antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 25, 2016 35 comments

5 сая ам.доллараар хөдөлгүүр авч хийсэн “Боинг 737”-оо өнөө шөнө Ховдоос авчрах уу, Ерөнхий сайд аа?

нийтлэсэн Admin

1

Улстөр хийж болохгүй салбар гэж байх ёстой. Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг агаарын тээврийн салбарыг улстөржүүлсний харгайгаар 60 гаруй хүний эрдэнэт амь сүйд болохоо шахсан хэрэг явдал энэ сарын 3-нд Ховдод болсныг албаны нөхдүүд эвтэйхнээр хөнгөхөн маягаар хэлж ярьж аргалаад өнөөдрийг хүрч байна. Ч.Сайханбилэг “Дотооддоо том онгоц нисгэсэн нь нисэх хүчин, агаарын тээврийн салбарт шинэ хуудас нээлээ” л гээд байсан. Яахав, шинэ хуудас нээнэ гэдэг, нээсэн хүн болж харагдаж, яригдана гэдэг сайхан хэрэг байж болно. Гэхдээ эхлээд салбарынхаа онцлогийг ойлгож, мэдрэх ёстой. Ховд аймаг хэдийгээр баруун бүсийн тулгуур төв ч гэлээ, өнөөдрийн бодит нөхцөл байдлаа харахад том Боинг онгоц нислэг үйлдэх хэмжээний стандартыг яв цав хангасан онгоцны буудалтай бил үү гэдэгт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болоод салбарын сайд М.Зоригт нар анхаарал хандуулсан эсэх нь эргэлзээтэй байна.

Уг нь орон нутаг руу “Боинг 737” онгоцоор нислэг үйлдэх боломжтой эсэхийг шалгаж нягтлуулахаар олон улсын шинжээчийг авчирж нягтлуулсан байдаг. Харин олон улсын шинжээчид нөхцөл байдлыг хянаж үзээд Улаанбаатараас Ховд руу “Боинг 737” онгоцоор  нислэг үйлдэх боломжгүй, стандарт шаардлага хангасан нөхцөл бүрдээгүй байна гэж үзжээ. Олон улсын шинжээчийн дүгнэлтийг ИНЕГ-ч гэсэн хүлээн зөвшөөрч, орон нутаг руу том онгоц нислэг үйлдэхийг зөвшөөрөөгүй аж. Гэвч Ч.Сайханбилэгийн удирдаж байгаа Монгол Улсын Засгийн газраас чиглэл өгсний дагуу МИАТ  “Боинг” онгоцоороо нислэг үйлдэж эхэлсэн юм. Харамсалтай нь, Ерөнхий сайдын чухал санаачлага 1 ч сар хүрэхгүй хугацааны дотор Монгол Улсыг 5 сая 438 мянган ам.долларын төлбөр мөнгөнд унагахын чинээ хэн санах билээ.  Ч.Сайханбилэгийн үгэнд итгээд, баярлаж байсан хүмүүс цөөнгүй л байгаа байх. Асуудалд бодитой ханддаг талууд бол “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж үг байдагчлан эхнээсээ том онгоц нисэх, буух орчин нөхцлийг бүрдүүлээгүй байж том зүйл яриад байгаад нь Ч.Сайханбилэгийг гайхаж л хүлээж авч байсан байх.

d811341467a71c5985987fa01e8847fe

Тэрээр “Боинг”  онгоц баруун аймагт нислэг үйлдсэний нээлтийн ёслолд оролцох үеэрээ “Ховд хотын нисэх буудал энэ үйл явдлыг дагаад том буудлын зэрэглэлд шилжих учиртай, энэ ажлыг олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр зохион байгуулж, ажил хэрэг болгохын төлөө Засгийн газар шийдвэр гаргаж ажиллана” гэж байсан юм. Уг нь онгоцоо нисгэж эхлэхээсээ өмнө Ховдын нисэх буудлыг шаардлага хангасан түвшинд аваачих ёстой байсан нь хэний хийх ажил байсан юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм.

