antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 23, 2016 41 comments

Оффшор данстангууд бол эх орноосоо урвагчид

нийтлэсэн Admin
Capture
Оффшорын бенефициарууд бол дансандаа 0 мѳнгѳтэй байсан ч ялгаагүй, үндсэндээ ЭХ ОРНООСОО УРВАГЧИД мѳн. Ийм дүгнэлтийг Лондоны дээд хэмжээний уулзалт ( саммит)-аас хийлээ.
Эльхүү саммитыг хийх санаачилгыг анх Д.Кэмерон гаргаж хэдэн сар бэлтгэсэн, энэ нь мэдээж “Панамаын цаас” хэмээн нэрлэгдээд буй Mossack Fonsek оффшор юрисдикцийн нууц баримт ил болсонтой, түүний улс тѳрийн үр дагавартай холбоотой байхыг үгүйсгэх арга байхгүй. Ѳвѳг эцэг, эцгийхээ оффшор компанитай нэр нь холбогдсон Кэмерон, дутагдлаа хүлээж нүглээ наминчлан нэг ч гэсэн сайн үйл хийж нэр хүндээ авaръя гэсэн санаачилга гэх, нѳгѳѳ талаас гүтгэлэг гэдгийг нотлох акцион гэж хэлэх улс тѳрийн тоймчид ч байгаа.
Аль нь ч байлаа гэсэн оффшор гэх аймшигт үзэгдэлд дэлхийн анхаарлыг хандуулж чадлаа. Оффшор бүсэд компанитай, хувь оролцоотой тѳрийн албан хаагчдыг татвараас зайлхийсэн тѳдийхѳн хэмжээнд харж, ярих нь туйлийн хариуцлагагүй бѳгѳѳд алдаатай үзэл баримтлал юм байна, мэдүүштэй л юм. Ихэнх улс орнууд тэднийг гэмт хэрэгтэн хэмээн шууд баривчилж, зарим улсад бүр эрүү үүсгэн цаазлан хороох ял тулгаж байна. ЭХ ОРНООСОО УРВАГЧИД гэж үзэх нь хэтрүүлэг биш, радикал үзэл бодол ч биш далд эдийн засгийн ноцтой аюул, заналхийллээс үүдсэн эцсийн гаргалга, буурьтай дүгнэлт ажээ.
Ийм дүгнэлт мэдээж аргумент шаардана, үүний тулд ерѳѳсѳѳ оффшор гэж юу вэ гэдгийг мэргэжлийн үүднээс тайлбарлах хэрэгтэй ч юмуу гэсэн юм бодогдов. Хэлбэрийн хувьд аль болохоор улс тѳржүүлэхгүй, агуулгыг тодорхой хүн, хэсэг бүлэгт чиглүүлэн хандуулахгүй, гагцхүү нүцгэн үнэнийг хэлэхийг хичээлээ.
Гэхдээ, ЭХ ОРНООСОО УРВАГЧИД гэдэг “цол” бизнессманнууд руу биш, тѳрийн албан хаагчид, тангараг ѳргѳсѳн улс тѳрчид рүү чиглэгдэж байгаа болохоор ямар нэг утгаар улс тѳртэй гарцаагүй холбогдох л учиртай юм шиг байна. Эхлээд, дээд хэмжээний уулзалт ( саммит) дээр тэргүүлэх гүрнүүдийн тѳрийн чухал албаны хүмүүсийн хэлсэн үгнээс товч сийрүүлэн мэдээлэх нь дээр байх гэж бодогдлоо. Бас сэдэвтэй холбогдолтой мэргэжлийн ганц нэг индекстерм ( түлхүүр үг) -нд чадах ядахаараа тайлбар ѳхийг зорив.
Лондоны дээд хэмжээний уулзалт (саммит)
Дэлхийн 40 гаруй орны тѳрийн тэргүүн, тэргүүнүүдийн бие тѳлѳѳлѳгч нарын дээд хэмжээний уулзалт энэ сарын 14-нд Лондон хотноо болж АВЛИГАЛ ( corruptio)-ын асуудлыг буурьтай авч хэлэлцжээ. Урьд ѳмнѳ  авлигалын асуудлаар хийж байсан форумнуудаас ялгаатай нь гэвэл саммитын декларацийг хэрэгжүүлэх ажилд шууд ханцуй шамлан орцгоож нилээд орнуудын тѳлѳѳлѳгчид оффшор данснуудын бенефициаруудыг нээлттэй зарлаж, оффшор компаниудын санхүүгийн үйл ажиллагааг тунгалаг ( шилэн) болгоно гэж амлан мэдэгдэл хийсэнд оршино.
Мѳнгѳ угаалга ( money laundering), хээл хахууль, бенефициарын довтолгоо, тѳрийн наймаа, тунгалаг санхүү гэсэн сэдвүүдийг саммит дээр хэлэлцэж, салбар хуралдаанууд, хэсэгчилсэн зѳвѳлгѳѳнүүдийн орчинд оффшорын асуудлыг гүнзгийрүүлэн дахин ярилцжээ.
Оффшорын асуудалд басамжлах, утга агуулгы нь үнэгүйдүүлэх маягаар хандаж ирснээр дэлхийг бүхэлд нь, ялангуяа жижиг улсуудын эдийн засгийг сүйрүүлэх аюулд хүргэж байгаагг хуралдаанууд онцолж, тоо, баримтаар нотоллоо. Жил бүр 1,5-2,0 триллион доллартай тэнцэх мѳнгѳн хѳрѳнгѳ, оффшор компаниудын данс руу урсаж, дэлхийн үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний статистикт орохгүй, эргийн гадуур гүйж байгаа нь сэрдхийм тоо юм. Ялангуяа газрын баялаг ихтэй Нигери, Монгол шиг хѳгжлѳѳр буурай орнуудаас мѳнгѳн хѳрѳнгѳ гадагш урсч байгаа нь улс оронд девальваци үүсгэх, мѳнгѳний бодлого алдагдах үндсэн эх сурвалж, шалтгаан болж, эдийн засгийг макро орчинд нь зүгээр л нураачихаж байна, үүнээс үүдэн тоотой хэд нь баяжиж, дундаж давхарга сүйрч, нийгмийн үндсэн масс ядуурлын ангал руу шидэгдэж байна.
ЭХ ОРОН ТУСГААР ТОГНОЛ…гэж тангараг ѳргѳчихѳѳд ийм юм хийгээд байгаа увайгүй хүмүүсийг ЭХ ОРНООСОО УРВАГЧИД гэх категорид хамруулахаас ѳѳр  зам олдохгүй байгаа нь зүй ёсны мэт санагдаж байна.  Гадаадын ХО зогссоноос эдийн засаг унасан гэдэг нь худлаа тѳѳрѳгдѳл байж, ард олны ядуурлын үндсэн шалтгаан нь эх орныхоо баялгийг гадагш зѳѳж, дундаас нь хѳрѳнгѳ зувчуулан оффшор руу урсгаснаас үүдэлтэй байсныг саммит нотоллоо.
