antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 23, 2016 15 comments

Үжирсэн Хужирт

нийтлэсэн Admin
9gaqjxpwetfc6svtwtikepwmАль тэртээ социализмын үеэс ард түмэндээ эмчилгээ сувилалаар үйлчилж нэрд гарсан Хужиртын халуун рашаан сувилалыг мэдэхгүй хүн Монголд бараг л байхгүй болов уу.
 
1990-ээд оноос хойш, урьд нь  улсын өмч байсан олон мянган газруудын нэгэн адилаар  Хужиртын рашаан сувиллыг ч бас албан тушаал, “арын хаалга”-тай,  арга зальтай нэг нь хувийн болгож авснаас хойш олон жил өнгөрч, одоо зөвхөн ашиг олзны “хүүдий”, зэлүүд хоцрогдлын туйл болон хувирчээ.
 
Зам талбай нь сүйрэлд өртсөн  гэлтэй, хүн машины аль нь ч явахад туйлын бэрхшээлтэй, байрных нь хана тааз нурж  холцорсон, чийг бамын үнэр хамар нэвт цоргисон, үүд хаалга нь чахарч, гажсан, “00” нь ус алддаг, балкон, салхивчууд нь онгойдоггүй, онгойвол хаагддаггүй. Сувилуулагчдын хооллох  ширээн дээр ам арччих цаас ч тавихгүй харамлаж, хэмнэдэг…
 
Сувилалын хаашаан дотор нь золбин ноход  яс горьдон өдөржин  “зугаалж”, шөнө нь тэд “хоточ” үүргээ гүйцэтгэж,  хүмүүсийн нойрыг хулжаана. Шарсан хуушуур, хонины чанасан толгой зарсан нутгийнх нь хөгшчүүл дуу дуугаа авалцан өдөржин гадаа  “үнэ хаялцна”.
 
Гол байрны коридорт ганц телевизортой боловч тэр нь байсхийгээд л эвдэрнэ. Сувилуулагчдын өрөөнүүдэд телевизор урьд нь ерөөсөө байгаагүй, одоо ч  байхгүй. Орчин үеийн соёл боловсролтой хүмүүсийн байнгын хэрэглээ болсон интернэт гэгчийг мэддэг  хүн тэнд огт үгүй. Ядаж, уншчихмаар сонирхолтой ном, сонин, сэтгүүлтэй номын сан ч байхгүй.
 
Сувилуулагчдын байрладаг байрны 1-р давхрын гаднаас орох хаалгууд нь бүгд  цоож лацтай. Тэнд байрлуулсан сувилуулагчид болох ихэвчлэн хөл гар муутай, ууц нурууны зовиуртай хүмүүсийг зориуд зовоох гэсэн юм шиг 2-р давхрын явган шатаар өгсүүлж гаргаад дахин доошоо шатаар буулгаж байж байранд нь оруулдаг хачирхалтай бөгөөд гаж  “дэг журам”-тай.
 
Өдөр тутмын ийм л хачин жигтэй  дүр зураг тэнд таны нүдэнд өртөнө.
 
Тэнд сувилуулахаар жилийн дөрвөн улиралд тасралтгүй, 7 хоногт 3 удаа 2-3 автобус дүүрэн хүн (хувийн машинуудыг тооцохгүйгээрирж, буцаж байдаг гэж байгаа. Тэр сувилалд хоногт хүн бүр 35-40 мянган төгрөг төлж байрлана. Нэг ээлжинд 320 хүн, 2-3 ээлжээр  хооллоно гээд бодоход ямархуу олз орлоготой газар вэ гэдэг нь тодорхой.
 
Тэнд очиж  байгаа хүмүүс, дээр өгүүлсэн хачирхалтай балиар  заваан ахуй нөхцлийг анзаарсан ч эс мэдсэн дүр эсгэж, эрүүл мэндээ бодож, чухамдаа, тэр газрын анагаах ариун увидастай байгалийн халуун рашаан, шавар, туршлагтай эмч сувилагч нарт л найдаж байгаагаас өөр олигтой юм үнэндээ тэнд байхгүй гэхэд хилсдэхгүй.
 
“Хужирт”-ыг хувьчилж авсан эзэн БЯМБАА гэгч эрхэм хувийн явцуу  хомхой ашиг олзоо тэргүүн зэрэгт тавихынхаа хажуугаар өчүүхэн ч болов сэтгэл гаргаж ард олонд үйлчлэх наад захын ахуй соёлоо сайжруулж, үжирч байгаа Хужиртаа аврахаа даруй бодохгүй бол ахуй үйлчилгээ сайтай хувийн өөр компаниудад сувилуулагчдаа бүрмөсөн алдах цаг аль  хэдийнээ болсныг гэрчилж, түүний эргэн тойронд шинэ, тохилог хувийн сувилалууд бий болсоор байгааг эрх биш анзаарч л баймаар юм.
 
Тэнд сувилуулаад ирсэн нийслэлийн СБ дүүргийн иргэн Б.Зоригт
Эх сурвалж:Шуурхай.мн 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Сувилуулагч (May 24, 2016 9:14:39 am )

    Шавар эмчилгээнд эрэгтэй, эмэгтэй, хүүхэд бүгд холилдоод зэрэгцээд нүцгэлээд зогсож байдаг, хэвтэж байдаг хэвээрээ байлгүй. Шавар зөөдөг зарим эрчүүл нь нүцгэн хүүхнүүдийг хараад шүлсээ гоожуулааад зогсчихно. Бүр улаан цаймдаа гарчихсан. Заримдаа аав нь
    цуг очсон өөрсдийнхөө охидуудын хажууд нүцгэн хэвтэж шавар түрхүүлэхдээ тулж байсан шүү. Африкт байдаг нүцгэн омгийнхныг тэнд харж болно шүү.

