Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийнхээ хоёрдугаар ангийг оффшор данстангуудын талаар хийхээр баримттай мэдээллийг олж авахаар АНУ-ын Вашингтон хот руу явах гэж байхад нь хилээр гарах эрхийг нь хязгаарлав. Түүнчлэн Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл ч байгаа юм. Харин ямар шалтгааны улмаас хилээр гарахыг нь хориглов, ямар хэрэгт сэжигтнээр татав гэдэг асуудлаар Л.Мөнхбаясгалан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэрбээр “Миний бие “Цензургүй яриа” нэвтрүүлэг, “Цензургүй сурвалжлага” эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэдэг. Энэ нэвтрүүлгийнхээ хүрээнд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос дэлхий нийтэд ил болгосон оффшор данстангуудын талаар баримттай хоёр анги нэвтрүүлэг хийж байгаа. Эхний ангийг нь гаргасан. Хоёрдахь ангиа хийхдээ АНУ-д Вашингтон хотод байдаг ОУ-ын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой хамтарч ажиллах хүсэлтээ өгсөн юм. Тус хотод байгаа монголчуудаар дамжуулан энэ байгууллагатай холбоо тогтоож энэ сарын 26-нд очих ёстой байсан. Гадаад паспорт АНУ-ын арван жилийн визтэй. Үүнийнхээ хүрээнд Айр маркетаар үйлчлүүлээд нисэх тийзээ авчихсан байсан. Энэ сарын 26-ны 00 цагт Чингис хаан ОУ-ын нисэх буудлаас нисээд өнөөдөр Сөүлд очоод, 26-ныхаа 11 цагт Вашигтонд буух ёстой байлаа. Билетээ энэ сарын 24-ны өдөр авсан. Тэр өдрөөс хойш хүмүүс залгаж “Монголоос дүрвэх гэж байна уу. Гэр бүлээрээ явах гэж байгаа юмуу, яагаад явах гэж байгаа” гэж асуусан. Ингээд өчигдөр шөнийн нислэгтэй байхад орой 20 цаг өнгөрч байхад ЭЦГ-аас ахмад Баасанжав гэж дуудсан. Ажлын цаг дууссан байна дараа болохгүй юмуу гэж хэлэхэд “Таныг цагдаагийн байгууллага хуулийнхаа хүрээнд албадан авчрана”гэсэн. Тэгэхээр нь шууд очиход Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хилээр гарах эрхийг хааж, таслан сэргийлэх арга хэмжээ авч, шууд байцаалт авна гэхээр нь би өгөөгүй. Яагаад гэвэл энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлсэн. Энэ талаар мэдэхгүй гэж гарч ирсэн” гэлээ.
Мөн түүнчлэн ” Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг МИАТ дээр саатуулжээ” гэсэн худлаа ташаа мэдээлэл гадуур эрчимтэй тарж байна. Одоо намайг 100 сая төгрөгөөр гадаад явах гэж байсан гэх худлаа мэдээлэл тараад байна. Би 17 жил огт юу ч дуугараагүй. Миний гэр бүл намайг гүтгэж доромжилж ирсэн. Утсыг минь чагнадаг. Найз нөхөд танил талаар минь дарамтлуулдаг. Хүнтэй утсаар ярьсан яриа хоёр хоногийн дараа фэйсбүүкт тавигддаг. Би Монгол Улсын иргэнийхээ хувьд эрхээ хамгаалах цаг нь болсон юм байна. 20 жил сэтгүүлчээр ажилласан. Дандаа хүний эрх, эрх чөлөөний явсан. Улсад нэг ч өдөр ажиллаагүй. Нэг ч төгрөг улсаас хуурч мэхэлж аваагүй. Ийм учраас надад цаашдаа амьдрах ажиллах боломж олдохгүй байна. Эрэн сурвалжлах сэтгүүлчээр ажиллаж ирсний хувьд ихээхэн дарамтыг тэвчиж тэсэж ирсэн дээ. Өнөөдөр бол тэвчээр барагдлаа. Магадгүй үнэн үгээ хэлэх сүүлчийн боломж байхыг үгүйсгэхгүй” гэв.