Д.Кэмерон:…авлигал бол дэлхийн ѳмнѳ тулгамдсан олон асуудлуудын ундарга, эх сурвалж…эдийн засгийн ѳсѳлтийг сааруулж, сул ажлын байрыг сорчихож байна. Авлигал хамгийн ядуу хэсгийг дайрч хаашаа ч гарах гарцгүй болгож байна. Авлигачид, аюулгүй байдлыг хулгайлж, дээр нь бас заналхийлж, хамгийн цагаандаа гарсан экстремист бүлэглэлүүдтэй нийлэн тэврэлдэн янаглаж байна. ( Манайд яг л тийм байгаа И.Ц) Тэхээр, авлигачидтай хийх тэмцэл нь нэг удаагийн байж таарахгүй, байнгийн, цаг хугацаа тэвчээр шаардсан ажил, тодорхой зорилгот реформууд болох ёстой юм.
Улс орнууд авлигалтай тэгш тэмцэл явуулж чадахгүй байна. ( манайх руу хандаад хэлчих вүү дээ! И.Ц). Ийм нѳхцѳлд, даяарчлалын хүнд асуудлуудад зориулагдсан хѳрѳнгѳ хэний гарт очих нь мэдэгдэхгүй, найдваргүй болж хувирах гээд байна. ( энэ ч гарцаагүй Укрианыг чиглүүлээд манайхыг дайруулаад хэлчих шиг боллоо, бондуудын зарцуулалт! И.Ц) …хѳгжил буурай орнуудад зориулан олгосон хѳрѳнгѳ хэний гараар орж байгааг хѳгжилтэй орнуудын лидерүүд хянах цаг болсоон.
( энэ ч G20-д хандсан уриалга болоод явчихлаа И.Ц) Авлигалаас болсон алдагдал дэлхийн хэмжээнд жил бүр 2 триллион фундэд хүрчээ…авлигал дэлхийгээр нэг тарлаа. АВЛИГАЛ БОЛ НИЙГМИЙН ХОРТ ХАВДАР. Татваргүйн диваажинг цэглэх цаг нь болсоон… (оффшорыг хэлж байгаа бололтой И.Ц)… Авлигалтай тэмцэл хийхэд…амиа хичээсэн банкирууд, санхүүчид, гар хѳл нь болсон хуульчид их саад болж байна. Улаан туг барьсан худлаа эх орончдод алив хойшоо бай! гэж хэлцгээе!, тэд гай болоод байна…( за энэ ч бас манайхыг л хэлээд байгаа юм биш үү? И.Ц) Их Британи улсын хувьд, дараа сараас эхлэн бенефициаруудаа хайр найргүй илчлэх болно…гэхчилэн шударга, сайхан илтгэлээ.
Д.Кэмероныг дагаад, Франц, Шинэ Зеланд, Жордан, Индонез, Ирланд, Грузи…зэрэг улсуудын тѳлѳѳлѳгчид иргэдийхээ оффшор данс, бенефициаруудаа ил болгохоор амлан мэдэгдэл хийв. Оросын ГЯ-ы орлогч сайд, Путины бие тѳлѳѳлѳгч  О.Сыромолотов..Сталины ЗХУ, Черчиллын Их Британитай эвсэн Гитлертэй тэмцэж явсан түүх бий. Орос Английн харилцаа одоохондоо нэн тѳвѳгтэй байгаа ч авлигалын эсрэг тэмцэлд дахин нэгдэх болно…гэв.
Дж.Керри:…дэлхий олон дайсантай, дайсагналтай учирч байна. Авлигал гэдэг дайсан маш аюултай, олон улсын терроризмаас дээрдэх ч юм алга. Авилгачдад ѳрѳвдѳх сэтгэл гэж алга…оффшор данс, хѳгжиж буй орнуудаас млрд, млрдаар нь хулгай хийсэн мѳнгѳний авдар боллоо, хѳгжиж байгаа орнуудад боловсрол хѳгжүүлэх, гүүр барих мѳнгѳ эргийн цаана хуримтлагдаж байна…африкийн генералууд, авлигын эзэн олигархиуд, авлигад хүлүүлсэн диктаторуудын тухай ярьдаг цаг ѳнгѳрч,…хѳгжил буурай орнуудыг тонон дээрэмдэж, луйвардаж, хулгайлж байгаа хѳгжилтэй орнуудын санхүүгийн луйварчид, дантистууд, тэдний хамсаатнуудын тухай илүү ярих цаг ирсэн байна. ( тэр хамсаатан гэдэгт  буурай орны хулгайчдыг ч хамруулан эрүү үүсгэн баривчлах нь зүйтэй И.Ц) Буурай оронд авлигалтай тэмцэл хийх мѳнгѳ байхгүй, агентлаг байгуулах замаар тэдэнд туслах ёстой…гэж хэллээ. Оффшор дансны эсрэг санхүүгийн шийдвэртэй арга хэмжээ авахыг Их 20-ын орнуудад хандан уриаллаа.
Оффшор бол мѳнгѳ эргийн гадуур урсдаг ДАЛД ЭДИЙН ЗАСАГ
Эрэгт хашигдан, голдирлоо даган урсаж байх ёстой хѳрѳнгѳ, эргээс халин гарч стандартт, зохицуулалтгүйгээр хѳврѳх мѳнгѳний гүйлтийг ОФФШОР гэж, тэрийг хянаж байгаа албан бус орлоготой компаниудыг ОФФШОР БҮС гэж ойлговол зохино. Дэлхийн оффшорт байгаа хѳрѳнгийн хэмжээ 2015 оны хуучирсан статистикаар 34 триллион долларт хүрчээ. Үүнээс 11,5 триллион орчим нь дэлхийн зартай саятан, млрдерүүдийн хѳрѳнгѳ эргэлдэж байна, тэдний нэр нууц ( бенефициарууд), трастууд нь ил ( манайхаар бол С.Баярцогт) гардаг байна. Энэ бол их мѳнгѳ, манай гариг дээрх мѳнгѳний 3/1 нь гэсэн үг.
Хамгийн аюултай нь эрэг дотроос мѳнгѳн хѳрѳнгѳ, гадагш урсан оффшорт маш хурдтай цутгаж байгаа, дэлхийн эдийн засгийн тэлэлтэд бодитой саад болж байгаа, баялаг ихтэй жижиг орнуудыг сүйрүүлж байгаад оршино. Оффшорт цутгах мѳнгѳн урсгалын эх авдаг газраар Нигери, Монгол ( байгалийн баялаг), Афганастан, Колумби ( хар тамхи), далайн арлын жижиг улсууд ( аялал жуулчлал)…зэрэг улс орнууд аль хэдийн тодорчихоод байна.
