antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 22, 2012 1 comment

Цаг хугацаа нь тодорхойгүй цагаан сар

нийтлэсэн Admin

Би тоо бодож, толгойгоо эргүүлэх дургүй нэгэн. Элдэв янзын томьёо хэлбэл ойлгохгүй байж мэднэ.

Үүнийгээ ч шуудхан хэлнэ. Харин энгийн зүйл яривал эрхбиш нэг хэлүүлээд ойлгох байх. Гэтэл сүүлийн үед өөрөө ч учрыг нь ойлгохгүй, өрөөл бусдаас асуугаад ч хариу нь олдохгүй нэг зүйл байна. Тэр бол цагаан cap.

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хэзээ болж, Монголчууд бид хэдийд шинэлэхээ энэ жил бас л мэдэхгүй сууна. Хэчнээн жил ингэж мэдэн будилахыг хэлж мэдэхгүй юм.

“Цаг цагаар нэг цадна, цагаан сараар нэг цадна” гэдэг шиг жил бүрийн өдийд яг л энэ сэдвээр маргалдаж, мэтгэлцдэгийг сайн санаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэдэн нөхдүүд хэн нэгнээ доош нь хийж, барилцаж авахаас наахнуур баахан хэрэлддэг. Энэ жил тэр дүр зураг мөн л хэвээрээ. Юу ч өөрчлөгдсөнгүй.

Уламжлалт ёс жаяг, үүх түүхээ мэдэх, мэдэхгүй хэдэн нөхдүүд зураг төөрөг, зурхай дацан, нар, сар ярьсаар сууна. Хэн нь дийлэхийг ч бүү мэд. Хэнийх нь зөв, бурууг ч бас ялгах хүн алга. Толгойтой бүхэн л өөр зүйл ярьж, таарсан бүхэндээ таамаг төдий зүйл хэлж байна. Тархи, толгой ч ээдчихээд, цаг хугацаа нь тодорхойгүй цагаан сарыг цаасан дээр буулгаж суугаа минь энэ.

Цагаан сарыг билгийн тооллыг нэлээн эртнээс хэрэглэж ирсэн буддын шашинт ард түмэн тэмдэглэн өнгөрүүлдэг. Тухайлбал, Монгол, Япон, Хятад, Солонгос, Лаос, Түвд, Вьетнам, Бутан, Индонез зэрэг улс орон энэ баярт ихээхэн ач холбогдол өгдөг. Манайхаас бусад нь Хятадын шар зурхайг баримталдаг.

Энэхүү “Монгол Шар Зурхай” ёсоор бол энэ жилийн цагаан сар нэгдүгээр сарын 23-ний өдөр тохиож байгаа. Гэтэл Монголчууд бид Манжийн дарлалд байсан тэр цаг үеэс эхлэн “Төгс буянтын зурхай”-г дагаж ирсэн. Энэ зурхайгаар бол ирэх сарын 22-нд бид шинэлэх нь. Гэтэл бас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүмүүс бас байна.

“Цаг тоолол нь тооцоолох тоон аргын ухаан. Монголчууд зурхайн ёсны ухаанаа сайн мэдэхгүй байна. Бээжин, Сөүлээс сар, нарны харагдах байдал өөр. Өдөр бүрийн сар өөр хэлбэртэй. Сар дэлхийг зуйван хэлбэрээр тойрох үед сарны үзэгдэх хэлбэрийг тооцоолон хэзээ сар битүүрхийг олдог. Ингэж тойрон эргэх үед харагдах байдлаасаа үүдэн хэллэгийн хувьд зөрдөг. Хятадын шар зурхай Төгс буянтын зурхайтай зөрчилддөг гол зүйл нь энэ” хэмээн ярих хүн бас байна.

Зарим нь бүр “Монголчууд намар цагаалдаг байсан. Налгар намар айраг цагаагаа хураагаад, ахмад настнууддаа очиж золгодог байсан. Тийм болохоор өвөл биш намар шинэлье. Хөхөө өвлийн хүйтнээр хөлдөж үхчих гээд явж байх ямар хэрэг байна” гэж байна.

Ингээд л би их мэдэгчдийн яриаг сонсоод, өөрөө дотор нь төөрөлдчих юм. “Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно” гэдэг шиг аль зурхайгаа дагаж, цаг хугацаа нь тодорхойгүй цагаан сарыг хэдийд тэмдэглэхээ мэдэхгүй байна. Одоо яах вэ, Ерөнхийлөгч өө. Олон хүн одоо таныг мэднэ гэж байна. Хоёр талд талцаад байгаа зурхайчдаа “Иргэний танхим”-даа цуглуулаад, энэ тухай хэлэлцвэл эрх биш нэг шийдвэр гарна гэх юм.

Б.Энхтуул


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 22, 2012 5:25:40 am )

    ene heden lam nar n Mongolchuud bidniig huchindeed tsagaan sariig hiilgedeg shuu dee. tegeed jiliin zasal n todorhoi tariftai ter munguur n nom unchuulahgui bol hohi chin gej uzdeg. Iim shashin bh hereg bgaa ch um uu daa. Tolgoitoi hun bolgon lam bolchihson arga chgui um uudaa ail bolgon lamtai bsan um chinhun bolgon shogol bas bsan odoo ch gesen (manaiuvugiinh,emeeegiinh, hamaataniih geed esun shidiin zuilee hadgalj bgaa humuusiig yaltai ch bilee. Bi munh tengeree harj,narandaa zalbiraad yvahaar bodson sanasan buteed yvdag.

antalya rent a car