Ингээд сэтгүүлчид түүнээс сонирхсон асуултадаа хариулт авсан юм.
-Танд ямар хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм бэ?
-Эрүүгийн хуулийн 148,4-т зааснаар Онц аюултай гэмт хэрэгтэн зохион байгуулалтай бүлэг, бүлэглэн үйлдсэн. Түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг нь хурааж 10-15 жилийн хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байгаа. Залилангийн гэмт хэрэг дотроо хүндрүүлсэн зүйл заалт юм байна. Яагаад залилан хийчихвээ гэж асуугаад гараад ирэхэд та бүхэн сайн мэднэ. Аль нэг байгууллагатай зар суртчилгаа рекламны гэрээ хийдэг. 2013 онд МИАТ ТӨХК-тай хийсэн зар сурталчилгааны гэрээг гаргаж ирсэн. Онц их хэмжээний бүлэглэн үйлдсэн хэрэг гэж үзсэн. Иймэрхүү шалтгаанаар нисч чадсангүй ээ.
-Вашингтон хотод очиж яах гэж байсан юм бэ?
–ОУ-ын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоонд гишүүнээр элсэх, тэнд хамтран амьдрах гэрээ байгуулах, монголын панамын баримтууд болон нэр холбогдсон 49 хүний баримтыг эх хувиар нь авч олж ирэх хүсэлтээ тавьсан. Тэгээд нэвтрүүлгийнхээ хоёрдугаар ангийг хийх байсан юмаа. Оффшор данстай хүмүүсийн үнэн бодит мэдээлэл олон улсын хэмжээнд нэр устайгаа цацагдсан асуудлаар нь яагаад нэвтрүүлэг хийж болохгүй. Дахиад энэ хүмүүсийг юугаа хаана нуусныг олж авахаар баримтных нь төлөө явах гэж байгаа хүнийг саатуулж байгаа юм бэ. Хэвлэлийн эрх чөлөө байхгүй болсон юм байна. Уг нь гэрээгээ байгуулаад ирэх байсан. Монголын сэтгүүлчид дэлхийн сэтгүүлчидтэй хамтарч ажиллах боломжийг хаасанд харамсч байна. Сошиал медагаар гүтгэлэгүүд гарч байна. Надад эх орноосоо зугтах ямар ч шалтгаан байхгүй шүү.
-“МИАТ”-ийн зар сурталчилгааны гэрээ хийсэн талаараа тодорхой мэдээлэл байгаа юу?
-2013 онд гэрээ байгуулсан гэдгээ өчигдөр цагдаагийн байгууллагаас харлаа. Өдөр тутмын 10 гаруй сонин, 40 гаруй телевизтэй тухайн үед 40 сая төгрөгийн гэрээ байгуулж тус компаний шинэ онгоцыг Монголд авчрах гэрээ байгуулсан. Энэ гэрээ гүйцэтгэлээрээ явсан. Мөрдөн байцаалтын нууц учраас тодорхой баримт хэлэх боломжгүй байна.
-Зар сурталчилгааг нь хариуцаж гэрээ байгуулсан юмуу?
-Бусад хэвлэл мэдээлэл дээр мэдээлэл гаргах буюу зөвлөгөө өгөх гэрээ байгуулсан.
-Таныг хилээр гарахыг хориглосон шалтгаан нь одоогоос хоёр жилийн өмнө ЗТЯ-наас 40, 48 сая төгрөгийг хоёр удаагийн үйлдлээр буюу нийт 88 сая төгрөг аваад зориулалтын бусаар зарцуулж ашигласан гэх хэрэгт буруутгаж шалгаж байгаа юм бишүү?
-Зам тээврийн яамтай гэрээ байгуулж мөнгө аваагүй. Энэ бол худлаа мэдээлэл. Хэрвээ намайг гүтгэсэн гүтгэлэгийн шинж чанартай мэдээлэл гаргасан газруудыг шүүхэд өгөх болно. Хэрвээ надад залилуулсан хүн байвал гараад ирэх хэрэгтэй. Гэтэл өчигдөр орой ийм зүйл анги танилцуулж, үзүүлээд тулгаад хэрэг үүсгэсэн.