Зайлшгүй хийх ёстой зүйлийг хийгээгүйн улмаас нислэг үйлдсэнээс хойш арваадхан хонож байхад Ховдоос Улаанбаатарыг зорих гээд нислэгийн зурвасаас 180 километр цагийн хурдтайгаар өндөр авч хөөрөх гэж  байсан МИАТ ХК-ийн ОМ7056 нислэг саатсан юм. Ер нь бол шаардлага хангаагүй замаас болж онгоц замаасаа гарсан гэдэг. Онгоцонд сууж явсан зорчигч хэлэхдээ “МИАТ ХК-ийн Боинг онгоц Ховдын нисэх буудлаас хөөрөхөөр хурдаа авах явцдаа  нислэгийн зурвасаас гарсан. Энэ үед онгоц эрчээрээ шороон зам руу орж, онгоцонд тоосжилт үүссэнээс юу ч харагдахгүй болсон. Зорчигчид хашгиралдан, маш их сандарцгаасан. Азаар ямар нэгэн юм мөргөөгүй, зогсч зорчигчдыг нэн даруй буулгаад байна.” гэж хэлсэн байдаг. Зорчигчийн хувьд ийм мэдрэмж төрүүлсэн хэрэг явдал угтаа бол том хэмжээний осол болж болох байсныг, харин ч туршлагатай нисгэгч онгоцыг жолоодож байсны үрээр нөхцөл байдлыг эвтэйхэн давж туулсныг хэлэх хүмүүс байгаа юм.

boing

За харин МИАТ компанийн зүгээс мэдээлэхдээ  “Нислэг саатлын мэдээлэл. 5-р сарын 3-ны өдрийн Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 аялал хөөрөлтийн өмнөх гүйлтийн техникийн саатал гарсан тул үзлэг хийх шаардлагатай боллоо. Иймд тус аялал тодорхойгүй хугацаагаар хойшилж байна. Бид уг нислэгээр саатсан зорчигчдыг Улаанбаатар хотод өөр агаарын хөлгөөр тээвэрлэн ирүүлэхээр ажиллаж байна” гэсэн тайлбар хийгээд өнгөрсөн юм.

Тэгвэл Зам тээврийн сайд өчигдөр  “Улаанбаатар-Ховд-Улаанбаатар чиглэлийн нислэг хэзээ хэвийн үргэлжлэх вэ. МИАТ-ийн Бойнг-737 онгоц нислэгээ үргэлжүүлэх үү?” гэсэн асуултад хариулахдаа -“Аэро Монголиа”, “Хүннү эйр” компани Ховд, Увс, Баян-Өлгий чиглэлд өдөр бүр нислэг үйлдэж байна. Баруун гурван аймаг руу том оврын онгоцоор үйлдэх ажил удахгүй хэвийн үргэлжилнэ. МИАТ-ийн “Бойнг-737” онгоц зурвасаас гарсантай холбоотойгоор нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс онгоцны хөдөлгүүрийн хэвийн ажиллагааг шалгаж, засвар үйлчилгээ хийх ажил дуусаагүй  байна.” гэсэн зүйлийг хэлжээ.

Тэгэхээр албаны нөхдүүдийн хэлээд байгаагаар бол энэ сарын 3-нд болсон МИАТ-ийн онгоцны саатал жирийн л зүйл юм шиг ойлголтыг хэн хүнд төрүүлэхээр байгаа юм. Гэтэл хэрэг дээрээ бол үгүй аж. Боинг 737 онгоцны хөдөлгүүр эвдэрсэн учраас гаднаас өндөр зардал мөнгө гарган шинжээчид авчран ажиллуулсан байна, өнгөрсөн хугацаанд. 5 дугаар сарын 3-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд буюу 22 хоногийн дотор Шинжээчийн зардал, Сэлбэгийн зардал, Инженер, Ажиллах хүчний зардал сэлтэд 438 мянган ам.долларыг Монгол Улсын Засгийн газар зарцуулжээ. Зардал мөнгө ингээд дууссан бол бас яамай гэхсэн. Гэтэл тэгсэнгүй ээ. Нэгэнтээ онгоцны хөдөлгүүр дахин ажиллах боломжгүй болсон тул 5 сая ам.доллараар хөдөлгүүр захиж авчруулсан байна.

