Улаанбаатар хотын хөгжлийн түүхэнд урьд хожид байгаагүй их бүтээн байгуулалтыг бид олуулаа ирээд хийчихсэн гэж цээжээ дэлдэж байгаа нөхдүүд бол Нийслэлийн Ардчилсан намынхан. Тэгвэл уучлаарай, Үүл даргаар удирдуулсан танай командынханд хандаж хэлэхэд, нийслэлийн түүхэнд урьд өмнө хэзээ ч байгаагүй нэгэн үзэгдэл бол иргэд хэзээ ч тал дундуур нь зүссэн талхыг худалдаж авч байгаагүй юм шүү! Нийслэл Улаанбаатар гэхээр Чингисийн талбай тойрсон хэдэн өндөр барилга хийгээд, хэдэн киломерт үргэлжилсэн зам дагуух барилга байшингуудыг хэлдэггүй л баймаар. Нийслэл хот гэдэг бол хүний тухай яриа юм. Нийслэлд амьдарч байгаа иргэд ая тухтай, ажилтай орлоготой, хүн шиг амьдрах тухай яриа юм. Гэтэл сонгууль хаяанд тулсан энэ өдрүүдэд НИТХ дахь АН-ынхны хэлж ярьж байгаа зүйлсийг харахад Улаанбаатарыг танигдахгүй болтол нь өөрчлөөд, улс амьтны амьдралыг дийлдэшгүй сайхан л болгочихсон гэх гээд байх шиг. Тэгээд энэ сонгуулиар дахиад биднийг олууланг нь сонгочихвол зөндөө юм хийнэ гэсэн агуулгатай л юм ярьцгааж харагдана. Бас болоогүй, нөгөөх Үүл дарга нь хүү Б.Чулуудайгаа оффшор дансаар гүйлгээ хийсэн байх юм бол үтэр түргэн огцроод өгнө гэхчлэн шоугаа хийсээр л байна. Үнэхээр л тийм мундаг ёсзүйтэй дарга байсан юм бол аль дээр хүүгийнхээ компанид тендер авч өгсөн гэх асуудалд нэр холбогдохдоо л огцрох ёстой байсан байлгүй дээ. Гэтэл тэгээд намын дарга Зи-тэйгээ нийлээд л худлаа шоудаад байгаа нь зохисгүй л харагдаад байгаа юм даа.
Ер нь өнгөрсөн 4 жилийг харахад Үүл даргын багийнхан балаг ихтэй явж иржээ. Нийслэлийн удирдлагын эрхийг гартаа аваад удалгүй хэрэгжүүлсэн нэг томоохон ажил нь “Азийн цагаан дагина” гэсэн бичгээр гангарсан хогны том ногоон уут байсан билээ. Гэтэл нийслэлийн удирдлагууд үнэн хэрэгтээ хогны уут үйлдвэрлэх эрхийг “06 капитал”, “Монгол хэвлэл” гэх хоёр компанид тендергүйгээр олгосон байдаг. Тэдгээр компаниуд нь нийслэлээс төсөвлөж өгсөн гурван тэрбум төгрөгийг хувааж авсан хэрнээ чанаргүй бараа үйлдвэрлэлээ гэсэн хэл аманд багагүй хугацаанд ээрэгдсэн. Нэгэнтээ муу юм хийсэн газруудыг муу хэлэхээс ч яах билээ. Гол нь тэгээд хогны ногоон уутны төсөв мөнгө 3 тэрбумаар зогсоогүй бөгөөд тэрбум тэрбумаар нэмэгдсэн нь яах аргагүй хар сэр дагуулж ирсэн юм.
За тэгээд хогны уутаар бүтээн байгуулалтаа эхлүүлсэн Э.Бат-Үүл болон түүний багийнханд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэгсэд өнгөрсөн жилүүдэд олон байлаа. Тэрчлэн Э.Бат-Үүлийг огцруулах шаардлагыг өнгөрсөн жилүүдэд талууд хэдэнтээ тавьж ирсэн байдаг. Тэдгээрийн заримыг нь эргэн сануулъя.
