antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 23, 2016 6 comments

“Чингис” бондоос төмөр замд хийсэн 200 сая ам.доллар “Samsung C&T” компанийг санхүүжүүлээд дууссан уу

нийтлэсэн Admin

OLYMPUS DIGITAL CAMERA

Монголчууд төмөр замын бүтээн байгуулалтанд 265,6 сая ам.доллар, 6,3 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэтэл нэг ч төмөр зам тавьж чадаагүй өнөөдөртэй золгож. 2008-2014 оны хооронд төмөр замын эргэн тойронд 745,26 сая ам.доллар, 348,0 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй ажлууд төлөвлөгдөн Засгийн газрын тогтоолууд гарсан билээ. Энэ ажлуудын ихэнх нь хийгдээгүй хэрнээ асар их мөнгө хаашаа орсон мэдэгдэхгүй алга болжээ.

Төмөр замын бүтээн байгуулалт нэрээр үндэсний компаниудаа дэмжсэн үү гэвэл бас худлаа аж. Засгийн газраас зарласан ажлуудад орсон олон арван компаниуд дампуурч, захирлууд нь амиа хорлох дээрээ тулж байгаа билээ. Ихэнх компаниуд өөрийн хөрөнгөөр ажил хийж хохирсон байдалтай байна. Тэгэхээр энэ их мөнгө хаачсан бэ, салхинд хийсэн үү. Гадаадын компаниудын данс руу орсон байх гэж тэд хардаж байна.

Тухайлбал, БНСУ-ын “Samsung C&T” компани төмөр зам, нисэх буудал, зочид буудлын гэх ажлуудыг авсан байдаг. Монгол Улсад хэрэгжиж буй хамгийн том бүтээн байгуулалтууд. БНСУ-ын үндэсний бахархал болсон жилдээ 25 тэрбум ам.долларын цэвэр ашиг олдог “Самсунг” корпорацийн охин охин компани “Samsung C&T” орж ирсэн. Гэтэл үндэсний үйлдвэрлэгч компаниудын зүгээс дээрх корпорацийн зарим нэг удирдлагуудтай уулзахад “Бидэнд хамаагүй, асуудлаа наанаа шийд” гэсэн хариу өгчээ.

Төмөр замын бүтээн байгуулалтанд дэлхийн алдартай компаниудын төлөөлөл орж ирлээ гэтэл толгой корпорацидаа холбоогүй, Хятад, Вьетнам зэрэг улсад байгуулагдсан гэх салбарууд байдаг. Тэгвэл төд удалгүй дампуурсан байна. Гадны том компаний нэрийг барьсан гадныхны ажил авсан уу гэх хардлага төрөөд байгаа юм.

“Samsung C&T” компанийн туслан гүйцэтгэгчээр орсон Монголын үндэсний компаниуд дампуураад дуусч байна. Харин БНСУ-ын “Samsung C&T” компани л асар их орлого ашиг олсон бололтой.

Яг үнэндээ бол “Чингис” бондоос төмөр замд хийсэн 200 сая ам.доллар БНСУ-ын “Samsung C&T” санхүүжүүлээд дууссан гэхэд болно. Энэ компани газар шорооны төлбөр болох 119 сая ам.доллараа бүрэн авсан байна. Гэтэл яагаад үндэсний 13 компанийнхаа мөнгийг өгөхгүй зовоогоод байгаа юм бэ. Манай үндэсний 13 компани 74 сая ам.долларын ажил хийсэн. Гэтэл тэр ажлыг “Samsung C&T” компаниас салаалсан “SCTECM” гүйцэтгэсэн гээд 50.1 сая ам.доллар авчихсан байх жишээтэй. Төмөр замын бүтээн байгуулалт нэрийн дор дэлхийд данстай “Самсунг” корпорацийн нэр барьсан нөхдүүд эхнээсээ зугтаж, зарим нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна.

Бидний тооцоолж байгаагаар эхний ээлжинд 138 сая ам.долларыг тэдгээр бүтэхгүй нөхдүүд хулгайлсан байх магадлалтай. Энэ тоог юунд үндэслэн хэлж байна гэхээр төсөвлөгдсөн ажил нь хийгдээгүй хэрнээ мөнгийг нь идчихсэн. Бүр бусдын өмнөөс хуурамч баримт үйлдээд Сангийн яамны мөнгө авчихсан явдал ч бий. Тухайн үеийн ЗТБХБ-ын сайд Х.Баттулгаас үүдэлтэй их хэмжээний мөнгөний луйвар хэр урт удаан хугацаанд үргэлжлэх вэ. Өчигдөр дээрх үндэсний үйлдвэрлэгч 13 компанийн төлөөлөл энэ асуудлаар хэвлэлийн хурал хийх гэтэл дээрх “Samsung C&T” компанийн зүгээс “Бид мөнгийг чинь бүрэн бүтнээр нь гаргаж өгнө. Хэвлэлийн хурал битгий хийгээч” гэж гуйжээ. Тиймээс тэд хурлаа цуцлах шийдвэрийг гаргасан юм.

О.Сайхан

zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • баяраа (May 23, 2016 8:45:47 am )

    Энэ мөнгийг Баттулга л идсэн нь тодорхой шүү дээ Тэгээд одоо дахин их хурлын гишүүн болно гэнэ.Энхболд түүнийг нь дэмжээд л Үүнд Энхболдын оролцоо ч байгаа л байх.Бид бүхний эдэлж хэрэглэх бүх зүйлийг Ардчилсан нам 4 жил сорлоо одоо болоо юм биш үү идэж цаддаггүй Энхболдоор толгойлуулсан гахайнууд

  • тунгаа (May 23, 2016 9:02:13 am )

    энэ худал мэдээлэл бна шүү, бас хэн нь гүтгэлэг явуулаад эхлэвээ,улайрсан нүүрсчид яаж ч мэдэх нь гаххххххххх

  • suld (May 23, 2016 9:54:50 am )

    Үхэж байсан хулгайч нар. Тэнд чинь монголчууд бид өглөө 5цагт ажилдаа гараад оройн 10-11цаг хүртэл ажиллаж байсан юм шүү. Солонгосчууд юу хийсэн юм. Дандаа монгол инженерүүдийг хөлсөлж ажилуулсан. Баттулга гишүүн дэндүү худрагагүй загнасан гэж бодож байна.

  • Иргэн (May 23, 2016 10:16:36 am )

    САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ИНГЭЖ МОНГОЛ УЛСАА СҮЙТГЭЖ БОЛОХГҮЙ. ТӨР АРААС НЬ ЯВЖ АЖЛАА ХИЙХ ХЭРЭГТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧИД БИД ИТГЭЖ БАЙГАА.

  • Зочин (May 23, 2016 1:54:18 pm )

    Одоо Ийгл TV-гээр “бүрэн зураглал” нэвтрүүлгийг үз. Төмөр замд зөндөө ажил хийчихсэн байна. Ингэж худлаа бичээд хэн ч итгэхгүй зүйл тавиад цаг, цаасны гарз биш үү

  • Anonymous (May 24, 2016 7:10:48 am )

    идсэн ууснаа нуух гээд одоо хүмүүсийн тархийг угаах ажиллагаа идьэхжиж байна даа хөөрхий

antalya rent a car