Оффшортой тэмцэх боломжийн гэмээр зарим арга, үзэл баримтлалыг ойлгохын тулд холбогдох түлхүүр үгнүүд ( indexterm)-ийг мэдэж байх нь зүй гэж үзээд энд товч тайлбар хавчууллаа.
– offshore shelf companies, off the shelf offshore companies, ready made offshore companies…гоё гоё нэрнүүд, эднийг ХУЛГАЙЧ НАРЫН БҮЛЭГЛЭЛ, эсвэл зүгээр л БҮЛЭГ ХУЛГАЙЧ НАР гээд товчоор ойлгочиход хол зѳрѳхгүй. Дэлхий дээр нийтдээ 500 гаруй мянган оффшор компани байгаа гэсэн баримжаа тоо байдаг, үүнээс 214000 компаны баримт Невада, Хонхонг, Виржины арлуудын 21 юрисдикцын нууц алдагдсанаар 2,5 сая файлиар үндсэндээ ил болжээ. Дэлхийн 46 орны 86 эрэн сурвалжлах сэтгүүлчдээс бүрдсэн баг бүгдийг “ПАНАМЫН ЦААС” шиг л ил болгоно гэдгийг амлачихсан байгаа. Оффшор компаны ханш яг ѳнѳѳдрийн байдлаар UК-д 1700$, Хонхонгод 3150$, Белизэд 800$, Канадад 219$, Панамд 1550$, Сейшелийн арлуудад 550$ байна. Манайхан оффшор компаниудаа аюулд орчихоос нь ѳмнѳ амжиж худалдчихсан нь дээр дээ!
– beneficiary ( фр) Оффшор хѳрѳнгийн хууль ёсны эзэн, НУУЦ НОЁН гэж ойлгоход болно. Ихэнхдээ, жинхэнэ хулгайч нар нь бол тэд. Хѳрѳнгѳ захиран зарцуулах бүрэн эрхээ итгэмжлэгдсэн тѳлѳѳлѳгч нартаа шилжүүлсэн байдаг тул тэднийг илрүүлэх нь ярвигтай хэцүү, заримдаа бараг боломжгүй.
– trust Итгэмжлэгдсэн тѳлѳѳлѳгч буюу хѳрѳнгийг захиран зарцуулагч. Трастууд ѳѳртѳѳ тодорхой хэмжээний хувь хѳрѳнгѳ эзэмшдэг.
– trust law Итгэмжлэгдсэн хѳрѳнгѳ, хѳрѳнгийн хэмжээг бенефициар тусгай декларациар тогтооно.
– declaration of Trust Хѳрѳнгѳ захиран зарцуулах эрхийн бичиг. Трастад ямар хэмжээний эрх мэдэл ѳхийг бенефициар энэхүү баримт бичгээр ганцаарчлан шийдвэрлэнэ.
– letter of wishes Бенефициарын захиас, маш нууц баримт бичиг. Зарим нѳхцѳлд юрисдикциэс гадуур явчих ч тохиолдол бий. Трастыг солих, хѳрѳнгѳ шилжүүлэх тохиолдолд голдуу ашиглана.
– jurisdictio (лат) Юрисдикци нь оффшорын эрх зүйн орчин гэж ойлгогдоно. Амьдрал дээр оффшор бүс, компаныг  нээх, хаах, худалдах, худалдан авах, нэр шилжүүлэх ажил эрхэлдэг ТѲВ хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг хууль эрх зүйн компаниуд мэт харагддагч, бүхэлдээ оффшор нутаг, орнууд, бүс, компаниудын бохир ажилбарын зангилаа газрууд юм. Нэг юрисдикцийн тѳв тус бүрдээ олон тооны оффшор бүсийг хариуцан ажилладаг. Хятад, Хонхонг, Тайваны 3 юрисдикци гэхэд л 20 мянга гаруй оффшор компаны 79000 бенефициар, трастуудыг хамарч байх жишээтэй л юм. АНУ-ын юрисдикциудад 7325 бенефициар харъяалагддаг бол, Оросых 6285, Их Британых 5676, Швейцари 4595…гээд жагсаалт цааш үргэлжилнэ.
Юрисдикциудыг үндсэнд нь 3 ангилж үздэг. 1. ОУ-ын санхүүгийн стандартыг мѳрдѳж байгаа. 2. ОУ-ын стандартыг хүлээн зѳвшѳѳрсѳн боловч хараахан мѳрдѳѳгүй байгаа. 3. ОУ-ын санхүүгийн стандартыг мѳрдѳхѳѳс татгалзсан гэж.
– Fle chlen ( албан бус хэллэг) Мѳнгѳ үсэргэх буюу бенефициаруудын аман захиасаар мѳнгѳ шилжүүлэхийг хэлнэ. Гүйлгээний нууцгай ажилбар.
– questionable transactions Сэжигтэй гүйлгээ
– aggresive minimization of the taxation Татвараас чѳлѳѳлѳх нѳхцѳл
– MoneyVault бенефициаруудын нуувчинд байгаа мѳнгѳ, албан бус хэллэг. Манай бенефициарууд зарим нь энийгээ мартчихдаг, эсвэл банкныхаа кардыг эрээд олдоггүй юм гэсэн.
Оффшорын эсрэг тэмцэл хийгээд деоффшоризаци
Оффшорыг гаднаас нь, хэлбэр талаас нь ѳнгѳцхѳн харахуйд дээд тѳвшинд боловсрогдсон юрисдикцитэй, татварын олон талын хѳнгѳлѳлт үзүүлдэг санхүүгийн чамбай хѳшүүрэгтэй мэт байдаг ч үнэн хэрэгтээ бол хулгайн мѳнгѳний НУУВЧ юм. Ялангуяа тѳрийн албан хаагчид оффшортой нэр холбогдох ёсгүй, энэ бол нотолгоо шаардхааргүй ойлгомжтой зүйл. Албан баримтаар бенефициарын нэр харагддагүй байдлыг далимдуулаад ѳѳрсдийгѳѳ цэвэрхэн болгож батлах гэж оролдоод уг нь нэмэргүй, оффшортой холбогдсон л бол асуудал үүсчихсэн гэсэн үг. Улс орнуудын үндэсний эдийн засаг хямралд ѳртѳѳд байхад оффшор далд эдийн засаг хүчирхэгжээд, цэцэглээд байгаа нь дэлхий дахины анхаарлын тѳвд орж хүчирхэг гүрнүүдийн нэгдмэл бодлогын тэмцлийг ѳѳр дээрээ дуудав бололтой.
