antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 27, 2016 31 comments

С.Ганбаатарыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй

нийтлэсэн Admin
527-1464309785527-14621469971-(1)
УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх ажил албан ёсоор эхлээд байна. Одоогийн байдлаар МАХН, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Нам, Монголын Ногоон Намын “Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл” эвсэл болон бие даагчид тус тус УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийнхээ нэрсийг Сонгуулийн Ерөнхий Хороонд өгчээ.
Сонгуулийн Ерөнхий Хороо одоогоор МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын дэд дарга Ж.Эрдэнэжамьяан, бие даан нэр дэвшигч “Эвлэн Мандуулах Хүч” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр нарыг ялтай байх хугацаа нь дуусаагүй тул гэсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаад байна.
ХҮНам УИХ-ын 2016 оны сонгуульд оролцохгүй  болсон тул УИХ-ын гишүүн С.Ганбаатар аль нам, эвслээс нэр дэвших нь олны анхаарлыг татаад буй. Тэрээр МАН-АН-д орсоноос үхсэн минь дээр хэмээн мэдэгдсэн тул мэдээж МАН, АН-аас нэр дэвшихгүй нь тодорхой. Мөн МАХН, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Нам, Монголын Ногоон Намын “Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл” эвслээс нэр дэвших хүмүүсийн дунд ч нэр нь байгаагүй юм. Өөрөөр хэлбэл  одоо тэрээр МУНН, “Хаан сонголт” эвсэл гэх мэт харьцангуй жижиг гэгддэг намуудаас УИХ-ын сонгуульд нэр дэвших нь тодорхой болжээ. Гэтэл түүнийг УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй нь гэсэн яриа улс төрийн хүрээнийхний дунд тархаж байна. Энэ нь дараах хоёр үндэслэлтэй аж. 1-т С.Ганбаатарыг ХҮНамаас дүрмийн дагуу гараагүй, албан ёсоор намын гишүүн хэвээр байгаа гэсэн бичгийг тус намын удирдлагуудаас СЕХ-нд илгээнэ. Эсвэл түүний Хөдөлмөрийн Дээд сургууль төгссөн магистрын дипломыг хүчингүй гэж үзэн, хууль бус баримт бүрдүүлсэн гэсэн дүгнэлт гарган,  УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах гэнэ. Энэ нь ч бодитой бөгөөд түүний дипломыг шалгахаар Улсын Мэргэжлийн Хяналтын Газар ажиллаж эхэлсэн байна.
Ийнхүү УИХ-ын гишүүн, Монголын хамгийн өндөр рейтингтэй улс төрч гэх С.Ганбаатарыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй нь бололтой.
П.Мандах

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

31 Comments

  • Anonymous (May 27, 2016 10:13:56 am )

    Тэгж тэнэгтэхгүй байлгүй дээ.

  • Anonymous (May 27, 2016 10:19:51 am )

    Бакалаврын дипломоо хүнд эхлээд үзүүл л дээ.бакалавргүй хүн магистр авдаггүй л байхгүй юу

  • Ahmaduud (May 27, 2016 10:20:39 am )

    Bie daagaachee ard tvmen gargaadl irne

  • Ард (May 27, 2016 10:23:55 am )

    Яг нарийндаа Хиншүү Ганбаатар чинь офшор Баярцогт хуужаагаас хамаагүй дээр шүү. Ядахдаа ард түмнээс хулгайлсан мөнгөө офшор дансанд нуугаагүй шдээ

  • Ahmaduud (May 27, 2016 10:24:50 am )

    Olon bolson boloogvi diploomtonhuudaas diploomgvi ard tvmendee zvtgesen eh ironch aabiin hvv heregtei bnaa ih dytagdaj bna Ganbaatar zadnaa bie daagaad garaad ir ard tvmen hvdtei gargaadl irne

  • Ahmaduud (May 27, 2016 10:31:34 am )

    Uulna Enhbayar,Ganbaatar 2 iig garaad vzeh baisan yumdaa eh ornoo hudaldaj bga nuhdvvdtei vzej tarah ulsuud baisan yumdaa zadchih yumdaa bidnii anidral haashaa ergehiig medeh yum alga songoltoo zub bodoltoi hiigeerei mash chuhal zub songolt hiij luibarchdaas salmaar bna shvv ard tvmeen!!!!!!!!!!!