Хэдхэн өдрийн дотор 5 сая 438 мянган ам.долларын засвараар сая нэг өндийж байгаа Боинг 737 онгоцыг өнөө шөнө Ховдоос Улаанбаатарт авчрах гэж байгаа юм байна. 5 сая ам.долларын хөдөлгүүрийг  өчигдөр шөнө угсарсан гэх мэдээлэл байна. Гэхдээ хөдөлгүүрийг нь угсарсан ч бас нэг асуудал байгаа нь онгоцны дугуйтай холбоотой гэж байна. Боинг 737 онгоцыг Улаанбаатар руу авчрахын тулд дугуйг нь эвхэхгүй нисч ирэхгүй бол эрсдэл өндөр байгаа гэнэ. Дугуйг нь эвхээд нисч ирлээ гэхэд Улаанбаатарт газардахад дугуй нь гацах эрсдэл бас байгаа юм байна. Гэтэл агаарт дугуйгаа эвхэхгүй ниснэ гэдэг бас эрсдэлтэй гэхчлэн олон асуудлууд байгааг эх сурвалжууд хэлээд байна. Ховдоос нэг цэнэглэсэн онгоц Улаанбаатарт бууж чадахгүй, дугуй нь дахин гацлаа гэхэд дахиад хаачих вэ, өөр газар буух боломжтой юу гэхчлэн олон асуудал байгааг эх сурвалж хэлж байна.

 dgrgr

Тэгэхээр энэ бол яах аргагүй томоос том асуудал болж байна. Монголын Засгийн газар  5 сая 438 мянган ам.долларыг Монголчуудаас нууж хааж байгаад нэг удаадаа шийдсэн байж болно. Харин хожим үүсч болзошгүй асуудлуудаас яаж л бултах гээд байгаа юм бол доо. Орон нутаг руу том онгоц нисгэх нөхцөл  бүрдээгүй байсаар байтал, заавал нислэг үйлдүүлнэ гээд, тэгээд бас болоогүй Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу МИАТ компани “АэроМонголиа”, “Хүнү Эйр” компаниудтай хамтраад орон нутагт нислэг хийх ёстой гээд байсан. “АэроМонголиа”, “Хүнү Эйр” компаниуд жижиг онгоцуудаа Ховдод байршуулж, Улаанбаатараас том онгоцоор Ховдод очсон зорчигчид жижиг онгоцоор Баян-Өлгий, Завхан,  Говь-Алтай, Увсад хүрнэ гээд байсны цаана ер нь ямар эрх ашиг нуугдаж ирэв ээ. Засгийн газраас  “АэроМонголиа”, “Хүнү Эйр”-ийг харж үзсэнийхээ үр дүнд 5 сая 438 мянган ам.долларын төлбөрт унасан юм биш биз дээ.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

35 Comments

  • лхагва (May 25, 2016 12:23:41 pm )

    шийдэл нь зовшдээ онгоц нисч байж хvн ажиллаж байж техник ч гэсэн ажиллаж байж л ашиг олноховд бол азийн агаарын замын зангидаа болох зов шийдэл

    • Би Монгол хүн (May 25, 2016 2:30:05 pm )

      Хүний амиар дэнчин тавьж байж зөв шийдэл гаргадаг юм уу. Тэгээд ч энэ чинь дайн тулааны цаг биш_ энхийн цаг… Ардчилсан намыг л өмөөрч байвал юу ч байсан хамаагүй гэхээ боль

  • Зочин (May 25, 2016 12:53:06 pm )

    Зурваснаасаа гаргадаг л муу байна.

  • Anonymous (May 25, 2016 12:58:43 pm )

    Амьдралд ойртож ажиллах хэрэгтэй

    • дандар (May 25, 2016 3:48:16 pm )

      Зоригт Сайханбилэг 2 уулаа маш хөнгөн хийсвэр бодолтой улсууд ш дээ тэдний шийдвэрээр онгоц нисгээд байдаг ёстой сонин байна шүү

  • Anonymous (May 25, 2016 1:03:37 pm )

    МАН ЫХАН Л ИЙМ ЮУМ ЯРЬЖ ЯВДАГ УЛС ТОРЧИД ДØ ОНГОЦ ЗУРВАСНААС ГАРХАД ЕРØНХИЙ САЙД ХАМААТАЙ ГАН ЗУД БОЛОХОД СОНГУУЬД МАН ЫХАН ЯЛАГСАНТАЙ ХОЛБООТОЙ ЯАЖ Л ЦААШ ЯВНА ДА ЭНЭ НАМЫХАН

  • Anonymous (May 25, 2016 1:11:20 pm )

    Ajlaa medexgui salbartai boloxoor iim zuil bolj bgaa yum daa. Ugaasaa Mongoliin tor toriin xunii nootsiin bodlogo dampuursan

  • Г . ХАР ХОШНОГОД ЗОРИУЛАВ (May 25, 2016 1:22:26 pm )