Их G20-ын тэргүүнүүдийн бие тѳлѳѳлѳгчид цуглаж, ОУ-ын стандарт мѳрдѳхгүй, мѳрдѳхѳѳс татгалзаж байгаа бүх юрисдикцийг нураах стратеги дээр тохиролцсон сурагтай байна. Энэ сарын 30, 31-ний ѳдрүүдэд Сингапурт дахин уулзалдaхаар болжээ. Их Британи, Афганастан, Кени, Франц, Недерланд, Нигери гэсэн 6 орон бенефициаруудаа зарлахад бэлэн болжээ, маш шуурхай ажиллаж байна даа. Дээр нь 29 орон тун удахгүй зарлах юм байна. Ялангуяа далайн арлуудын юрисдикцийн компаниудыг мѳнгѳн хѳрѳнгѳѳ, оройтоогүй дээр нь татаж авахыг зѳвлѳсѳн байна. Оффшортой холбогдсон бүх шуурхай мэдээлэл The Guardan…аар дамжин цацагдаж байгаа юм байна. Дараагийн G20-ын тэргүүнүүдийн шуурхай селектор уулзалтад Интерполын тѳлѳѳлѳгч оролцож мэдээлэл хийх юм байна.
Деоффшоризация (de-offshorization) гэдэг нэр томъёог анх 2013 онд Оросын санхүүгийн мэргэжилтэн А.Захаров гэгч гаргаж таьсан, Путин түүнийг маш их дэмжсэн байгаа, амьдрал дээр сайн хэрэгжиж яваа үйл явц. Оффшорыг аажмаар оншор (onshor) болгох зорилготой механизм юм. Деоффшоризацыг Орост голдуу хѳрѳнгѳ оруулалтаа даган орж ирсэн, байнгийн оршин суугчдын ( resident) статустай гадаадын иргэд, биенессманнуудад зориулан хийж байна. Агуулга нь татварын болон бусад зарим талаар оффшороос ч илүү ашигтай байх нѳхцѳл олгох, гагцхүү мѳнгѳн хѳрѳнгийн урсгалыг эргийн дотор эргүүлэх, үндэсний орлого, татварын орчинд татан оруулж ирэх утгатай юм. Сахалинд ийм юрисдикцын тѳв нээчихээд байгаа, оффшор биш оншор бүс гэсэн үг. Манайх гадаадын иргэдэд зориулж Халх голын чѳлѳѳт бүсэд ийм юрисдици нээж болох талтай.
Дүгнэлт
Манай цѳѳн биш тооны хүмүүс оффшортой нэр холбогдлоо. Дэлхийн аль ч улс оронд оффшортой тэмцэх ажлыг тѳр, улсын тэргүүнүүд нь хариуцаж байна. Манай ерѳнхийлѳгч энэ тал дээр дэндүү мѳлгѳр байна, шийдвэртэй, хурдтай, амаар биш ажил хэрэгчээр хѳдлѳх байдал харагдахгүй байна. Оффшортой тэмцэх ажлыг тэртэй тэргүй ил болчихсон С.Баярцогтын нэрийг дурдсанаар хязгаарлаж болохгүй. Оффшортой холбогдоод байгаа бүх хүмүүсээс албан тайлбар бичгээр авч, зувчуулсан хѳрѳнгийн эх үүсвэрийг судлах шаардлага байгаа.
Энэ тал дээр, ДеФакто Жаргалсайхан, сэтгүүлч Б.Номинчимэд болон бусад нийтлэлч нартай санал нэг байна. Оффшорын эсрэг давалгаан дэлхий даяар үүсчихээд байхад, олигтой хийж гавьсан юмгүй, ийм байдалтай АСЕМ-д ирэх тѳрийн тэргүүнүүдийн нүүрийг харахад хэцүү л байх. Хандлагаа ч гэсэн ѳѳрчилмѳѳр, оффшортой нэр холбогдсон л бол гэмт хэрэгтэн, дансанд мѳнгѳ байгаа эсэх, хэний нэр дээр байгаа энээ тэрээ ердѳѳ хамаагүй гэсэн дүгнэлт бол бодитой, асуудалтай хүмүүс гэсэн үг. Сургууль цэцэрлэг, ясли эсвэл үйлдвэрийн тѳслийн санхүүжилт болчих ёстой байсан ард түмний хѳрѳнгийг млрдаар нь  гадагш, эргийн чанад руу зѳѳсний нь бодвол тэднийг цовдлох, эсвэл амьдаар нь сор залсан ч багадахаар нүгэл хийсэн хүмүүс шүү.
Гэхдээ тэд нар монгол улсын иргэн. Дэлхий даяар оффшортой хатуу тэмцэхээр болчихлоо, оффшорын жинхэнэ бенефициарууд нь голдуу гадаад улсын иргэн болохоор хѳѳрхий монгол трастууд, хувь хүртэгчдийн мѳнгѳ эрсдэлтэй тулгарлаа, хулгайч ч гэсэн иргэн гэдгээр нь монголын тѳр тэдэнд хандах ёстой байх, ямар алж хядалтай биш дээ.  Хѳлѳѳ шивэртлээ гээд тайраад хаячихдаггүй биз дээ. Энэ тал дээр 2 гарц байна.
1. Монголын бенефициар, трастуудад, оффшорт байгаа бүх хѳрѳнгѳѳ эх орондоо оруулж татах нѳхцѳл олгох, тэртэй тэргүй хураагдах мѳнгийг хүний нохойд идүүлэх хэрэггүй. Монголын тѳр үүнийх нь тѳлѳѳ ганцхан удаа эрүүгийн хэргээс уучилж болох талтай, тийм туршлага хойд хѳршид байгаа. Путин ийм арга хэмжээ авч чадсанаар Киприйн нэг оффшор банк дампуурахдаа хүрч, Орост 2 млрд долл. тѳвлѳрсѳн туршлага бэлхнээ байгаа.
2. Оффшорын хууль гаргах, монголд олон улсын стандартад нийцсэн оффшор юрисдикци нээх. Оросын Алтайн хязгаар ч юмуу, Сахалин, эсвэл Чехийн туршлагыг сонирхож болно. Халх голын чѳлѳѳт бүсэнд нээвэл тохиромжтой, Хятадын млрдерүүдийн сонирхлыг давхар татаж болно. Гэхдээ энэ бол цаг хугацаа, судалгаа шаардах ажил байх.
Нѳгѳѳ талаар, оффшорт нэр хавчуулагдсан хүмүүс бичгээр тайлбар гаргаж ѳгѳѳд ард түмнээс уучлал гуйчихсан нь дээр дээ. УИХ-д нэрээ дэвшүүлнэ гэж тэнэгтэх, хамгаалал эрэх, цэвэр болж харагдах гэж олон юм чалчихын аль нь ч явцгүй, асуудлаа улам л даамжруулна гэсэн үг. ХУЛГАЙЧ хүнд ч дотор талдаа ХҮНИЙ МѲС, гадна талдаа ИЧИХ НҮҮР гэж байх л ёстой баймаар, монгол хүн л юм бол!
Эдийн засагч социологич И.Цэрэнхүү