  • Зочин (May 24, 2016 9:17:11 am )

    Үнэндээ л тийм шүү, шинээр нэмэгдсэн тоног төхөөрөмж, сайжирсан орчин ахуй, хоол ундны чанар гэж байхгүй, тэгсэн мөртлөө жил жилээр үнэ нь өсөөд байдаг л газар да
    Ард түмэн чухамдаа рашаандаа бишэрч л очдог

  • Сувилуулагч (May 24, 2016 9:21:52 am )

    Тусгаарлаж болмоор л юм. 2 удаа очоод сүүлдээ яг дээрх байдал таалагдаагүй болохоор ахиж очоогүй. тусдаа ордог гэж худлаа хэлж магадгүй. Ачаалал ихсэхээр бүүр алиагаа алдана. Шавраа түрхүүлэх гээд хэвтэхэд хажууд чинь нэг охин, гарахад өөдөөс чинь бас нэг нүцгэн эмэгтэй хараад л зогсож байна шдэ. өөрсдөө бол ажилчид нь тоохгүй болчихсон болохоор хамаагүйшдээ. Энэ тэр дотор видео авч сурвалжлага хйивэл Африкийн монголчууд, сексийн гаж донтонгууд л харагдана да

  • АЛДАА (May 24, 2016 9:48:00 am )

    ОДОО ЭНИЙГ УНШСАН ГАЖ ДОНТОЙ НӨХДҮҮД ОЧООД НҮЦГЭН ХҮҮХЭН, ОХИД ХАРАХААР ПИГ ШАВАХ ЮМ БАЙНА ЛДАА. ЗАВААРСАН ТЭНЭГ ГАЗАР ВЭ

  • иргэн (May 24, 2016 11:34:41 am )

    Байдал үнэндээ ийм л байна. Мэдээлэл бол бүр хаалттай. Сувилагчидын ая тавьтай нөхцөлийн талаар өнөөгийн шаардлагад нийцэх юм байхгүй гаднаас орж ирээд дугаарлана. Эмчилгээнд цаг бичдэг ч ёс төдий бас дугаарлана . Амарч сувилуулах цагаа дугаарласаар өнгөрөөнө. Эзэн нь нэгийг бодох буй заа

  • jagaa (May 24, 2016 11:36:02 am )

    ochihgui l bol bolchihno shuu dee

  • иргэн (May 24, 2016 12:16:06 pm )

    эзэн нь гэж эхнэр нөхөр хоёр байдаг юмлээ гэртээ бас өөрсдөө нэг иймэрхүү байдаг биз.
    заваарсын амралт бэ

  • ИРГЭН (May 24, 2016 12:31:13 pm )

    Тэнд эр эм, хөгшин залуу гэхгүй бүгдийг нь чармай нүцгэлээд хольчихсон, “явдаг шавар баримадууд” гэмээр хүмүүс л байдаг юм билээ, хэ хэ хээ……

  • urgen (May 24, 2016 3:15:49 pm )

    3 jiliin umnu yahad uneheer iim bsan.Heweeree l bga um bn.Zuragt uzeheer bol edriin 1000tug gedeg ch ter ni oldoggyi.Bas hagas lyuks geed 350.0 awaad bsan.Suwilagch nariin zan gej awah umgyi.sanal heleed zoduulahaa shahag bsan.Uneheer haramsmaar um bulee.

  • unshigch (May 24, 2016 4:02:23 pm )

    hohi chini. odoo ene bulai baigaagaa oros hiatad 2 iim bolgoson geed hutsaach. omhii uhruud

  • nar (May 24, 2016 6:32:53 pm )

    Emch ajilchid ni aimaar aashtai. Yum helvel l zagnaad bdag yum bilee. 10 honog amrah gej ochood 1 honool butssan.Emma- Hujirt ch geluu amralt bsan

  • Anonymous (May 24, 2016 7:12:59 pm )

    Chuham uneniig bichjee.ayataikhan uruund or orohin tuld ikh l asuudal boldiin bnlee.

  • зочин (May 25, 2016 3:07:08 pm )

    Эко амралт

  • Сувилуулагч Долгор (June 07, 2016 3:57:57 pm )

    Хужиртад 15 жил явж байна даа, анх очихдоо охин хуугээрээ тушуулээд амьтай голтой хун л очсон хун одоо хаа л бол хаа дуртай газраа явж бгаа маань энэ сувилалын буян шуу. Пурэвсурэн, Норовжав эмч нар болон шавар рашааны, Энхтуяа сувилагч нартаа ургэлж баярлаж явдаг шуу та нартаа хайртай !!! Жилээс жилд л онго зусээ засаад сайхан л болж байгаа газар, бух юмыг нэг дор засч янзалж чадахгуй шуу дээ. Гэхдээ хийх юм их байгаа л даа, чадах чинээгээрээ эмчилгээ уйлчилгээнийхээ хажуугаар их л юм хийж харагддаг. Оо эрвэл алт ч оотэй л доо, Унийн талаар бол харин ч хямдхан унээр мундаг чанартай эмчилгээ хийдэг шуу, 1 жил овчноо мартана гэдэг унэхээр хаа ч байхгуй унэ зовхон монголд Хужиртад л байдаг хямд унэ шуу. 28-40000 байсан шуу дээ хэдхэн хоногийн омно шуу!!!

  • Амрагч Цэцгээ (June 07, 2016 4:05:08 pm )

    Ходоо гэж бодоод комьпютероо орхиод ирсэн чинь Хужиртад интернеттэй, номын сантай л юм бнлээшт энэ овоо хоорхии интернет орж мэддгуй бхо инээд хурчихлээ

antalya rent a car