-2014 оны 10 дугаар сард АН-ын гишүүд, дэмжигчид Э.Бат-Үүлийг огцрохыг шаардсан юм. Нэр бүхий иргэдийн зүгээс Нийслэлийн АН-ын Зөвлөлдөх хорооны гишүүдэд хандан гаргасан мэдэгдэлдээ “АН-ын өнөөгийн удирдлагын үед Ардчилсан Нам сүүлийн таван сонгуульд яллаа, Ардчилсан Ерөнхийлөгчөө хоёронтоо ялууллаа. Энэ ялалт бол бидний эв нэгдлийн шагнал.Гэтэл АН-ын эв нэгдлийг бусниулагчаар Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл тодорлоо хэмээцгээсэн юм. Тэдгээр иргэд Нийслэл хотын захирагч Э.Бат-Үүл МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эсрэг хэвлэлээр дайрлаа. Хотын захирагч Ерөнхий сайдын эсрэг хэвлэлээр дайрах нь Монгол төрийн гутамшиг боллоо, ийм араншин Э.Бат-Үүл даргаас гарлаа. Монголын төрд ямар жишиг тогтоов оо, дүүргүүдийн Засаг дарга хотын дарга руугаа, хороодын Засаг дарга нар дүүргийн Засаг дарга нар руу хэвлэлээр дайрах жишиг үү, Нийслэлийн засаг захиргааг самарлаа. Маргааш ямар үйлдэл гарган төрөлх хотыг минь самрахыг таашгүй хэмээн бухимдлаа илэрхийлж байсан билээ.
-Түүнчлэн НИТХ-ын хурал дахь МАН-ын бүлэг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг огцруулах саналыг өнгөрсөн онд гаргаж байсан билээ. НИТХ-ын МАН-ын бүлгээс Засаг дарга Э.Бат-Үүлийг эдийн засаг хүндэрч, иргэдийн амьжиргааны түвшин буурсаар байгаа хүнд үед нийслэлийн төсвийн 360 гаруй тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан, “2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-төө Улаанбаатар хотыг “Агаар цэвэр”, “Амины сууцтай”, “Ажилтай орлоготой”, “Аюулгүй амгалан”, “Авлигагүй, найрсаг” хот болгох амлалтыг авсан ч мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй, НИТХ-ын ээлжит, ээлжит бус, холбогдох хороодын хуралдаануудад 30 гаруй удаа суугаагүй нь НИТХ-ыг үл хүндэтгэж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул огцрох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байдаг. Харин Үүл дарга өөрийгөө огцрох ёсгүй хүн гэж үздэг билээ.
-За тэгвэл энэ он гарсаар Э.Бат-Үүлийг огцруулах шаардлагыг хэсэг иргэдийн зүгээс гаргасан юм. 3 дугаар сард Хэлмэгдэгсдийн хөшөөний урд талд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг огцрохыг шаардаж хэсэг иргэд жагсаж байсныг уншигч та санаж байгаа болов уу. Тэд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж Э.Бат-Үүл даргыг орлогч нараа цөөлөхийг хүсэж, зургаан орлогчоо ажлаас нь чөлөөлөхийг шаардсан юм. Мөн өнгөрсөн хугацаанд Засаг дарга нарын орлогч нарыг иргэдийн татварын мөнгөөр цалинжуулж, унаа, урсгал зардлыг нь санхүүжүүлдэг байсан нь хотын дарга Э.Бат-Үүл эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан үйлдэл гэж тэд үзсэн. Тиймээс Э.Бат-Үүл даргыг нийслэлийн иргэдээсээ уучлал хүсэж, албан тушаалаас давхар татгалзах ёстой гэж тайлбарлаж байсан юм. Харин Э.Бат-Үүл даргын тухайд дээрх иргэдийн жагсаалыг Үндсэн хуульд заасан үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж буй явдал гээд өөрөө бол хууль журам зөрчөөгүй гээд өөртөө хир халдаадаггүй жишгээ давтаад суудал дээр сууж л байгаа.
Ер нь бол өнгөрсөн хугацаанд НИТХ-д олонхын хувиар сууж ирсэн АН-ынхан эгэл жирийн иргэдийн амьдралд наалдсан ажлуудыг хийсэн үү гэдэг асуултад нарийн тодорхой хариул гэвэл чухам юу юугаа нэрлэх нь сонин байна. Яах аргагүй цаг нь болсон, цаанаасаа шаардлагатай байгаа инженерийн шугам сүлжээний гэхчлэн ажлуудаар нүүрээ тахлаад, бусдын хийгээгүйг бид хийсэн гээд цээжээ дэлдээд байх нь зөв зүйтэй хэрэг мөн юм уу даа. Үнэндээ бол Улаанбаатарчуудын амьдралыг “Хангарьд” ордноос хараад байх биш, хотын захын гэр хорооллоор яваад хоногийн хоолоо граммаар нь л авч дийлдэг эгэл жирийн иргэдийнхээ амьдралыг нэг хармаар юм даа.