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

41 Comments

  • Гүндэг (May 23, 2016 9:09:58 am )

    Тийм шүү дээ. Дотооддоо эх орондоо дансаа нээлгүүлсэн бол эдийн засгийн эргэлт маань дотроо эргэлдэх л байсан шүү дээ. Гэтэл татвараас зайлсхийж байгаа нь эх орноосоо урмаж байгаа эсэн үг шүү дээ.

  • аня (May 23, 2016 9:18:42 am )

    энэ хүмүүст л улсын их өр байгаа байх л даа жирийн төрийн албан хаагч нар ингэж баяжиж байгаагийн цаана нь нэг юм байж л байгаа тийм болохоор ч дахиж сонгогдох гээд улайран янз бүрийн арга саам хайн үхэх шахам тэмцэж байна энэ хүмүүс эх орноосоо урваад зогсохгүй Монгол хүн байх эрхээ хасуулж байна

  • ccc (May 23, 2016 9:21:28 am )

    хууль гаргах хэрэгтэй шүү энэ хүмүүс бол хулгайчид шүү. хатуу чанга шийтгэх хэрэгтэй шүү. улсаас хөөх хэрэгтэй энэ улсад байх шаардалага байхгүй улс төр бол бүүр санаад мөрөөдөх ч хэрэггүй төслийн байгууллагын тогоо руу өндийх ч үүрэг байхгүй тийм хуулийн төсөл батлуулж шоронд хатаах хэрэгтэЙ

  • Мөнх-Од (May 23, 2016 9:22:46 am )

    Эх орноосоо урвагчид бол яах аргагүй үнэн.Өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр тэр мөнгөө олсон юм бол гадаадад тэр дундаа Оффшорт байрлуулах ямар ч шаардлагагүй .Тэд бол бүгд төрийн өндөр албан тушаалтнууд тэдгээрийн ойр дотныхон байсан.

  • Мөрөн (May 23, 2016 9:25:37 am )

    Эх орноосоо урвасан хүмүүсийг үр хүүхэд хэдэн үеэр нь шийтгэж байсан шүү дээ. Одоо ч гэсэн тэгэх хэрэгтэй тэгэж байж л эд нарт хууль гэдэг зүйл ийм байдаг юм гэдгийг мэдрүүлэхгүй бол дахин ийм зүйл гарсаар л байх болно.

