Төмөр замын асуудлаар байр сууриа илэрхийлээд, улсын мөнгөнөөс ширхэг ч төгрөг идээгүй гээд байсан “Женко” Х.Баттулга ямар нэг байдлаар тайлбар хийх шаардлагатай болоод байна. Нэгэнтээ Зи нь Ардчилсан намыг оффшортонгуудаас цэвэрлэх операцийг эхлүүлсэн ийм үед Х.Баттулгын “Женко” компанийг оффшор гэх мэдээлэл гарлаа. Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулгын Хөрөнгө орлогын мэдүүлэгт, хувьцааг нь эзэмшдэг хэмээн тэмдэглэсэн “Женко Холдинг” ХХК нь үнэн хэрэгтээ оффшор компани гэгдэж байгаа юм. Интернэт дэх “Genco Holdings Pte Ltd” гэдэг компанийн нэр 101 Thomson Road #16-05 United Square Singapore 307591 гэсэн хаяг, http://www.genco.com.sg вэб сайттай байгаа бөгөөд гол нь Вауаngol Hotel Office, Ulaanbaatar, Mongolia, Chingiss Khan Avenue, Sukhbaatar District гэсэн хаяг байгаа нь яах аргагүй Х.Баттулгынх гэдгийг нь ойлгуулж байгаа аж. Тэрчлэн Х.Баттулгатай холбоотой мэдээллүүдээс ишлэн хүргэхэд “Монголын Хөрөнгийн биржийн бүртгэлд “Баянгол зочид буудал” ХК-д таваас дээш хувийн хувьцаа эзэмшдэг талуудыг хэрхэн нэрлэснийг үзвэл, Х.Баттулга 6.22 хувь, 13.78 хувь, Х.Баттуул 16.3 хувь, Д.Бадамдэлгэрэх 14.78 хувь, Билли Лим Син Пау 16.32 хувь гэжээ. Х.Баттулгатай тэнцүү шахуу, “Женко”-гийн хоёр дахь гол хүн Х.Баттуулаас илүү хувь эзэмшдэг нэг гадаад хүн гараад ирэх нь тэр. Билли Лим Син Пау гэдэг нь Сингапурын иргэн, хятад. “Баянгол”-ын том хувьцаа эзэмшигч энэ “хятад” өдгөө уг компанийн захирлаар ажилладаг. Мөн”АПУ” компанийг хувьчлахад “Женко” оролцож байсан ба Улаанбаатар үйлдвэр нь саяхныг хүртэл АПУ компанийг спиртээр хангаж байсан бөгөөд харин тухайн үеийн албан ёсны мэдээнд “Женко” гэдэг нэр байхгүй, харин Сингапурын иргэн Билли Лим гэж бий нь уг хувьчлалд хэн нь хэнийхээ өмнөөс орсныг өнөөдөр тодорхой харуулж байна.” гэсэн байгаа юм.
Билли Лим өмнө нь “Женко”-гийн мэдлийн “Сити шоп” хэмээх сүлжээ дэлгүүрийг хариуцан ажиллаж байсан гэдэг. Тэгвэл өнөөдөр түүний хариуцдаг “Женко”-гийн активууд мөн л нэг бус. Тодорхой мэдэгдэж байгаагаар бол Билли Лим өнөөдөр “Женко тур бюро” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилладаг байна. Х.Баттуул нарын есөн хүнтэй ТУЗ-ийг удирддаг гэсэн үг. Хөрөнгийн биржийн мэдээллийн санд “Женко тур бюро” ХК-ийн удирдлагын бүтцийн танилцуулгад ингэж байгаагаас гадна анхаарал татсан нэг зүйл бол, уг танилцуулгад Билли Лимийг “Капитрон” банкинд ажилладаг” гэжээ. Тэнд теллер хийдэггүй нь мэдээж тул хужаа эр “Женко”-гийн үндсэн хэд хэдэн активын шууд удирдлагад багтдаг байх нь. “Женко”-гийн хужаа Лимүүд Биллигээр дуусахгүй нь бас гайхал төрүүлнэ. “Genco Holdings Pte Ltd” компанид “managing director” гэх албан тушаал бүхий Деннис Лимгэж хүн бий. Хятадын Зүүн өмнөдөд түгээмэл Лин гэдэг овог Сингапурт Лим болдог. 2009 оны 12 дугаар сарын 5-13-нд Хонгконгт болсон Зүүн Азийн наадмаас манай жүдочид хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртсэн юм. Тэднийг ирсэн хойно нь Азийн нэгэн улсын бизнесмэн 22 мянган доллар бэлэглэснийг санаж байна. Нэрийг нь Деннис Лим гэж байв. Тамирчдад маань өглөгийн гараа сунгасан гадаадын тэр буянтай бизнесмэний нэр өнөөдөр Монголын жүдо бөхийн гол ивээн тэтгэгч “Женко” компанид ажилладаг хэмээн интернэтэд алдар нь дурайж байгаа чухам хэн нь тодорхойгүй тэр хятад эрийн нэртэй яг ижил байх нь юу вэ? Лим, жүдо, “Женко”… Ингэж гайхаад цааш нь сонирхвол үнэхээр гайхмаар зүйл олон гарч ирэх ажээ.