Б.Тамир
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 23, 2016 1:50:49 pm )
УБ зочид буудлын урд талын цэцэрлэгийг дотор нь байгаа биеэ унэлэгчид архичид тэнд хоноглогсодыг л нэг харах хэрэгтэй УБ с хол яваад яахав ер нь хотоор хэцуу амьдралтай уст барьж Хог тууж амьдрагсад олон Болсон харамсалтай дур зураг их харагдах болжээ
-
zochin (May 23, 2016 2:11:39 pm )
hotiin duureg horoo heseg burd hog tuuj amidardag humuus odroos odort nemegdej bn shuudee darga
nar mini harj bn uu -
Tuul (May 23, 2016 2:17:02 pm )
Jijeg dund uildveruud bugd haalgaa barilaa. Ard tumnii amidral uneheer hetsuu bn. Bat-uulee naad tsonoor harj bhaar garaad neg toirooch 4 jild ard tumnii amidraliig uneheer suiruullee. Yaj yduuruulahiig haruulah gej hotiin darga bolson yum bh daa
-
Anonymous (May 23, 2016 2:23:35 pm )
ym hiij bga 1 nee ingej harluulhaa bolimoor ym m. MAN iin zasag barij baih ued ch iim zunduul baisan shte bitgii 1 taliig bariad baigaach nam dagasan mancuurt bool mini .
-
Зочин (May 23, 2016 2:38:13 pm )
хүнийг харлуулж, хийсэн ажлыг нь унтраах амархан Тэр бүү хэл нарыг ч муу хэлэх амархан , хэтэрхий халж байна гэдэг ч юм уу ган гачиг боллоо гэдэгсэнжүү Үүнийг бичигч ийм л амархан ажил хийж бна даа
-
Irgen (May 23, 2016 3:26:18 pm )
Ard tumen n elgeere xevtsen bxd ichixgui zarim n ene xediinxe bugsiig doloox shaxam umuuruxiin teneguud ulaim tsaim nudend deer chin xaragdaad bgam bishu
-
зочин (May 23, 2016 3:40:16 pm )
хотын даргын ажлыг хийхэд үүл манантай толгой хэрэггүй үүлгүй цэлмэг толгойтой хүнээр хийлгэвэл ажил нь хүртэл өөдрөг цэлмэг байна байх үүлтэй манантай болхоороо хотын зөвхөн 20%ийг л арай чү хардаг 80%нь үүлний цаанаас харагддаггүй юм бна,гэр хороололынхны амьдрал хэцүүдэж туйлдаа хүрлээ наад зах нь л гэхэд орой өглөөд ажил гэр 2ийн хооронд явахдаа яаж энэ замаар\цайз 16-ийн автобусны буудлаас хойшхи гэр хороолол\ явна да гэж халшрах юм…яана да хөөрхий
-
power (May 23, 2016 3:45:17 pm )
Зам зассан нь үнээн. Үам хэрэгтэй юу? Хэрэгтэй. Гэхдээ 1км замыг урьд хэдэн төгрөгөөр тавьж байв. Одоо хэдээр барьж байна. Барилгын маатериалын үнийг бууруулах хөтөлбөрт улс олон тэрбумыг зарсаар байтал, зам, орон сууцны үнэ өсөөд байгаа нь юу гэсэн үг вэ? Хэрэв дараагийн засгийн газар одоогийнхоос 10 дахин их зээл гаднаас аваад одоогийнхоос 3 дахин их зам засч, барилга баривал сайн үйлс болох нь ээ. Мөнгө нь байвал ажил хийж бололгүй яахав. Өрнөөс айхгүй, өртгийг харгалзахгүйгээр бүтээн байгуулалт хийсэн л бол сайн болох нь ээ? Арай тэгж болохгүй байлгүй дээ. АН- төр барьсан энэ жилүүд шиг их мөнгөтэй Засгийн газар монголын түүхэнд байгаагүй байх шүү? Ямар их зээл авч, татварыг ямар их нэмж байгаа билээ дээ. Хэрэв эд дахин сонгогдвол дахиад л зээл авна. Өрийг тэд төлөх биш. Үр хүүхэд нь мөнгөөр хэдэн үедээ дутах биш. Аягүй бол аятайхан улс орон руу дайжаад явчихна биз.
