antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 23, 2016 4 comments

Шатахууны үнэ буурчихлаа, өргөн хэрэглээний барааны үнэ хэзээ буурах вэ

нийтлэсэн Admin

146396709957425d7b9848a

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн долоо хоногт шатахууны үнэ буурсан талаар мэдээлсэн. Тодруулбал, шатахууны үнэ нийслэлд 160 төгрөг, орон нутагт 360 төгрөгөөр буурсан гэсэн юм. Гэтэл шатахууны үнээс хараат гэх тодотголтой өргөн хэрэглээний барааны үнэ яагаад буурахгүй байна вэ.

Өнгөрсөн хугацаанд шатахууны үнэ нэмэгдэнэ гэх сургаар л өргөн хэрэглээний бараа, нийтийн тээврийн үйлчилгээний хөлс болон такси үйлчилгээний километр тутмын хөлс тэнгэрт хөөрч, ашиг хайгчдыг өөгшүүлж, иргэдийн амьдралыг доройтуулсаар ирсэн.

Гэвч үнийн өсөлтөд гол нөлөө үзүүлсэн шатахууны ханш буурчхаад байхад “яагаад өргөн хэрэглээний бараа, нийтийн тээврийн үйлчилгээний хөлс буурахгүй байна” гэсэн гомдол хүн бүрийн амнаас урсах болсон нь нууц биш.

Арга ч үгүй биз, 2009 оны долдугаар сарын эцэст шатахууны үнэ 30-90 төгрөгөөр нэмэгдэхэд, бараа, үйлчилгээний үнэ дагаад өссөн. Мөн хувийн такси үйлчилгээний километр тутмын хөлс нэмэгдсэн. Энэ нь олон нийтийн бухимдлыг төрүүлж, иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагуудаас үндэслэлгүй нэмсэн хэмээн үзэж, эсэргүүцэж байсан ч такси үйлчилгээ үзүүлэгчид үнээ буулгаагүй. Энэ мэт жишээг дурдаад байвал дуусахгүй. Тэрчлэн шатахууны үнэ өсөх сургаар л барааны үнийг хөөрөгдсөн тохиолдол ч цөөнгүй бий.

Харин шатахууны үнэ буусны дараа өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буурсан жишээг хайгаад олсонгүй. Хамгийн ойрын жишээ гэхэд өнгөрсөн арван хоёрдугаар сард баруун хязгаараас эхэлсэн шатахууны үнийн хямдрал Монгол орны босоо тэнхлэгийн аймгуудыг бүхэлд нь хамарч өнөөдрийн байдлаар шатахууны үнэ нийслэлд 160 төгрөг, орон нутагт 360 төгрөгөөр буурчээ. Гэтэл бараа бүтээгдэхүүний үнэ хэвээрээ.

Мөн “Шатахууны үнэ нэмэгдсэн болохоор үнээ нэмэхээс өөр арга алга” хэмээн такси үйлчилгээний километр тутмын хөлсөө нэмсэн таксины жолооч нар өнөөдөр километр тутамд 800 төгрөгөөр иргэдэд үйлчилсээр.

Үүн дээр хяналт тавьдаг, үнээ буулгахыг шахаж шаарддаг хүн байхгүй болохоор гайхах зүйл ч алга. Уг нь “Бензиний үнэ буурсан учраас таксины жолооч нар үйлчилгээнийхээ үнийг тэд болгох ёстой. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тэдэн хувиар буулгах ёстой. Хэрвээ ийм үнэ мөрдөхгүй бол тийм хариуцлага хүлээлгэнэ” гэсэн зүйл байх ёстой. Үүнийг “Хэрэглэгчийн эрх ашиг” гэсэн үгээр тодотгосон төрийн болон төрийн бус холбогдох байгууллагын зүгээс шаардаж яагаад болохгүй гэж.

Ямартай ч иргэдийн амьдрал туйлдаж, айл өрх бүрт хямрал нүүрлэсэн энэ цаг үед шатахууны үнийг дагаж өсгөсөн бараа бүтээгдэхүүнийхээ үнийг, шатахууны үнийн бууралттай уялдуулан бага ч болов буулгах шаардлагатай байгааг олон нийт дуу нэгтэйгээр хэлж, бас хүлээсээр байна …

Т.Гэрэл Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • zochin (May 23, 2016 12:39:37 pm )

    haan benzin buursan yum. hudlaa medee tavihaa bolioch !!!

  • l (May 23, 2016 1:37:23 pm )

    hezeenii medee we.buusan yum medegdehgui l bna da.humuusee haana gej ch bichij chadahaa bolijee.haan bhdaa yahawde ichmeer yum

  • ЗОЧИНзочин (May 24, 2016 9:24:38 am )

    сонгуулиас өмнө болж бАЙГАА ЭЕРЭГ ЗҮЙЛҮҮД БҮГД ХУДЛАА СОНГУУЛЬ ӨНГӨРӨНГҮҮТ ХУУЧИНДАА БОЛДОГ БИЗ ДЭЭ .76-Д ИТГЭХ ИТГЭЛ АЛЬ ХЭДИЙ НЬ АЛДАРСАН. СОНГУУЛЬ БОЛОХООР Л НЭГ ИХ АЖИЛ ХЭРЭГЧ ,ӨӨРСНИЙГӨӨ МАГТСАН ХҮМҮҮС БАЙДАГ .ТА НАРЫН АЖЛЫГ АРД ТҮМЭН ДҮГНЭДЭГ БОЛОХООС ӨРӨӨ ӨӨРСНИЙГӨӨ ДҮГНЭХИЙГ МЭДЭХГҮЙ Л ЮМ БАЙНА.

  • hh (June 14, 2016 10:12:34 pm )

    binzen buuj haragdaach heden monopol companuud terniig hvsehgvi vhernvvdee huushuuriin vniig buulgaj chadahgvi baij yun tom yum muruuddug bn a

antalya rent a car