antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 23, 2016 20 comments

Чингисийн “нуган үр” Б.Гарамгайбаатарт зориулж хууль санаачлая

нийтлэсэн Admin

657d03f3c8500b30901945d251e33215

Өнгөрч буй парламентад Б.Гарамгайбаатар шиг эрх дархтай бас эрхийн балай байсангүй. УИХ дахь АН-ын бүлгийн дарга гэх сэтэр дор тэрбээр өнгөрсөн дөрвөн жил элдвийн дүрд тоглож, намынхаа гишүүдийн санал санаачилгын үр дүнд бий болсон “Чингис” бондоос өчнөөн төгрөг авч салхинд хийсгэснийг ард түмэн мартаагүй байгаа. Тэгвэл энэ удаад тэрбээр Чингисийн төрсөн нутаг Хэнтийд өөртөө зориулсан мандат хуваарилуулж дөнгөжээ. Улмаар үүнийгээ “Чингис хааны өлгий нутаг учраас Хэнтийд мантад өгсөн” хэмээн эзэн Чингисийн нуган үр аятай баатарлагаар өгүүлэв. Харин түүний энэ үгэнд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр тун аятайхан хариу барьсан байсан. Тодруулбал, тэрбээр “УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар Чингис хааны өлгий нутаг учраас Хэнтийд мандат өгсөн гэж тайлбарлаж байна билээ. Тэгвэл Чин ван М.Ханддоржийн нутаг Булган аймгийн мандатыг булаагаад авчихдаг нь яаж байгаа юм. Жанжин Д.Сүхбаатарын нутаг Сүхбаатар аймгийн мандатыг булаагаад авчихдаг нь яаж байгаа юм. Энэ зарчимаар цаашаа явбал Улаанбаатарын туулын хар шугуйд Хэрэйдийн Ван хааны өргөө байсан. Улаанбаатараас мандатыг нь хасах хэрэгтэй болж байна уу” хэмээн мад тавьж. Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Б.Гарамгайбаатар ингэж хөгөө чирж байхаар өөртөө зориулаад дархан эрхтэй гишүүн болно гээд хууль баталуулчих” хэмээн ёжилсон. Харин үүнд эрхэм гишүүн ямар нэг тайлбар хийгээгүй, чимээгүйхэн суугаа юм. Яг үнэндээ Б.Гарамгайбаатар өөртөө тойрог хуваарилуулах гэж ингэтэл ядарч, нэр сүрээ алдаж суухын оронд “өвөг эцэг”-ийнхээ мөнгөнөөс чимээгүйхэн хүртээд замаа чанартайхан тавьж байвал барав биш үү.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • Haliun (May 23, 2016 2:05:26 pm )

    AN iinhan aria denduu yumaa ene namiig gargaval bid suurlee gesen ug. Ene 4 jid yu hiivee alban tushaal bulaaldahaas uur yum hiisengui

  • Anonymous (May 23, 2016 2:06:45 pm )

    Ene Garanmgaibaatar bolimoor yum yu hiisen gej dahin devshih geed bga yum boloo

  • ZOCHIN (May 23, 2016 2:10:41 pm )

    ene odoo dahij garahgvi e

  • баяраа (May 23, 2016 2:26:57 pm )

    Их хурлын гишүүнээр түрий барьж төсвийн хэдэн төгрөг л халааслах гэсэн хорон санаа Хэнтийчүүдээ үүнд бүү санал өгөөрэй.Тавьсан зам нь юу боллоо

  • эх оронч (May 23, 2016 2:28:00 pm )

    үхсэн баас энэ одоо Чингис боллоо юу. ичиж амьдараасай улаан цайм өөртөө зориулж 1 мандат нэмчээд юу юу гэж байгааг нь харсан байлгүй Монголчууд. гарахуу энэ? гарахгүй бол ёстой чацга цайралаад яана гэдэг билээ кккккк