-
zochin (May 23, 2016 3:47:40 pm )
Энэ Тамир гэгч яасан нэг талийг баримтлагч бас ямар аймаар хар энергитэй хавь ойр гэр бүлдээ хар энерги цуглуулдаг бол доо. олсоныг нь ил далд идчихээд л өөрт чинь ганц шил юмны мөнгө өгчихөөд байвал баярлах бардах архичин байхаа.өнгөрсөн 4 жилд хот өөр болсон бүгд нэг дор өөрчлөгдөхгүй шүү. Архины мөнгө горилогчоо.
-
Б.Лхагваа ах нь (May 23, 2016 3:59:37 pm )
ажилгүй.өвөл нь утаандаа угаартсан,хавар зун намартаа хөрсний бохирдлоор амьсгалсан ийм л улаанбаатарчууд байна даа,тэгээд энэ нөхрийг сонгож дахиж тэнэгтэх үү
-
Б. (May 23, 2016 4:00:55 pm )
ажилгүй.өвөл нь утаандаа угаартсан,хавар зун намартаа хөрсний бохирдлоор амьсгалсан ийм л улаанбаатарчууд байна даа,тэгээд энэ нөхрийг сонгож дахиж тэнэгтэх үү
-
Зочин (May 23, 2016 4:02:58 pm )
Үүл дарга хүү оффшор дансаар гүйлгээ хийсэн байвал огцорно гэж шоудаж байна. Тийм мундаг дарга юм бол хүүгийнхээ компанид тендер авч өгсөн гэх асуудалд нэр холбогдохдоо л огцрох ёстой байсан байлгүй дээ. АН-ынхныг сонгохгүй сонгуулахгүй гаргахгүй
-
зочин (May 23, 2016 4:05:02 pm )
батүүл ах юу үнэртчхэв мөнгө лав биш улаанбаатарын өмхийл байх.
-
зочин (May 23, 2016 4:07:56 pm )
наад салга чинь огцорч чадахгүй ээ одоохон сонгуулиар зайлуулчихна.
-
Anonymous (May 23, 2016 4:23:53 pm )
Тамир үнэнийг бичсэн байна. Улс орны хөгжлийг замын уулзвараа нь хэмждэггүй байхаа. Харин ард түмний амьжиргааны түвшингээр нь хэмждэг гэвэл үнэнд ойртоно. Ажил олдохгүй амьдрал үнэхээр хүнд байна.
-
Даваа (May 23, 2016 4:54:30 pm )
Хогны уут тарааж хэдэн боржур солсьсноо их юманд бодож дээ. 2-ыг хийж 20-ыг иддэг нь үнэн болсон. АН-ынхан олноороо түрэмгийлж хуулийг гууль болгож байгаа. МАНАН гэгдэх болсонг эрх баригчид төрийг замхруулж байгаа нь үнэн
-
Батаа (May 23, 2016 5:24:55 pm )
Юу хийсийн бэ арчаагүйн бээ
-
Бумаа (May 23, 2016 5:26:02 pm )
Жил болгон цэцэг тарих нэрийдлээр мөнгө угаадаг ш дээ та нар
-
ээээ писда (May 23, 2016 5:28:40 pm )
тийшд псданууд
-
-
Сэргэлэн (May 23, 2016 5:26:54 pm )
Иргэн хүнийхээ хувьд хэлэхэд эд нар бүр аргаа барчжээ
-
Эмээ нь байнаа (May 23, 2016 5:27:42 pm )
Нэг л их сүрхий хүмүүс хэн та нарыг мөнгө эд гэсийн ялтай шүү та нар
-
ээээ писда (May 23, 2016 5:29:36 pm )
Худшдээ энэ АН угаасаа Худ үнэхээр сэтгэлд сэвтэймаа a
-
Иргэн (May 23, 2016 5:30:19 pm )
Тийш дээ үнэн. Сүүлийн 2 3 жилд ноён доллар хэд болтолоо өсчихөөд байгаа билээ? Мөн жижиг дунд үйлдвэрүүд ар араасаа дампуурж байна, Сүүлийн хэдэн жил манай орны эдийн засаг ингэтлээ доройтоогүй биздээ? Ноён долларт хэдий хүртэл дарлуулах вэ? Ард иргэдийн амьдрал, худалдан авах чадвар буурсан талх хувааж авна, нохойн хоол гэдэг цувдаа-гаар амьдралаа зогоож байгаа иргэдийн тоо өдрөөс өдөрт өсөөд л байна, усан хөшиг энэ тэр гэж солиорч байхаар ард түмэнрүүгээ чиглэсэн бүтээн байгуулалт хийх цаг нь болсон л баймаар юм.