“Женко Холдинг”-ийн вэбсайтад “Mining” буюу “Уул уурхай” гэсэн хэсэг байна. “Баянгол” зочид буудал, “Мах импекс”, Чингис хааны аварга хөшөө зэрэг олны мэдэх олон охин, харьяа компани, активуудаас нь өөр, жирийн бидний мэддэггүй бизнесийн бүтэц “Женко”-д нэг бус байдаг ажээ. САМS (Central Asian Mine Supplies CAML(Central Asian Mining Logitics)) CAMEX (Central Asian Mineral Exploration) гэсэн гурван “оффшор” компанийн танилцуулга энд буйн эхнийх нь уул уурхайн компаниудад тоног техөөрөмж нийлүүлдэг бол удаах нь тэдэнд ажиллах хүчин зуучилдаг аж. Зуучлуулагчдаас хэтэрхий их хөлс авдаг, Оюу толгой зэрэг уул уурхайн аваргуудын хятадад ажиллах хүчнийг Монголд монополь эрхтэйгээр дангаар зуучилдаг гэгдэн хэвлэлээр шүүмжлэгдэж байсан энэ компанийг “Женко”-гийн “хүүхэд” гэдгийг даанч мэдсэнгүй. 2006 оны наймдугаар сарын 17-нд байгуулагдсан, уул уурхай хайгуул, олборлолтод төвлөрдөг гэх “Камекс” ХХК энд хамгийн ихээр анхаарал татав. Төв аймгийн Баян суман дахь Төгрөг нуурын хүрэн нүүрсний, Хэнтийн Өмнөдэлгэрт вольфрам, молибдень, Сэлэнгийн Хүдэрт төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлж байгаа, зохих лицензүүдийг хууль ёсоор эзэмшдэг хэмээсэн энэ компанийн танилцуулгыг уншиж суухад МоАХ-ны IV Их хурал дээр Х.Баттулга “Уул уурхайн эздийн орлого жирийн иргэдийнхээс 250 дахин илүү байна” хэмээн заналтайгаар мэдэгдэж байсан нь санаанд бууна. Нэгэн цагт “Женко”-гийнх байсан (Компаниудын танилцуулгыг байрлуулдаг Монголын хэд хэдэн сайт дээр уг компанийн албан ёсны хаягийг “Баянгол” зочид буудал, II давхар” гэсэн бол “Bloomberg”-ийн бүртгэл дээр “Genco Holdings Pte Ltd” компанийн Сингапур дахь хаягаар байгаа) “Камекс” хэмээх компани өнөөдөр албан ёсоор хүнийх болжээ. Тодруулж хэлбэл Хятадуудынх. Хонгконгийн усны барилга байгууламжийн “Ming Hing Waterworks Holdings” компани 2009 оны 12 дугаар сард гэрээ байгуулан 2010 оны дундуур “Камекс” компанийг 1.9 тэрбум хонгконг доллараар (тухайн үеийн ханшаар 255 сая ам.доллар) худалдаж авч,нэрээ “Mongolian Investment Group” (Mongolian INT) буюу “Монголын хөрөнгө оруулалтын групп” хэмээн өөрчилсөн ба “оффшор” компани байгуулагчдын диваажин гэгддэг Кэймэний аралд бүртгүүлжээ.
