antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 22, 2012 2 comments

Нефтийн үнийг Ачинскаас удирдаж байна

нийтлэсэн Admin

Монголын зах зээл дэх нефть бүтээгдэхүүний үнийг Ачинскийн Нефть химийн үйлдвэрээс зохицуулж байна. Эрхүү муж дахь энэхүү нефть химийн цогцолбороос монголчууд сүүлийн 20 жилийн турш хамааралтай амьдарч ирсэн ба ОХУ-ын импорт гэдэг нь үнэн хэрэгтээ Ачинскаас авдаг бензиний таталт юм. Ачинскийн нефть бүтээгдэхүүн буюу “Роснефть” компаниас Монгол улс зуун хувийн хамааралтай амьдарч ирсэн.

Тэгвэл өнгөрсөн оны хавраас Монголын импортлогчид ТНК-ВР хэмээх Оросын нефтийн өөр нэг компаниас шатахуун авах гэрээ анх удаа хийсэн юм. Ачинскийн үйлдвэрээс арга буюу татгалзсан шалтгаан нь монголчуудад бус, оросуудаас үүдэлтэй. ОХУ-ын дотоодын зах зээлд түлш шатахууны хомсдол бий болмогц тус улсын Засгийн газраас экспортод гаргадаг нефть бүтээгдэхүүнийхээ хэмжээг багасгаад зогсоогүй, хилийн үнийг огцом нэмсэн билээ. Яг энэ хязгаарлалтаас үүдээд “Роснефть” нь Монголын уламжлалт харилцагчдынхаа тоог хоёр дахин хорогдуулав. “Роснефть”-ийн ивээлд СодМонгол, Петровис компаниуд үлдэж, нөгөөдүүл нь арга буюу ТНК-ВР компанийг бараадсан юм. Монголын ямар компанид нефть бүтээгдэхүүн нийлүүлсээр байхыгаа “Роснефть” өөрийн үзэмжээр ийн шийдэхдээ өнөөдөр манайд хар сэр дагуулаад байгаа намаар нь хуваасан импортлогчдын ангиллыг анх бий болгосон юм. Нэг үгээр Хувьсгалт намын баримжаатай СодМонгол, Петровис компаниуд хилийн ойр, Ачинскаас бензинээ татсан хэвээр байна. Тиймээс ч саяхан бензиний үнэ нэмэгдэх үед дээрх хоёр компани хэсэгтээ тээнэгэлзсэний учир энэ.

Харин “Роснефть”-ийн ивээлээс хасагдсан Магнай трейд, Шунхлай зэрэг нь ТНК-ВР-ээс шатахуунаа татах болов. Энэхүү татан авалт урьдын адил хилийн цаанаас  бус, Москва орчмоос хийгддэг. Тиймээс Монголын компаниуд тээврийн зардалдаа шатаж эхлээд байна.

Монголын компаниудыг намаар нь ялган, “царай харах” энэхүү үйл явцаас гадна ОХУ-ын Засгийн бодлого дотоод зах зээлээ дорвитой дэмжих чиглэлээр тун хүчтэй ажиллах болов. 2011 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс холбооны улсын нутаг дэвсгэрт мөрдөж эхэлсэн 60-66-90 татварын бодлогын дүнд Монгол руу орж ирдэг нефть бүтээгдэхүүний хилийн үнэ огцом өссөн. Түүхий нефть экспортлоход 65 хувийн татвар тавьдаг байснаа 60 болгон бууруулсан атлаа бензиний экспортын татвар өмнө нь 66 байсныг огцом 90 хувь болгож өсгөсөн. Чухам энэ хатуу арга хэмжээ Монголын хилээр орж ирэх нефть бүтээгдэхүүний үнэд огцом нөлөөлөөд байна. Оросууд дизель түлшнийхээ экспортын татварыг мөн л нэмэгдүүлэн 66 хувь болгосон бөгөөд өдгөө 60-66-90 хэмээх топ харьцаа тус улсын нефтийн дотоод зах зээлд моодонд оров. Уг арга хэмжээний үр дүн энэ хавар тод мэдрэгдэнэ хэмээн Засгийн газрын тэргүүн В. Путин итгэлтэй байна.