-
Жирийн ИРгэн (May 23, 2016 5:31:12 pm )
neg l ih zuragtaar garsan hudlaa odoo ch ingene odooch tegne gesen hudlaa bardam am shaldan guynuud yu hiisen gej ta nar ingedeg bainaa songuuli hayaand ireheer l neg l ih hudlaa amlalt hiisen humuus tiim l ym bol ongorson 4 jiliin hugatsaand ym hiih chine yaasan ym be /.
?
? -
MaRioN (May 23, 2016 5:32:51 pm )
Ард иргэдийн чинь амьдрал ядуу нэг нь дэндүү ядуу харин цонхооро ширтээд сууж байгаа энэ АН өөрсдөө болон ойр дотныхоо бүхий л хүнийг тэнгэрт тултал нь баяжуулцан ард иргэдийнхээ яаж өдөр хоногийг аргацааж байгааг мэдкү байж ийм юм яриад сууж байхаасай ичээсэй
-
Мөнхжин (May 23, 2016 5:33:25 pm )
Хотын дарга биш Хогын дарга Хогны уут нтр хөөцөлдөөл чааваас даа МАЙ НОГООН УУТ хха
-
Арай2 (May 23, 2016 5:33:49 pm )
Үүлэн үст даргын хийнэ гэсэн ажилууд дэндүү их байна даа. Метро хаана байна? Утаа одоо хүртэл арилсан юм алга хэвэндээ харин ч ихсээд байгаан хачирхалтай, 100 айл гангнам хороолол болно гэсэн хайчив? Асуух асуулт шийдэгдээгүй асуудлууд зөндөө байна энэ мэтчилэн ард иргэдээ хуурсаар л байх уу?
-
lala (May 23, 2016 5:34:17 pm )
haaana bna ter saihan utaagvi ger horoolol ard irged law mdkv
-
XO (May 23, 2016 5:35:04 pm )
4 jiliin dotor bas l ard irgediin amidraliig doroituulj chadjiishdee
-
Эгшиглэн (May 23, 2016 5:35:19 pm )
Хэнд хамаатай юм бэ дээ энэ хэд рекламны пауснууд
-
Боооёоо (May 23, 2016 5:37:12 pm )
Хэцүү байнаа гээд яах вээ одоо угаасаа сайхан цаг ирнээ Эд нар одоо болимоор юм
-
loool (May 23, 2016 5:38:36 pm )
bid narig songooroi songochhol yum bol bvgdiig hiine gsen hudlaa ylzarsan amlaltaaa odooo bliooo nreee ard tvmen iljig bish shoo
-
Anonymous (May 23, 2016 5:40:07 pm )
АН-ынхны хэлж ярьж байгаа зүйлсийг харахад Улаанбаатарыг танигдахгүй болтол нь өөрчлөөд, улс амьтны амьдралыг дийлдэшгүй сайхан л болгочихсон гэх гээд байх шиг. Тэгээд энэ сонгуулиар дахиад биднийг олууланг нь сонгочихвол зөндөө юм хийнэ гэсэн агуулгатай л юм ярьцгааж харагдана ——— энэ хэсгийг хархад бас нэгийг бодогдуулж байна нээх их юм хийчихсэн хүмүүс шиг том том ярих юм. Бас тэр хогын уут агаарын бохирдол гэх мэт зөндөө асуудал байсаар л байна. ахиж энэ хүнийг сонгох байтугай УИХ-д нэрийн яриад ч хэрэг байхгүй улс төрөөс бүүр холдуулах хэрэгтэй худал хэлсэн юмнуудыг!!!!
-
irgen (May 23, 2016 5:42:13 pm )
bat vvl garaad yu hiisiin yron utaa utaa gej yrisaar baigaadl 4 jiliig duusagchihlaashdeee
-
иргэн (May 23, 2016 5:43:20 pm )
4 жилийн өмнөх тэр сайхан амлалт хаана байна ард түмэн итгээд сонгосон андуурсан сонголт хийсэн одоо монгол оронг мандуулах сонголт хийнэ. 4 жилийн хугацаанд юу хийснийг чинь монголын ард түмэн мэдэхгүй.