-Гэр бүлийнхээ хүнтэй АНУ-руу явах гэж байсан юм билээ. Хоёр хүний зардал 33 сая төгрөг болох юм билээ. Энэ мөнгөө хаанаас гаргасан бэ?
-АНУ-руу явахад визний асуудал хүндрэлтэй. Манай нөхөр, би, манай нэвтрүүлгийн гурван сэтгүүлч, 10 жилийн визтэй хоёр хүн явах гэж байсан юм. Надад Монголоос зугтах шалтгаан байхгүй, яасан гэж зугтах юм бэ. Хоёр нялх хүүхдээ үлдээчихээд явна гэж байхгүй. Энэ 33 сая төгрөг хаанаас гарч ирсэн тоо бэ. Бизнес ангилалаар хоёр хүн явах гэж байсан нь үнэн. Би “C1” телевизтэй гэрээтэй ажилладаг. Хоёр нэвтрүүлэг бэлтгэж өгдөг. Миний хоёр нэвтрүүлгийг уг телевиз нийтдээ 15 сая төгрөгөөр худалдан авдаг. Сарын 15 сая төгрөгөөр амьдарч, нэвтрүүлгийнхээ бүх зардлыг өөрөө олдог. Гэтэл надад АНУ яваад ирэх зардал байна. Хэнээс санхүүжилт аваагүй. АН, МАН-ын оффшор данстай хүмүүсийн баримтыг олж ирэх гэж байгаа хүнийг хэн санхүүжүүлдэг юм бэ.
-Оффшортой холбоотой мэдээлэл авахаар явах гэж байна хэмээн саатуулсан гэж үзэж байна уу?
-Би бол тэгж бодож байна. Яагаад энэ хүмүүсийн нэрийг гаргаж болдоггүй юм бэ. Энэ нэвтрүүлгийг хийсэн өдрийн оройноос эхлээд доромжилж эхэлсэн. Харин ч оффшортой холбоотой мэдээллийг авчихсан байгаа. Удахгүй нэвтрүүлгээ гаргана. Илүү их баримтууд олж авсан.
-Таныг дарамталж байгаа хүмүүсийг нэр ус, баримттай нь олон нийтэд зарлачихаж болдоггүй юмуу?
-Баримтууд байгаа. Одоо хэрвээ энэ хэрэг даамжираад намайг хорьж цагдах юм бол би энэ бүгдийг илчилж гаргах болно. Сүүлийн хагас жилд дарамттай ажиллаж эхэлсэн. Өнөөдөр нөхцөл байдал хүндэрлээ. Иргэний эрхээ хасуулж, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө боогдуулж байгаа учраас анх удаа хэвлэлийн хурал хийж байна.
-Та өмгөөлөгч авсан уу?
-Өмгөөлөгч авч амжаагүй байна. Өнөөдрийн дотор ав гэсэн, авахаар ярьж байна. Тийм учраас ямар нэгэн хэргийн талаар өөрөө байцаалт өгч болохгүй.
О.Сайхан
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
Иргэн (May 26, 2016 2:33:38 pm )
ДААНЧ МУУХАЙ АРД ТҮМНИЙХЭЭ ТАРХИЙГ УГААСАН НЭВТРҮҮЛЭГ ХИЙГЭЭД БАЙСАН ЮМАА.