  • zochin (May 27, 2016 10:32:04 am )

    ENE NUKHUR MONGOLD BODITOY YU KHIISEN KHUN BE? BAAKHAN SHUUMJIL:JI AJIL TURULD SAAD TOTGOR L BOLSON BAIKH

  • сэлэнгэ хүдэр сум (May 27, 2016 11:28:06 am )

    ийм хүмүүсийг дэвшүүлэхгүй бол сонгууль явуулж яадаг юм өөрсдийнх нь эсрэг дуугарах хүнгүй эх орноо худалдаад дуусах юм байна л даа их дээд сургууль төгслөө гээд ялгаа юу байнаа харин энэ хүнийг шудрага гэж боддог

  • иргэн (May 27, 2016 11:36:36 am )

    за даа ямарч мэдлэггүй баклавр, магистр, доктор нэртнүүдийг бодвол монгол ухаантай хүн дээ

  • Kkkkkkk (May 27, 2016 12:01:07 pm )

    Songoltoo l zuv hiie humuus ee…

  • zochin (May 27, 2016 12:29:12 pm )

    mongol ulsiin huulind nasand hursen iren tegsh erhteigeer oroltsoh yostoi uun diplom be ??Mongoloo gesen setgel baihad boloo bishuu!

  • Anonymous (May 27, 2016 12:38:04 pm )

    зөв зөв наадах чинь гарахгүй ээ

  • zochin (May 27, 2016 4:41:36 pm )

    Zuvuu meregjliin hudalchiig dahij songoj bolohgui bur davraad Erunhiilugch boloh gej baigaad undruus unasan hun odoo boloo.

  • Giimaa (May 27, 2016 4:42:27 pm )

    Diplomtoi diplomgyi jiriin irgen ch ulsiin ikh khurald songogddog, negniigee diplomtoi diplomgyi gej buu gumaaj bai, diplomnii tuvshingees deer yuil khiij baigaa khun, 44000 khuvisagch gargasan Bayartsogtoos iluu baigaag Mongolchuud bid kharj baigaa , namiin ene songuuliin juram jiriin ard orokhiig khoriloj baigaa tod jishee. Zuv khunee bid demjine. Amjilt Ganbaatar aa

  • Anonymous (May 27, 2016 5:08:06 pm )

    Uuruu huuramch doplom uzuulj bitgii tenegteed bail daa . iim balai baij bolohgui biz dee

  • irgen (May 27, 2016 5:46:37 pm )

    ENE BALAI ODOO XEREGGUI. XUGJLIIN SAAD

  • Ачу (May 27, 2016 6:14:19 pm )

    За тэр болоюсрол гээд ярьвал Баярцогт чинь тамтаггүй өндөр боловсролтой гэдэг.Тэгээд эх орондоо хамгийн хайргүй эсэргүүн хулгайч дотоодын дайсан гэдэг нь батлагдчхаад байхад нэр дэвшүүлчхлээ.Бүүр ерөнхийлөгч намын болоод УИХ-ын дарга хэлээдч сөхрөн унав.Гэтэл Монгол ухаанаар эх орноо уриалан дуудагч цогтой тэмцэгч ард түмний манлайлагч Ганбаатарыг яагаад дэвслээд байгааг хархад ардчилсан имперлистүүд арай дэндэж Монгол улсруу нус цэрээ хаяадл байх шиг!!!!!!!

  • ZOCHIN (May 27, 2016 6:43:49 pm )

    GANBAATAR UG N IH HURALD BAIVAL HEREGTEI HUNII NEG YAHIIN ARGAGUI MON.ESTOI, BAYRTCOGTIIN DERGED JINHENE MONGOLIINHOO TOLOO SHUU….