    ЕЧИГДЕР НИСЭХИЙН 91 ЖИЛИЙН ОЙГООР ТРОЛЕЙБУСНЫ ЩОТКНЫ ТЕХНИКЧ ХОВДЫН ХАР НЯМДАВАА МОНГОЛ ТЕЛЕВИЗЭЭР ХОЕР УЧИР МЭДЭХГУЙ ХУУХЭДТЭЙ “” ЮМ””” ЯРЬЖ БАЙГАА ХАРАГДЛАА. :))) КУЭЭ ОНГОЦ ЭВДЧИХСЭН ХАР ХУЛГАЙЧ ЮУГАА ЯРЬДАГ БАЙНААА????? НИСЭХИЙН ЗАМНАЛ ЭНТР ГЭЧЖЭЭ!!! Г. НЯМДАВАА, ГАНЬОЛД НАРЫН НЕХДИЙГ ТУН УДАХГУЙ МОНГОЛЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ЭРУУ УУСГЭЖ ШАЛГАХ ГЭЖ БАЙНА!!!!! ОРОН НУТГИЙН ЖИЖИГ ОНГОЦНЫ БУУДАЛД ТОМ БОИНГ ОНГОЦ БУУЛГАЖ ИРГЭНИЙ НИСЭХИЙГ 20,0 ТЭРБУМ ТЕГРЕГЕЕР ХОХИРООЖ 91 ЖИЛИЙН ОЙД НЬ БЭЛЭГ БАРЬСАН ГЭЖ ХАРИУЦЛАГАТ ТАТАХ ГЭЖ БАЙНА!!!! АРААС НЬ ИХ ОЛОН ХУН ЧИРЭГДЭХ ГЭЖ БАЙНА!!!! МОНГОЛЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙГ УЛС ТЕРЧДЕД ЮМ МЭДДЭГГУЙ МАЛНУУДАД ТУШААВАЛ ОЛОН ХУНИЙ АМЬ НАСААР ТОГЛОЧИЖ БОЛДГИЙГ ХОВДОД БУУЛГАСАН ОНГОЦНЫ ЖИШЭЭ МАШ ТОМООР ХАРУУЛЛАА!!!!!!!!! САНАГТУН!!!!! САХИГТУН!!!! МЕРДЕХТУН!!! НЯМДАВАА ХАР ТАМИР НАР СУУЛЧИЙН ХАР ЖИШЭЭ БОЛЖ ТЕГСЕХТУУН!!!!!!!!

  • Zochin (May 25, 2016 1:26:40 pm )

    sudalgaa shinjilgee n hiigdeed bolohgui gesen dugnelt garchihaad bhad Naad mu turiin erh bariuad baigaa nohoinuud jin huviin hewshild ashigtaigaar biznesiig n demjeed huvi awaad ywaad bn Har malnuudaaa
    Nam iter yriad soliorood nhiin hunii ardiin ami nas ayuliin baidald orood baina Sahinbileg lalraa ywj ter ongotsooroo uuruu niseed ireech Chaddiin bol

  • irgen niseh (May 25, 2016 1:30:34 pm )

    Hovdod buulgasan ongots 99 hunii amiar togloh shahsan!!!!!!!! Odoo ter 5 saya dollariin motornii mungiig hsr nyamka batsaan irgenii nisehees hussan mungunuusuu tuluud ch barahgui dee!!!! shorond suulga hataa!!! bathuu apug niseheer dahij bitgii toglo gedgiig heleh suuliin much irjee zaluu uls turchdud surgamj bolog!!!!!!!

  • Miat (May 25, 2016 1:35:47 pm )

    MIAT DOTOR UUNIIG NUU BARI GEEDHANGA HATYY UUREG UGCHIHSUN BGAA!!!!!!!!!! HERVEE BID NAR UNENIIG HELBEL AJILGUI BOLNO!!!! NISLEG TEHNIK HARIUTSAN ZAHIRAL GANBOLD GEED NEG ZALUU IH MEDEED BNLEE??? TEGEED ZUGEER UGEER IRGENII NISEHIINDARGA G. NYAMDAVAA UNACHIHSAN TER ZUVSHUURUL UGSUN ALUULSAN KKKK BI CH YAHAV IH L BODOJ HALUULNA BIZ GEED YARIAD YAVJ BN HUMUUSEE?????? YAMMAR BALIAR YM BEEEE????