-
зочин (May 26, 2016 7:35:43 pm )
манай зарим нэг нь юмны учир олохгүй л ярих юм даа. Ойлгох боломжгүй ч байж болох юмуу
-
-
зочин (May 26, 2016 2:38:40 pm )
хар энергитэй муухай хүүхэн,тэр боовоо таслуулж үхдэг таарсан юмтай явалдаж бсан гэсэн
-
zochin (May 26, 2016 2:39:14 pm )
Offshor danstai bvrtgegdsen hvmvvsiig l hil dabuulahgvi baimaar baihiin esergeeree. Harin ch adr tvmend hvnii dotood mon chanar helsen hiisen vgee martchihdag nohdvvdiig ilteer ilchildeg ch dee. Ard tvmen harin ch saihan amlaj garch irsen hudal huurmag AN-iin Elbrgdorjtonguudaar tarhia ugaalgaj hanalaa. Odoo arai ch vgvi bailgvi dee
-
zochin (May 26, 2016 2:47:29 pm )
bi nevtruulegiig ni uzdeggui dandaa muu energi bugs uhsan harin eren survaljlah nevtruuleguud ni zugeer bsan shuu
-
Uyanga uyanga (May 26, 2016 2:53:34 pm )
Unen yum helsen yarisan survaljilsan ene busguigeer ug ni baharhah yostoi yum bishuu. Ene hun ajlaa hiij bgaa bolhoos humuusiin hunj8l suhsun archaagui negen survaljlagch bish
-
Anonymous (May 26, 2016 3:04:48 pm )
ene bichij bgaa nohdvvd heree meddej bicheeree ene hvvhen bas setgvvlchiig hamgaaldag mongol ard tvmen baidag ym shvv
-
ЮБИ (May 26, 2016 3:05:37 pm )
Битгий шантраарай мянга мянган үзэгчид чамтай хамт байгаа шүү
-
дэлхийгээс зайл (May 26, 2016 3:16:22 pm )
hooh sariin 15 say gedeg chine aimaraa jiliin dotor heden ch bair awhiin bna doo
-
иргэн (May 26, 2016 3:16:54 pm )
хулгайч нар дургүй байгаа байх, болгоомжтой байх хэрэгтэй
-
Иргэн (May 26, 2016 3:45:03 pm )
Монголоос хулгайлсан сая сая $ мартдаг хүмүүс зүв зүгээр л яваад байх. 88 сая төгрөг болохоор эрүү үүсээд байгаа биз?
-
макар (May 26, 2016 4:07:54 pm )
Сайхан худлаа шаадаг авгай, сонгууль өнгөртөл гадаадад зугатан гарах учиртай байсан юм гэнэ. Хэрэг нь илрэхээр эх орончийн дүр эсгэнэ. Энэ хүүхнийг маш аюултай авгай гэдэг юм билээ. Монголд ер нь хийсэн хэргээ хүлээдэг хүн байна уу.
-
зочин (May 26, 2016 7:33:14 pm )
Зугтсан байсанч яадаг юм ийм мэдээлэл цацсан хүн өөригөө хамгаалах хэрэгтэй ш дээ
-
-
Baatar (May 26, 2016 4:09:27 pm )
shudarga, zarchimch bxad… (xaramsaltai n xariin daisnii uuduus tulaldaxad xeldeg ug bsan) uxexgui ami, ursaxgui cus gej…bxgui e . bitgii shantraarai.
-
Molor (May 26, 2016 4:13:13 pm )
Shorongoor gvideg yanhan awgai.
-
Зочин (5 сар , 2016:17.20pm) (May 26, 2016 4:18:54 pm )
Огт шантарч болохгүй. Ард түмнийг дарамтласан муу луйварчид ичгүүр сонжуургүйгээр эрүүл саруул үнэнийг хэлэх сэтгүүлчдийг ээлж дараатай дарамдалж эхлэллээ. Үнэн зүйл үнэнээр нотлогдох болно. Зөвийг харах эрх зүйчид байгаа байх. Ард түмэн ч хамгаалах болно. Юу ч хийхээс буцахгүй тэнэгүүд бий. Болгоомжтой бай.
-
Зочин (May 26, 2016 4:23:10 pm )
Оффшорчид хүчтжй байна шүү цаст уулын цагаан барс цаг нь болохоор шоргоолжны хоол болно гэгчээр оффшорчид олигархууд нэг л өдөр дээлээ нөмөрнө дөө нөмөрнө
-
Mongol (May 26, 2016 4:38:57 pm )
Zagdaa yagaad offshore-iin 49-iig barihgui baina…???