  • Anonymous (May 27, 2016 6:45:21 pm )

    Олон нийтийн өмнө, оюутан залуусын урд хээв нэг худлаа яриад хуурамч диплом ашиглаж байгаа хүнийг худалч гэх үү шударга хүн гэхүү цаашидаа төлөвшиж сайн хүн болоод худлаа яриж хуурамч бичиг баримт ашилахаа больж хүмүүжиж шударга болж засарна гэхүү хэдтэй билээ. 6,7 настайдаа хүүхэд төлөвшиж том хүн болох төлөв нь бараг харагддаг юм гэнэ лээ. Ганбаатар 7 той билүү .

  • Mongol khun (May 27, 2016 7:58:35 pm )

    eh ornoo zarj bgaa ofshor hujaa erliiz avilgalch luivarchidaas hamaagvi deer hvn shvv, Mongoloo gesen zvrh setgeltei Ganbaatar shig hvmvvs ih hurald olnooroo garch baijil Uls oron maani hugjinu, ard tumen vvniig l hvsej hvleej bgaa,,,

  • Anonymous (May 27, 2016 9:30:36 pm )

    Diplom yamar hamaatai yum ard tumin teriig toohgui ard tumnii toloo yum hiisen hun

  • chingis khan diplomtoi bsiim uu? (May 27, 2016 9:42:29 pm )

    uls orniig udirdahad eh ornii gesen chin zurh setgel heregtei. medlegtei mortloo uvaigui udirdagchaas heden zuun say dahin iluu bna

  • zochin (May 27, 2016 10:07:28 pm )

    zaawal diplomtoi baih estoi yum uu? hutsaach ta nar

  • dul (May 27, 2016 10:37:05 pm )

    garah hunii l 1bgmda

  • SHAR TOHOI (May 28, 2016 9:56:14 am )

    Tukhain ulsad tukhain yed nert uls torch buyu udirdagch irdeg gedeg shyy dee .Mongold ter meregshil ene ter yadag uym ekh oronch khyn kheregtei bna.Mongoloo gesen Gambaatariig demjij bna .

  • Зочин (May 28, 2016 9:58:41 am )

    Дипомтой үгүй нь сонин биш лдээ, гол нь нэр дэвшүүлэх материалдаа пу гэж бичсэнээс л шалтгаална. хэрвээ дип-гүй гэж үнэн зөв бөглөвөл ямар ч асуудал гарахгүй, худлаа бөглөвөл хуурамч материал бүрдүүлсэн гэж хасагдана

  • Говийн өвгөн (May 28, 2016 9:38:24 pm )

    С.Ганбаатар Н.Энхбаяр гэсэн улс төрчид төрд УИХ-д их хэрэгтэй. Монголоо гэсэн улсуудыг дэмжиж байна. МАНАН-гийнхан энэ хоёр хүнээс их айж байна даа

  • Anonymous (May 29, 2016 12:31:06 pm )

    Та бүхэн монголоо гэсэн хүнээ дэвшүүлэхгүй офшоор данстангуудаа гаргаж дэвшүүлэх үү. Ёстой нөгөө загас толгойноосоо өтнө гэдэг одоо манай улс төрд болж байна даа. Төрд гарсан луйварчид минь та бүхэн одоо биднийг хуурлаа гэхэд түүх та бүхнийг уучлахгүй гэдгийг мэдмээр л юм даа.

  • Anonymous (May 29, 2016 6:59:49 pm )

    xujaa BAYRTSOGTIiin xajuud GANBAATAR xol ilvv xvn. SELENGCHUUDEE ta tar songoltoo zov xiigeerei

  • Anonymous (May 31, 2016 1:30:03 am )

    songuuli hiih herg bgaa
    yum uu

  • Anonymous (May 31, 2016 1:31:32 am )

    ingej l tenegtev dee ter ni dor songuuli hiih herg bn uu

antalya rent a car