-
Anonymous (May 23, 2016 5:43:47 pm )
Улс орны хөгжил эрх баригчид нь,улс төрчид нь ямар байхаас л шалтгаалдаг шдээ. Одоо бүр өдөр ирэх тусам талхаа ч авч идэх чадалгүй болж байгаа айл өрх олширсоор байна шүү дээ. Энэ янзаараа -Монгол орон минь африкийн ядуу улсуудаас ер дутах юмгүй болох вий!!! Угаасаа одоо энэ олигархиудын цаг дуусах, халаагаа өгөх цаг нэгэнтээ болсон ард иргэдийг сайхан үгээр хошигржулж цөөхөн хэдэн хийсэн зүйлээ ихэд бодож улс орон ард түмний мөнгийг хувьдаа завшиж хагартлаа л идлээ шдээ болоо шдээ!!!
-
ББ (May 23, 2016 5:47:18 pm )
Миний бодлоор 4 жилийн хугацаанд ард иргэдийн амьдралыг ингэж доройтуулна гэдэг бол асар их авъяас чадвар байх. 52 сая малтай, өргөн уудам тал газартай, асар их байгалийн баялагтай улс орны ард иргэдийг ядуу амьдаруулна гэдэг авъяас биздээ ард түмээн? Гадныханд ингэж чадах улс төрч лав байдаггүй байх.
-
Anonymous (May 23, 2016 6:08:40 pm )
Гишүүдээсээ мөнгө нэхдэг учир нь. Ардчилал мөнгөөр бүхнийг шийддэг болохоор нэгэнтээ ялагдсанаа мэдээд мөнгөөр зодож луйвраа хийх гэж байгаа биз
-
Anonymous (May 23, 2016 6:09:58 pm )
Гишүүдээсээ мөнгө нэхдэг учир нь. Ардчилал мөнгөөр бүхнийг шийддэг болохоор нэгэнтээ ялагдхаа мэдээд мөнгөөр зодох гэсэн арга зам
-
ББ-д Зочин Эр хүн (May 23, 2016 6:10:50 pm )
Үнэн хэлжээ. Ийм агуу их баялагтай баян орны иргэдийг үгээгүй гуйлгачин болгосон улс төрчид, дарга, сайдууд гадаадын улс төрчдөөс ичдэг байгаасай. Олон улсын хурал хуй дээр том том юм хуцаад л ард иргэд нь ядруу, ядмаг байхад ичээч ичээч ичээч
-
Зочин Эр хүн (May 23, 2016 6:14:06 pm )
Одоо АСЕМ-ын хурал дээр ичихгүй юу юу гэж донгосцгоох бол. Ядуу ард иргэдийнхээ талаар яриасай билээ. Ичдэггүй улайдаггүй луйварчид
-
Mongol omogshil (May 23, 2016 6:17:40 pm )
Ардчилсан нам гэж дандаа үл бүтэх этгээдүүд байдаг юм байна. Та нар одоо худлаа ярьж сайн үйлс хийнэ гэж ердөө байхгүй. Сайханбилэг улаан бурханы талаар худлаа үүрэг хүлээлгээд байсан юу ч хийхгүй байна лээ. Хэдэн сайхан сэтгэлт ард түмэн өөрсдөө хурдан арга хэмжээ авч хөдөлсөн байлаа. Та нар шударага л байл даа. Хятад улс тэр олон хүн амтай байж яаж болоод байдаг юм бол УИХ-ынхан ичих нүүр байдаг болов уу? Пагдгар ерөнхийлөгч бүр худалч Та нар Монгол улсаас явцгаа
-
xaLx (May 23, 2016 6:19:32 pm )
Ардчилсан нам гэж дандаа үл бүтэх этгээдүүд байдаг юм байна. Та нар одоо худлаа ярьж сайн үйлс хийнэ гэж ердөө байхгүй. Сайханбилэг улаан бурханы талаар худлаа үүрэг хүлээлгээд байсан юу ч хийхгүй байна лээ. Хэдэн сайхан сэтгэлт ард түмэн өөрсдөө хурдан арга хэмжээ авч хөдөлсөн байлаа. Та нар шударага л байл даа. Хятад улс тэр олон хүн амтай байж яаж болоод байдаг юм бол УИХ-ынхан ичих нүүр байдаг болов уу? Пагдгар ерөнхийлөгч бүр худалч Та нар Монгол улсаас явцгаа
-
eh oronch (May 23, 2016 6:19:52 pm )
batuul dargiin idsen uusan shingeh boltgya irgen bid iduulsen but urgaj idsen batuul huvhairah baiha um maani badme hym
-
Enhjin (May 23, 2016 6:20:13 pm )
Ter zam barih ch gejdee ta nar ymar ym deer yaaj zam barisanaa medej baigaa bizdee !!!! Ter hiisen humuus ch ter hiilgesen humuus ch ter medej bga bizdee
-
xaLx (May 23, 2016 6:21:33 pm )
Миний бодлоор 4 жилийн хугацаанд ард иргэдийн амьдралыг ингэж доройтуулна гэдэг бол асар их авъяас чадвар байх. 52 сая малтай, өргөн уудам тал газартай, асар их байгалийн баялагтай улс орны ард иргэдийг ядуу амьдаруулна гэдэг авъяас биздээ ард түмээн? Гадныханд ингэж чадах улс төрч лав байдаггүй байх. AH
-
Ard tumen (May 23, 2016 6:22:50 pm )
Bat uul neeree 4 jilin dotor yug oorchilson ym be ? Ewidee ewii yaamaarch ymbe chaawaas ard tumen chin uneheer hamraaraa gazar shaaj bainashdeee !!!!!!
