц овчариктай болсон гэж баахан гайхуулчихсан тэрээр жигтэйхэн их ичсэн аж. Гэхдээ “хулхи” немцдээ маш их хайртай байснаа дурсан ярьсан нь бий.
Ганаа болохоор багадаа цэцэрлэгээс аймаар айдаг байж. Үеийнхээ бацаануудаас “цэцэрлэгийн багш нар аймаар зоддог, өдөр хүчээр унтуулдаг, гимнастик хийлгэдэг” гэж сонссон болохоор ийнхүү эмээдэг болсон гэнэ лээ. Харин сургуульдаа сайн муу нэрний алинд ч өнөө Эба, Ганаа хоёр л явж байдаг байсан тухай тэд ярьдаг.
А.ДӨЛ
PHOTONEWS.MN
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 27, 2016 11:37:10 am )
засссс
-
зочин (May 27, 2016 12:50:56 pm )
Эба чи ёстой ХУЛИХДУУЛЖ- байхдаа таарсан хулгайч
-
Мгл (May 27, 2016 5:49:10 pm )
Тариа тарьдаг болох гээд тувт монго нэхэж, уйлаад, хэруул хиигээд , чацга царайлаад хогын эр . Чаддаг хунд ажлаа огоод, тэр нохой тэжээдэг ажлаа хиигээрэй. Чи дуулж ч чадахгуй
-
bayar (May 28, 2016 3:54:54 pm )
chadah buhnee hii eba
-
itgel (May 28, 2016 7:13:37 pm )
ebaag higeed lalaruudaa neg yum helehvv… alnaa za.
-
ЗОЧИН (June 04, 2016 3:55:28 pm )
дуул дуул сонсоё
6 Comments