-
berik (May 26, 2016 4:46:17 pm )
Amjilt . Mongolchuud chamtai hamt
-
ҮЗЭЛ БОДОЛ (May 26, 2016 4:58:45 pm )
МӨНХБАЯСГАЛАН ТАНД АМЖИЛТ ХҮСЭЕ. ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ.
-
naruto (May 26, 2016 5:09:19 pm )
юунаас ч бүү ай, битгий шантар. наадах чинь захиалгатай байх. үнэн үг хэлсэн хүнд нохой өстэй гэж. ҮНЭН ХЭЗЭЭД ЯЛНА. ЧАМТАЙ ХАМТ. УРАГШАА
-
Anonymous (May 26, 2016 5:16:27 pm )
Miatiihantai huiwaldaad mongo ideegui bol shalguulaad l amerik ybahgui yu adgaj sandrah yu bn a suuliin uyiin hulgaichid hewlel medeelel ard tumen tamirchdiig urdaa baridag bolj boliosoi
-
зочин (May 26, 2016 7:38:03 pm )
чи бас юм дээ эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр
хүн муулхаар дагаж баясаад
-
-
zochinzochin (May 26, 2016 5:35:57 pm )
munhbayasgalan shig zorigtoi heleed temtsej chadahgui baij yund iim aimaar uhamsart hunii amnaas garahiin etsesgui muuhai ugseer tuunruu dairna ve? Hun busdiig uuruuruu tusuuldug yum gesen. Ene aimaar doromjilol bichij bgaa humuus…
Munhbayasgalang demjij bgaa shuu, zorigtoi bas tuushtai baigaarai -
Anonymous (May 26, 2016 6:16:18 pm )
Хүмүүсээ энэ шүүр унасан шулам бол яавч сайн хүн бишшүү.. Мөнгө өгч байвал хэний ч боовыг хөхөхөд бэлэн хүүхэн.. Даанч хөөрхий муу ядарсан ард түмэн энэний хийгээд байгаад олон ангит тархи угаалтуудад нь итгэчихээд байх юмдаа..
-
Irgen (May 26, 2016 6:33:49 pm )
паспорт АНУ-ын виза, нислэгийн тииз дээр нь мөнхбаясгалан гэж нэр байхгүй, баясгалан гэж нэр байна лээ ш дэ. ямар учиртай юм болж байнаа? нэг иргэн 2 пасспорттой юм болов уу? тагнуул магнуултай кинон дээр л тийм юм байдгийг харж байсан юм байна. бас нэг хулгайчтай хамт амьдарч байсан гээд хүмүүс яриад байдаг юм билээ. тэрнээсээ их юм сурсан юм шиг байна даа.
-
зочин (May 26, 2016 7:30:26 pm )
Сэтгүүлч гэж юмар байдгыг харуулж байгаа хүн ш дээ
Энд сөрөг сэтгэгдэл бичээд байгаа хүмүүс хүнийг нь биш юмаа гэхэд нэвтрүүлэгийг нь үзэж ойлгочихоод ярьмаар юм. Холын гийчин явж л байдаг Хотны ноход хуцаж л байдаг гэдэг шиг та нар хотны хохойны сэтгэхүйгээр бичиж байна. -
иргэн (May 26, 2016 7:51:05 pm )
Ямар нийгэмд амьдарч байгаагаа мэдэхээ байлаа. Мэдэж байгаа нь хэлээч
-
ИРГЭН (May 26, 2016 8:16:11 pm )
ЭНЭ НЬ НЭГ ИЙМЭРХҮҮ.ХАРИН НӨГӨӨ ЦЕНЗУРГҮЙ ЯРИАНЫ МАН-ЫН ТӨЛӨӨ ГЭДЭГ ЧОНЫН ТӨРХӨӨ ХОНИНЫ АРЬСААР НУУСАН ХҮҮХЭН ҮНЭХЭЭР ХЭЦҮҮЕЭ ОДОО ЧОНЫН АРЬСНЫ ЦААНААС ХОРТ МОГОЙН НҮҮР ГАРЧ ИРЭХ НЬ ЭНҮҮХЭНД ИЙМ Л ХҮМҮҮС ҮНЭН НҮҮРЭЭ ГОЁ ҮГЭЭР НУУЖ ХААЖ БАЙГААД УИХ-Д ГАРДАГ БОЛЖ ДЭЭ.