  • irgen (May 23, 2016 2:55:53 pm )

    huurhii bondny munguur zam tavina geed offshordon nuhur ahiad gishuun bolvol 461 ruu yavahgui,bolohgui bol 461 ruu marsh bolson amia yanadaa gesen setgel ni tugshssen hun

  • Anonymous (May 23, 2016 3:27:59 pm )

    iim maliig songoj bgaa humuus ni haraasai

  • Базар (May 23, 2016 3:32:14 pm )

    Их хааны үр сад Хэнтийчүүдээ. Ирэх сонгуулиар Гарамгайбаатар гэдэг энэ нутгийн нэр гутаасан луйварчнаас салцгааж арай ариухан сэтгэхүйтэй хүнийг сонгоцооё

  • Б.Лхагваа ах нь (May 23, 2016 4:02:05 pm )

    зөв шүү

  • Даваа (May 23, 2016 4:34:56 pm )

    АН-ын ардчиллаар түрий барьж 16 жил төрд суухдаа амлалт нь худал ххурмаг зүйл болохыг харсан. МАН-ынхантай нийлж луйвардсан зүйл нь одоо халдашгүй мэт болж байна

  • eh oronch (May 23, 2016 6:06:22 pm )

    gai dagyylsan garamgain zamd olon mashin hun hohirson odoo dahij etsen chingsiin nutagt buu haldahtun

  • Хангай (May 23, 2016 6:09:35 pm )

    Сонгохгүй л бай л даа.Гарах ч үгүй биз.

  • дорж (May 23, 2016 6:19:11 pm )

    Ардчилсан намынхан ямар балай амьтад болохын сонгодог жишээ нь Гарамгайбаатар.
    Мөдхөн Богд хаандаа хайртай түүнийг магтдаг тул та нар Түвдөөс УИХ-ын гишүүн сонгоно гээд өвчин нь хөдөлж мэднэ дээ.

  • зочинЗоЗоЗочинчинчинЗочин (May 23, 2016 6:55:53 pm )

    Энэ мэтийн хогийн гарууд ардчилсан намд ёстой хог шиг бий даргаасаа авахуулаад жинхэнэ сумтай гарууддаа

  • Монгол (May 23, 2016 7:10:18 pm )

    Гарамгайбаатарын энэ хууль зөрчсөн үйлдлийг олонхи дэмжиж баталгаажуулсан нь
    АН -н эрхэм гишүүд хуулиа зөрчдөг,шудрага бус, намын эрх ашгийг төрийн дээр тавьсан
    улаан цайм цагаандаа гарсан үйлдэл. Боллоо

  • Ganbaa (May 23, 2016 7:41:06 pm )

    Buzariin har Sarmagchin.

  • zochin (May 23, 2016 7:54:28 pm )

    zuv shvv

  • Bataa (May 23, 2016 10:20:58 pm )

    Гарамгайбаатар ичих ч үгүй Чингисийн нутаг гээд даажигнасан маягтай инээж байсан чинь үнэн тэнэг харагдаж байна лээ Чи УИХ-д нэг удаа сууснаа их сананаа юу Одоо харин өмдөндөө баана даа Үнэн тэнэг сэгсгэр Үсээ ч засуулж чадахгүй байж тэнэг зөнөг

  • иргэн (May 24, 2016 11:50:00 am )

    үгүй ер нь энэ ноёнтонд үе залгамжилсан УИХ ын гишүүний эрх олгосон ерөнхийлөгчийн зарлиггаргуулж гэрэлт хөшөөнд мөнхөлсү

  • Зочин (May 24, 2016 10:33:38 pm )

    Гарамгайбаатар гэдэг энэ хүн сонгуулийн мандатыг шилжүүлж авчихаад Аугаа суут Чингис хааны нэрийг бариад олон юм яриад байна лээ.Харин Аугаа суут Чингис хаан маань “Би ийм шудрага бус зүйлийг миний нэр барьж хийхийг зөвшөөрөхгүй, Их засаг хуулийн дагуу Гарамгайбаатар гэдэг зальхай түшмэлийг шийтгэ”гэж айлдах байсан байх даа

antalya rent a car