Хаврын чуулган энэ долоо хоногт хаана гэх мэдээлэл байгаа. Гэтэл хэлэлцэх асуудлын жагсаалтад АТГ-ын даргын томилгооны асуудлыг багтаагаагүй байгаа нь анхаарал татаж буй. Хуульд зааснаар АТГ-ын даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгож, УИХ-аас томилдог. Энэ дагуу хурандаа Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилуулах хүсэлтийг тавдугаар сарын 4-нд УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэх байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авч, хойшлуулсан юм. Завсарлага авах болсон үндэслэлээ Б.Гарамгайбаатар “Бүлгээр асуудлыг ярих шаардлага байна” гэж тайлбарласан ч бүлэг нь хуралдаагүй юм. Ийм маягаар удаагаад байгаагийн цаана байгаа шалтгааныг хэвлэлүүд янз бүрээр тайлбарлаж байгаа. Тэгвэл Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр уг асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна. Авлигатай тэмцэх газрын даргыг томилохгүй хугацаа алдаж байгаатай холбоотойгоор уг асуудлыг хуульд хэрхэн зохицуулсан байдаг юм бэ гэсэн байдаггүй юм уу гэх асуулт тавигдаж байгаа. Ч.Өнөрбаяр энэ тал дээр хэлэхдээ “-Маш тодорхой хуулийн зохицуулалт бий. УИХ-ын дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар Авлигатай тэмцэх газрын даргыг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргасан бол УИХ-ын холбогдох байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлтээ гаргах ёстой. Дараа нь нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, холбогдох байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож илээр санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар томилох эсэхийг шийдвэрлэдэг хуультай.” гэжээ. Тэгэхээр асуудал чуулганаар орохоос өмнө байнгын хорооноос гарсан байх ёстой гэдэг үүдээсээ бол Хууль зүйн байнгын хороо хууль зөрчжээ. Харин тус байнгын хороог хууль зөрчихөд хүргэсэн тал нь АН болж таарч байна. Ер нь бол АТГ-ын даргын томилгоог улстөржүүлэлгүй шийдсэн бол хэдийнэ тус газар даргатай болчих байсан хуулийн хугацаа өнгөрөөд байна.
Б.Тамир
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
irgen (May 23, 2016 11:38:22 am )
ingeh l bsan yam bol Ganbold dargiig hyntei boltol ni ajliig ni hiilgej l bhgyi yasan yam
-
Бямба (May 23, 2016 12:04:45 pm )
Авилгалын хэрэгтэй ашиг сонирхолын зөрчилтэй Энхжаргалыг томилох гээд байгаа Элбэгдоржийн буруу. Оффшорын хэргийн 60% нь байгаа МАН нам АТГ-ын даргыг томилох гээд яараад байгаа нь буруу. Авилгачид нь өөрсдөө АТГ-ын даргаа томилох гээд байгаа нь буруу
-
Од (May 23, 2016 12:08:48 pm )
Элбэгдорж Энхболд 2н ширүүхэн тудаан болж байна.АН дарга одоо бүр хуулиа зөрчөөд зогсохгүй угшил нэгт ерөнхийлөгчийгөө үл тоож эхэллээ.Эрх мэдэл болон ,албан тушаалын тэмцэлдээн иймэрхүү маягаар л үргэлжлэх нь л дээ.
-
Ажиглагч (May 23, 2016 1:05:41 pm )
Ерөнхийлөгчөө тоохгүй байх асуудал 2-жилийн өмнөөс илэрсэн шүү. Давхар дээлийн асуудлаар хууль оруулж ирэхэд нь өөдөөс нь нулимаад буцаагаа биз дээ….
-
-
Мөнгөө (May 23, 2016 12:14:06 pm )
АТГ бол чухал байгууллага.Гэхдээ эрх мэдэлтнүүдийн хүслийг биелүүлдэг газар болон хувираад удаж байна.Ийм болоод Энхболд өөрийн хүнээ томилох гээд л хуулиа хүртэл зөрчөөд Элбэгдоржтой сөргөөцөлдөөд өдийг хүрлээ..Хэн хэн нь өөрийн мэдэлд авахыг санаархаж байгааг нь харж болохоор .
-
Anonymous (May 23, 2016 12:32:28 pm )
ENED AN BURUUTAI OORSDIIN HERGIIG NUUHIN TULD OORSDIIN GAR HOL BOLOH HVNEE TAWIH GESEN SANAARHAL NI BVTEHGVI BGAA ERONHIILOGC ENHBOLD NAR OOR OORSDIIN HVNIIG ATG-IN DARGAAR TOMILOH GEJ ZORCHILDSOOR ODIIG HVRGESEN
-
Пүрэв (May 23, 2016 12:40:00 pm )
Элбэгдоржийн санал болгосон Энхжаргал авилгалтай холбоотой ашиг сониорхоын зөрчилтэй гэх олон шалтгаанаар тэнцээгүй. Одоо МАН-ын дарга АТГ-н даргыг томилуулахаар гар бие оролцож явна. АТГ нь авилгалчидыг нуун мөрийг нь балалдаг эсрэг үйл ажиллагаатай газар болчихоогүй л баймаар юм.
-
Бадарч (May 23, 2016 12:46:03 pm )
За да энэ хөрөнжсөн хурандаа нарын нэг л лав авилгатай тэмцэж чадахгүй. Ер нь ерөнхий прокурор АТГ ШШГЕ газар зэрэг хууль хүчний байгууллагын дарга нар хөрөнжсөн хурандаа нараас бүрдэж байгаа нь сонирхол татаж байна.
-
Anonymous (May 23, 2016 2:39:41 pm )
toriin ard tumnii horongiig idej uusan nohod ATG DARGYG tavih sonirholgui bgaa yum bish uudee
9 Comments