-
zochin (May 26, 2016 8:17:30 pm )
Haad bichej bgaa yumaa boliochee ur huuhed n unshad uilna sh de ymar aimaar yum bichdeg yum be unen sh de mundag setguulch sh de ydaj eejigee gej bodooch unshhaas ch aimaar
-
Anonymous (May 26, 2016 8:46:57 pm )
ard tumen tanii tald baigaa naad heden huvalznuud yahiin haray
-
монгол хүн (May 26, 2016 9:25:02 pm )
Бүдүүлэг халтар баагийнууд доромжлон гутаах гэж оролдох нь тэдний хүмүүжил, боловсролын хэм хэмжээ, байж байгаа төрх нь тэр. Тэдгээр доод түвшиний дорой амьтад чамайг гутаах гээд санасны нь гарз. Хэлж бичиж байгаа нь нийгмийн доод давхаргын шаар шавхай гэдгийг нь бэлээхэн харуулна. Нүүрээ нуусан лаларуудыг бүү тоож хэрэгс. Үнэн үг дуугарсан хүнд хүн өшөөтэй гэдэг чинь энэ. Манайд ардчилал жинхэнэ утгаараа хэрэгжих яагаач үгүй байна. Тийм болохоор сэтгүүлчийн ажил аюул эрсдлийг дагуулж байна. Эрх мэдэл мөнгөтэй луйварчид ямар ч муу юм хийж мэдэх тул болгоомжтой байгаарай Мөнхбаясгалаан! Олигтойхон өмгөөлөгч аваарай даа. Амжилт хүсье! Луйварчид чамаас үхтэлээ айж байгаа юм байнаа!
-
Цензургүй (May 26, 2016 10:01:09 pm )
Цензургүй ярилцлага сард хоёрхон ярилцлага хийгээд 15 саяын төлбөр авч байгаа юм чинь Цензургүй сурвалжлага хийж нэг удаа нийгмийг бухимдуулахдаа энэ хүүхэн хэдийг авдаг бол. Энэ их мөнгийг төлөх төлбөрийн чадвартай телевиз байхгүй. Тэрийг мөнгөөр угжих нэг л хүн бий. Тэр нь Женко гэдэг нь батлагдлаа.
-
irgen (May 26, 2016 11:19:27 pm )
BALAI AVGAI XERUULIIN BUZAR UXEJ DALD OR
-
Zochin (May 27, 2016 1:41:56 am )
Manai Mongoliin ard tvmend vneniig erelhiilj shn bvteel tuurvidag shudraga setgvvlch bvsgvid amjilt hvsie. Yag ene ved shudraga setgvvlch eronhiilogch Elbegee maani mergejil negt setgvvlchee omoorood garaad irvel estoi bayarlah bagadna, zorigtoi munadag bvsgvi iiml bvsgvichvvd bugshssan niigmiig tseverlej chadna – amjilt.