  • ajiltan (May 25, 2016 1:41:03 pm )

    нисхийн дарга болно гэхээр бараг л би би би гээд л онгоц унагачхаараа чив чимээгуй би биш би биш би тэгээгуй гээд энэ пяздануудыг шоронд хатаасны дараа л угээ хэлхийм бнла даа

  • лхамаа (May 25, 2016 1:45:22 pm )

    лхамаа чи хун байна даа чамайг шрорнд суулгах гээд байхад чинь чи эрийн хуйх л юм бол иргэний нисэхийн дарга хар нямдаваа яагаад зевшеерелгуй болохгуй техникийн шаардлага хангаагуй аэрдорм дээр зевшеерел егсийн гээд ядаж “”” хар “”” амиа хамгаалдаа тэнэгхэн минь чи тэхгуй бол 5 сая буюу 10 тэрбум тегрегний хохирол дээр унчаад бна унчаад бна??????

  • Би Монгол хүн (May 25, 2016 2:10:01 pm )

    Ховдын аэродром том оврын онгоц хүлээж авах техникийн шаардлага хангаагүй байсан нь үнэн шүү. 168 хүн авах ёстойгоос 125 орчмыг аваад үлдсэнийх нь жинд тааруулж түлшээ УБ-аас авч явдаг – яагаад гэвэл Ховдод цэнэглэгч байхгүй: Бага зэргийн хуй салхи ирэхэд хөөрөх зурвасаасаа гарч байна гэдэг бол зурвасын өргөн хангалтгүй гэсэн л үг: Онгоц зурвасын голд арай ядан нэг юм зогсоход түүнийг чирч авчрах зориулалтын чирэгч машин бас байхгүй: Энгийн нүдэнд харагдаж байгаа нь л энэ. Бусдыг техникийн хүмүүс хэлэх байлгүй дээ. Энэ бол миний улс төржилт биш, харин ийм шийдвэр гаргасан Сайханбилэг Зоригт нарын улс төржилт – сонгууль тааруулаад л ийм шийдвэр гаргасан нь тодорхой шүү дээ. Цаана нь 99 зорчигч дээр нь нисгэгчид үйлчлэгч нарын амь байсан шүү

  • чин (May 25, 2016 2:58:40 pm )

    Чадвар муутай нисэгч олон хуний аминд хурэх байснийг ашиг сонирхолын зорчилтэй эхнэр ТУЯА нь бусад руу чиглуулж захиалж бичуулсэн материал гэж ойлголоо

  • irgen (May 25, 2016 3:13:52 pm )

    Arai ch dee , zasag tur maani ingej l ajillaj baikh um daa , hariutslagagui gehed denduu l bna

  • засаг (May 25, 2016 4:28:01 pm )

    хариуцлага хариуцлага хариуцлага шорон

  • зочин (May 25, 2016 4:33:16 pm )

    Анх авахад л зорчигч тээвэрлэх боломжгүй гэмтэлтэй онгоц байсан юм. Онгоцны осол гаргахгүйн тулд л засаж байна. Ойлгоно биз дээ. АН-д ашиг олож өгөх гэж байгаад л ийм юм болчихлоо. Уучлаарай

  • ЗОЧИН (May 25, 2016 5:13:55 pm )

    ЯГ УУ ХА ХА

  • Anonymous (May 25, 2016 5:14:52 pm )

    Saikhanbileg pizda minee heden hun alah gesiin be? Malaa ene ongots chini notoi bolchloo suuhaas aij bn.dandaa gai boloh yuma pizda

  • Vvvv (May 25, 2016 5:23:05 pm )

    Zapas hodolguuriig Hong Kong oos mash ondor uneer orosiin achaanii ongotsoor Hovd ruu teeverlesen zardal deer h uned bas oruulah heregtei

  • Иргэн (May 25, 2016 9:09:53 pm )

    задлаад портерт ачаад ирэхгуй юу

  • нисэхийхэндээ (May 25, 2016 11:43:38 pm )

    за нисэхийхэн минь эхлээд баяр хурге баяр ч гэж дээ Ховдын муу хулгайч нар г нямдаваа тэргуутэй хулгайчууд онгоц эвдэж бяд нарт том СЮРПРИЗ барилаа бидний их ойгоор. бяд нар хэзээ ингэж их ойгоо тэмдэглэж байсийм бэээээ та нар хэл дээ????? яаж хун ухчихээгуйййн?????? еймаар юмааа одоо тэгээд нямдаваа тамир мэтийн гадны золбингуудтай узэцгээх ууу хеех уу тэд нарыг дагасан гар хел болсон нотамын ариунгэрэл гээд балиар хар авгайг бас хеене шуу ингэж ч ойгоо угтах гэж дээ хайран 90 жил минь…..