  • SARAA (May 23, 2016 9:25:56 am )

    TOSWIIN TSALINGAARAA AMIDRALAA ARAI YDAN ZALGUULJ BGAA IRGEDEE OR TATWARIN DARAMTAAR DARAMTLAAD BAIDAG HIRNEE OORSDOO BOLOHOOR TATWARAAS ZUGTAAD NUUTS DANS VVSGEED MONGOO NUUGAAD BAIDAG ENE ODOO SHUDARGA YWDAL MON VV

  • эРДЭНЭ (May 23, 2016 9:27:08 am )

    АТГ ажлжж хийдэг энэ хэдэн офшорууд дээр харагдана Татвараас зайлхийсэн компианий татварыг аваад ажлын явуулах хэрэгтэй Монголын баялагаар бизнес хийж баяжсэн хүмүүсийг Хөрөнгийг хурааж аваад Монголын өрийг төлүүлэх хэрэгтэй Монголын төрд Офшор данстай хүмүүсийг ойртуулж болохгүй

  • Боролдой (May 23, 2016 9:34:34 am )

    Оффшорын эсрэг хэрхэн ажиллах вэ гэж 82 орон нэгдэн хэлэлцэж байна, үүнд МУ ч бас нэгдэх ёстой. Нөгөө том данстнууд нь УИХд сийхчгүй нэрээ дэвшүүлээд явж байдаг таарч дээ, урвагчдыг байх ёстой газарт нь хиймээр байна

  • SARAA (May 23, 2016 9:34:59 am )

    HUULI JIRIIN ARD IRGEDED ALHAM TUTAMD HATUU CHANGA VILCHILDEG HERNEE ULS TORCHIDOD OGT VILCHILDEGGVI TED OORSDIIIN DURAAR SOLIJ HOLIJ ERH MEDLEE HEREGJVVLEHIIN TULD HUULIIG ASIGLAJ BGAA NI SHUDARGA ES SHUDARGA YWDAL MON VV MANAN-IINHAAN!!!

  • Лүндэг (May 23, 2016 9:36:58 am )

    Эхлээд хатуу арга хэмжээ аваад дараа нь яаралтай хууль эрхзүйн орчинг бий болгох хэрэгтэй.Би дансаа мартсан ,данстай байсныг мэдээгүй,надад байсан одоо байхгүй гэх мэтээр ард түмнээ доромжлоод байж байгаа эдгээр нөхдүүд эх орноосоо урвагчид мөн.Дахиж төрд гаргаж болохгүй хар жагсаалтанд оруулж үеийн үед санаж байх хэрэгтэй.

  • Бямба (May 23, 2016 9:38:52 am )

    ЭХ ОРНООСОО УРВАГЧИД гэж үзэх нь хэтрүүлэг биш, радикал үзэл бодол ч биш далд эдийн засгийн ноцтой аюул, заналхийллээс үүдсэн эцсийн гаргалга, буурьтай дүгнэлт
    Энэ эх орончид гээд байгаа МАН болон АН нь анхааралдаа аваасай билээ дээ.

  • монгол (May 23, 2016 9:40:13 am )

    Хатуу. Шиитгэх. Хэрэгтэй. Төрийн албан хаагч ийм их баяжих цалинтай юу?!!!!!!
    Энэ бол. Луйвар. Энэ луйварийн цаана хичнээн олон хүн өвдөж зовж,үхэж хагацаж
    цалин хөлсөө авч чадахгүй зовж зүдэрч. улс орон уруудаж байна
    Энэ бол эх ороноосоо урвасан явдал
    Хөрөнгийн нь хурааж аваад. ЯЛ асуух хэрэгтэй. Гэхдээ ойр дотны хүмүүстэй нь
    Цуг. Шалгах хэрэгтэй

  • Боролдой (May 23, 2016 9:42:46 am )

    Өөрсдөө эх орноо гэсэн зүрхгүй, болохгүй гэдгээ ухамсарлахгүй тархины дутагдалтай хүмүүст адилхан аргаар л үзэх хэрэгтэй шууд хорихруу ачаад тэнд нь зүйл заалты н уншиж өг. Өлсгөлөн ходоодны зовлонг цатгалан АН, МАН ойлгодоггүй юм

  • Гоолингоо (May 23, 2016 9:45:07 am )

    Оффшорыг гаднаас нь, хэлбэр талаас нь ѳнгѳцхѳн харахуйд дээд тѳвшинд боловсрогдсон юрисдикцитэй, татварын олон талын хѳнгѳлѳлт үзүүлдэг санхүүгийн чамбай хѳшүүрэгтэй мэт байдаг ч үнэн хэрэгтээ бол хулгайн мѳнгѳний НУУВЧ юм. Манай улс орны хувьд төрийн албан хаагчид, бусад бизнесменүүд ооффшор дансанд мөнгө байршуулж болохгүй асуудал. Цөөхөн хэдхэн хүн амтай маш их баялагтай, чадварлаг боловсон хүчинтэй МУ хөгжил ийм сул дорой байж болохгүй ээ. Ооффшор-той холбоотой хэн ч байсан заавал илрүүлээд хатуу хариуцлага тооцоосой гэж хүсэх байна.

  • 1 (May 23, 2016 9:46:55 am )

    Манай оффшорчид бол бүгд л хээл, халуулаар юм бол уу

  • irgen (May 23, 2016 9:47:19 am )

    ATG bolon huuli hyanaltiin baiguulguud yaj ajilaa hiideg mungutei humuust uilchildeg eshiig harah uldlee* haraj sonsoj bgaa shu* MANAN ene nuhduude yahig bas harah uldlee*

  • Отгоо (May 23, 2016 9:47:59 am )

    Ийм хүмүүс Монгол иргэншилтэй бас Монгол улсад маань амьдраад явж байгаа гэж бодохоор ой гутах шиг болж байна. Худлаа наанаа эх орноо гэж цээжээ дэлдэж байдаг ч яс юман дээрээ ингээд л эх орныхоо ард иргэдийнхээ мөнгөнөөс хумсалж байдаг байх нь шүү дээ.

  • Гоолингоо (May 23, 2016 9:50:46 am )

    Оофшшор данстай 49 иргэний хэргийг зүгээр нуун дарагдуулж хэзээ ч болохгүй шүү. Цаашид эдгээр хүмүүсийн шунал ихдээд улам ихээр идхээ бодно, хэзээ ч шунал нь барагдахгүй шүү. МУ нэрийг барьж их хэмжээний зээл авсан, улс их орноо хэдхэн мөнгөөр худалдсан луйварчдыг зөв зүгээр явуулна гэж байх уу. Энэ чин ариун явдал уу.