-
ИРГЭН (May 27, 2016 7:47:09 am )
ҮНЭНДЭЭ САРДАА 15 САЯААР ХООЛЛОДОГ ТАНСАГ АВГАЙ ОФФШОРЧДЫН ЭСРЭГ МАТЕРИАЛ ЦУГЛУУЛАХ ГЭЖ АНУ-РУУ ЯВАХ ВЭ ДЭЭ.ҮНЭНДЭЭ БОЛ ИВЭЭН ТЭТГЭГЧЭЭ АВРАХ ГЭЖ,МӨН ГАДАГШАА ГАРЧ НУУГДАХ ГЭЖ Л ЯАРСАН ХЭРЭГ.МОНГОЛ ТӨР ТЭНЭГ БИШ.ОДОО БАС НЭГ ТЭНЭГ НАМАЙГ ШИЛЭН ЦОГОО ГЭДЭГ ГЭСЭН ЭРГҮҮ МАЛ ШИГ НЭГ АМЬТАН ХЭН НЬ ОФФШОРЧИН МӨН БИШИЙГ ШИЙДЧИХДЭГ БОЛЧИХООР ХУУЛЬ ЦАГДАА ГЭЖ БАЙГААД ЯАХ ВЭ? ГАНЦ ШИЛЭН ЦОГОО Л ТӨРД ХЭРЭГТЭЙ ЗАЙРАН БОЛЖ БАЙХ ШИВ ДЭЭ.АМААРАА АЛТАН БУРХАН ГАРГАДАГ ШИГ ШИДТЭН СОНГУУЛИЙН СУРГААР ОФФШОРЧДЫГ ҮГҮЙСГЭДЭГ ШИДТЭН ГАРЧ ИРЛЭЭ ДЭЭ.ГЭХДЭЭ ИЙМЭРХҮҮ ЮМНЫ ТӨГСГӨЛ НЬ ДАНДАА ЭМГЭНЭЛТЭЙГЭЭР ДУУСДАГ ДАА.
-
Sanaa (May 27, 2016 9:07:06 am )
Ene offshor,hulgaichdin talinhan,AN-haa zahialgaar neg hun l baahan dairch bh shiv.Humuus yasan muuhai buduuleg um be.Tegvel ter toroos torson terbumtanguud,ulsaa hudaldaad bgaa gadaadin tagnuuluudin gar holnuudee ingej dairch davshlaach.Niigmiin bolj butehgui bgaa umig,olon tumend heregtei,uls ornoo gesen setgeltei zov shudarga huniig yasan muuhai dairch bnaa.Setguulch emegtei mini chamd amjilt,sain saihnig husie.Bitgii too,ystoi nohoiniuud hutsaj l bdag um,Shudarga unen hezeed ylna.ARD TUMEN chinii tald shuu Monhbaysgalaan.Chi ylnaa.
-
Amar (May 27, 2016 9:12:12 am )
Hogiin huligaan Bat-Uul metiin offshorchid hogiinhoo argig hereglej saad hiij bgaa bh.NANAN-iin hulgaichid tsagdaagiinhnig ashiglaj bgaa bhgui yu.Chamtai hamt shuu,bitgii shantraarai.Chinii nevtruulegt bid durtai.
-
irgen (May 27, 2016 9:53:53 am )
neg hudalch luivarchintai 1 tsag hudlaa yariad sard 15 saya tugtug avna.hudlaa unen baih ni hamaagui tegeheer ene heden setguulchid davarsan baasnuud bainadaa
-
Элэг нэгт (May 27, 2016 11:20:19 am )
Л.Мөнхбаясгалан сэтгүүлч үнэхээр чадалтай авъяаслаг бүсгүй шүү. Бид нэвтрүүлгийг нь шимтэн үзэж дэмждэг. Хавдрын эсрэг ямар их юм санаачилж хийж байгааг зовж шаналж байгаа олон өвчтөн үнэлнэ дээ. Шантраад хэрэггүй шүү. Хэрэг хийсэн биш. Монголд хэзээ ардчилал төлөвших юм бэ? Дэлхийд хосгүй шинэ нийгэм монгол бий болжээ.
-
h (May 27, 2016 11:46:54 am )
novshnuud booj uhehnee, hun hiisen hudulmuruu uneluuleed munguuru amidarch yagaad bolohgui gej, harin ch daichin zorimog emegtei shu, bitgii ai, bitgii shantar meddeg neg n medej bga uchraas zorigtoi baigaarai,
-
Төг (May 27, 2016 12:14:58 pm )
Мөнхбаясгаланд амжилт хүсье. Хүчтэй байгаарай. Үнэхээр сайн сэтгүүлч шүү. Бид өөрөөр чинь бахархдаг. Өөрийг чинь Бурхан харна. Залбирна.
42 Comments