-
AH (May 23, 2016 6:23:38 pm )
Manai nam ugaasaa garahgui ee bayrllaa 8 jil saihan idej uulaa odoo hangalttai gej bodoj bn kekeke
-
MAXH (May 23, 2016 6:25:07 pm )
Tanaih ch garahgui manaih ch garah gui kekekek
-
Хангай (May 23, 2016 6:26:20 pm )
Өч төчнөөн өр тавьчихаад хэдэн зам тавьсаныгаа юу гэж бодоод байгаа юм.Ийм их мөнгөөр илүү ихийг бүтээх байлаа.Ихэнхийг хуваагаад гударсан чинь үнэнш дээ.Харин ч муу нэртэй МАН социйн үед 11 тэрбум доллараар Эрдэнэт,Дархан Улаанбаатрыг төлөвлөлт сайтай барьж байгуулсийм шүү.Одоо л замбараагаа алдсан болохоос.
-
Үүл ч пязданы гожигодой юмдаа (May 23, 2016 6:27:02 pm )
Үүл ч пязданы гожигодой юмдаа
-
Гоё шаажийндөө (May 23, 2016 6:27:22 pm )
Ардчилсан намыхан бүр цайчихжээ
-
bat vvl (May 23, 2016 6:28:05 pm )
mini idej uusan unen bolnoo odoo boonoorooo shudraga amidari
-
МОНГОЛ (May 23, 2016 6:28:23 pm )
Бөгс
-
Хөдөлмөр хүнийг бүтээсийм шүү түүнээс ардчилал ардчилал гээд бүтчихдэг юм биш (May 23, 2016 6:34:20 pm )
Ажил хийж чаддагт нь өгөх хэрэгтэй ш дээ энэ Ардчилсан намыхан
-
doogii (May 23, 2016 6:35:42 pm )
ard irged min unen shudragig ylgaad ognoo ene jil
-
Юунд ингэж шунаад байдын болдоо АН (May 23, 2016 6:36:30 pm )
3хан сая хүн амтай улсыг ингэж дорой авч явна гэдэг асар их ухаан шүү хха
-
Монгол хүн монголдоо сайхан амьдарийлдаа (May 23, 2016 6:37:49 pm )
сайхан амьдармаар байна шүү
-
АРАЙ2 (May 23, 2016 6:38:28 pm )
Анх юу гэж гарлаа энэ эргүү хэдэн малнууд одоо монгол орон одоо мөхлөөшдээ ард түмэн бид чинь элгээрээ хэвтэж байнашдээ юмны үнэ нэмэгдээл байдаг ард түмэн нь мөнгөгүй яаж амьдрах вэ ???? арайчдэээ
-
hiisen heden zuiltei (May 23, 2016 6:41:07 pm )
Ted nar n bugd asuudaltai ner tudii l zuiluud. ard n dandaa idej uuh zawshih huseltei humuus. Ta narin tsag ugaasaa duusah n todorhoi
-
Ардчилсан нам арай шүү (May 23, 2016 6:41:51 pm )
Ардчилсан нам энэ сонгуулиар хайран мөнгө зарлагдаж яах гэж байгаан болдоо хэрээг дуурайж галуу хөлөө хөлдөөнө гэгчээр хайран мөнгө хмммммм псда
-
Сонгоод ингэж итгэлээ алдах гэж (May 23, 2016 6:43:03 pm )
Алдлаа
-
Хонх (May 23, 2016 6:46:11 pm )
Үүл дарга хотын захиргааныхаа түүхэн барилгаа нурааж шинэ байр барих гэж бгааг гайхаад олохгүй бна. Хуучин юм болгон муу биш шүү дээ.