Хонгконгчууд харин “Женко”-той хамтардагаа нуух гэж байдгаараа оролджээ. Энэ наймааны талаарх албан ёсны мэдээг үзвэл “Камекс”-ийн өмнөх эзэн нь мөн л “оффшор” “Well Delight” гэдэг компани аж. Хаанахынх нь тодорхойгүй энэ компанийн талаарх мэдээллийг хууль ёсны, эрүүл саруул, нууж хаах булхайгүй аливаа бизнесийн талаарх бүхий л мэдээлэл ил тод байж байдаг Интернэтийн орчноос өнөөдөр хайгаад олохгүй. Аливаа активыг өгч авалцах ажиллагааг олон нийт болон төрийн холбогдох институциэс нууж хаах хэрэгтэй гэж үзвэл нэг өдрийн ч юм уу настай хуурамч, оффшор компани байгуулж, түүгээрээ дамжуулах, мөн түүнтэй төстэй арга хэрэглэх жишиг өнөөдөр түгээмэл болсныг “Well Delight” гэдэг компанийн тодорхойгүй байдал эрхгүй санагдуулна. “Камекс” ХХК Монголын нэг том компанийн мэдлийнх байсан нь өөрсдийнх нь интернэтэд байрлуулсан албан ёсны танилцуулга дээр өнөөдөр дурайтал бий.
Хонгконгчууд ашигт малтмалын нэр бүхий хэд хэдэн лиценз эзэмшдэг Монголын нэг компанийг үнэ хүргэж авсан нь энэ. Хонгконгийн компанийн (Үнэндээ Панамын нэгэн адил оффшор бүс гэдгээрээ алдаршсан Кэймэний арлуудад бүртгэлтэй) өөрийн мэдээлснээр, “Камекс” XXК нь “Төгрөг нуурын энержи” хэмээх компанийг 100 хувь, “Корес Монголиа” компанийн 70 хувийг эзэмшдэг аж. Төв аймгийн Баян суман дахь Төгрөг нуур нь Зөвлөлтийн геологичид аль 30-аад оны үеэс хайгуул, өрөмдлөг хийж, нөөцийн ихэнхийг тогтоосон хүрэн нүүрсний асар баялаг орд бөгөөд нөөцийг нь нийлүүлж бодвол 13 тэрбум тонн хүрэх төвийн бүсийн таван том ордын нэг юм. Монголын компаниудыг авснаар хонгконгчуудын мэдэлд очсон талбай нь энэ их ордын нэг хэсэг болох Тахилт бололтой. Албан ёсны байгууллагын бүртгэлийг шүүрдэж үзвэл Тахилтын хэсгийн геологийн нөөц нь 302 сая тонн боловч ТЭЗҮ-д тусгасан нь 61.4 сая тонн аж. “Женко”-гийн сайт дээр “Камекс” компанийн албан ёсоор эзэмшдэг хэмээн тайлагнасан дөрвөн лиценз нь 7367х, 7368х, 7901х, 2063х, 228а гэж байх бөгоөд АМГ-ын албаны хүний хэлснээр эхний хоёр нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт олгогдсон хайгуулын лиценз аж. Тэдгээрийг “Корес Монголиа” ХХК авсан. “Mongolian Investment Group” вэбсайтдаа Төв аймагт 228а, 13553а, 13533а, 15429а дугаартай лицензүүд эзэмшдэг гэсний эхнийх нь “Камекс”-ын эзэмшдэг лицензийн дугаартай мөргөж байгаа бөгөөд АМГ-т буй талбай ашиглалтын зургаас үзэхэд эдгээр нь Төгрөг нуурын ордын талбай яг мөн байна. Сонирхолтой нь АМГ-ын албаны эх сурвалж лицензийн албан ёсны эзэмшигч нь хэн болохыг хэлэхээс шууд татгалзсан юм. “Төгрөг нуурын энержи” компани нь лицензтэйгээ ийнхүү хонгконгчуудад зарагджээ. Дараагийн гайхах зуйл мөн чухам эндээс гарч ирнэ. Төгрөг нуурын ордын болон бусад лиценз Хонгконгийн компанид очсон. Тэглээ гээд нийтлэлийн “гол баатар” энд ямар хамаатай гэж? Тун зөв асуулт, хариулт нь ч сонирхолтой. Монголын уул уурхайн үйлдвэрлэгчдийн ассоциациас Бээжинд зохион байгуулсан “Нүүрсний хийжүүлэлт, шингэрүүлэлт” уулзалтад оролцсон үндэсний ахуйн нэгжүүдийн төлөөллийн жагсаалтыг зарласныг үзвэл тэр дунд “Монголын аж үйлдвэрийн корпорацийн захирал Ядамсүрэнгийн Батсүх” гэж байна.
