antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 7, 2011 Comments are off

Нийтийн эзэмшлийн талбайд утасгүй интернэтийн Wi-Fi үйлчилгээг нэвтрүүллээ

нийтлэсэн Admin

Улаанбаатарчууд жил бүрийн аравдугаар сарын 29-нд Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил Нийслэлийн өдрийг угтан Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн мэдээллийн технологийн газар, Мобинет ХХК-иуд хамтран Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн арван талбайд утасгүй интернэтийн Wi-Fi үйлчилгээг нэвтрүүлж эхэлжээ.

Энэхүү үйлчилгээг Зайсангийн Бурхантай хөшөө, Улаанбаатар зочид буудлын урд талбай, Ард кино театрын урд талбай, Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн, Төмөр зам Вокзалын талбай, Драмын театрын урд талбай, Төмөр замын коллежийн цэцэрлэгт хүрээлэн, Сансарын үйлчилгээний төвийн гадаах талбай, Эрх чөлөөний талбай, Цэрэндоржийн гудамжинд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү ажлын эхний үе шат амжилттай хэрэгжиж, Зайсангийн Бурхантай хөшөө, Улаанбаатар зочид буудлын урд талбай, Төмөр зам Вокзалын талбай, Төмөр замын коллежийн цэцэрлэгт хүрээлэн, Эрх чөлөөний талбайд Wi-Fi бүсийг байгуулаад байгаа аж.

Өнөөдөр Эрх чөлөөний талбайд болох Wi-Fi бүсийн нээлтийн ажиллагаа эхлэх бөгөөд хамтлаг дуучид тоглолт хийж, Мобинетийн Wi-Fi сүлжээг ашиглах эрх бэлгэлэх гэнэ.

Х.ЦЭНД


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car