  • ARI (May 23, 2016 10:06:03 am )

    ОДОО Л НЭГ ЗӨВ НИЙТЛЭЛ ГАРЛАА. МЭДЭЭЖ УЛС ОРОНООСОО УРВАГЧИД. ТӨРИЙН ХЭРГИЙГ ХЭЛЭЛЦДЭГ ХҮМҮҮС НЬ ХУЛГАЙ ХИЙНЭ ГЭДЭГ МАНАЙ ТӨР ХЭРХЭН ЗАВХАРСАНЫГ ХАРУУЛЖ БАЙНА. БИДНИЙ АРДЧИЛАЛ НЭРЭНД ХУУРТАЖ 4 ЖИЛИЙН ӨМНӨ АН-г СОНГОСНЫ ГАЙ. МАН АН НИЙЛЭЭД ТӨРИЙН ТОГООГ ЦООЛСОН ГЭСЭН Ч БИДЭНД ЭНЭ УДАА ҮҮНЭЭ ЗАЛРУУЛАХ БОЛЖ БАЙГАА НЬ САЙХАН ЮМ ДАА. МАХН Л ТӨРИЙН ТООГООНЫ ЦООРХОЙГООР ХУЛГАЙЧДЫН УНАГАЖ ТОГООГ БӨГЛӨНӨ.

  • ЗОЧИН (May 23, 2016 10:06:21 am )

    офшор баатартай манай монгол дампуурсан монгол байх нь ойлгомжтой бат үүл гуай солигдмол үүл байхаа боль панамдаа очиж амарч хэвт энэ новш юү юү гэж хэлж ярьж байлаа хорин хэдэн жил бүгд худлаа байж лалар чинь

  • ARI (May 23, 2016 10:12:53 am )

    Улс төрийн хариуцлага өндөртэй улс орнуудад оффшор данстай эрхэмүүд эхнээсээ хэргээ хүлээгээд ард түмнээсээ уучлал гуйх нь гуйгаад шалгагдах нь шалгагдаад явж байхад манайд эсэргээрээ. Учир нь мөр зэрэгцэн ордонд сууж байгаа нөхдүүд тэднийгээ ард урдуураа хийн хацаалдаг. Хувааж иддэг юм болхоор ингэдэг юм байх. Оффшор-той нэр холбогдсон, холбогсодтой холбоотой та нар бүгд эх орноосоо урвагчид.

  • Шоронд хий! (May 23, 2016 10:27:25 am )

    Тэр данс нээлгэсэн хумуус бугд хууль бус монгонууд гэдэг нь хэнд ч тодорхой ш дээ!!! Тэр мундаг данс нээлгэчихээд монгогуй гэдэгт тэнэг монголчууд л итгэх байх!!! Гэмт хэрэгтнуудийн жагсаалт гэж гадаад орны хэвлэлуудээр гарч байхад монголд жирийн бизнесмануудын данс гэж худлаа хуцаж байна!

    • Хурааж улсын орлого болго (May 23, 2016 1:51:34 pm )

      Монголд байгаа бидний мөнгөгүй дансыг чинь “эх орны хишиг” гэдэг юм. Уг нь энэ дансанд байх ёстой мөнгийг чинь гадаад руу гаргаад өөрийнхөө /эсвэл хүүгийнхээ/ нэр дээр данс нээгээд хав дарчихаад байгааг офшоор гээд байна аа даа янз нь. Тэгсэн мөртлөө МУ-ыг гадаадад их өртэй, хүн бүрт нь хуваавал гэхчлэн манийгаа их дарамтлах юм аа

  • Баярцогт (May 23, 2016 10:31:31 am )

    Энэ урвагчид янз бүрийн аргаар өөрсдийгөө хаацайлж зөвтгөөд ард иргэдийг үргэлжлүүлэн дарлаж идэж уусаар суух нь тодорхой. тиймээс урвагчидыг ямар нэг тайлбаргүйгээр буудчихвал дараагийн улс төрчиддөө сургамж болно.

    • ЗӨВ, ЗӨВ (May 23, 2016 1:53:04 pm )

      49-н сум байхад л болчих юм биш үү

  • Пунцаг (May 23, 2016 10:39:21 am )

    Эх орноосоо урвасан ОФФШОР данстангуудыг шалгаж дансан дах мөнгийг нь хураан авч улсын өмч болгох хэрэгтэй. Тэд эх орноосоо урваж ийм үйлдэл хийж байгаа юм чинь хариуцлага хүлээх хэрэгтэй.

  • ОД (May 23, 2016 10:42:16 am )

    Анх оффшор данс чинь татвараас зугтаж,бараг татваргүй шахуу газар бэлэн мөнгөө нуух зорилготой л байгуулагдаж байсан.Офшор данстай нь илэрсэн гадаадын олон улс төрчид албан тушаалаасаа бужж зарим нь бүр шалгагдаж хоригдоод явж байна.Харин манад эсрэгээрээ ямар ч хариуцлага хүлээхгүй өдийг хүртэл зүв зүгээр ширэн нүүрлээд явж байна.Ард түмэн эх орноосоо урвасан хулгайч луйварчдыг зүгээр өнгөрүүлж болохгүй.Шийтгэх хэрэгтэй.

  • Мандал (May 23, 2016 10:45:10 am )

    Одоо энэ оффшорчид мөнгөний дүн нь гарч ирээгүй болохоор компан байгуулж данс нээсэн түүгээр ямарч гүйлгээ хийгдээгүй гэж гарц хийгээд байна шүүдээ. Тиймээс өөрсдөөс ньтайлбар авч, мөнгөний дүнг оффшорчин гэж зарласан байгууллагаас нь төр засгийн шугамаар олж авч нягтлах хэрэгтэй байх.Ер нь оффшорт данс нээнэ гэдэг эх оронч хүний хийдэг ажил биш хулгайчийн үйлдэл байна шүүдээ. Зангаа хувиргасан эдгээр хүмүүс ард түмний төлөө юу ч хийхгүй нь ойлгомжтой.Хүнийг нэг удаа таних болохоос 2 дэх удаа гэж байх ёсгүй.