Монголын импортлогчид төдийгүй Засгийн газар ОХУ-ын хилийн үнэ, экспортлох хэмжээ хязгаарын квотын өөдөөс юу ч хийж чадахгүй байгаагийн учир ийм. Хойд хөршийн нефтийн зах зээл дээр төрийн зохицуулалт, дотоодын үнээс гадна олигарх компаниудынх нь хооронд жинхэнэ дайн эхлээд яг нэг жил болж байна. Тулаан нөгөө л Роснефть ба ТНК-ВР хоёрын хооронд эхэлсэн юм. ТНК-ВР компанийн хувьцаа эзэмшигчид нь монголчуудад эчнээ танил тэрбумтнууд болох Михаил Фридман, Герман Хан, Виктор Вексельберг, Леонард Блаватник нар. Тэд Британийн “Бритиш Петролиум” -тай хамтарсан ТНК-ВР компаниа байгуулсан. “Бритиш Петролиум” нь Мексикийн буланд осолдсон нефтийн танкераасаа болоод асар их алдагдал хүлээж, нэр хүнд нь навс унасан билээ. Алдагдлаа нөхөх шинэ гарцыг тус компани Оросын зах зээлд нэвтрэн ажиллаж, улмаар Арктикийн нефтьд хүрэх явдал хэмээн үзсэн аж. Цаг агаарын хүнд нөхцөлд ажиллах сайн технологи британичуудад, харин нөөц баялаг нь оросуудын гарт байгаа цагт хамтраад том ажил хэрэг эхлүүлнэ хэмээн найдсан биз. “Бритиш Петролиум” Оросын ТНК компанитай хамтран ажиллаж эхэлсэн төдийгүй “Роснефть”-тэй ч бас нэгдсэн компани байгуулахаар шамдсан юм. Өнгөрсөн оны эхээр тус хоёр компани хувьцаагаа солилцох замаар хамтарсан “хүүхдээ төрүүлэхээр” тохиролцоод байсан боловч ТНК-ийн эзэд, дээр дурдсан баячууд Стокголмийн Арбитрийн шүүхэд гомдол гарган заргалдав. “Бритиш Петролиум”-ыг  ОХУ-ын зах зээлд төлөөлөх цорын ганц хуулийн этгээд нь бид хэмээн ТНК-ийн олигархиуд үзэлцсэний эцэст “Роснефть”  ашигтай төслөөсөө арга буюу татгалзсан. Хойд хөршийн нефть бүтээдэхүүний салбарт энэ мэт тулаан тэмцэл, зэрлэг маягийн өрсөлдөөн цаашид ч өрнөсөөр байх тул Монголын импортлогчид улам бүр төвөгтэй нөхцөлд орох магадлалтай.

Манай импортлогчдыг намаар нь ялгах явдал Ачинскаас гараагаа эхэлсэн бол одоо ОХУ-тай хамтарсан нефтийн компанидыг байгуулах моодыг оросууд Монголд бас туршихаар шийдэв бололтой. Ямар ч байсан манай зах зээлд хамтарсан компаниуд байгуулагдаж эхэлсэн ба тэд богино хугацаанд хүчтэй өрсөлдөгч болон өндийж буйг “M Ойл”-ийн жишээнээс харж болно. ОХУ нь нефть, хийн түүхий эдийн хүчирхэг гүрний хувьд зүгээр нэг экспортлогч байхыг хүсдэггүй. Бүтээгдэхүүнээ хүргэж буй зах зээлд дамжуулах дэд бүтцээ эзэмших бодлого баримталдаг. Тухайлбал, Украинаар дамжуулан Европт хүрдэг хийн хоолойн дамжуулах шугамыг дангаараа, эсвэл Украинтай хамтарсан компани эзэмших ёстой хэмээн үздэг. Гадаад худалдааны энэхүү бодлогыг нь украинчууд хүлээн зөвшөөрдөггүйгээс болоод хоёр улсын хооронд хийн хэрүүл тасардаггүй. Тэгвэл Беларусийн Ерөнхийлөгч ОХУ-тай хамтарсан дамжуулах дэд бүтцийн компани байгуулахыг зөвшөөрсөн бөгөөд хариуд нь хоол цайгаа тайван хийж, басхүү Гаалийн холбоо хэмээх шинэ байгууллагын гишүүн болж авчээ. ОХУ-Казахстан-Беларусийн “батька” нар ийм гурвал байгуулаад, хоорондоо татваргүй бараа зөөж, удахгүй иргэд нь чөлөөтэй зорчих шинэ маягийн Шенгенийн санаачлага өрнүүлээд байна. Бензиний мөнхийн бэрхшээлтэй Монголд бас ОХУ нь Гаалийн холбоонд элсэх саналаа, ЕвроАзийн шинэ холбоог  дэмжих уриалгаа мөд хүргүүлж мэднэ.

Бензиний үнэ тойрон бид хэд эндээ зодолдсоор байгаа боловч Ерөнхий зохицуулалт нь хойд хөрш дэх “уур амьсгалын өөрчлөлтөөс” ийнхүү үүдэж байна. Түүний хэт нөлөөллийг том улс төрөөр зохицуулахын тулд Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар одоогоор нэг саналд нэгдээд байх шиг байна. Тэр санал нь, төрийн  мэдлийн “Нефть импорт” компаниараа дамжуулан татан авалт хийгээд, эндээ сав суулгандаа хувааж тараах бодлого бололтой. Хориод жилийн тэртээх гадаад худалдааны хуучин бүтэц ингэж дахин бий болох нь ээ. Уг арга хэмжээ нефтийн үнэд сүйдтэй нөлөөлөхгүй. Хэт савлагааг барих, улмаар одоогийнхоос үнийг сайндаа 20 орчим хувиар буулгах үр нөлөө өгч магадгүй. “Ариунсангийн савлагаа” хэмээн эдийн засгийн сурах бичигт үлдэж мэдэх эртүүдийн үнийн өсөлт 17 хувь байсан билээ.

Л.Болормаа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (April 17, 2012 7:29:21 pm )

    That’s an inventive ansewr to an interesting question

  • Anonymous (April 18, 2012 10:11:28 am )

    eTha2K aecgkkvbqmpx

antalya rent a car