  • z (May 25, 2016 11:52:36 pm )

    Zorigt pizdaa amerik surguuli geh mungunii huudiigeeree mongolin mugiig gadaad ruu tatvaraa nuun daragduulj gargaj bna.

  • zorigt (May 25, 2016 11:56:57 pm )

    Zorigtiig zuvhun surguulii ni asuudal ih hemjeenii mungu gadaad nertei bagsh naraar damjuulj tatvargui bus ru yavuulj bui mungiig ni hyanamaar bna.

  • gaihambelen (May 25, 2016 11:59:30 pm )

    Zorigtoo dansnii medeellee tavi

  • Нисэх (May 26, 2016 7:32:20 am )

    Салбарынхандаа баярын мэнд хүргэе баярын өмнө ийм юм болсон нь харамсалтай байна. Нисэхрүү улс төр хэзээч орж байгаагүй орох л юм бол сөнөнө шүү тэр улс төрчид нь холхон байвал таарна

  • Anonymous (May 26, 2016 11:08:33 am )

    Air Astana -Ulaanbaatariin nisleg hoishilsonn manai irgenii nisehiihen ochij shalgaad beltgel dutuu baina geed hoishilson gej bichjee ..ter mundag shalgagch nar n hobdiin niseh buudal zurbasiig shalgaj zobshoorson yum baihda mon shalgabaa hoorhii…Boeng ebdersen n tun engiin shoroon zamd garaad boon shoroog sorood ter n motoriig gasaasan baigaa..teneg malnuud hunii ami suitgeh yumbaina shuu irgenii teeberiinhen..

  • zochin (May 26, 2016 2:45:18 pm )

    tom ongost yaaj nisgej chadaj bnaa. nuuslegiin zurbas standartad tohirohgvig medej bj. hvnii ami svideegvi ni yaamaidaa. erunhii saidaa hariustlagaa er hvn uym bol hvleegeech . manin vgvig chini er zorig uhaanaaraa huruulaach

  • baagii (May 26, 2016 5:42:33 pm )

    aero mongoliag hovdod bairshuulj hamtarch ajillih gej bsan bolohoos Hvnnv air kompani bish shdee medeellee zov oruul

  • zochin (May 26, 2016 7:18:49 pm )

    aero-d saihanbilegiin huu nisgegcheer ajilladag. tegeed aero-g demjij tom ongotsoor zorchigch khovd ruu teeverlen khovdoos aero jijig ongotsoor ulgii, uvs ruu zorchigch teeverlej bsan. hunnu-tei hamtraagui

  • baagii (May 27, 2016 12:24:34 pm )

    UEne tun notsoi asuudal shuu urid urdiin emgenelt yavdaliig Hovdiin ard tumen martaagui shuu Mongol toriin oi sanamj muudaiguil bailtai Eronhii saidaa hunii ami nas mungunoos iluu une tsentei Hovdiin ard irgeded buu gai bol/……

  • Zochin (May 27, 2016 3:04:13 pm )

    Manai ejhem deedsuud gej uym medehgui, meddeg huneesee ugiig ni sonsohgui, olon jil asar ih zardal gargaj beltgesen bolowson huchnee yanz buriin shaltgaanaar halj solij songuuliin shou bodson, setgeliin het huurluur aliwaa asuudliig shiidsenii gor garch bgaa ene de.
    Uls yaduu.yaduu l geed bhad 5 saya garui $ chini mungu sh dee. buruutai humuuseer ni tuluuleechee

  • Anonymous (May 29, 2016 7:35:31 am )

    Ковдод том онгоцоор нислэг хийлгэж улсад хохирол учруулсан Сайханбилэг гуйаг СОНГУУЛЬД унахаар нь АТГ шалгуулья.

  • зочин (June 01, 2016 10:06:10 am )

    Энэ онгоцны хөдөлгүүр солисон нь үнэн үү ард түмнээс хэн харсан юм харагддаг юмуу харсан хүн мэдэж байгаа нөхөр байна уу нэрээ хэл

antalya rent a car