Тэгвэл “Женко34” бөхийн клубийн вэбсайтад, ерөнхийлөгчөөр нь Х.Баттулга ажилладаг. Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг танилцуулсны дотор Я.Батсүх гэдэг хүний нэр байх бөгөөд түүнийг “Камекс” ХХК-ийн захирал” гэсэн байна. Тэгвэл Азийн оффшор компаниудын бүрэн мэдээллийг багтаасан Хонгконгийн “Ааstocks” компанийн мэдээллийн баазыг өнгийж үзвэл энэ нэр дахин гарч ирнэ. Тэнд байгаагаар бол “Mongolian Investment Group” гэх оффшор компанид таваас дээш хувийн хувьцаа эзэмшдэг хоёр хүн байдаг бөгөөд тэдний нэг нь “Ядамсүрэнгийн Батсүх 5.31 хувь” гэжээ. Ядамсүрэнгийн Батсүх гэх энэ эрхэм нь Та бидний сайн мэдэх Ардчилалын 13-ын нэг Х.Баттулгын дотны анд “Ард” хэмээх Батсүх юм. “Бүх зам Ром руу очдог” гэдэг шиг зарим зам явсаар яалт ч үгүй “Женко” руу хөтлөх аж… Хонгконгийн өнөө компанид том хувь эзэмшдэг хоёр монголын нэгийн тухайд Машбатын Бөхбат гэж байна. Мөн түүний эхнэр Балболдын Оргилсүрэн нар тус бүр 17.21 буюу нийт 34.42 хувийг эзэмшиж байна. Гурван монголын хувьцаа нийлбэл, энэ компанид 40.16 хувь буюу Хонгконгийн цуутай баян, будлианы эзэн “Wong Ching Ping Alex”-ийн араас уг компанийн эздийн хоёрдугаарт бичигдэж байна. Мөн дээр дурьдсан Х.Баттулгын эртний анд Билли Лим Син Паугийн охин Селистина 5.74 хувийг эзэмшиж байгаагаас Х.Баттулга нь энэхүү оффшор компаний далд эзэн гэдэг нь тодорхой харагдана.” гэхчлэн өгүүлсэн байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Onon (May 24, 2016 11:56:00 am )
Луйварсин гэдэг нь ил
-
Ganbaa (May 24, 2016 12:38:21 pm )
Hogin pizdaa shdee ene tairtas ugasaa
-
Агаа нь (May 24, 2016 2:25:56 pm )
huuli baidaggui bol buudsanch bagadah nowsh yum daa. Bid nariin bolon ur huuhduudiin ideh hooliig bugdiig ni ene dabarsan chatsga abchihsan yum bn shde
-
Иргэн (May 24, 2016 3:01:49 pm )
Офшортой улс төрчдийг одоо яах юм бол. Хууль байхгүй гээд орхихгүй байлгүй дээ.
-
Anonymous (May 24, 2016 3:03:50 pm )
Энэ бүхэн чинь Баттулгыг УИХ-ын гишүүн болохоос өмнө, бизнес эрхэлж байх үеийнх нь асуудал юм биш үү,,,
-
Chadaj baiga yumand arga alga!! (May 24, 2016 4:18:33 pm )
TA NAR BARIAAD AVCH CHADAH YUMUU?? GENCO UURD HEND YAMAR HUULI ND CH DIILDEHGUI! MUU MULGUI HUILGUI MONGOLIIG MUZLAAD BAIDAG HERGEE HOO!!!
-
зочин (May 24, 2016 4:24:42 pm )
монголд еер нь төр гэж бн уу
-
зочин (May 24, 2016 4:41:09 pm )
энэ хүнд хуулийн дагуу хийдэг ажил гэж байна уу_аан
-
Anonymous (May 24, 2016 4:43:14 pm )
eh ornoosoo urvagchid ulam l ihsej baina.
-
күн (May 24, 2016 5:42:21 pm )
Ц.Элбэгдорж, З.Энхболд нарын захиалгаар бичив. Шуурхай.мн
-
zochin (May 24, 2016 6:01:33 pm )
ээ хөөрхий энэ нөгөө эх оронч мөн үү. Арай л юмаа. Яахав эрх биш бүхэл бүтэн үндэстэн байна. Та нарыг шар махтай чинь хатааж авчирсан шаахайны чинь мөрийг арилгах цаг удахгүй ирнэ ээ. Муусайн хогийн шаарнууд миний эх орноор тоглосон хувалзнууд.