  • Мөнхөө (May 23, 2016 10:49:47 am )

    49 хүний нэр яваад л байх юм.Авч байгаа арга хэмжээ юу ч алга.Сонгууль дөхөөд хүмүүс мартагнана гэж бодоо байх шиг байна.Харин ч эсрэгээрээ яагаад ч мартаж болохгүй.Улсын нэрэн дээр хэдэн арван тэрбум долларын өр тавьж байдаг.Тэр мөнгө нь яасан нь мэдэгдэхгүй алга болдог.Эдгээр нөхдүүд л оффшорлуугаа хийгээд байдаг болж таарлаа.

  • Сарнай (May 23, 2016 11:21:44 am )

    Энэ оффшор дансаа яахаа мэдэхгүй байгаа юм бол улс орнуудын туршлагаас судалж үзэл дээ оффшорт байгаа бүх хѳрѳнгийг нь эх орондоо оруулж татах нѳхцѳл олгох гээд энэ арга чинь харин зүгээр юм байна. Хойд хөрш агуу Путин ийм арга хэмжээ авч чадсанаар Киприйн нэг оффшор банк дампуурахдаа хүрч, Орост 2 млрд долл. тѳвлѳрсѳн туршлага бэлхнээ байна ш дээ… Энэ асуудлыг шийдэх гэж худлаа ярьж суухаар ядаж туслахаараа судлуулж ямар нэгэн арга олооч!!!

  • Offshore (May 23, 2016 11:26:07 am )

    Bodood baihad N.Enhbayariig demjeed gargachihmaar ch yum uu. Tegvel ter MANAN-aas avah us honzongoo yunii umnu Offshoruudiig ilchilj shiitgej hariugaa avah bolno. Busad ni uursduu offshor danstai esvel hulchiigaad ungurnu. Minii bodol zuv uu humuusee.

  • Offshore (May 23, 2016 11:27:57 am )

    Dansaa martchihsan, ..dans baisniig ni medeegui…gants ch zoos guilgeegui, guilgesen baival etseg ni ogtsorno geh met yaria bol ard tumnee l basamjilj doromjilj baigaa hereg.

  • nuuts danstan (May 23, 2016 11:28:30 am )

    Dansaa martchihsan, ..dans baisniig ni medeegui…gants ch zoos guilgeegui, guilgesen baival etseg ni ogtsorno geh met yaria bol ard tumnee l basamjilj doromjilj baigaa hereg.

  • Vher Mongol (May 23, 2016 11:35:00 am )

    ATG Ajilaa hiigeechee lalaruudaa!!!!

  • Иргэн (May 23, 2016 12:39:14 pm )

    Хүмүүс гэнэн юмаа. Угаасаа сэхээтэн гаралтай эдгүүдүүд нийгмэд баялаг бүтээдэггүй, нийгмийн баялагийг ямар нэг аргаар хувалз мэт сорон амьдардаг гэдгийг огт мэдэхгүй юм. 40 мянгатаас гаралтай С.Баяр, М.Энхболд, Э.Бат-Үүл, М.Энхсайхан, С.Оюун, С.Баярцогт, Н.Энхбаяр, Золжаргал, Ч.Сайханбилэг, Сү.Батболд, Лу.Болд, Да.Ганболд мэтийн этгээдүүд зөвхөн оффшерооор бус бусад бүх аргаар нийгмийн баялагаас яаж хувалз мэт сорон амьдрахаа цаг үргэлж бодож байдаг. Ийм хүмүүсийн суурь хүмүүжил, өссөн орчин нь тийм юм. Ийм хүмүүс хэзээ ч засардаггүй. Тэд хэзээ ч нийгэмд баялаг бүтээдэдггүй. харин нийгмийн баялагийг хувалз мэт сорон амьдардаг. Тэд хүн биш хувалзнууд юм .

    • иргэн (May 23, 2016 2:40:46 pm )

      тантай 100 хувь санал нэг бна,

  • Mendee (May 23, 2016 12:49:16 pm )

    Vher mongolchuud bosoh tsag in bolson shvv malnuudaa her udaan AH doromjluulah gesiin.

  • Anonymous (May 23, 2016 5:07:46 pm )

    Sanal neg bna hariutlaga tootsoh heregtei

  • zochin (May 23, 2016 8:00:25 pm )

    ed nariin hurungiig ni hyraaj avaad uruu daraa

  • Anonymous (May 23, 2016 10:37:45 pm )

    ДАНСАНДАА МӨНГӨГҮЙ БАЙЛАА Ч ТАТВАРААС ЗУГТАХ ГЭСЭН,ХҮҮГИЙНХЭЭ ДҮҮГИЙНХЭЭ НЭР ДЭЭР КОМПАНИ БАЙГУУЛЖ БАЙГАА ҮЙЛДЭЛ НЬ ӨӨРӨӨ БУРУУ ҮЙЛДЭЛ. АЛСДАА МӨНГӨ БАЙРШУУЛАХ ГЭСЭН ЭСВЭЛ БИЗНЭССИЙХ НЬ ЦЭВЭР БОХИР МӨНГӨ НЬ ХАМААГҮЙ ТАТВАРААС ЗУГТАХ ГЭСЭН ҮЙЛДЭЛ САНАА НЬ ЭХ ОРНООСОО УРВАХ ГЭСЭН ЗАВДАЛ ЮМ.ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ.БИЗНЭСМЭНҮҮД ЯАХАВ ГЭЭД БАЙХ ЮМ ТЭД ТАТВАРААС ЗУГТАЖ БАЙНАШДЭЭ.

  • ЗОЧИН (May 24, 2016 3:48:38 am )

    Ард түмний татварын мөнгөнөөс хулгай хийгсэд эд нарт зөвхөн шорон таарна.Бүгдийг хорих хэрэгтэй юун сонгууль.Эд нар гэмт хэрэгтэнүүд шүү дээ

antalya rent a car