-
irgen (May 23, 2016 6:51:58 pm )
hotiinnzahirgaanii bairaar oroldohoo boli ta nariin duraaraa durgih tsag duusah gej bna battulga batuulee
-
Ganbaa (May 23, 2016 7:42:38 pm )
Bat vvlee chi tamd ochinoo pizdaa mine.
-
Anonymous (May 24, 2016 10:10:55 am )
Зайл зайл Энэ ЛАЛАРын АН төр барихаар дандаа ард иргэд бид хохирч ядуу хүмүүс нь олширч дэндүү амьдрал хэцүүдэж байх юм. Өмнө нь төр барихдаа одоогийн ерөнхийлөгч засаг барьж дотроосоо унагаж ард нь ард иргэд л хохирсон. Харин Засаг барьж байсан АН-ынхан л баяжсан байх.
-
Anonymous (May 24, 2016 10:11:33 am )
odoo yaagaad ch oluulaa garahgvi eee hiisneesee ilvv idee bailgvi de
-
оюунгэрэл (May 24, 2016 10:49:59 am )
за урд урдны хотын дарга нар ер нь юу хийсэн юм харин Батүүл даргын хийсэн бүхэн нүдэн дээр чинь ил байгаа юм биш үү ядаж гишгэж яваа урд замаа ядаж анзаар даа үнэхээр шинэлэг гоё л болсон байгаа биз дээ болсон болоогүй худал үнэн муссуж санаан зоргоороо бичдэгээ болимоор юм нэг нь л мууласхийгээд бичвэл бүгд дуурайж бичнэ хүн өөрөөрөө байх шиг сайхан юм хаана байнаа
-
caraa (May 24, 2016 10:54:56 am )
ajilcaar yduurcaar l bn da
-
Tuul (May 24, 2016 11:02:43 am )
Ardchilsan nam zasag barihaar ard tumnii amidral dorootoj bh yumaa
-
Anonymous (May 24, 2016 11:03:05 am )
zazaa er ni oilgomjtoi bolchihson yum bishu. AN yalagdchihsan yum bnoo
-
иргэн (May 24, 2016 11:50:52 am )
Ажилхийсэн үнэн.Харамсалтай нь тэр ажлын далбаа дор төр түмний минь мөнгийг идэж үрэн таран хийж үргүй үр дүнгүй ажлууд хийж байгаа нь маш эмгэнэлтэй бөгөөд хармсалтай.Татвар болон бонд дуудлага худалааны мөнгөөр ажил хийсэн нэрдийлээр тоглож өөрсдийгөө баяжуулсанд харамсаад баршгүй байна.Ард иггэдийн амьдрал сайжрах ажлын байр бий болгох өрхийн орлого нэмэгдүүлэх тал дээр ямарч ажил хийгээгүй.Замаас илүү чухал нь ард иргэд баймаар.Үүл даргад бол зам цэцэг тарих бол чухал байлаа энэ 4 жил.Хогны ногоон уутаар маш их мөнгө идлээ.Энэ бусармаг үйлдэлүүдийг зөв гэж дэмжиж байгаа хүмүүсэд харамсаж байна.Хийсэн ажлын үр дүн гэж байхгүй зөьхөн л өнгөлөн далдалтаар ард игэдийн толгойг угаасан л зүйл болж болж байна.1 сар болохгүй зарим ажил нь олонд жинхэнэ нүүр царайгаа таниулж Үүл түүний нөхөдийг яаж мөнгө угаадагийг нотлоод байгаа гэдгийг хэлье.Ард түмэн бол АН-ханд юу чбиш гэдгээ энэ 4 жил баримттайгаар нотлож өглөө дөө.
-
erkaerka (May 24, 2016 1:44:11 pm )
Bat uuldargin unench tserguud ee oroonoosoo garaad nudee ne.talbain saadig toiroood die unelegch nar arihchid mon gomo nar .b.na.hotin tob juulchid ih yabdag ene hog nobshnuud aa tseberleed daraa n um hiisen gej tseejee dels za.
-
Irgen (May 24, 2016 11:23:08 pm )
Sant surguuliaas iddeg munguu zurgaanjintei ger buliin naiz hetebch neg gedgee chi lalar mine nuuj chadahgui chamaig ter zurgaanjin hytatiin erliiziig garah gartsgui bolgon doo lalruudaa
-
zochin (May 25, 2016 8:50:59 pm )
ANiiha bvgd zail
75 Comments