-
иргэн (May 24, 2016 6:02:51 pm )
арай үгүй байлгүй дээ. ганц итгэж найдаж явсан хүн юмсан
-
Anonymous (May 24, 2016 6:49:49 pm )
Өө, нөгөө Бямбасүрэн гуайн Жинко болбоос манай нохой гэж гуцаад байсан чинь Төв аймгийн төгрөгийн ордыг Хятадуудад зарчихсан тууж явна даа, хөөрхий…
-
Зочин (May 24, 2016 7:17:11 pm )
Энэ нөхрийг одоо яана аа. Монголын бүх л мөнгийг нуусан байна шүү дээ. Тэр олон авгай нөхөд гээд биш ээ.
-
zochin (May 24, 2016 8:35:48 pm )
Ene bvgdiig Tvbshinbayar avraga medej baican baixdaa XUIBALDAAN gej ard
-
САЙД БАЙСАН БАС ТӨРИЙН ТҮШЭЭ (May 24, 2016 10:07:31 pm )
ЖЕНКО БАТТУЛГА ЭРХЭМ ӨНДӨР АЛБА ХАШИХДАА ИЙМЭРХҮҮ Л ХУЛГАЙГАА НУУСАН АЖИЛ ХИЙЖ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙГ ХОЙШ НЬ УХРААСАН ХАМГИЙН ТОМ ХАР ГАЙ ТАРИСАН ХҮН ЯАХ АРГАГҮЙ БОЛЧИХСОН ХЭРНЭЭ ТӨР ЗАСГАА ИЛ ТОДООР ШАНТААЖЛААД ЗҮГЭЭР БАЙГААД БАЙГАА НЬ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУД ТҮҮНИЙ ӨМНӨ ЮУ Ч БИШ ЖУЛДАХ ЮМ ДАА МОНГОЛЫН ШУДРАГА ЁСОО ГЭЖ
-
Onoroo (May 24, 2016 11:02:13 pm )
Наймаачин л хүн шүү дээ буянгийн жагаа эд нар чин улс төрөөр мөнгө олдог бодлого нэрээр мөгө хийдэг гэдгийг ойлгочихсон ер нь бол төр д байх л ёстой хүмүүсийн нэг шүү дээ бид чинь зах зээлийн нийгэмд амьдраад олон жил болчихлоо мөнгөтэй улсуудаа л дагаж тэдний татвараар хүүхдүүд маань бид халамж аваад байгаа шүү
-
Zochin (May 25, 2016 12:26:41 am )
Malnuudaa bichsen um bolgond itgej unemshdegee boliochee. Shuuh deer ochihoor naad humuus chin hudlaa bichsen geed l uuchlal guigaad zogsoj bg biz dee
-
Zanaa (May 25, 2016 7:20:57 am )
Zarim humuus uhsendee ene hulgaich,luyivarching eh oronch gej itgeed omoorood bh um.Yunih ni eh oronch ve?Jinhene horlon suitgegch,tom hulgaich,aygui bol gadaadin tagnuul bh.Eh oronch hun ene ydarsan olon,eh ornoo ingej huiten setgeleer horlood hohiroogood bh uu.Ene muu shunaltai hulgaichiig buudchihaasai.Uhej dald orohgui um bol,chinii nugliig chinii ur huuhed chini toloh bno shuu,horon sanaat Battulgaa.
-
зочин (May 25, 2016 8:28:05 am )
Яг МТЗ аас юу ч идээгүй байж харагдаач Луйварчин хүн гэдэг нь мэдэгдэж б/гаа шүү дээ
-
sochin (May 25, 2016 10:08:11 am )
sonirholtoi begeed soliotoi l wm.wy ynen ter ynen,jenko bol olsoniigoo olontoigoo,olniihoo telee zarcyylj chaddag l hyn.
-
Anonymous (May 25, 2016 1:25:15 pm )
engiin hun hurtel tom avilgachin gedgiin haraad medreed bhad ene huuli tsagdaa ni yachihsan nud ni nuh bolson yumnuud bdiin be
-
Anonymous (May 26, 2016 7:33:36 pm )
Ариун явдалтан гэж үүнийг л хэлээд байгаа юм. Хонины арьс нөмөрсөн чонон сүлд гэж энэ дээ. УИХ-аас хурдан зайлагтун. Саяхан ТВ-гээр өөрийгөө Гансүх гэгч луйварчинтайгаа хамт ариунаас ариун гээд байсан алив дээ. Ийм гуйварчид байгаа болохоор л Монгол Улс хөгжихгүй байгаа юм.
23 Comments